| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2017/00104/и |
| Дугаар | 135/шш2017/00141 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 135/шш2017/00141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00104/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* баг, ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: ********/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгойн ХАА-н Техник мэргэжлийн сургуульд 1984 оны 10 сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд инженер багшаар, Дорноговь аймгийн Зүүнбаян хорооны 4-р цэцэрлэгт 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд багшаар тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул шүүхэд хандаж байна. Иймд холбогдох баримт материалыг үндэслэн ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Б.******* нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгойн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд 1984 оны 10 сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд инженер багшаар, Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 4-р цэцэрлэгт 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд багшаар тус тус ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгойн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн 2014 оны 07 сарын 01-ний өдрийн цалингийн түүвэр, 1983-1986 оны анхны төгсөлтийн гэрэл зургийн цомог, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4 дугаартай Ажилчин өөр ажилд шилжүүлэх ба ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай Ажилчин авах ба өөр ажилд шилжүүлэн авах тухай тушаал, 1992 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: *****/-ийн Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгойн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд 1984 оны 10 сарын 05-ны өдрөөс 1986 оны 08 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд инженер багшаар, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 4-р цэцэрлэгт 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ