Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 135/шш2017/00161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00094/и

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** баг, ****** хэсэг, *******7 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум,******* баг ,****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох,

 

"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.*******тай 2008 онд танилцан, 2009 онд гэр бүл болж, хамтын амьдралын хугацаанд 2009 оны 07 сарын 18-ны өдөр хүү *******  төрсөн. Бид хамт амьдрахаа болиод 8 дахь жилдээ орж байна. Энэ хугацаанд бид тус тусын амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн өөрийн насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.  

 

     Хариуцагч   шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.*******тай 2008 онд танилцан, 2008 оны 10 сарын 24-нд гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 07 сарын 18-нд хүү ******* төрсөн. Бид хоёр тусдаа амьдраад 8 жил болж байна. Мөн өөрийн гэсэн тусдаа амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү *******ыг ээж асрамжинд үлдээх, бид эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн асрамжийн маргаан байхгүй болно. Миний бие Улаанбаатар хотод ажил хийдэг учраас шүүх хуралд оролцож чадахгүйг минь харгалзан үзэж миний бие өөрийн оролцоогүй шүүх хурал явуулж өгөхийг гуйж байна. Мөн өөрийн хүү *******тай уулзах боломж гаргаж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ц.*******аас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Гэрлэгчид болох Т.*******, Ц.******* нар нь 2007 оны 05 сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 10 сарын 24-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2009 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү *******ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.   

 

Т.*******, Ц.******* нар нь 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болж, хүүхэдтэй болсон, гэр бүлийн амьдралаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа, талуудын тайлбараар гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй болох нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 03 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

 Гэрлэгчид нь хүү *******ыг эх Т.*******гийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү *******ыг эх Т.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: *******/, ******* овогт ******* ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ыг эх Т.*******гийн асрамжид үлдээсүгэй.

           

            3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

           

6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

 

            7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ОЮУНЦЭЦЭГ