Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 539

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Нэмэхийн Н.Н-т холбогдох 2005015990809 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, …. оны ... дугаар сарын ....-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотоод засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ..... аймгийн .... сум .....баг ......, Дөрвөлжийн .... дүгээр хэсэг, ...... гудамж, .... дүгээр байр .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ...... дүүргийн .... дугаар хороо ....... дугаар гудамжны ..... тоотод түр оршин суух хаягтай, /РД:ЕА88031011/, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Н-н Н .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Н  нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн.. дугаар хороо Зүүн нарангийн ... дугаар хороо ... тоот хашааны орчим хохирогч О.Г-ийн нүүр хэсэгт архины шилээр зүсэж биед дух зүүн хэсэгт, зүүн хөмсөг, хамрын нурууны зүүн хэсэгт шарх, хамрын баруун угалзанд шарх, хамар, ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины эдийн няцрал, цус хуралт, баруун хуруунд шарх, зүүн хацар, дээд уруулын хэсгүүдэд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Н  нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн ... дугаар хороо ...тоот хашааны орчим хохирогч О.Г-ийн нүүр хэсэгт архины шилээр зүсэж биед дух зүүн хэсэгт, зүүн хөмсөг, хамрын нурууны зүүн хэсэгт шарх, хамрын баруун угалзанд шарх, хамар, ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины эдийн няцрал, цус хуралт, баруун хуруунд шарх, зүүн хацар, дээд уруулын хэсгүүдэд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал буюу О.Г бусдад зодуулсан гэх Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар гудамжны ... тоотод үзлэг хийхээр тогтов. Уг гудамжны 113 тоот хашааны урд шороон зам дээр цус мэт улаан хүрэн өнгийн бохирлогдсон байсныг 2 дугаараар ертөнцийн зүгээр баруун тийш 5.82 метр газар мөн адил цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг Б үсгээр тэмдэглэсэн ба цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон газарт Хараа нэртэй архины шилний хагархай үзүүр нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан тул гэрэл зургийн аргаар бэхжүүлж хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн “...Н.Н  гэгч нь О.Г гэх найзынхаа тархинд архины шил хагалж зоосон байв...” гэх илтгэх хуудас /хх-ийн 12-13 тал/,

 

Хохирогч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 23-нд Н.Н  намайг дуудсан. Би яваад очиход нэг хөгшин ахтай архи уугаад сууж байсан. Би уг архинаас нь хоёр л татсан тэгээд Н.Н  бид хоёр тэдний гэрт нэг шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Н.Н  намайг гаргаж өгнө гээд бид хоёр гэрээс нь гарсан. Н.Н  урд алхаж байсан. Тэгээд шонгийн модны хажууд байсан шил аваад хагалаад над уруу ирсэн. Би цохино гэж бодоогүй, миний дух хэсэгт зүссэн байсан. Тэгээд би Н.Н ыг бариад авсан, тэгэхэд миний гар орчим зүсэгдсэн юм шиг байна. Би цагдаа дуудаад цагдаа нар Н.Н ыг эрүүлжүүлэх газар руу аваад явсан. Би гэмтлийн эмнэлэг рүү 103 явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан мөнгийг Н.Н  өгсөн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй Н.Н  хохирол бүрэн барагдуулсан бид хоёр эвлэрсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-20 тал/,

 

2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3089 дугаартай шинжээчийн “...О.Г-ийн биед дух зүүн хэсэг, зүүн хөмсөг, хамрын нурууны зүүн хэсэгт шарх, хамрын баруун угалзанд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хуруунд шарх, зүүн хацар, дээд уруулын баруун хэсгүүдэд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

 

Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 61, 62 тал/,

 

Шүүгдэгч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гадуур архи ууж байгаад найз Ганзоригтой хамт манай гэрт буюу Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 121 тоотод очоод дахин архи уусан. Тэгээд О.Г-гийг гэрээс гаргаж өгөх гээд гараад явж байгаад би их согтолттой байсан яасан юм мэдэхгүй согтуурхаад архины шил хагалаад О.Г-ийн нүүр хэсгийг нь зүссэн тэгээд цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд оруулсан. ...Би гэм буруугаа ухаарч О.Г-ийн хохирлыг бүрэн барагдуулсан бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/, гэрч С.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Н  маргаан хийгээд байдаггүй. Ажилдаа тууштай хамт олондоо нэр хүндтэй архи дарс хэрэглээд байдаггүй даруу төлөв хүнтэй эвтэй харьдаг хийсэн ажлаа дуусгадаг тууштай зантай их сайн зан чанартай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 42-47 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 тал/, Уянга Бэйс ХХК-ний ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Н аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 21-22, 23-24 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Н.Н ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, шинжээч эмчийн дүгнэлтээр Н.Н ын үйлдлийн улмаас хохирогч О.Г-ийн биед дух зүүн хэсэгт, зүүн хөмсөг, хамрын нурууны зүүн хэсэгт шарх, хамрын баруун угалзанд шарх, хамар, ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины эдийн няцрал, цус хуралт, баруун хуруунд шарх, зүүн хацар, дээд уруулын хэсгүүдэд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 3089 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Н.Н  нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Н ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...миний эмнэлгийн байгууллагад үзүүлсэн бүх зардлыг Н.Н  гаргасан. Надад эмчилгээний зардал байхгүй. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Н.Н  хохирол бүрэн барагдуулсан бид хоёр эвлэрсэн...” гэж /хх-ийн 19-20 тал/, “...Гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэж /хх-ийн 49 тал/, “...Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 61 тал/ гэж тус тус мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Н.Н аас гаргуулах хохирол төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Н  нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.Н т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Н ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг архины хагархай шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар устгахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Н т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогтой Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н ыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд ялтан биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Н т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг архины хагархай шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА