| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01540/и |
| Дугаар | 135/шш2017/00124 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 135/шш2017/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01540/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** баг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: ******/-д холбогдох
"Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2011 онд Н.*******тай танилцан гэр бүблийн харилцаатай болж, хамт амьдарсан. Бидний дундаас 2012 оны 09 сарын 27-ны өдөр охин , 2014 оны 04 сарын 21-нд охин нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид хамт амьдарч байхад Н.******* нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан учраас 2016 оны 01 сард тусдаа амьдрах болсон. Хүүхдүүд маань миний асрамжинд байдаг бөгөөд Н.******* нь хүүхдүүдээ ямар ч тусламж үзүүлдэггүй. Иймээс 2 хүүхдэд эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүхдүүд маань эцэг Н.*******ээр овоглодог тул эцэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Бид 2011 оноос гэр бүлийн харилцаатай болж, хамт амьдарсан. 2012, 2014 онд тус тус охин , нарыг төрүүлсэн. Би өөр бусадтай гэр бүлээс гадуур харилцаанд орсон нь үнэн, миний буруу. Гэхдээ байнгын харилцаан байгаагүй, тохиолдлын шинжтэй зүйл байсан. 2016 оны 01 сараас тусдаа амьдарсан нь үнэн. Одоо би Улаанбаатар хотод ажил хийж байгаа. Ц.******* нь тодорхой орлогогүй, ажил хийдэггүй тул 2 охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна. Ээж *******хоо цалингаар амьдардаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би хоёр охиноо өөр дээрээ авах хүсэлттэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь Н.*******д холбогдуулан, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна гэж маргадаг болно.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Н.******* нар нь 2011 онд танилцан, улмаар хамтран амьдарсан, хамтын амьдралын хугацаанд 2012 оны 09 сарын 25-ны өдөр охин , 2014 оны 04 сарын 21-ний өдөр охин нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан №910, №4501000393 дугаартай хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх төрсний бүртгэлийн гэрчилгээнүүд дээр эцгийн нэр “Боригон овогт ******* *******” гэж бичигдсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байх тул шүүх түүнийг дахин тогтоох шаардлагагүй тул Ц.*******ийн эцэг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Н.******* нар нь 2016 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд охин , нар нь эх Ц.*******ийн асрамжинд өсөж, хүмүүжиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа охин , нарыг өөрийн асрамжид авна гэж маргасан бөгөөд зохигчдын хэн алины хүүхдийн одоогийн амьдарч байгаа орчин нөхцлийн талаар шинжээч томилуулах тухай хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 6996 дугаартай захирамжаар шинжээч томилжээ.
Дээрх захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн дүгнэлтэд нэхэмжлэгч болон хариуцагч талууд нь гэр бүлийн бусад гишүүдтэй хамтран өмчилдөг хувийн байшинтай, зохигчид хүүхдүүдтэйгээ хэвийн харьцаатай гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна.
Тус дүгнэлтийн хүүхдүүдийн амьдарч байгаа гэр, ахуйн байдалд хийсэн хэсэгт: “Нэхэмжлэгч Ц.******* Дархан сумын ****** баг, ****** тоотод ээж эгчийн хамт өмчилдөг, 873 мкв газар дээр 4*6 хэмжээтэй байшинд ээж, охины хамт оршин суудаг, сарын орлого тогтмол бус, дундаж нь 300,000 төгрөг, айлын байрны засвар, оёдол зэрэг ажил хийдэг. Мөн ээжийнхээ лангуун дээр хамт суудаг”, хариуцагч Н.*******ийн гэр бүл амьдралд нөхцөл байдлын үнэлгээ хийхэд “Дархан сумын 3-р баг, тосгоны 4-77 тоотод өвөө, эмээ, эг дүү 5 хүний хамт өмчилдөг, 1518 мкв газар оршин суудаг, МАК ХХК-д машинист ажилтай, дундаж орлого нь 750,000-800,000 төгрөг байна. Архидан согтуурч нийгмийн амгалан тайван байдал алдагдуулсан шалтгаанаар 2 удаа түр саатуулагдаж байсан” гэсэн дүгнэлт, Дархан сумын нийгмийн ажилтны дүгнэлтээр “*******ийн амьдарч буй орон гэр дулаахан, эерэг орчинтой. Хүүхдийн зан аашийн хувьд тогтуун, эхийн хажууд өөрийн дураар эрх чөлөөтэй. Эх хүүхдийн харилцаа эелдэг, 2 охин сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа, эх хүний тавих анхаарал сайн” гэсэн байдал, 13 дугаар цэцэрлэгийн багшийн “ нь бага Б бүлэгт 2016 оны 09 сараас явж эхэлсэн. Их цовоо сэргэлэн хүүхэд гэж ажиглагдсан. Өнөөг хүртэл ээж нь хүүхэддээ анхаарал халамж тавьж ганцаараа 2 хүүхдээ хардаг гэж ажиглагддаг. Би аавыг нь огт хараагүй” гэсэн тайлбар, Охин тэй ярилцаж хийсэн дүгнэлтэд: “сэргэлэн цовоо, бие бялдрын хувьд өсгөлүүн, хэл ярианы хөгжил сайн, аливаа дарамтанд байдаг шинж тэмдэг ажиглагдсангүй. Зургаар анализ хийхэд дүүгээ инээсэн байдалтай зурсан нь охины сэтгэлзүйд дүүгийн эзлэх байр суурь их байхаас гадна сэтгэлийн дарамтгүй байдлыг илэрхийлж байна. Мөн дэлгэр байгаа навч, цэцэг зурсан нь сэтгэл зүйн дарамтгүй байдлыг тодорхойлж байна. Гэвч гэр бүлийнхээ хүмүүсийг зурах хүсэлгүй байгаа нь аав, ээжийн салалт охинд сөрөг нөлөөлөл үзүүлж буйг илэрхийлж байна” гэсэн дүгнэлт, хүүхдийн насны байдал, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн охин , нарыг эх Ц.*******ийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь хүүхдүүдтэй зүй бусаар харьцдаг, одоогийн байгаа нөхцөл байдал нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих болон бусад эрх зөрчигдөж байгаа, эх Ц.******* нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул одоогийн хүүхдийн амьдарч байгаа өсөж, дассан орчныг өөрчлөх шаардлагагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: “хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д: “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ”гэж тус тус заасны охин , нарт эцэг Н.*******ээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд хариуцагч Н.*******ээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, , нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 23 дугаар зүйлийн 23.1-д тус тус заасныг баримтлан 2012 оны 09 сарын 25-ны өдөр төрсөн охин , 2014 оны 04 сарын 21-ний өдөр төрсөн охин нарыг эх Ц.*******ийн асрамжинд үлдээж, эцэг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 09 сарын 25-ны өдөр төрсөн охин , 2014 оны 04 сарын 21-ний өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.*******ээс тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 46,495 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ