Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2017/00108

Дархан-Уул аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00070/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Орхон сум, 1-р баг, Баян-Өлзийт, Шар дэрс, 2-11 тоотод оршин суух Цогнууд овогт Баттөмөрийн Мягмарсүрэн /РД: РФ83011361/-ийн хүсэлттэй,

 

“Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний бие 2004 оны 02 сарын 04-ний өдөр охин Номин-Эрдэнийг төрүүлсэн, тухайн үед сургууль соёлд явах болон ар гэрийн шалтгаанаар өөрийн эх Бурмаад охин Номин-Эрдэнийг үрчлүүлэн үлдээсэн юм, одоо би сургууль соёлоо төгсөж, боломжийн амьдралтай болсон тул охиноо өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна, миний эцэг нас барсан, иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү " гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Мягмарсүрэн нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Б.Мягмарсүрэнгийн 2001 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрүүлсэн охин Номин-Эрдэнийг Б.Мягмарсүрэнгийн төрсөн эцэг Цэндээгийн Баттөмөр, төрсөн эх Надмидын Бурмаа нар үрчлэн авч, 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 02 дугаарт бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баттөмөрийн Номин-Эрдэнийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Надмидын Бурмаагийн Иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цэндээгийн Баттөмөрийн нас барсны бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Н.Бурмаагийн “... миний охин Б.Мягмарсүрэн охин Номин-Эрдэнийг 2001 онд төрүүлсэн, охин маань Улаанбаатар хотруу сургуульд суралцах гээд явахад нь би зээ охин Номин-Эрдэнийг үрчилж авч байсан юм. Охин маань сургуулиа төгсөж ирээд ажилд орсон тул охиноо өөрийн нэр дээрээ авах гэж байгаа юм. Татгалзах зүйл ерөөсөө байхгүй.” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

 

D:\Bvv ustga\Shiidver\Ontsgoi ajillagaa\Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах\Мягмарсүрэн.doc

Мөн охин Номин-Эрдэнийн төрсөн эх нь Б.Мягмарсүрэн мөн болох нь хэрэгт авагдсан үрчилсний бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлгээр, охин Номин-Эрдэнэ нь үрчилснээс хойш эх Б.Мягмарсүрэнгийн асрамжинд одоог хүртэл байгаа болох нь тогтоогдож байна.

 

Иймд хүсэлт гаргагч Б.Мягмарсүрэнгийн хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2001 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Номин-Эрдэнийг 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  Цэндээгийн Баттөмөр, Надмидын Бурмаа нарт үрчлүүлсэн 02 бүртгэлийн дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин Б.Номин-Эрдэнийг төрсөн эх Цогнууд овогт Баттөмөрийн Мягмарсүрэн /РД: РФ83011361/-ийн асрамжинд шилжүүлсүгэй.

3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар Б.Номин-Эрдэнэд холбогдох үрчлэлтийн талаарх бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг сэргээж, төрсөн эх Б.Мягмарсүрэнд олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ОЮУНЦЭЦЭГ