Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2017/00073/и |
Дугаар | 135/шш2017/00107 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 135/шш2017/00107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2017/00073/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** баг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ын хүсэлттэй,
“******* эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие ******* авто машиныг 1,350,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 1,027,000 төгрөг төлсөн байсан. Үлдэгдэл 223,000 төгрөгийг төлөөд нэр дээрээ шилжүүлж авах гэж байсан юм. Балт машины илүү түлхүүртэй байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлын гаднаас миний зөвшөөрөлгүй уг машиныг асаагаад унаж яваад өөрийн төрсөн эгч ******* хуйвалдан өөр хүнд зарсан байсан. Дараа нь би мөнгөө авъя, машинаа авъя гэхэд шалтаг тоочин өгөхгүй байсан юм. Жамсрангийн Балт /утас: 99703858, 95373858/ нь Өмнө-говь аймагт “Оюу толгой”-н гүний уурхайд ажилладаг ба ээжтэйгээ хамт Дарханд амьдарч байгаа, яг хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй байна. Түүний эгч ******* /утас: 99186169/ Дархан сумын 11-р багийн 18-31 тоотод оршин суудаг байсан. нөхөр нь Дархан-Улаанбаатар чиглэлийн жижиг тэрэгний тендерт явдаг. Иймд энэ хүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Жамсрангийн Балт нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Ц.******* нь тус шүүхэд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Жамсрангийн Балтыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Ж.******* оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч Ц.******* /РД: *******, утас: 99322114, 99772716/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ