Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 429

 

 

 

 

 

 

 

 

2020        06          03                                   2020/ШЦТ/429

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хябаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х.Д-т холбогдох эрүүгийн 2011 00430 0289 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаан холбооны оператор мэргэжилтэй, МН таурт үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 18 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй,

Боржигон овогтой Х.Д, регистрийн дугаар /      /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "МН" таурын 11 дүгээр давхарт 1102 тоотод байрлах "Шинэ хөгжил" академийн сургалтын менежер Б.Орлогын ажлын өрөөг цэвэрлэж байхдаа шүүгээнд нь байсан мөнгөнөөс бэлэн 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг хохиролгүй болгосон. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Б.Орлого нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай сургалтын төвд Коронавирустай холбоотойгоор хичээл ороогүй юм. Ингээд тухайн өдөр ажил дээр манай захирал Г.Сэргэлэн бид 2 ажилласан юм. Тухайн өдөр манайд суралцагч Энхтамир гэдэг хүн ирж зааварчлага авсан юм. Тухайн үед манайхаар гадны нэг ч хүн орж гараагүй. Ингээд 17 цагийн орчим манай өрөөгөөр үйлчлэгч Х.Д цэвэрлэгээ хийж байсан юм. Тухайн үед манай захирал Г.Сэргэлэн гадагшаа гарах гэж байсан болохоор таксины мөнгө хэрэгтэй гэхээр нь би сургалтын төлбөр болох 1.150.000 төгрөгнөөс 5.000 төгрөг авч өгсөн. Тухайн мөнгө миний ажпын ширээний дээд талын шүүгээнд цаасанд боодолтой байсан. Ингээд захиралд мөнгө өгчихөөд мөнгөө буцааж шүүгээндээ хийж шүүгээгээ хаачихаад цаад талын өрөөнд орж Энхтамирт зааварчилгаа өгч байсан юм. Тухайн үед үйлчлэгч Х.Д үүдэнд цэвэрлэгээ хийж байгаад нэг хартал миний ширээний хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би яасан Х.Д эгчээ гэж асуутал зүгээрээ гэж хэлээд гараад явсан. Ингээд тэр орой нь ажлаа дуусгаад төлбөрийн мөнгөө дансандаа хийе гэж бодоод шүүгээнээс мөнгөө гаргаж ирээд тоолтол 500.000 төгрөг дутуу байсан. Үлдэгдэл нь 610.000 төгрөг үлдсэн байсан. Ингээд хулгайд алдсанаа мэдсэн...Манай сургалтын төв дотроо хяналтын камергүй ... Би үйлчлэгч Х.Д эгчийг авсан байх гэж бодож байна. Х.Д эгчээс өөр гадны ямар нэгэн хүн ерөөсөө орж ирээгүй. Бид нар Х.Д эгчээс та авсан өгчихөө ямар нэгэн хэл амгүй гэж хэлтэл юу яриад байгаа юм та нар хүн гүтгэж байна. Би та нарыг цагдаад өгнө гэж хэлсэн. Ингээд бид нар ямар ч байсан цагдаад хандая гэж бодоод гомдол гаргаж байна. Х.Д эгч миний шүүгээний хажууд 2-3 минут орчим зогссон. Маргааш нь захирал дуудаад та тэр шүүгээний хажууд юу хийж байсан юм бэ гэтэл би Алтангэрэлийн Англи-Монгол толь бичиг уншиж байсан гэж хэлсэн. Тэгтэл Аптангэрэлийн Ангил Монгол толь бичиг нь Х.Д эгчийн зогсож байсан газраас 2-3 алхамын цаана байсан. Х.Д эгч уг нь тухайн үед цэвэрлэгээгээ хийж дуусаагүй байж гарч яваад ахиж орж ирээгүй. Захирал бид хоёр Х.Д эгчийн 99970360 гэсэн дугаарлуу 2 залгахад дуудуулаад авахгүй байсан. 3 дахиа залгахад утас нь унтарсан байсан. Энхтамир бол миний хажуу талаас ерөөсөө хөдлөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч Г.Сэргэлэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Орлого надад хэлэхдээ Х.Д эгч цэвэрлэгээ хийж байхдаа миний ширээний ойролцоо зогсоод байсан юм. Тэгээд би ширээнд мөнгө байгаа гэдгийг мэдэж байсан болохоор авчихвий дээ гэж бодсон хэрнээ үгүй байхаа гэж бодоод та юу хийж байгаа юм бэ гэж асуутал зүгээр зүгээр гээд гараад явчихсан гэж хэлсэн. Тэрнээс хойш ажиж орж ирээгүй хамгийн сэжигтэй нь цэвэрлэгээгээ дуусгаагүй гараад явчихсан гэсэн. Манай суралцагч Энхтамирт Орлого зааварчилга өгөөд хичээл орж байсан юм билээ. Ингээд би Х.Д эгчрүү залгатал утсаа авахгүй 2 удаа залгуулаад утсаа унтраачихсан. Тэгээд маргааш нь ирэхэд нь дуудаж уулзсан. Тэгтэл та мөнгө авсан бол өгөөрэй гэж хэлтэл би аваагүй та нар намайг гүтгэж байна гээд уурлаад байсан. Тэгээд та яагаад ширээний хажууд зогсож байсан юм бэ гэж асуутал би Алтангэрэлийн Англи Монгол хэлний толь бичиг үзсэн гэж хэлсэн. Харин Орлогын хэлснээр Х.Д эгчийг зогсож байсан газраас 3 алхамын цаана Алтангэрэлийн Англи Монгол хэлний толь бичиг нь байсан. Тэгээд таны зогсож байсан газраас хол байна ш дээ гэж асуутал үгүй би Алтангэрэлийн Англи Монгол хэлний толь бичиг үзсэн юм гээд уурлаад байсан. Энхтамир сууж байсан газраасаа хөдлөөгүй юм билээ...Х.Д эгч МН таурын үйлчлэгч байгаа юм. Манай байгууллагын өрөөг орж ирж цэвэрлэдэг юм. Манайхыг цэвэрлээд сард 300.000 төгрөг өгнө гэж амаар ярьж тохирсон юм. Тэгээд цэвэрлэгээ хийгээд удаагүй байгаа юм. Ажлаа ч гэсэн муу хийдэг юм. Ер нь манай байгууллагаас жижиг сажиг зүйл алга болоод байдаг юм. Тэгэхээр тэр хүнийг авч байгаа юм байна гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Эхлээд номын сангийн арын өрөөнөөс цэвэрлээд Б.Орлого гэх сургалтын менежерийн ажлын ширээг нь цэвэрлэх гээд дээд талын шүүгээг нь онгойлготол давхарлаад тавьчихсан мөнгөнүүд байсан. Тэрнээс нь шууд атгаж аваад өмднийхөө баруун халаасанд хийгээд тэндээс шууд гарсан. Гараад 11 давхарын ариун цэврийн өрөөрүү орж тоолж үзтэл 500.000 төгрөг байсан. Ингээд буцаж өмднийхөө баруун халаасанд хийгээд доошоо Б1 давхарт байх өрөөндөө орсон... надад уг нь авах зорилго байгаагүй. Мөнгө харчихаад шунал хөдлөөд авчихсан юм ... би үнэхээр гэмшиж байна ..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл,

-Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл,

-МН.НБМ ХОЛДИНГ ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03/75 дугаартай албан бичиг /хх-ийн 70 дугаар хуудас/,

-Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 52-56 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт /хх 34/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч Х.Д болон улсын яллагч Б.Сод-Эрдэнэ нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай санал, хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "МН" таурын 11 дүгээр давхарт 1102 тоотод байрлах "Шинэ хөгжил" академийн сургалтын менежер Б.Орлогын ажлын өрөөг цэвэрлэж байхдаа шүүгээнд нь байсан мөнгөнөөс бэлэн 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Орлогын “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай сургалтын төвд Коронавирустай холбоотойгоор хичээл ороогүй юм. Ингээд тухайн өдөр ажил дээр манай захирал Г.Сэргэлэн бид 2 ажилласан юм. Тухайн өдөр манайд суралцагч Энхтамир гэдэг хүн ирж зааварчлага авсан юм. Тухайн үед манайхаар гадны нэг ч хүн орж гараагүй. Ингээд 17 цагийн орчим манай өрөөгөөр үйлчлэгч Х.Д цэвэрлэгээ хийж байсан юм. Тухайн үед манай захирал Г.Сэргэлэн гадагшаа гарах гэж байсан болохоор таксины мөнгө хэрэгтэй гэхээр нь би сургалтын төлбөр болох 1.150.000 төгрөгнөөс 5.000 төгрөг авч өгсөн. Тухайн мөнгө миний ажпын ширээний дээд талын шүүгээнд цаасанд боодолтой байсан. Ингээд захиралд мөнгө өгчихөөд мөнгөө буцааж шүүгээндээ хийж шүүгээгээ хаачихаад цаад талын өрөөнд орж Энхтамирт зааварчилгаа өгч байсан юм. Тухайн үед үйлчлэгч Х.Д үүдэнд цэвэрлэгээ хийж байгаад нэг хартал миний ширээний хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би яасан Х.Д эгчээ гэж асуутал зүгээрээ гэж хэлээд гараад явсан. Ингээд тэр орой нь ажлаа дуусгаад төлбөрийн мөнгөө дансандаа хийе гэж бодоод шүүгээнээс мөнгөө гаргаж ирээд тоолтол 500.000 төгрөг дутуу байсан. Үлдэгдэл нь 610.000 төгрөг үлдсэн байсан. Ингээд хулгайд алдсанаа мэдсэн...Манай сургалтын төв дотроо хяналтын камергүй...Би үйлчлэгч Х.Д эгчийг авсан байх гэж бодож байна. Х.Д эгчээс өөр гадны ямар нэгэн хүн ерөөсөө орж ирээгүй. Бид нар Х.Д эгчээс та авсан өгчихөө ямар нэгэн хэл амгүй гэж хэлтэл юу яриад байгаа юм та нар хүн гүтгэж байна. Би та нарыг цагдаад өгнө гэж хэлсэн. Ингээд бид нар ямар ч байсан цагдаад хандая гэж бодоод гомдол гаргаж байна. Х.Д эгч миний шүүгээний хажууд 2-3 минут орчим зогссон. Маргааш нь захирал дуудаад та тэр шүүгээний хажууд юу хийж байсан юм бэ гэтэл би Алтангэрэлийн Англи-Монгол толь бичиг уншиж байсан гэж хэлсэн. Тэгтэл Алтангэрэлийн Ангил Монгол толь бичиг нь Х.Д эгчийн зогсож байсан газраас 2-3 алхамын цаана байсан. Х.Д эгч уг нь тухайн үед цэвэрлэгээгээ хийж дуусаагүй байж гарч яваад ахиж орж ирээгүй. Захирал бид хоёр Х.Д эгчийн 99970360 гэсэн дугаарлуу 2 залгахад дуудуулаад авахгүй байсан. 3 дахиа залгахад утас нь унтарсан байсан. Энхтамир бол миний хажуу талаас ерөөсөө хөдлөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/, гэрч Г.Сэргэлэнгийн “...Орлого надад хэлэхдээ Х.Д эгч цэвэрлэгээ хийж байхдаа миний ширээний ойролцоо зогсоод байсан юм. Тэгээд би ширээнд мөнгө байгаа гэдгийг мэдэж байсан болохоор авчихвий дээ гэж бодсон хэрнээ үгүй байхаа гэж бодоод та юу хийж байгаа юм бэ гэж асуутал зүгээр зүгээр гээд гараад явчихсан гэж хэлсэн. Тэрнээс хойш ажиж орж ирээгүй хамгийн сэжигтэй нь цэвэрлэгээгээ дуусгаагүй гараад явчихсан гэсэн. Манай суралцагч Энхтамирт Орлого зааварчилга өгөөд хичээл орж байсан юм билээ. Ингээд би Х.Д эгчрүү залгатал утсаа авахгүй 2 удаа залгуулаад утсаа унтраачихсан. Тэгээд маргааш нь ирэхэд нь дуудаж уулзсан. Тэгтэл та мөнгө авсан бол өгөөрэй гэж хэлтэл би аваагүй та нар намайг гүтгэж байна гээд уурлаад байсан. Тэгээд та яагаад ширээний хажууд зогсож байсан юм бэ гэж асуутал би Алтангэрэлийн Англи Монгол хэлний толь бичиг үзсэн гэж хэлсэн. Харин Орлогын хэлснээр Х.Д эгчийг зогсож байсан газраас 3 алхамын цаана Алтангэрэлийн Англи Монгол хэлний толь бичиг нь байсан. Тэгээд таны зогсож байсан газраас хол байна ш дээ гэж асуутал үгүй би Алтангэрэлийн Англи Монгол хэлний толь бичиг үзсэн юм гээд уурлаад байсан. Энхтамир сууж байсан газраасаа хөдлөөгүй юм билээ...Х.Д эгч МН таурын үйлчлэгч байгаа юм. Манай байгууллагын өрөөг орж ирж цэвэрлэдэг юм. Манайхыг цэвэрлээд сард 300.000 төгрөг өгнө гэж амаар ярьж тохирсон юм. Тэгээд цэвэрлэгээ хийгээд удаагүй байгаа юм. Ажлаа ч гэсэн муу хийдэг юм. Ер нь манай байгууллагаас жижиг сажиг зүйл алга болоод байдаг юм. Тэгэхээр тэр хүнийг авч байгаа юм байна гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.Д-ын “...Эхлээд номын сангийн арын өрөөнөөс цэвэрлээд Б.Орлого гэх сургалтын менежерийн ажлын ширээг нь цэвэрлэх гээд дээд талын шүүгээг нь онгойлготол давхарлаад тавьчихсан мөнгөнүүд байсан. Тэрнээс нь шууд атгаж аваад өмднийхөө баруун халаасанд хийгээд тэндээс шууд гарсан. Гараад 11 давхарын ариун цэврийн өрөөрүү орж тоолж үзтэл 500.000 төгрөг байсан. Ингээд буцаж өмднийхөө баруун халаасанд хийгээд доошоо Б1 давхарт байх өрөөндөө орсон... надад уг нь авах зорилго байгаагүй. Мөнгө харчихаад шунал хөдлөөд авчихсан юм ... би үнэхээр гэмшиж байна ..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, МН.НБМ ХОЛДИНГ ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03/75 дугаартай албан бичиг /хх-ийн 70 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 52-56 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Хохирогч Б.Орлого нь “...2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохирол болох 500.000 төгрөгийг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Х.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Х.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон улсын яллагчийн гаргасан шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэхэд татгалзах зүйлгүй гэсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Х.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал /учруулсан хохирлыг төлсөн/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Х.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ