| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2017/00102/и |
| Дугаар | 135/шш2017/00143 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 135/шш2017/00143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00102/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** хороо, ****** хороолол, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* / РД:********/-ы хүсэлттэй,
“Баримт бичгийн эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Дархан хотын Тээврийг удирдах газарт мэргэжилтний автобус барьж байсан. 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Дархан хотын 900 машины авто засварын Засвар техникийн үйлчилгээний станцад жолоочоор ажиллаж байсан тушаалууд нь байхгүй, олдохгүй байгаа учир дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр дээр ******* ******* гэх байтал ******* ******* гэж бичсэнээс болоод тэтгэвэр тогтоолгоход таны дэвтэр биш байна гэсэн асуудал гарч ирж байгаа учир хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* баримт бичгийн эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан 1973 оны 09 дүгээр сарны 01-ний өдөр олгосон №509562 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №122929 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* /РД: ********/ мөн болох нь, түүнчлэн П.******* нь Дархан хотын Тээврийг удирдах газрын Тээвэр ашиглалтын 2 дугаар хэсэгт 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд жолоочоор, Дархан хотын 900 авто машины Засвар, техникийн үйлчилгээний станцад 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №509562 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №122929 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Цалингийн тодорхойлолт, гэрч Т.Төмөрхүүгийн мэдүүлэг, Баярын бичиг, “Онц тээвэрчин” тэмдэг, “Алтан гадас” одон, хүсэлт гаргагчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд П.******* шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1973 оны 09 дүгээр сарны 01-ний өдөр олгосон №509562 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №122929 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* /РД: ********/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: ********/-ийн Дархан хотын Тээврийг удирдах газрын Тээвэр ашиглалтын 2 дугаар хэсэгт 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд жолоочоор, Дархан хотын 900 авто машины Засвар, техникийн үйлчилгээний станцад 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ