Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00480

 

   2017 оны 02 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00480

               Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 40 тоотод оршин суух, Боржигин овогт Сүръяагийн Батчулуун /РД-ХЗ58101668/-ны,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бодь нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулж, 5 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхсэн боловч өгөөгүй учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирж, шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Д.Бодийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна.

Д.Бодь нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Алтан тэвш” хороолол, АОС байрны 64-4 тоотод оршин суух хаягтай, 80880125, 80884344 дугаарын утас эзэмшдэг, Халиун хангай орхон ХХК-ийн захирал, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС байр, 64 тоотод оршин байгаа Халиун хангай орхон цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулдаг, менежер н.Амартөр, утас-95522877, түүнийг мэдэх охин Б.Пүрэвханд дээрх хаяг бүхий орон сууцны 64 тоотын түрээсийн байрыг хариуцан ажилладаг, утас-95522877, бага охин Б.Дуламрагчаа нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлэгт эмч, утас-88970673, эхнэр П.Амарбаяр Хан-Уул дүүрэг, Хурд хороололд амьдардаг гэх, утас 80248158, ажил Сэргээн засах клиник эмнэлгийн зоогийн газар, утас-99140346, 95522877, эцэг н.Дашдэмбэрэлийн утас-88970673 болно гэжээ.

 

Шүүх зохигчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч С.Батчулуун нь Д.Бодийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Д.Бодь нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/00784 дүгээр захирамж, С.Батчулуун, Д.Бодь нарын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна. /хх-1, 4, 7 дугаар тал/

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан С.Батчулууны хүсэлтийг хангаж, Боржгон овогт Дашдэмбэрэлийн Бодь /РД-УЗ67122517/-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Д.Бодь нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Алтан тэвш” хороолол, АОС байрны 64-4 тоотод оршин суух хаягтай, 80880125, 80884344 дугаарын утас эзэмшдэг, Халиун хангай орхон ХХК-ийн захирал, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС байр, 64 тоотод оршин байгаа Халиун хангай орхон цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулдаг, менежер н.Амартөр, утас-95522877, түүнийг мэдэх охин Б.Пүрэвханд дээрх хаяг бүхий орон сууцны 64 тоотын түрээсийн байрыг хариуцан ажилладаг, утас-95522877, бага охин Б.Дуламрагчаа нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлэгт эмч, утас-88970673, эхнэр П.Амарбаяр Хан-Уул дүүрэг, Хурд хороололд амьдардаг гэх, утас 80248158, ажил Сэргээн засах клиник эмнэлгийн зоогийн газар, утас-99140346, 95522877, эцэг н.Дашдэмбэрэлийн утас-88970673 гэснийг дурдах нь зүйтэй.

            Хүсэлт гаргагч С.Батчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд өөрийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт ирүүлсэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржгон овогт Дашдэмбэрэлийн Бодь /РД-УЗ67122517/-ийг эрэн сурвалжилсугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Д.Бодь нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Алтан тэвш” хороолол, АОС байрны 64-4 тоотод оршин суух хаягтай, 80880125, 80884344 дугаарын утас эзэмшдэг, Халиун хангай орхон ХХК-ийн захирал, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС байр, 64 тоотод оршин байгаа Халиун хангай орхон цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулдаг, менежер н.Амартөр, утас-95522877, түүнийг мэдэх охин Б.Пүрэвханд дээрх хаяг бүхий орон сууцны 64 тоотын түрээсийн байрыг хариуцан ажилладаг, утас-95522877, бага охин Б.Дуламрагчаа нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлэгт эмч, утас-88970673, эхнэр П.Амарбаяр Хан-Уул дүүрэг, Хурд хороололд амьдардаг гэх, утас 80248158, ажил Сэргээн засах клиник эмнэлгийн зоогийн газар, утас-99140346, 95522877, эцэг н.Дашдэмбэрэлийн утас-88970673 гэсэн болохыг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД