| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 172/2020/0159/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/225 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч А.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Дхолбогдох эрүүгийн 1938008270136 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн А.Столгойн тус газар нь цохиж хүч хэрэглэн 460.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн А.Столгойн тус газар нь цохиж хүч хэрэглэн 460.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938008270136 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр Цагаан-Уул зах дээр махны грушик хийж байсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Смөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2019 оны 11 сарын 05-ны өдөр тэтгэврийн 310.000 төгрөг авөаад энэ мөнгөн дээрээ манай хоёр охин болох Хоролгарав, Хоролсүрэн нар 150.000 төгрөг нэмж өгөөд хүнсээ аваарай гэсэн. Ингээд би гэрээсээ 460.000 төгрөгтэй гараад 11 дүгээр хороонд байдаг жимсний дэлгүүр орох гээд явж байтал тэр дэлгүүрээс зах дээр ачаа ачдаг Баавгай гэх хочтой хүн хүрч ирээд цүнхийг маань булаах гэхээр нь би өгөхгүй гээд татсан чинь толгойруу гараа атгаж байгаад 6 удаа цохисон. Тэгээд цүнхийг маань булааж аваад дотор нь шар уутанд байсан 460.000 төгрөгийг маань аваад цүнхийг маань буцааж шидээд шууд зах руу чиглэлтэй яваад өгөхөөр нь цүнхээ аваад жимсний дэлгүүрт ороод нэг залуу байхаар нь эгч нь мөнгөө дээрэмдүүлчихлээ цагдаа дуудаад өгөөч гээд нөгөө Баавгайгийн араас дагаад зах руу явсан. Захаас Баавгайг цагдаа барьж авахад мөнгө маань байхгүй. Баавгай гэдэг залуу мөнгө аваагүй битгий хүн гүтгээд бай гээд байсан...Би хохирлоо барагдуулж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/,
Гэрч Б.Хмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зах орж мах авна гээд эгч Хоролгарав бид хоёроос нийт 150.000 төгрөг бэлнээр авсан. Мөн өөрийнхөө тэтгэврийн 310.000 төгрөгтэй гэрээсээ гарсан. Тэгээд 17 цагт хүнд мөнгөө дээрэмдүүлчихлээ гэсээр цагдаатай хамт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж А.С зах орж мах авна гээд тэтгэврийн 310.000 төгрөгөө авсан байсан. Дүү Хоролсүрэн бид хоёр ээжид 150.000 төгрөг өгөөд нийт 460.000 төгрөгөө шар уутанд хийж боогоод цүнхэндээ хийгээд гэрээсээ гарсан. Тэгээд хүнд замдаа дээрэмдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагаан Уул зах дээр А.С гэх эмэгтэй 500.000 төгрөгөө хүнд дээрэмдүүлсэн гэхээр нь дуудлагыг хүлээж аваад хохирогчтой уулзаад биечилсэн судалгааг хийхэд зах дээр ачаа зөөдөг, Хүрэн баавгай хочтой П.Д нь уг хүний цүнхийг булааж авсан байсан ба биед нь үзлэг хийхэд 500.000 төгрөг байхгүй байсан. Их согтуу байсан учраас юм ярьж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Гэрч С.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөрөн сумын 11 дүгээр хороонд “Эко Европ” нэртэй жимсний дэлгүүрт ажиллаж байхад 13 цаг өнгөрч байхад зах дээр ачаа зөөдөг Цагаан баавгай хочтой хүн орж ирээд би бараа зөөлгүүлсэн. Тэгээд 15 цаг болж байхад манай дэлгүүрээс гараад явсны дараахан 60 орчим насны эгч орж ирээд сая танай дэлгүүрээс гарсан хүн намайг цохиод миний мөнгийг авчихлаа гэж хэлээд эгчийн дүү цагдаа дуудаарай гэсэн. Би тухайн үед цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Гэрч Д.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.Д тэр өдөр согтуу байсан. Нэг эмэгтэй хүний цүнхийг булаагаад дотроос нь мөнгө аваад буцаагаад цүнхийг нь өгсөн. Мөнгийг нь хааш нь хийснээ санахгүй байна гэж П.Д хэлж байсан. Тухайн үед хар куртиктэй, хар цүнх үүрсэн 50 орчим насны эгч чи миний мөнгийг өгөөч гээд П.Дтай ноцолдоод байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. П.Даас мөнгө гарч ирээгүй. П.Д хэн нэгэнд мөнгө өгсөн гэж ярихгүй байсан. Би мөнгөө хааш нь хаячихваа хааш нь шидчихвээ гээд байсан. П.Д тухайн үед их архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 622 дугаартай дүгнэлт:
гэмтэл байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-49, 53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938008270136 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн А.Столгойн тус газар нь цохиж хүч хэрэглэн 460.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9-р хуудас/,
Хохирогч А.Смөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Б.Х/хх-ийн19-р хуудас/, гэрч Б.Хоролгаравын /хх-ийн 23-р хуудас/, гэрч Б.Эрхбаярын /хх-ийн 25-р хуудас/, гэрч С.Б/хх-ийн 29-р хуудас/, гэрч Д.О/хх-ийн 31-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 622 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Дээрэмдэх гэмт хэргийг шүүгдэгч П.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч П.Д нь хохирогч А.С460.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч П.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Д нь урьд 1982 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169.б дүгээр зүйлд зааснаар 6 сарын баривчлах ялаар, 1991 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ялаа эдэлж байгаад 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ялаас чөлөөлөгдөн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 46-49-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн 1938008270136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1938008270136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР