| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0059/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/197 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,
Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч О.Д-, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, О.Д- нарт холбогдох эрүүгийн 2038002200169 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б.
Монгол Улсын иргэн, О.Д.
Шүүгдэгч Б.Б- нь Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан үед буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг “Хилэнтийн гүүр” хяналтын постоор нэвтрэх эрх олгосон Мөрөн сумын засаг дарга бөгөөд онцгой комиссын даргын гарын үсэг, тамга тэмдэг бүхий зөвшөөрлийн хуудсыг хуурамчаар үйлдсэн,
Шүүгдэгч О.Д- нь Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан үед буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг “Хилэнтийн гүүр” хяналтын постоор нэвтрэх эрх олгосон Мөрөн сумын Засаг дарга бөгөөд сумын онцгой комиссын даргын гарын үсэг, тамга тэмдэг бүхий зөвшөөрлийн хуудсыг хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, сүлжээ хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар тогтоолоор хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 3 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, хязгаарласан үед буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зорчих эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг өөрийн танил О.Д-ын гуйлтаар албан хэрэгцээндээ ашиглаж байсан компьютерийн эх бэлтгэлээс нь хуулбарлан, Мөрөн сумын Засаг дарга бөгөөд онцгой комиссын даргын гарын үсэг, тамга тэмдэгийг “Рhoto shop” программ ашиглан хуурамчаар үйлдэж “Хуурамч бичиг баримт үйлдэх” гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Д- нь Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар тогтоолоор хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 3 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, хязгаарласан үед буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Б.Б-ийн өөрийн албан хэрэгцээнд ашиглаж байсан компьютерийн эх бэлтгэлээс нь хуулбарлан, Мөрөн сумын Засаг дарга бөгөөд онцгой комиссын даргын гарын үсэг, тамга тэмдэгийг “Рhoto shop” программ ашиглан хуурамчаар үйлдсэн зорчих эрх олгосон зөвшөөрлийн хуудсанд өөрөө бичилт хийж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж “Хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
- Хохирогч О.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Б.Б-тэй ажил үүргийн харилцаатай миний ажилладаг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан байгаа юм. ...2020 оны 03 дугаар сарын 01-нд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас 20200159 дугаартай зорчих эрхийн зөвшөөрлийг Хүслэнт бүтээмж ХХК-ны ажилтанд олгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
- Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу Монгол Улс нийт нутаг дэвсгэртээ Улсын онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож байх үед би Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг “Хилэнт”-ийн гүүрний шалган нэвтрүүлэх постод үүрэг гүйцэтгэж байхад оройн 17 цагийн үед О.Д- гэх иргэн ирж постоор нэвтрэх гээд “Шинэ-Идэр сум явах гэсэн юм хүний бие муудсан эм хүргэж өгнө, ар гэрийн гачигдал үүссэн” гэхэд нь би зорчих зөвшөөрлийн хуудсыг нь шалгаж үзэхэд хуурамчаар үйлдсэн зорчих зөвшөөрлийн хуудас ашиглан хяналтын постыг нэвтрэх гэсэн. Би Мөрөн сумын Шуурхай удирдлагын штаб руу 2020159 дугаартай зөвшөөрлийн хуудсаар хэн хаашаа зорчих талаар асуухад С- гэх хүн “Олны өтөг” гэх газар руу зорчих зөвшөөрөлтэй давхацсан байсан. Тэгэхээр нь би хуурамч баримт бичиг яагаад ашиглах гэж оролдсон юм бэ гэхэд Мөрөн сумаас хүнээр авахуулсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
- Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өглөө Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт байх Б.Б-ийн ажил дээрээс нөхөр О.Д- зорчих зөвшөөрлийн хуудас авч ирсэн ба хоосон ямар нэгэн юм бичигдээгүй хуудас байсан. Тэгээд надад тэр хуудсаа өгөөд жолоочоосоо гадна 3 хүн бичнэ гээд би гар бичмэлүүдийг нь бичиж өгсөн. Харин тэр бичгийн дугаарыг нь 2020 гээд зуун хэд юм уу хоёр зуун хэд гэж бичээрээ гэж О.Д- надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.Д-оос хураан авсан 2020159 дугаартай зорчих зөвшөөрлийн хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Н.С- нэрээр бичигдсэн “Хүслэнт бүтээмж” ХХК-д ээлжийн ажилд гарах шаардлагаар 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Олны өтөг” чиглэлд зорчих 2020159 дугаартай зөвшөөрлийн хуудасны хуулбар, “Далайн-Элбэрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлтын хуулбар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гаргасан хүсэлтийн хуулбар /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 09 дүгээр хурлын тэмдэглэл /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
- Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай Засгийн газарт чиглэл өгөх тухай /Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлигийн хуулбар /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
- Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас/,
- Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай “Удирдамж батлах тухай” тушаал, хавсралтын хуулбар /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/113 дугаартай “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/,
- Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хэргээ хүлээн зөвшөөрч, сонсгосон ялтай санал нийлж байна. Би гэм буруугаа ойлгож ухаарч байна. ...О.Д- надаас зорчих зөвшөөрлийн хуудас олоод өгөөч гэж гуйсан. Түүнээс биш шууд бичиг авъя гэхээр нь би гаргаж өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр миний хадам талын хүний бие муудаад өөрийн танил найз Мөрөн суманд ажилладаг Б.Б-ийг зорчих эрхийн зөвшөөрлийн бичиг хийж өгөх боломж байна уу гэхэд болно, болох байх гэж хэлсэн. ...2020 оны 03 дугаар сарын 01-ний өглөө Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт очиж Б.Б- надад зорчих эрхийн зөвшөөрлийн бичиг гаргаж өгсөн. Тэгээд би тэр бичгийг нь аваад Мөрөн сумаас гарах гээд Хилэнтийн гүүрний хяналтын пост руу очиход энэ чинь хуурамч байна гэж хэлсэн. Тэгээд буцаж Мөрөн суман дээр очиж бичиг өгдөг хүмүүстэй нь уулзаж Б.Б-ийг асууж сураглахад миний зөвшөөрлийн бичгийн дугаартай бичгийг хийж өгөөгүй гэхээр нь Б.Б- рүү залгахад утас нь холбогдоогүй. ...Би Б.Б-өөс зорчих зөвшөөрлийн бичиг хүлээж аваад үүнийг яах вэ, бичиггүй юм байна гэхэд Б.Б- 2020 гэж байгаад 100 юм уу 200 гаргаад нэг тоо өөрөө биччих, явах гэж байгаа шалтгаанаа дээр нь биччих гэсэн. ...Тэр дугаарыг би бичсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д-ын “...албан ёсоор зөвшөөрөл хүсээгүй, ...бичиг баримт дутуу байгаа учраас хийж өгсөн гэж Б.Б- хэлсэн” гэж мэдүүлж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр тухайн мэдүүлэг өгсөн шүүгдэгчийн гэрчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг буруутган ашиглаж болохгүй боловч, хууль журмын дагуу авагдсан гэрчийн мэдүүлэг нь өөр шүүгдэгчийн хувьд нотлох баримт мөн юм. Иймд шүүгдэгч О.Д-ын хувьд гэрч Б.Б-ийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжтой.
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өглөө ...08 цаг өнгөрч байх үед Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт өөрийн ажил дээрээ ирэхэд жижүүр нараас өөр хүн байгаагүй. Тэгээд удирдлагууд байгаагүй учраас зөвшөөрлийн бичгийг би өөрөө хэвлэж найздаа туслах гээд өгсөн. Би орж дарга удирлагуудад танилцуулж гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулах гэсэн боловч удирдлагууд байхгүй байсан болохоор яарч сандраад өөрөө хэвлэж өгсөн. Тэгээд О.Д- миний хэвлэж өгсөн бичгийг аваад явсан” /хх-ийн 22/ гэсэн нь шүүгдэгч О.Д-ын ...эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэдгийг нотлоно.
Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-ийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг,
Шүүгдэгч О.Д-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай “Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 92-93 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай,
үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, сүлжээ хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар тогтоолоор хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 3 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, хязгаарласан үед буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зорчих эрх олгосон зөвшөөрлийн хуудсыг өөрийн танил О.Д-ын гуйлтаар албан хэрэгцээндээ ашиглаж байсан компьютерийн эх бэлтгэлээс нь хуулбарлан, Мөрөн сумын Засаг дарга бөгөөд онцгой комиссын даргын гарын үсэг, тамга тэмдэгийг “Рhoto shop” программ ашиглан хуурамчаар үйлдэж “Хуурамч бичиг баримт үйлдэх” гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Д- нь Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар тогтоолоор хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 3 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, хязгаарласан үед буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Б.Б-ийн өөрийн албан хэрэгцээнд ашиглаж байсан компьютерийн эх бэлтгэлээс нь хуулбарлан, Мөрөн сумын Засаг дарга бөгөөд онцгой комиссын даргын гарын үсэг, тамга тэмдэгийг “Рhoto shop” программ ашиглан хуурамчаар үйлдсэн зорчих эрх олгосон зөвшөөрлийн хуудсанд өөрөө бичилт хийж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж “Хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, хохирогч О.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Д-оос хураан авсан 2020159 дугаартай зорчих зөвшөөрлийн хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, Н.С- нэрээр бичигдсэн 2020159 дугаартай зорчих зөвшөөрлийн хуудасны хуулбар /хх-ийн 28 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 09 дүгээр хурлын тэмдэглэл /хх-ийн 51-53 дугаар хуудас/, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай Засгийн газарт чиглэл өгөх тухай /Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлигийн хуулбар /хх-ийн 54-55 дугаар хуудас/, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас/, Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай “Удирдамж батлах тухай” тушаал, хавсралтын хуулбар /хх-ийн 57-59 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/113 дугаартай “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 60 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/, гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар тогтоолоор хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 3 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгаж, хязгаарласан үед Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхлыг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, бусдад эрх олгох, үүргээс чөлөөлөх, эрх олж авах зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлж байгаа “...О.Д- надаас зорчих зөвшөөрлийн хуудас олоод өгөөч гэж гуйсан учраас найздаа туслах зорилгоор хэвлэж өгсөн” гэх, шүүгдэгч О.Д-ын мэдүүлж байгаа “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өглөө Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт очиж Б.Б- надад зорчих эрхийн зөвшөөрлийн бичиг гаргаж өгсөн. ...Би Б.Б-өөс зорчих зөвшөөрлийн бичиг хүлээж аваад үүнийг яах вэ, бичиггүй юм байна гэхэд Б.Б- 2020 гэж байгаад 100 юм уу 200 гаргаад нэг тоо өөрөө биччих, явах гэж байгаа шалтгаанаа дээр нь биччих гэсэн. ...Тэр дугаарыг би бичсэн” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Б.Б-ийн хувьд зорчих зөвшөөрөл буюу эрх олгосон баримт бичгийг өөрийн албан хэрэгцээнд ашиглаж байсан компьютерээс зөвшөөрлийн хуудасны эх бэлтгэлийг ашиглан Мөрөн сумын Засаг дарга бөгөөд онцгой комиссын даргын гарын үсэг, тамга тэмдэгийг “Рhoto shop” программ ашиглан хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч О.Д-ын хувьд зорчих эрх олгосон зөвшөөрлийн хуудсанд ямар ч бичилт хийгдээгүйг, шүүгдэгч Б.Б-өөс хэрхэн бичилт хийх талаар асууж, өөрөө бичилт хийж, хуурамч баримт бичиг гэдгийг мэдсээр байж ашигласан нь хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч нарын хувьд энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Б-, О.Д- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учраагүй, хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-, О.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б-ийн эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч О.Д-ын эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, шүүгдэгч Б.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, шүүгдэгч О.Д-ын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 61/-аар,
Шүүгдэгч О.Д- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 62/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-72/-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-, О.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Б.Б-өд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчөөс “...орлого олох боломж, хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгчөөс “...шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцсон тул миний үйлчлүүлэгчийн хувьд эхнэр нь ажил хийж, бага насны хүүхдээ хардаг, нийтэд тустай ял эдлэх боломжгүй байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулж, 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж хуурамч бичиг баримт ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б-, О.Д- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, О.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ