Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 135/шш2017/00140

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00105/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Автобус баазад кондуктороор ажилласан. Миний ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч С.******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

С.******* нь Дархан хотын Тээврийг удирдах газрын харьяа Автобус баазад 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд болон Дархан хотын Автобус баазад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд кондуктороор ажиллаж байсан болох нь Дархан хотын Тээврийг удирдах газрын харьяа Автобус баазын даргын 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал, Дархан хотын Автобус баазын 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай тушаал, 1998 оны ээлжийн амралтын тушаалын хавсралт, №225366 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1293 дугаартай лавлагаа, шимтгэл төлсөн талаарх тодорхойлолтууд, гэрч ******* “... С.******* нь 1991 онд тус баазад ажилд орж байсан, 1998 онд Автобус бааз татан буугдах хүртэл бид хамт ажилласан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Хорлоогийн “... С.******* тус баазад кондуктороор ажиллаж байсан, бааз татан буугдах хүртэл бид хамт ажилласан нь үнэн” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

           

Иймд С.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн Дархан хотын Тээврийг удирдах газрын харьяа Автобус баазад 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд болон Дархан хотын Автобус баазад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд кондуктороор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ