Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/228

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ч.Батзориг,                                                                                                                                 

Шүүгдэгч Т.А, Л.М, Б.Б нарын өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Г.Н, О.Б нарын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Г.Н, Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М, Б.Б, О.Б, Э.Т, Т.А, Г.Ннарт холбогдох эрүүгийн 2038000640138 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н, Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нар нь урьдчилан үгсэн тохирч бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар баг Тайж гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Солонгын 1 тооны морийг хулгайлж 900.000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Г.Н, Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нар нь урьдчилан үгсэн тохирч бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар баг Тайж гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Солонгын 1 тооны морийг хулгайлж 900.000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000640138 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Нмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Манай гэрт өөрийн найз Завга гэх хочтой Э.Тын хамт архи уусан. Архи ууж байхдаа би өөрийн хүргэн дүү Шонхоо гэж дууддаг Т.Аыг Мийгаа ахын гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгтэл удалгүй Т.А ирээд бид дөрөв Э.Тын мотоцикль дээр сундалдаад Тариалан сумын тавантолгой гэх газар Э.Тын гэрт ирсэн. Бид дөрөв ярилцаж байгаад нэг тооны адуу хулгайлахаар болсон. Тэгээд би Мийгаа ахыг аваад Тариалан сум явсан. Найз Э.Т, хүргэн дүү Т.А нар морь олохоор мордсон. Тариалан орж ирээд би Мийгаа ахыг гэрт нь буулгаад найз Батхуягийг гэрээс нь очиж авсан. Батхуяг бид хоёр найз Э.Тын гэрт очтол өвөлжөөн дотроо хүрэн морь уясан байсан. Э.Т хэлэхдээ хойд айлд хүмүүс байна, манай энд нядалж болохгүй гэж хэлсэн. Тийм учраас Т.Аыг унаад модонд аваачаад уячих гэж хэлсэн. Тэр орой уг хүрэн морийг би болон хуурай ах Мийгаа, найз Батхуяг, найз Батаа, хүргэн дүү Т.А нарын хамтаар Мийгаа ахын хашаанд нядалж байгаад цагдаа нарт баригдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Завга, Г.Нбид гурав Г.Нийн авчирсан архийг хувааж уусан. Тэгж байтал Г.Нхүргэн дүү болох Т.Аруу утсаар залгаж яриад дулаан хувцсаа өмсөөд хүрээд ир гэж хэлж ярьж байсан. Тэгтэл удалгүй Т.А хүрч ирсэн…Т.А нь нөгөө морио сумын төвийн рашааны дөрвийн ур талын модон дотор уяад орхичихлоо гэж хэлсэн. Тэгээд орой харуй бүрий болох үед Т.А, Батцэрэн хоёр рашааны дөрвийн урд модонд уяж орхисон морио авчирна гэж хэлээд явган явцгаасан. Манай гэрт Г.Н, Батхуяг бид гурав үлдсэн. Орой 20 цагийн үед Батцэнгэл утсаар залгаж яриад морио сумын төвийн ойролцоо аваад ирлээ гэж Г.Нтэй утсаар ярьсан. Тэгтэл Г.НБатхуягийн өвөлжөөн дотор уячих гэж хэлсэн. Батхуягын гэр сумын төвийн зүүн хойд захад байдаг юм. Батхуягийн өвөлжөөний хашаан дотор уяж орхисон гэсээр Батцэнгэл, Т.А хоёр хүрч ирсэн. Тэгээд манай гэрт архи ууж юм ярьж сууж байгаад нөгөө адуугаа очиж алж нядлах талаар ярьцгаатал Батхуяг нь манай хашаан дотор алж нядалж болохгүй. Манай ар талын айл эвгүй Л.М ахын хашаанд алж нядлъя гэхээр нь би тэг, тэг гэж хэлсэн. Тэгээд тухайн авчирсан адуу Батцэнгэл манай гэрээс шар иштэй хутга, хүрэн иштэй том хутга хоёр авч шар иштэй хутгаар нь нугасалж алсан...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Батсайханы нэрийг Батцэнгэл гэж мэдүүлсэн. Тухайн үед Батсайхан надад нэрээ Батцэнгэл гэж хэлээд байсан юм... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Г.НЗавагт “Нөгөө адуугаа гаргая өглөө боллоо амжихаа байлаа” гээд ярилцаж байгаад Т.Аоор хулгайлсан адуугаа унуулаад сумын төвийн ойролцоо аваачиж модонд уяахаар болоод Завагийн өвөлжөөн дотроос хул зүсмийн морь гаргаж унуулаад явуулсан. Тэгээд маргааш орой нь Л.М ахынд архи ууж сууж байгаад Т.А, Батцэнгэл хоёр модон дунд уяж орхисон адуугаа авч ирэхээр яваад удалгүй аваад хүрээд ирэхээр нь бид нар алж нядлаад байж байтал орос машины дуу гарахаар нь цагдаагийн машин байна гээд бүгд хашааны ар талаар гараад зугтсан...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Батсайханы нэрийг Батцэнгэл гэж мэдүүлсэн. Тухайн үед Батсайхан надад нэрээ Батцэнгэл гэж хэлээд байсан юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Т.А бид хоёр манай гэрийн гаднаас нэг морин дээр сундалж суугаад Тавантолгой багийн зүүн хажуу талаас хашаан дотор бордоо өвс идэж байсан нэг тооны хүрэн зүстэй үрээг Т.А ороод цулбуураас нь хөтөлж авч гарж ирсэн. Тэгээд Т.А бид хоёр унаж очсон миний морийг болон хулгай хийж авсан нэг морио нэг нэгээр нь унаж манай гэрт очсон. Манай гэрээс Г.Н, Л.М ах хоёр сумын төв явсан байсан...Тэгж байтал Батхуяг, Г.Нхоёр манай гэрт хүрч ирээд нөгөө адуугаа яаж нядлах гэсэн юм гэхээр нь би болохгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл маргааш нь буюу 2020 оны 01 сарын 15-ны өглөө Т.А тухайн морийг авч явсан. Г.Н, Батхуяг хоёрыг сумын төвийн урд доод талд байдаг Шивэртийн голын гарам дээр машинаар хүргэж өгөөд буцсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Бы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Архинаас нь хамт ууж байтал Т.А “Орой ийшээ хоёулаа адуунд явчихаад ирье. Модон дунд уяад орхичихсон байгаа” гэхээр нь би Т.Атой хамт 23:30 цагийн үед Шивэртийн рашааны модон дунд алхаж очтол тэнд хүрэн зүсмийн соёолон үрээг уячихсан байхаар нь бид хоёр сундалдаж ирээд Л.М ахын хашаанд оруулсан. Тэгээд би тэр адууг нугаслаад унагатал нөгөө хэд өвчиж эхэлсэн. Тэгтэл гэнэт бид нарын мал нядлаж байсан хашааны гадаа цагдаагийн машин ирээд зогсохоор нь бид нар бүгд арын хашаагаа даваад зугтчихсан юм...Т.А надад хэлэхдээ Г.Нтэй хамт Тавантолгой багийн нэг айлын гаднаас тэр морийг хулгайлж модонд авчирч уясан гэсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Завга ах, Г.Нах хоёр нэг адуу өвөлжөөнд байгаа хамт явъяа гээд намайг Завга ах намайг дагуулаад явсан. Нэг айлын өвөлжөөний хашаан дотор байсан жижиг хүрэн зүсмийн адууг бид 2 хашаанаас нь гаргаад модонд аваачаад уясан. Маргааш нь Батсайхан ахтай очиж адууг сумын төв рүү оруулсан. Г.Нах адууг сумын төв рүү оруулаад ир гэж хэлсэн. Г.Нахаас яах гэж байгаа юм гэхэд зүгээр оруулаад ир би арыг нь даана гэж хэлсэн. Би болих уу мултлаад тавьчихяа гэсэн чинь би арыг нь даана гээд байсан. Тиймээс Батсайхан ах бид хоёр сумын төв рүү адууг орлуулж Л.М ахын хашаанд аваачиж өгсөн чинь Л.М ах, Батхуяг, Батсайхан гурав адууг нядалж байхад нь цагдаа нар ирэхээр нь айсандаа зугтаачихсан юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хохирогч Г.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө манай гэрийн гадаа байсан тэжээлийн хашаанаас хүрэн зүсмийн морио алдсан юм. Тухайн үед хашааны маань үүдийг онгойлгоод дотор нь уясан байсан морины уяаг тайлж аваад явсан байсан. Тэгээд морио хайгаад олдохгүй болохоор нь хайгаад байж байтал 2 хоногийн дараа Тариалан сумын төвөөс цагдаа дуудаад морийг чинь нядалсан байна, ирж уулж гэхээр нь очиж уулзахад манай морийг нядалсан хүмүүсийг барьсан байсан. Адууг маань айлын хашаанд нядлаад нохой идчихсэн байсан. Би морио нэг сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүгдэгч Л.Мийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90, 100, 105-р хуудас/,

Шүүгдэгч О.Бы хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91, 99, 104-р хуудас/,

Шүүгдэгч Т.Аын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 92, 97, 106-р хуудас/,

Шүүгдэгч Э.Тын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93, 96, 102, 108-113-р хуудас/,

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 98, 103-р хуудас/,

Шүүгдэгч Г.Нхувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95, 107, 115-125-р хуудас/,

Шүүгдэгч О.Баас 150.200 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

Шүүгдэгч Э.Таас 40.000, 110.000 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

Шүүгдэгч Т.Аоос 150.200 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

Шүүгдэгч Л.Моос 150.000 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

Шүүгдэгч Б.Баас 150.200 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000640138 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Н, Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нар нь урьдчилан үгсэн тохирч бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар баг Тайж гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Г.Солонгын 1 тооны морийг хулгайлж 900.000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Н, Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

      Хохирогч Г.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүгдэгч О.Баас 150.200 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

Шүүгдэгч Э.Таас 40.000, 110.000 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

Шүүгдэгч Т.Аоос 150.200 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

Шүүгдэгч Л.Моос 150.000 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт,

Шүүгдэгч Б.Баас 150.200 төгрөгийг хохирогч Г.Солонгод шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н, Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Г.Н, Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Н, Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нар нь хохирогч Г.Солонгын 1 тооны морийг хулгайлан авч 900.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүгдэгч Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нар нь нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ннь учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Солонгод олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Н, Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ннь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жилийн хорих ялаар, 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж,  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоож байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 107, 115-125, 142-р хуудас/-аар,

Шүүгдэгч Э.Т нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102, 108-113-р хуудас/-аар,

Шүүгдэгч Т.А, Б.Б, О.Б, Л.М нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-106-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А, Б.Б, О.Б, Л.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т, Г.Ннар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч нарын хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан байх тул шүүгдэгч Г.НХөвсгөл аймаг дахь Сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Нгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн 2038000640138 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Н, Э.Т, О.Б, Б.Б, Л.М, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Г.Н, Э.Т, О.Б, Б.Б, Л.М, Т.А нарыг тус бүр  240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Г.Нд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, 30 /гуч/ хоногийн хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  5 /тав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 5 /тав/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Нээс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Солонгод олгосугай.

      7. Эрүүгийн 2038000640138 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А, Л.М, Б.Б, О.Б, Э.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Нд урд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР