Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 227

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч:  СБНХХК, “ФМК” ХХК  

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* тоот “Чиглэл өгөх тухай” шийдвэрийн СБНХХК, ФМК ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “СБН” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Л.Н*******, өмгөөлөгч Ц.Ж*******, нэхэмжлэгч “ФМК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“СБН” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцсон.

Ашигт малтмал, газрын тосны газраас Сэлэнгэ аймгийн Б******* сумын нутаг “Ч*******” нэртэй СШ-21-1 кодтой 3924,54 га талбайд 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан.

Тус сонгон шалгаруулалтад манай компани оролцож, сонгон шалгаруулалтын комиссоос шалгаруулсаны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/7509 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг авсан. 

Ийнхүү сонгон шалгаруулалтын босго үнэд нийт 2,017,662,500 төгрөг, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт тус тус төлсөн.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* “Чиглэл өгөх тухай” шийдвэрээр “....хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын холбогдох хэсэг болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гаргасан холбогдох шийдвэрүүдтэй зөрчилдөж байна.

Иймд дээр дурдсан хязгаарлагдмал байдлаар зохион байгуулсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, нэр бүхий компаниудад олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах арга хэмжээг авна уу” гэжээ.

Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” “шуурхай, тасралтгүй байх” гэсэн зарчимд нийцэхгүй байна.

Сайдын шийдвэрт сонгон шалгаруулалт явуулсан нь нилээдгүй хууль тогтоомжийг зөрчсөн гэж байх боловч хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар тодорхой дурдаагүй атлаа хууль зүйн үндэслэлгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар чиглэл өгч буй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйл ажиллагаа болоод байна.Манай компани нь хууль, хүчин төгөлдөр сонгон шалгаруулалтын журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байтал ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж, хайгуулын үйл ажиллагаагаа явуулж байгаа ба хайгуулын талбайд 1 дэх жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан зэргийг өгсөн байгаа болно. 

Сайдын хуульд үндэслээгүй чиглэл өгсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирахаар байна.

Түүнчлэн өмнөх сайдын гаргасан журмын дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийг дараагийн сайд нь хууль зүйн үндэслэлгүйгээр цуцлахаар чиглэл өгч буй нь төрийн үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд нийцэхгүй байна. 

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* тоот “Чиглэл өгөх тухай” шийдвэрээс манайд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “ФМК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Дорноговь аймгийн Алтан ширээ, Дэлгэрэх сумын нутаг Б сумын нутагт орших 15823.54 гектор талбай бүхий ХҮ-02 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг болно.

Ашигт малтмал, газрын тосны газраас Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутаг “Б” нэртэй 15823.54 гектор талбайд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан.

Тус сонгон шалгаруулалтад манай компани оролцож, шалгаруулалтын комиссоос шалгаруулсаны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/193 тоот тушаал гарч, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-02 дугаартай тусгай зөвшөөрлийг авсан. 

Ийнхүү сонгон шалгаруулалтын босго үнэ, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр зэрэгт 573,500.885 төгрөг төлсөн болно.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* тоот “Чиглэл өгөх тухай” шийдвэрээр “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын холбогдох хэсэг болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гаргасан холбогдох шийдвэрүүдтэй зөрчилдөж байна. Иймд дээр дурдсан хязгаарлагдмал байдлаар зохион байгуулсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, нэр бүхий компаниудад олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах арга хэмжээг авна уу” гэжээ.

Манай компани нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож, ялалт байгуулан хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан болно.

Гэтэл сайдаас энэхүү шийдвэрээ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар чиглэл өгч буй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд халдсан үйл ажиллагаа болохоор байна.

Энэхүү шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, шуурхай, тасралтгүй байх” гэсэн зарчимд нийцэхгүй байна.

Сайдын шийдвэрт сонгон шалгаруулалт явуулсан нь нилээдгүй хууль тогтоомжийг зөрчсөн гэж байх боловч хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар тодорхой дурдаагүй атлаа хууль зүйн үндэслэлгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар чиглэл өгч буй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйл ажиллагаа болоод байна.

Манай компани нь хууль, хүчин төгөлдөр сонгон шалгаруулалтын журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байтал ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж,  хайгуулын үйл ажиллагаагаа явуулж байгаа ба хайгуулын талбайд 1 дэх жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан зэргийг өгсөн байгаа болно.

Сайдын хуульд үндэслээгүй чиглэл өгсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд манай компанид ихээхэн хэмжээний хохирол учрахаар байна.

Түүнчлэн өмнөх сайдын гаргасан журмын дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийг дараагийн сайд нь хууль зүйн үндэслэлгүйгээр цуцлахаар чиглэл өгч буй нь төрийн үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчим нийцэхгүй байна.

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрий сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* тоот “Чиглэл өгөх тухай” шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хязгаарлагдмал сонгон шалгаруулалтын материалыг татаж үзэхэд АМГТГ нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Б******* сумын нутагт орших Ч*******, Ү нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарласан байх бөгөөд АМГТГ-ын даргын “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/164 дүгээр тушаал 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр батлагдаж, тус талбайнуудыг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олон нийтэд зарлан мэдээлэхийг Кадастрын хэлтсийн даргад ү болгосон байна.

Сэлэнгэ аймгийн Б******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн оролцоотой компани байгуулах талаар” шийдвэрлэсэн байх бөгөөд тус тогтоолын хавсралт дахь талбайд “Ч*******”, “Ү” нэртэй газрын солбилцлууд тусгагдаагүй байна.

Тухайн талбайд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулахдаа холбогдох хууль тогтоомжийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоолгүйгээр “Сэлэнгэ аймгийн Б******* сумын нутаг “Ч*******” нэртэй газарт 3924.54 га талбайд АМГТГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/164 дүгээр тушаалаар хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарлан явуулж, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр “СБН” ХХК-д ХҮ-02******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд 29.1.3 дахь заалтын “з”-д газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж Хуралд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах”, 30.1.12-т “нутаг, дэвсгэртээ тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай саналыг боловсруулж, Хуралд оруулж шийдвэрлүүлэх”, Газрын тухай хуулийн 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтооно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 16.1-д заасны дагуу тусгай хэрэгцээний газар гэдэгт “Улсын тусгай хамгаалалттай газар, аймаг дундын отрын бүс, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бичил уурхайн зориулалтаар олгосон газар”-ууд хамаарах бөгөөд Сэлэнгэ аймгийн Б******* сумын нутагт орших “Ч*******” нэртэй газар нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй байна.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 11.2-т “Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад гаргана”, УУХҮС-ын “Журам батлах тухай” 2017 оны 129 дүгээр тушаалын 13.1-т “Сонгон шалгаруулалтанд оролцогч нь сонгон шалгаруулалтын явцад өөрийнх нь эрх, ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл Төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргана” гэж тус тус заасны дагуу тухайн гомдол, маргаантай холбогдуулж Төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт, шийдвэр гаргах эрхтэй байна.

2. 2018 оны 01/1******* дугаар албан бичиг захиргааны акт болох тухайд:

Захиргааны акт гэж “Захиргааны байгууллага тодорхой нэг тохиолдыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болсон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон. 

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01/1******* тоот албан бичигт захиргааны актын үндсэн шинжүүд болох захирамжилсан болон гадагш чиглэсэн шинжүүд хангагдахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Захирамжилсан шийдвэр гэдэгт захиргаанаас бусдын хүсэл зоригийг хөндсөн бүх хэлбэрийг ойлгодог. Тухайлбал: захиран тушаасан арга хэмжээ, тогтоосон арга хэмжээ, нотлох арга хэмжээ, зөвшөөрсөн арга хэмжээ, буулт хийсэн арга хэмжээ, шийдвэрлсэн арга хэмжээ гэхчилэн дандаа нэг талын хүсэл зоригийг илэрхийлдэг.

Гадагш чиглэсэн гэдэг нь байгууллагын дотоод хүрээндээ биш харин “Гуравдагч” гэж болох иргэд, байгууллагад холбогдолтой буюу тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, түүний дотор тэдгээрт эрх олгосон, ү хүлээлгэсэн акт, үйл ажиллагаа хамаардаг. Захиргааны байгууллагын өөрийн дотоод зохицуулалт бүхий акт, үйл ажиллагаа нь шүүхийн хяналтад хамаарагддаггүй Тухайлбал: Байгууллагын удирдлага нь доод нэгж, албан тушаалтандаа чиг үүргийнх нь хүрээнд зааварчлан гаргасан эрх зүйн акт нь захиргааны захирамжилсан актад тооцогдохгүй.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас өөрийн агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “Чиглэл өгөх тухай” албан бичгээр нь захирамжилсан болон гадагш чиглэсэн шинжийг агуулаагүй байхад захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд “СБН” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 Ашигт малтмал газрын тосны газраас Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт 15823.53 га бүхий “Б” нэртэй талбайд хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зарласан бөгөөд уг талбайд “ФМК” ХХК үйлчилгээний хөлс төлж тендерийн бичиг баримт худалдан авсан байна.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэл, сум, дү энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэж заасны дагуу аймаг, нийслэл, сум, дү нь улсын тусгай хамгаалалттай газар, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бичил уурхайн зориулалтаар олгосон газар гэсэн 4 зориулалтаар тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохыг хуульчилсан байдаг. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 3/нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” гэж заасан байна.

Шалтгалтын явцад АМГТГ-с гаргуулан авсан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тусгай хэрэгцээнд авсан газрын бүртгэлд нийт 160 газар байгаа бөгөөд үүний 118 дугаарт 02 кодтойгоор Дорноговь аймгийн “Баян тал” хэмээх 15870,82 га газрыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн дагуу 2039 оны 05 дугаар сарын 30-өдөр хүртэл хугацаагаар байгалийн нөөцийн ангиллаар тусгай хамгаалалтад авсныг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн тухай тэмдэглэсэн байна.

Дорноговь аймгийн засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1595 дугаартай албан бичгээр “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 04/07 тоот тогтоолоор сум орон нутгийг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжиж хэлэлцэн баталсан байна. Иймд хавсралтанд байх талбайн координатаар хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарлаж дэмжиж өгнө үү” гэж УУХҮС-д хандсан.

УУХҮС-ын 2017 оны 01/1950 дугаартай албан бичгээр “хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангаж буй тохиолдолд сонгон шалгаруулалт зарлах”-ыг ү болгосон.

АМГТГ-ын зүгээс Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх суманд байрлах “Б” нэртэй талбайд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах нь холбогдох хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй бөгөөд АМГТГ-ын тусгай хэрэгцээнд авсан газрын бүртгэлд тухайн газрыг 2039 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар байгалийн нөөцийн ангиллаар тусгай хамгаалалтад авсан мэдээлэл байсаар байтал, мөн Дорноговь аймгийн Засаг даргаас ирүүлсэн хүсэлт нь тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолтой илт зөрүүтэй байсаар байтал хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг шууд явуулсан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, хшигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтлана”, 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу нөхөн сэргээх” гэж тус тус хуульчилсан байна.

Мөн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын “Баян тал” аймгийн тусгай хамгаалалттай газрын дэглэмийн 2-т “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тодорхой заажээ.

Гэтэл дээрх нөхцөл байдлыг үл харгалзан, тухайн талбайд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах нь холбогдох хууль тогтоомжийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоолгүйгээр Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх суманд байрлах байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хэрэгцээнд авсан “Баян тал” нэртэй 15823.53 га газарт АМГТГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/167 дугаар тушаалаар хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарлан явуулж, АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр “ФМК” ХХК-д ХҮ-02 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь дараах хууль тогтоомжтой зөрчилдөж байна. 

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтлана”. 4.1.4 “Газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэг “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” А/129 дүгээр тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6 дах хэсэг “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай, эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно”.

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04/07 дугаар тогтоолын 1 дэх хэсэг “Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх суманд байрлах “Баян тал” нэртэй газрыг байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авах, 

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04/07 дугаар тогтоолын Хоёрдугаар хавсралтаар баталсан Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, сумын “Баян тал” аймгийн тусгай хамгаалалтын газрын дэглэмийн 2 дах хэсэг “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасанд тус тус нийцэхгүй байна.

2. 2018 оны 01/1******* дугаар албан бичиг захиргааны акт болохын тухайд: Захиргааны акт гэж “Захиргааны байгууллага тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01/1******* тоот албан бичигт захиргааны актын үндсэн шинжүүд болох захирамжилсан болон гадагш чиглэсэн шинжүүд хангагдахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Захирамжилсан шийдвэр гэдэгт захиргаанаас бусдын хүсэл зоргийг хөндсөн бүх хэлбэрийг ойлгодог. Тухайлбал: захиран тушаасан арга хэмжээ, тогтоосон арга хэмжээ, нотлох арга хэмжээ, зөвшөөрсөн арга хэмжээ, буулт хийсэн арга хэмжээ, шийдвэрлсэн арга хэмжээ гэх мэт дандаа нэг талын хүсэл зоргийг илэрхийлдэг.

Гадагш чигэлсэн гэдэг нь байгууллагын дотоод хүрээндээ бичш харин “Гуравдагч” гэж болох иргэд, байгууллагад хобогдолтой буюу тэдгээрийн эрх, ашиг сонирхолыг хөндсөн, түүний дотор тэдгээрт эрх олгосон, ү хүлээлгэсэн акт, үйл ажиллагаа хамаардаг.

Захиргааны байгууллагын өөрийн дотоод зохицуулалт бүхий акт, үйл ажиллагаа нь шүүхийн хяналтад хамаардаггүй. Тухайлбал: Байгууллагын удирдлага нь доод нэгж, албан тушаалтандаа чиг үүргийнх нь хүрээнд зааварчилгаа гаргасан эрх зүйн акт нь захиргааны захрамжилсан актад тооцогдохгүй.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас өөрийн агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “Чиглэл өгөх тухай” албан бичгээр нь захирамжилсан болон гадагш чиглэсэн шинжийг агуулаагүй байхад захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд “ФМК” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэн, “СБН” ХХК-ын захиргааны хэрэгт “ФМК” ХХК-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэгтгэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаан дээр “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* дугаар “Чиглэл өгөх” тухай шийдвэрийн “СБН” ХХК болон “ФМК” ХХК-д тус тус холбогдох хэсгийг хүчингүй” болгуулах гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч нар нь “Уул уурхай хүнд, үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* дугаар “Чиглэл өгөх” тухай шийдвэр нь бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт зааснаар шуурхай тасралтгүй байх зарчимд нийцэхгүй, хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, үндэслэлгүй, бидний эрх, ашиг сонирхолд халдсан хууль зүйн үндэслэлгүй сөрөг нөлөөлөл” бүхий захиргааны акт гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хязгаарлагдмал сонгон шалгаруулалтын материалыг татаж үзэхэд тухайн талбайд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулахдаа холбогдох хууль тогтоомжийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоолгүйгээр “Сэлэнгэ аймгийн Б******* сумын нутаг “Ч*******” нэртэй газарт 3924.54 га талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/164 дүгээр тушаалаар хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарлан явуулж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр “СБН” ХХК-д ХҮ-02******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт “газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж хуралд оруулж шийдвэрлүүлэх, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мөн хуулийн 30 дугаар зүлийн 30.1.12 дахь хэсэгт “нутаг, дэвсгэртээ тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай саналыг боловсруулж, хуралд оруулж шийдвэрлүүлээгүй...,

“ФМК” ХХК-ын хувьд Ашигт малтмал, газрын тосны газраас Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутаг 15823.53 га бүхий “Б” нэртэй талбайд хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зарласан бөгөөд уг талбайд “ФМК” ХХК тендерийн бичиг баримт худалдан авсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газар нь дээрх сонгон шалгаруулалтыг явуулахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 16 дугаар зүйл, болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, мөн хуулийн 28 дугаар зүйлийг тус тус зөрчсөн холбогдох хууль тогтоомжийг судалж үзэлгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан зөрчил тус тус шалгалтаар илэрсэн, дээрх чиглэл өгөх тухай шийдвэр нь захиргааны акт биш  гэж хариу тайлбараа гаргажээ.

Ашигт малтмалын, газрын тосны газраас Сэлэнгэ аймгийн Б******* сумын нутаг “Ч*******” нэртэй СШ-21-1 кодтой 3924,54 га талбайд 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутаг “Б” нэртэй 15823.54 гектар талбайд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ус, газрын тос, байгалийн хий, цацраг идвэхит болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг  зарласан байна.

Нэхэмжлэгч “СБН” ХХК болон “ФМК” ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу зарлагдсан дээрх сонгон шалгаруулалтад оролцож Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/7509 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ02******* дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “СБН” ХХК, мөн өдрийн 627 дугаар “сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-02 дугаартай тусгай зөвшөөрлийг “ФМК” ХХК-д  тус тус олгосон байна.

Сонгон шалгаруулалтын босго үнэд нэхэмжлэгч “СБН” ХХК нь 2,017,662,500 төгрөг тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 569,125 төгрөг, “ФМК” ХХК нь сонгон шалгаруулалтын босго үнэ, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр зэрэгт 573,500.885 төгрөгийг тус тус төлсөн байна.

Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* дугаар “Чиглэл өгөх тухай” шийдвэрээр “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын холбогдох хэсэг болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гаргасан холбогдох шийдвэрүүдтэй зөрчилдөж байна. Иймд дээр дурьдсан хязгаарлагдмал байдлаар зохион байгуулсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, нэр бүхий компаниудад олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцлах арга хэмжээг авна уу” гэж шууд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргад ү болгож байгаа  нь хуульд нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх нь төрийн захиргааны байгууллагад байх бөгөөд ямар тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар нарийвчлан зааж өгсөн төдийгүй, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл тогтоогдоогүй байхад өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд төрийн захиргааны байгууллагын ажлыг “дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу гэж зааж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т ”Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, гэж заасныг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, “шуурхай, тасралтгүй байх” гэж салбар хуулинд илүү нарийвчлан захиргааны байгууллага үйл ажиллгаандаа баримтлах зарчмыг зааж өгсөн байхад эдгээр зарчмыг баримтлах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд ү бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж тус тус зааснаас дүгнэвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* дугаар “Чиглэл өгөх тухай” шийдвэр нь эрх зүйн шууд үр дагаварыг бий болгосон сөрөг нөлөөлөл бүхий нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн  захиргааны акт гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж тодорхойлсон. Гэтэл дээрх чиглэл өгөх тухай захиргааны актад “сонгон шалгаруулалт явуулсан нь нилээдгүй хууль тогтоомжийг зөрчсөн” гэж байх боловч ямар хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн тодорхой дурдаагүй атлаа, хууль зүйн үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар чиглэл өгч байгаа нь нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны үйл ажиллагаа болжээ.

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* дугаар “Чиглэл өгөх тухай” шийдвэрээс нэхэмжлэгч “СБН” ХХК болон “ФМК” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан “СБН” ХХК, “ФМК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1******* тоот “Чиглэл өгөх тухай” албан бичгийн “СБН” ХХК, “ФМК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ