Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 14

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Засаг даргад холбогдох

2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд А аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/94 дүгээр захирамжаар ажлаас халагдсан. Захирамж гарах үндэслэл нь 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлүүдийг дурдсан байдаг. Гэхдээ А аймгийн Засаг дарга тодорхойгүй шалтгаанаар Булган сум, Цэнхэр сум, Хайрхан сумын сургуулиудтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Намайг аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах гээд ирэхэд ийм ч ажилтай, тийм ч ажилтай гээд явсаар байгаад надтай гэрээ байгуулахгүй байсаар 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тайлангуудаа авсан. Би тайлангаа 1 сар 7 хоногийн хугацаанд арай хийж бичиж тайлагнасан. Учир нь манлайллын зорилт, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, тусгай захиалгат арга хэмжээ гээд нийт 60 арга хэмжээ үр дүнгийн гэрээний хавсралтаар ирдэг. Түүнээс өмнө мэдэх боломж байдаггүй.

Миний бие 1 сар 7 хоногийн хугацаанд дээрх 60 ажлыг хийхэд маш хүндрэлтэй байсан. Гэтэл үр дүнгийн гэрээг дүгнэхдээ намайг 1 сар 7 хоногийн хугацаанд хийсэн гэдгийг огт тоогоогүй, харж үзээгүй. Төсвийн шууд захирагч ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулаад төсвийн ерөнхийлөн захирагч үр дүнгийн гэрээг дүгнэнэ гэсэн заалт байдаг. Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч үр дүнгийн гэрээг дүгнээгүй, үр дүнгийн гэрээний манлайллын зорилт, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зорилтуудыг Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн ажилтан Б гэдэг хүн дүгнэсэн, харин тусгай захиалгат бүтээгдэхүүнийг ажлын хэсэг томилогдож дүгнэсэн байдаг. Тусгай захиалгат бүтээгдэхүүн дээр архиваас 4 сургууль хангалттай сайн дүгнүүлсэн. Үүний нэг сургууль нь манай сургууль байгаа. Хууль зүйн хэлтэс дээр авлигатай тэмцэх төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу шалгалт хийхэд мөн л 5 сургууль хангалттай сайн дүгнүүлсний нэг нь манай сургууль байгаа. Гэтэл үр дүнгийн гэрээгээ дүгнэхдээ Боловсрол, соёл, урлагийн газраас томилогдсон ажлын хэсгийнхэн үр дүнгийн гэрээнд заасан ажилтан авахдаа зөвшилцөж авна гэсэн 40 оноо өгөх ёстой байсан ажил дээр зөвшилцөж ажилтан аваагүй байна гээд 10 оноо өгсөн байдаг. Тухайн үед би захирлаар ажиллаж байхдаа ганцхан нягтланг нь зөвшилцөж байгаад авсан. Мөн үр дүнгийн гэрээний үнэлгээ өгсөн хүснэгтэнд маш их засварлаж, баллаж цохолсон байдаг. Өмнө нь өндөр оноо өгсөн байтлаа дараа нь дахиад засаад баллаад доогуур оноо болгочихсон. Дээрх бүгдээс харахад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б-г ажлаас халах захиргааны актыг гаргахдаа Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмуудыг зөрчсөн. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үнэлж дүгнэх ёстой байдаг. Энэ Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан байгаа. Гэтэл тухайн төсвийн жилдээ үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй, хагас жил эхлэх гэж байхад гэрээгээ байгуулсан. Бусад сургуулиудтай хугацаанд нь гэрээ байгуулчихсан байж Г.Б-тай 2017 оны 4 дүгээр сард үр дүнгийн гэрээ байгуулсан. Ганцхан сарын хугацаанд хийсэн ажил дээр нь хариуцлага тооцож байна.

Мөн төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлд заасан гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга нь төсвийн шууд захирагч Г.Б-тай уулзаж ярилцсан зүйл байхгүй. Хариуцагч тал дээрх журмыг баримталж үр дүнгийн гэрээг дүгнэж байгаа гэдэг ч уг журмаа бүхэлд нь зөрчсөн байдаг. Мөн Г.Б-г ажлаас халахдаа Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-ыг зөрчсөн. Боловсрол, соёл, урлагийн газар Г.Б-н үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй учраас аймгийн Засаг даргад саналаа хүргүүлээгүй болно гэсэн тайлбараа гаргаж өгсөн. Боловсрол, соёл, урлагийн газрын саналыг авч Г.Б-г ажлаас халах эсэх асуудал яригдах ёстой байтал саналыг аваагүй шууд ажлаас нь халсан нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа.

 Маргаан бүхий захирамжийн үндэслэлд 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг. Маргаан бүхий захирамж дээр хангалтгүй дүгнүүлсэн гэдэг, гэтэл Г.Б дутагдалтай буюу D үнэлүүлсэн. Үр дүнгийн гэрээнд хангалтгүй биелүүлсэн бол сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах арга хэмжээнүүд байгаа. Гэтэл Г.Б дутагдалтай буюу D үнэлгээтэй дүгнүүлсэн. Хариуцагч тал D үнэлгээ өгчихөөд хангалтгүй буюу F үнэлгээ авсан мэтээр арга хэмжээ авч байгаа нь буруу.

Мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг. Ямар сахилгын зөрчлийг давтан гаргасан юм бэ. Г.Б хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан сахилгын зөрчлийг гаргаагүй. Маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж шийдвэрлэгдэх учраас өөр тайлбар байхгүй байна. Гуравдахь нэхэмжлэлийн шаардлага нь үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ нь Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байгаа учраас энэ үнэлгээ нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт гарсан үндэслэл нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажлаас халсан. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/255 дугаар захирамжаар үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсэг томилж, 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэж аймгийн Засаг даргад танилцуулж аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх харьяа агентлаг, бусад байгууллагатай хамтарч ажиллахаар заасан байдаг. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсгийг томилсон. Дараагийн нэг шаардлага нь үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан үнэлгээ бол аймгийн хэмжээнд байгаа бүх сургууль, цэцэрлэгийн үр дүнгийн гэрээг үнэлсэн. Ганцхан Г.Б-н үр дүнгийн гэрээг дүгнээгүй. Хэрвээ тухайн үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоох юм бол бусад хүмүүсийн эрх ашиг хөндөгдөнө. Тийм учраас үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Маргаан бүхий акттай холбоотой яагаад хангалтгүй гэж үзсэн гэхээр нэхэмжлэгч нь 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр сахилгын арга хэмжээ авахуулсан байдаг. Энэ нь мөн 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын шийтгэл авч байсан. Мөн давтан гэж үзэж байгаа үндэслэл нь хагас жилээр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас давтан зөрчил гаргасан гэж үзсэн. Иймд Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын захирамж үндэслэлтэй байх тул захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. А аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг томилсон захирамж гаргасан байгаа. Энэ захирамж одоогоор хууль зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр эрхийн акт. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсгийг томилсон. Хууль, журам 2 зөрчилдвөл бид хуулийг барих ёстой. Ажлын хэсгийнхэн бүх сургууль, цэцэрлэгийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдаг. Уг үнэлгээгээр Г.Б 66.9 хувьтай буюу дутагдалтай үнэлэгдсэн гэдгийг аймгийн Засаг даргад танилцуулсан. Энэ бол ажлын хэсгийн үнэлгээ. Нэхэмжлэгч уг ажлын хэсгийн үнэлгээг илтэд доогуур үнэлсэн учраас хууль бус болохыг тогтооё гэсэн шаардлага гаргасан. Хавтаст хэрэгт Г.Б-н 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн 2 үнэлгээ байгаа. Нэг нь ажлын хэсгийг үнэлэлт дүгнэлт, нөгөө нь А аймгийн Засаг даргын илтгэх хуудас. Энэ хоёрын алийг нь ч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хэрвээ ажлын хэсгийн үнэлгээг хууль бус гэж үзэж байгаа юм бол аймгийн Засаг даргын илтгэх хуудсыг хэн ч өнөөдөр хууль бус хэлээгүй.

Нэхэмжлэгч үнэлгээг илтэд хууль бус болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан. Үнэлгээг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээ гарсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсч байгаа.

Харин хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагад огт хэлэх тайлбар байхгүй. Дараагийнх нь нэхэмжлэлийн эхний шаардлага. Г.Б-г ажлаас чөлөөлөх захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг баримтлах уу, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах уу гэдэг асуудал гарч ирнэ. Г.Б нь үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан. Төрийн жинхэнэ албан хаагч биш учраас Төрийн албаны тухай хуулийг баримтлахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсгийг үндэслэж аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Г.Б-г ажлаас чөлөөлсөн. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл байгаа юм уу гэхээр хөдөлмөрийн гэрээг нь харах ёстой, мөн үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам байгаа. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж байгаа. Иймд нэхэмжлэгч Г.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.Б-с А аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, А аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд А аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Маргааны үйл баримтаас дурдвал: Нэхэмжлэгч Г.Б нь А аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Г.Б-г ажилд жинхлэн томилох тухай” Б/57 дугаар захирамжаар Хайрхан сумын сургуулийн захирлаар томилогджээ. /1х.х-н 6/

Төсвийн ерөнхийлөн захирагч А аймгийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч болох тус аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нар Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрхи гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Г.Б-г ажлаас халах тухй” Б/94 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн аймгийн засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчил давтан гаргасан тул Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-г 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халснаар уг маргаан үүсжээ. /1х.х-н 4/

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Г.Б-тай 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан. 1 сар 7 хоногийн хугацаанд хийсэн ажил дээр нь хариуцлага тооцож, “D” үнэлгээ өгчхөөд хангалтгүй буюу “F” үнэлгээ өгч үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Боловсрол, соёл, урлагийн газрын саналыг авч Г.Б-г ажлаас халах эсэх асуудал яригдах ёстой байтал саналыг аваагүй шууд ажлаас нь халсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сахилгын арга хэмжээ авахуулсан байдаг. Энэ нь мөн 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын шийтгэл авч байсан. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.  

1. А аймгийн Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/94 дүгээр захирамжаар Г.Б-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах захиргааны актын үндэслэл болох  “Аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэнэсэх талаар:

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 4.1.38 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.17, 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, 40.4.2 дах заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.1, 1.2, 1.4 хэсгийн 1.4.1-д тус тус заасныг зөрчсөн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга /Ц.М/ төсвийн шууд захирагч Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал /Г.Б/ нарын хооронд 2017 оны Үр дүнгийн гэрээг байгуулж, гэрээний 6.1-д “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч төрийн албаны болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ”, 6.2-д “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ. /1х.х-н 11-16/

А аймгийн Засаг дарга 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ дүгнэх ажлын хэсэг байгуулах тухай” А/255 дугаар захирамжаар аймгийн засаг даргын ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний эхний хагас жилийн тайланг дүгнэх ажлын хэсгийг хавсралтаар баталж, захирал, эрхлэгч нарын гэрээг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу гэрээнд заасан хугацаанд дүгнэж танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Б.Б-д үүрэг болгожээ. /1х.х-н 83-84/

Дээрх захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын гэрээний дүн /2017 оны эхний хагас/-гээр /9 дүгээр жагсаалтанд/ Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б манлайллын зорилт 23.5, тусгай захиалгат арга хэмжээ 22.4, нийт захиалгат арга хэмжээ 21.6, нийт 66.9 оноогоор үнэлэгдсэн байна. /1 х.х-н 85/

Төсвийн шууд захирагч аймгийн Засаг дарга 2017 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн тайланг үнэлж дүгнэхдээ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн  түвшинг үнэлж дүгнэх журмын 1.5.Гэрээг төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт  заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө байгуулна. Гэрээний хугацаа нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж,  мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно,  2.3.Төсвийн ерөнхийлөн захирагч нь ТТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй.  2.4.Төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхгүй байгаа төсвийн ерөнхийлөн захирагчид шаардлага тавих эрхтэй. Зургаа. Гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах, гэрээний биелэлтийг дүгнэх 6.1.Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө  төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ., 6.2.2. гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн хагас, бүтэн жилээр ирүүлсэн тайлан, гэрээний биелэлтийн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл; 40 дүгээр зүйлийн  40.4.1-д  заасны дагуу төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчид өгсөн үүргийн биелэлт; 6.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө: 6.5.Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн "Илтгэх хуудас"-нд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн Хувийн хэрэгт хадгалах  бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн журмын 6.4.4.  60-70 хүртэл оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”; 7.1-д  албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, -дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах гэж зохицуулсан бөгөөд мөн журмын 6.4.5. 0-60 хүртэл оноо авсан бол хэрэв F буюу “Хангалтгүй”; 7.1-д F буюу “Хангалтгүй” –сахилгын шийтгэл ногдуулах, -төрийн албанаас халах гэсэн үнэлгээг Төсвийн ерөнхий захирагч /А аймгийн Засаг дарга/ нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн эрх хэмжээнийхээ хүрээнд авах арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг нь нарийвчлан зааж өгсөн байхад нэхэмжлэгч Г.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж 2017 оны үр дүнгийн гэрээний /эхний хагас жил/ биелэлтийг 66.9 оноо, “D” буюу дутагдалтай гэж үнэлсэн байхад “F” буюу хангалтгүй гэж үзсэн нь хууль бус болжээ.

Нөгөөтэйгүүр хариуцагч аймгийн Засаг дарга нь тус аймгийн Хайрхан сумын  ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-тай 2017 оны үр дүнгийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан, үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн тайланг дүгнэхдээ нэхэмжлэгч Г.Б-тай гэрээ байгуулсан хугацааг харгалзан үзээгүй, тухайн оны төсвийн жил эхлэхээс өмнө төсвийн шууд захирагчтай гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргажээ.

Түүнчлэн А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-тай аймгийн Засаг дарга 2017 оны үр дүнгийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэх үйл баримт, цаг хугацаатай хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч маргаагүй болно.

Иймд  дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б-ын 2017 оны үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн тайланг үнэлсэн үнэлгээ нь хууль бус гэж шүүх дүгнэв.

2. Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлснээр хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийн тухайд:

            А аймгийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжаар аймгийн засаг дарга, сумын засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нартай 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон тул Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-н сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

            Нэхэмжлэгч Г.Б дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0580 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 493 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1 х.х-н 137-142, 198-211/

Аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Г.Б-д сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногуудсан бөгөөд дахин сахилгын зөрчил гаргасан болох нь нотлогдсонгүй. Учир нь “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай юм.

Маргаан бүхий захиргааны акт болох Аймгийн засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжинд дурдсан 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээг хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий Б/94 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцээгүй байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Г.Б-н 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-г урьд эрхэлж байсан ажил болох А аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

3. Нэхэмжлэгчийн А аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч Г.Б нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.7,  30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар А аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад оролцож, 67.5 оноо авч, аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Г.Б-г ажилд жинхлэн томилох тухай” Б/57 дугаар захирамжаар Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ./1 х.х-н 6, 219-220/

            Хариуцагч А аймгийн Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/96 дугаар захирамжийн 3 дахь заалтаар Хайрхан сумын сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулж, дүнг хуулийн хугацаанд танилцуулахыг Боловсрол, соёл, урлагийн газрын даргад үүрэг болгосон захиалга хүргүүлжээ./1 х.х-н 96/

            Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2, 3 дугаарт нэхэмжлэгч Г.Б-н 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-г урьд эрхэлж байсан ажил болох А аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул А аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулахаар захиалга хүргүүлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт явуулахаар захиалга гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

             Иймд нэхэмжлэгч Г.Б-с А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд А аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүд тус тус  удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.7,  30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хангаж, Г.Б-н 2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан /Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал/ ажилд эгүүлэн тогтоож, А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд А аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /А аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.     

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ОДОНТУЯА

                     109/ШШ2018/0014

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Засаг даргад холбогдох

2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, А аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд А аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/94 дүгээр захирамжаар ажлаас халагдсан. Захирамж гарах үндэслэл нь 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлүүдийг дурдсан байдаг. Гэхдээ А аймгийн Засаг дарга тодорхойгүй шалтгаанаар Булган сум, Цэнхэр сум, Хайрхан сумын сургуулиудтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Намайг аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах гээд ирэхэд ийм ч ажилтай, тийм ч ажилтай гээд явсаар байгаад надтай гэрээ байгуулахгүй байсаар 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тайлангуудаа авсан. Би тайлангаа 1 сар 7 хоногийн хугацаанд арай хийж бичиж тайлагнасан. Учир нь манлайллын зорилт, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, тусгай захиалгат арга хэмжээ гээд нийт 60 арга хэмжээ үр дүнгийн гэрээний хавсралтаар ирдэг. Түүнээс өмнө мэдэх боломж байдаггүй.

Миний бие 1 сар 7 хоногийн хугацаанд дээрх 60 ажлыг хийхэд маш хүндрэлтэй байсан. Гэтэл үр дүнгийн гэрээг дүгнэхдээ намайг 1 сар 7 хоногийн хугацаанд хийсэн гэдгийг огт тоогоогүй, харж үзээгүй. Төсвийн шууд захирагч ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулаад төсвийн ерөнхийлөн захирагч үр дүнгийн гэрээг дүгнэнэ гэсэн заалт байдаг. Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч үр дүнгийн гэрээг дүгнээгүй, үр дүнгийн гэрээний манлайллын зорилт, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зорилтуудыг Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн ажилтан Б гэдэг хүн дүгнэсэн, харин тусгай захиалгат бүтээгдэхүүнийг ажлын хэсэг томилогдож дүгнэсэн байдаг. Тусгай захиалгат бүтээгдэхүүн дээр архиваас 4 сургууль хангалттай сайн дүгнүүлсэн. Үүний нэг сургууль нь манай сургууль байгаа. Хууль зүйн хэлтэс дээр авлигатай тэмцэх төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу шалгалт хийхэд мөн л 5 сургууль хангалттай сайн дүгнүүлсний нэг нь манай сургууль байгаа. Гэтэл үр дүнгийн гэрээгээ дүгнэхдээ Боловсрол, соёл, урлагийн газраас томилогдсон ажлын хэсгийнхэн үр дүнгийн гэрээнд заасан ажилтан авахдаа зөвшилцөж авна гэсэн 40 оноо өгөх ёстой байсан ажил дээр зөвшилцөж ажилтан аваагүй байна гээд 10 оноо өгсөн байдаг. Тухайн үед би захирлаар ажиллаж байхдаа ганцхан нягтланг нь зөвшилцөж байгаад авсан. Мөн үр дүнгийн гэрээний үнэлгээ өгсөн хүснэгтэнд маш их засварлаж, баллаж цохолсон байдаг. Өмнө нь өндөр оноо өгсөн байтлаа дараа нь дахиад засаад баллаад доогуур оноо болгочихсон. Дээрх бүгдээс харахад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б-г ажлаас халах захиргааны актыг гаргахдаа Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмуудыг зөрчсөн. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үнэлж дүгнэх ёстой байдаг. Энэ Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан байгаа. Гэтэл тухайн төсвийн жилдээ үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй, хагас жил эхлэх гэж байхад гэрээгээ байгуулсан. Бусад сургуулиудтай хугацаанд нь гэрээ байгуулчихсан байж Г.Б-тай 2017 оны 4 дүгээр сард үр дүнгийн гэрээ байгуулсан. Ганцхан сарын хугацаанд хийсэн ажил дээр нь хариуцлага тооцож байна.

Мөн төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлд заасан гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга нь төсвийн шууд захирагч Г.Б-тай уулзаж ярилцсан зүйл байхгүй. Хариуцагч тал дээрх журмыг баримталж үр дүнгийн гэрээг дүгнэж байгаа гэдэг ч уг журмаа бүхэлд нь зөрчсөн байдаг. Мөн Г.Б-г ажлаас халахдаа Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-ыг зөрчсөн. Боловсрол, соёл, урлагийн газар Г.Б-н үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй учраас аймгийн Засаг даргад саналаа хүргүүлээгүй болно гэсэн тайлбараа гаргаж өгсөн. Боловсрол, соёл, урлагийн газрын саналыг авч Г.Б-г ажлаас халах эсэх асуудал яригдах ёстой байтал саналыг аваагүй шууд ажлаас нь халсан нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа.

 Маргаан бүхий захирамжийн үндэслэлд 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг. Маргаан бүхий захирамж дээр хангалтгүй дүгнүүлсэн гэдэг, гэтэл Г.Б дутагдалтай буюу D үнэлүүлсэн. Үр дүнгийн гэрээнд хангалтгүй биелүүлсэн бол сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах арга хэмжээнүүд байгаа. Гэтэл Г.Б дутагдалтай буюу D үнэлгээтэй дүгнүүлсэн. Хариуцагч тал D үнэлгээ өгчихөөд хангалтгүй буюу F үнэлгээ авсан мэтээр арга хэмжээ авч байгаа нь буруу.

Мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг. Ямар сахилгын зөрчлийг давтан гаргасан юм бэ. Г.Б хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан сахилгын зөрчлийг гаргаагүй. Маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж шийдвэрлэгдэх учраас өөр тайлбар байхгүй байна. Гуравдахь нэхэмжлэлийн шаардлага нь үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ нь Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байгаа учраас энэ үнэлгээ нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт гарсан үндэслэл нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажлаас халсан. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/255 дугаар захирамжаар үр дүнгийн гэрээг дүгнэх ажлын хэсэг томилж, 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэж аймгийн Засаг даргад танилцуулж аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх харьяа агентлаг, бусад байгууллагатай хамтарч ажиллахаар заасан байдаг. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсгийг томилсон. Дараагийн нэг шаардлага нь үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан үнэлгээ бол аймгийн хэмжээнд байгаа бүх сургууль, цэцэрлэгийн үр дүнгийн гэрээг үнэлсэн. Ганцхан Г.Б-н үр дүнгийн гэрээг дүгнээгүй. Хэрвээ тухайн үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоох юм бол бусад хүмүүсийн эрх ашиг хөндөгдөнө. Тийм учраас үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Маргаан бүхий акттай холбоотой яагаад хангалтгүй гэж үзсэн гэхээр нэхэмжлэгч нь 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр сахилгын арга хэмжээ авахуулсан байдаг. Энэ нь мөн 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын шийтгэл авч байсан. Мөн давтан гэж үзэж байгаа үндэслэл нь хагас жилээр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас давтан зөрчил гаргасан гэж үзсэн. Иймд Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын захирамж үндэслэлтэй байх тул захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. А аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг томилсон захирамж гаргасан байгаа. Энэ захирамж одоогоор хууль зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр эрхийн акт. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсгийг томилсон. Хууль, журам 2 зөрчилдвөл бид хуулийг барих ёстой. Ажлын хэсгийнхэн бүх сургууль, цэцэрлэгийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдаг. Уг үнэлгээгээр Г.Б 66.9 хувьтай буюу дутагдалтай үнэлэгдсэн гэдгийг аймгийн Засаг даргад танилцуулсан. Энэ бол ажлын хэсгийн үнэлгээ. Нэхэмжлэгч уг ажлын хэсгийн үнэлгээг илтэд доогуур үнэлсэн учраас хууль бус болохыг тогтооё гэсэн шаардлага гаргасан. Хавтаст хэрэгт Г.Б-н 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн 2 үнэлгээ байгаа. Нэг нь ажлын хэсгийг үнэлэлт дүгнэлт, нөгөө нь А аймгийн Засаг даргын илтгэх хуудас. Энэ хоёрын алийг нь ч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хэрвээ ажлын хэсгийн үнэлгээг хууль бус гэж үзэж байгаа юм бол аймгийн Засаг даргын илтгэх хуудсыг хэн ч өнөөдөр хууль бус хэлээгүй.

Нэхэмжлэгч үнэлгээг илтэд хууль бус болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан. Үнэлгээг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээ гарсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсч байгаа.

Харин хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагад огт хэлэх тайлбар байхгүй. Дараагийнх нь нэхэмжлэлийн эхний шаардлага. Г.Б-г ажлаас чөлөөлөх захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг баримтлах уу, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах уу гэдэг асуудал гарч ирнэ. Г.Б нь үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан. Төрийн жинхэнэ албан хаагч биш учраас Төрийн албаны тухай хуулийг баримтлахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсгийг үндэслэж аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Г.Б-г ажлаас чөлөөлсөн. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл байгаа юм уу гэхээр хөдөлмөрийн гэрээг нь харах ёстой, мөн үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам байгаа. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж байгаа. Иймд нэхэмжлэгч Г.Б-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.Б-с А аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, А аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд А аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Маргааны үйл баримтаас дурдвал: Нэхэмжлэгч Г.Б нь А аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Г.Б-г ажилд жинхлэн томилох тухай” Б/57 дугаар захирамжаар Хайрхан сумын сургуулийн захирлаар томилогджээ. /1х.х-н 6/

Төсвийн ерөнхийлөн захирагч А аймгийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч болох тус аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нар Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрхи гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Г.Б-г ажлаас халах тухй” Б/94 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн аймгийн засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчил давтан гаргасан тул Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-г 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халснаар уг маргаан үүсжээ. /1х.х-н 4/

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Г.Б-тай 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан. 1 сар 7 хоногийн хугацаанд хийсэн ажил дээр нь хариуцлага тооцож, “D” үнэлгээ өгчхөөд хангалтгүй буюу “F” үнэлгээ өгч үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Боловсрол, соёл, урлагийн газрын саналыг авч Г.Б-г ажлаас халах эсэх асуудал яригдах ёстой байтал саналыг аваагүй шууд ажлаас нь халсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сахилгын арга хэмжээ авахуулсан байдаг. Энэ нь мөн 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын шийтгэл авч байсан. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Г.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.  

1. А аймгийн Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/94 дүгээр захирамжаар Г.Б-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах захиргааны актын үндэслэл болох  “Аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэнэсэх талаар:

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 4.1.38 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.17, 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, 40.4.2 дах заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.1, 1.2, 1.4 хэсгийн 1.4.1-д тус тус заасныг зөрчсөн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга /Ц.М/ төсвийн шууд захирагч Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал /Г.Б/ нарын хооронд 2017 оны Үр дүнгийн гэрээг байгуулж, гэрээний 6.1-д “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд түүнийг урамшуулах асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч төрийн албаны болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ”, 6.2-д “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ. /1х.х-н 11-16/

А аймгийн Засаг дарга 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ дүгнэх ажлын хэсэг байгуулах тухай” А/255 дугаар захирамжаар аймгийн засаг даргын ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний эхний хагас жилийн тайланг дүгнэх ажлын хэсгийг хавсралтаар баталж, захирал, эрхлэгч нарын гэрээг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу гэрээнд заасан хугацаанд дүгнэж танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Б.Б-д үүрэг болгожээ. /1х.х-н 83-84/

Дээрх захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын гэрээний дүн /2017 оны эхний хагас/-гээр /9 дүгээр жагсаалтанд/ Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б манлайллын зорилт 23.5, тусгай захиалгат арга хэмжээ 22.4, нийт захиалгат арга хэмжээ 21.6, нийт 66.9 оноогоор үнэлэгдсэн байна. /1 х.х-н 85/

Төсвийн шууд захирагч аймгийн Засаг дарга 2017 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн тайланг үнэлж дүгнэхдээ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн  түвшинг үнэлж дүгнэх журмын 1.5.Гэрээг төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт  заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө байгуулна. Гэрээний хугацаа нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж,  мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно,  2.3.Төсвийн ерөнхийлөн захирагч нь ТТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй.  2.4.Төсвийн шууд захирагч нь хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхгүй байгаа төсвийн ерөнхийлөн захирагчид шаардлага тавих эрхтэй. Зургаа. Гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах, гэрээний биелэлтийг дүгнэх 6.1.Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө  төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ., 6.2.2. гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн хагас, бүтэн жилээр ирүүлсэн тайлан, гэрээний биелэлтийн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл; 40 дүгээр зүйлийн  40.4.1-д  заасны дагуу төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчид өгсөн үүргийн биелэлт; 6.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө: 6.5.Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн "Илтгэх хуудас"-нд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн Хувийн хэрэгт хадгалах  бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн журмын 6.4.4.  60-70 хүртэл оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”; 7.1-д  албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, -дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах гэж зохицуулсан бөгөөд мөн журмын 6.4.5. 0-60 хүртэл оноо авсан бол хэрэв F буюу “Хангалтгүй”; 7.1-д F буюу “Хангалтгүй” –сахилгын шийтгэл ногдуулах, -төрийн албанаас халах гэсэн үнэлгээг Төсвийн ерөнхий захирагч /А аймгийн Засаг дарга/ нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн эрх хэмжээнийхээ хүрээнд авах арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг нь нарийвчлан зааж өгсөн байхад нэхэмжлэгч Г.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж 2017 оны үр дүнгийн гэрээний /эхний хагас жил/ биелэлтийг 66.9 оноо, “D” буюу дутагдалтай гэж үнэлсэн байхад “F” буюу хангалтгүй гэж үзсэн нь хууль бус болжээ.

Нөгөөтэйгүүр хариуцагч аймгийн Засаг дарга нь тус аймгийн Хайрхан сумын  ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-тай 2017 оны үр дүнгийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан, үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн тайланг дүгнэхдээ нэхэмжлэгч Г.Б-тай гэрээ байгуулсан хугацааг харгалзан үзээгүй, тухайн оны төсвийн жил эхлэхээс өмнө төсвийн шууд захирагчтай гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргажээ.

Түүнчлэн А аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-тай аймгийн Засаг дарга 2017 оны үр дүнгийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэх үйл баримт, цаг хугацаатай хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч маргаагүй болно.

Иймд  дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б-ын 2017 оны үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн тайланг үнэлсэн үнэлгээ нь хууль бус гэж шүүх дүгнэв.

2. Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлснээр хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийн тухайд:

            А аймгийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр захирамжаар аймгийн засаг дарга, сумын засаг дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нартай 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан нь Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон тул Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-н сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

            Нэхэмжлэгч Г.Б дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0036 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0580 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 493 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1 х.х-н 137-142, 198-211/

Аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Г.Б-д сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногуудсан бөгөөд дахин сахилгын зөрчил гаргасан болох нь нотлогдсонгүй. Учир нь “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай юм.

Маргаан бүхий захиргааны акт болох Аймгийн засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжинд дурдсан 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээг хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий Б/94 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцээгүй байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Г.Б-н 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-г урьд эрхэлж байсан ажил болох А аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

3. Нэхэмжлэгчийн А аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч Г.Б нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.7,  30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар А аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад оролцож, 67.5 оноо авч, аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Г.Б-г ажилд жинхлэн томилох тухай” Б/57 дугаар захирамжаар Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ./1 х.х-н 6, 219-220/

            Хариуцагч А аймгийн Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/96 дугаар захирамжийн 3 дахь заалтаар Хайрхан сумын сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулж, дүнг хуулийн хугацаанд танилцуулахыг Боловсрол, соёл, урлагийн газрын даргад үүрэг болгосон захиалга хүргүүлжээ./1 х.х-н 96/

            Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2, 3 дугаарт нэхэмжлэгч Г.Б-н 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-г урьд эрхэлж байсан ажил болох А аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул А аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулахаар захиалга хүргүүлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт явуулахаар захиалга гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

             Иймд нэхэмжлэгч Г.Б-с А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, А аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд А аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүд тус тус  удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.7,  30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хангаж, Г.Б-н 2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ”Г.Б-г ажлаас халах тухай” Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан /Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал/ ажилд эгүүлэн тогтоож, А аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд А аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгосугай.