Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2017/00144

Дархан-Уул аймаг

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00074/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3-р баг, Ажилчин 5-32 тоотод оршин суух Хойд овогт Зундуйн Ганболд /РД: ТД62070371, утас:99395085/-ын хүсэлттэй,

 

            “Баримт бичгийн эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч З.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч З.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний Зундуйн Хүрэлбаатар нэрийг 1986 оны 12 дугаар сард Зундуйн Ганболд болгон өөрчилсөн. Миний хөдөлмөрийн дэвтэр, цэргийн алба хаасан лавлагаан дээр З.Хүрэлбаатараар бичигдсэн байгаа тул тэтгэвэр тогтоолгох гэтэл нэр зөрүүтэй баримт бичгүүд тооцогдохгүй байна. Мөн ажиллаж байсан байгууллагуудын тушаалууд олдохгүй, зарим нь тамга тэмдэггүй, гарын үсэг зурагдаагүй байдлаас болж ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд баримт бичгийн эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч З.Ганболд баримт бичгийн эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас олгосон 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 000006029 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан талаарх лавлагаа, 1979 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хойд овогт Зундуйн Ганболд /РД: ТД62070371/ мөн болох нь, түүнчлэн З.Ганболд нь Дорнод аймгийн Мах комбинатад 1976 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1979 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нормчин, Дархан хотын Мах комбинат /Хишиг ХХК, Мах экспо ХХК болж нэр нь өөрчлөгдөж байсан/-д 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нормчин, 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд цусалгаачин, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд туслах аж ахуйн тракторын жолоочоор, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд харуулаар, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Дархан секьюрити” ХХК-д харуулаар тус тус ажиллаж байсан болох нь 45/022266 дугаартай төрсний бүртгэлийн лавлаа, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 635 дугаартай тодорхойлолт, 1979 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, цэргийн алба хаасны лавлагаа, Дарханы мах комбинатын даргын 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаартай Шагнах тухай тушаал, 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 272 дугаартай Шагнах тухай тушаал, “Хишиг” компанийн ерөнхий захирлын 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/130 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, №0988976 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №095459 дугартай Нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, гэрч Ч.Могноон, А.Базарсад нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд З.Ганболдын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас олгосон 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 000006029 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан талаарх лавлагаа, 1979 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хойд овогт Зундуйн Ганболд /РД: ТД62070371/ мөн болохыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хойд овогт Зундуйн Ганболд /РД: ТД62070371/-ын Дорнод аймгийн Мах комбинатад 1976 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1979 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нормчин, Дархан хотын Мах комбинат /Хишиг ХХК, Мах экспо ХХК болж нэр нь өөрчлөгдөж байсан/-д 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нормчин, 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд цусалгаачин, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд туслах аж ахуйн тракторын жолоочоор, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд харуулаар, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Дархан секьюрити” ХХК-д харуулаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ