| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0196/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/198 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 21.1.2., 21.4.1., 21.5.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг,
Шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Ш.Д-, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Д- нарт холбогдох эрүүгийн 1938008560211 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, М.А.
2. Монгол улсын иргэн, Ш.Д.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А- нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа урьд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нуун дарагдуулж, дахин хуурамчаар нотлох баримт бий болгосон буюу хэргийн газрын үзлэг, хөрөнгө үнэлсэн тайлан, Т.О-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэгдэл зэргийг хуурамчаар үйлдсэн, үнэлгээчин Ш.Д-д хууль бусаар нөлөөлж, хөрөнгө үнэлсэн үнэлгээг дахин хуурамчаар гаргуулсан, гэмт хэрэг үйлдсэн Т.О-д давуу байдал бий болгож, хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг,
Шүүгдэгч Ш.Д- нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-ын шинжээч томилсон тогтоолтой танилцан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгө үнэлсэн дүгнэлт гаргасан ба яллагдагч М.А-ын гуйлтаар тухайн дүгнэлтийг анхны он, сар, өдрөөр шинжээч томилсон тогтоолгүйгээр үнэлгээг нь 298.000 төгрөг болгон бууруулж худал дүгнэлт гэдгийг мэдсээр байж дахин гаргаж нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.1. Хөвсгөл аймгийн Прокрорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгохыг завдсан үйлдэл холбогдлыг,
Мөн шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч нотлох баримтыг хууль сахиулагчид гаргаж өгсөн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг баримтлан хэрэгт авагдаж, шүүхээр хэлэлцүүлсэн бүхий л нотлох баримтыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид...ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмын дагуу тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Эрүүгийн 193800718 дугаар хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,
- Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эд зүйлсээ алдсан хүмүүсээс н.О-, н.Д- нарыг дуудаж хохирлоо төлүүлэн авсан эсэх, эд зүйлсийн үнэлгээг өөрсдөө сайн дураараа бууруулсан эсэхийг лавлаж асуухад хохирлоо бүрэн авсан үнэлгээний хувьд бууруулсан зүйл байхгүй зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ гэж Цагдаагийн байгууллагад хэлсэн талаараа мөн тайлбарласан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/,
- Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өөрийнхөө ХААН банкны ... дугаарын дансыг өгсөн чинь удалгүй н.Д-, н.Д.О- бид гурвын мөнгө гээд 750.000 төгрөг орж ирэхээр нь мөрдөгчид гомдолгүй, манай Хөвсгөлийн цагдаа ямар мундаг юм бэ баярлалаа гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,
- Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ингээд би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гаргуулахаар шинжээч Ш.Д-г томилсон чинь тэр өдрөө 756.500 төгрөгөөр үнэлгээг гаргаж өгсөн. Би үнэлгээний төлбөр гэж 20.000 төгрөгийг үнэлгээчин Ш.Д- рүү дансаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
- Гэрч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...мөрдөгч М.А- над руу өөрийнхөө ... дугаарын утаснаас миний ... бил үү, ... бил үү энэ хоёр дугаарын аль нэг рүү ярьснаа “Г.Г-ын үнэлгээ хийлгэснийг өөрчилмөөр байна, хохирогч нар нь дахин нэмэлт мэдүүлэг өгсөн. Түүн дээрээ алдсан эд зүйлийнхээ үнэлгээг бууруулсан учраас дахин яг тэр өдрөөрөө үнэлгээ гаргаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгэхэд алдагдсан эд зүйлийн үнийг мөрдөгч М.А- өөрөө надад утсаар хэлсэн. Би түүний хэлсэн үнэлгээгээр тайлангаа засаад нийлбэр үнэ 298.000 төгрөг болсон. Тэгээд би үнэлгээний тайланг хийж дуусгаад мөрдөгч М.А-т энэ талаар хэлсэн чинь ирээд надаас аваад явсан. ...Би мөрдөгч М.А-аас эхний үнэлгээний тайланг буцаад аваад ир гэж хэлсэн чинь угаасаа эхний үнэлгээний тайлан хүчингүй болсон гэж хэлсэн. ...миний хувьд мөрдөгч М.А-т итгэсэндээ л дахин дүгнэлтийг өмнөх дүгнэлтийн он, сар, өдрөөр нь үнэлгээг бууруулан гаргаж өгсөн. Мөн М.А- дахин үнэлгээ хийлгэхдээ шинжээч томилсон тогтоолыг өөрчилж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,
- Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би “Шинэмөрөн” худалдааны төвийн А-26 дугаартай павилонд гутлын худалдаа эрхлэн явуулдаг. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ...өөрийн лангуун дээрх гутлаа бүртгээд үзсэн чинь хамгийн үнэтэй хар өнгийн урт түрийтэй 37 размерын өвлийн арьсан 1 хос гутал маань алга болчихсон байсан. ...миний хувьд мэдүүлэгтээ алдсан гутлаа 250.000 төгрөгөөр үнэлж энэ мөнгөө нэхэмжилнэ гэж хэлсэн. Хар өнгийн арьсан гутал маань тухайн үед 250.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.О- ...тэрээр ярихдаа танай мөрдөгч М.А- шинжээчийн дүгнэлтийг өөрчилсөн, хэрэг дотор байсан зарим материал алга болчихсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 дугаар хуудас/,
- Иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 756.500 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 221 дүгээр хуудас/,
- Иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 298.000 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 222 дугаар хуудас/,
- 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын үнэлгээ хийсэн жагсаалтын 16 дугаарт 10/25 “Г.Г- эд бараа 756.5, 20.000 дансаар” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 160 дугаар хуудас/,
- Гэрч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.А- байцаагч над руу утсаар ярьснаа “үнэлгээг чинь дахин хийлгэх гэж байна үнэлгээний хөлсийг нь өгөөрэй” гэхээр нь “за” гэж хэлсэн чинь н.М.А- миний утас руу мессэжээр мобикомын утасны дугаар явуулсан. Би үнэлгээчин гээд нэг эмэгтэй хүнтэй яриад “үнэлгээний хөлс шилжүүлэх гэсэн юм, н.М.А- байцаагч ярьсан” гэж хэлсэн чинь “тийм” гэж хэлснээ “30.000 төгрөг” гэж хэлээд надад банкны дансаа өгсөн. Тэр эгч надад хэлэхдээ “мөнгө шилжүүлэхдээ өөрийнхөө нэрийг бичээрэй” гэж хэлсэн. Тэгээд би хэлснээр нь Т.О- гэсэн утгатай 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Би М.А- байцаагч болон үнэлгээ хийдэг эгч нарыг огт танихгүй урьд өмнө ч харьцаж байгаагүй. н.М.А- байцаагч надаас мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Миний хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар огт мэдээгүй. Энэ талаараа надад хэлээгүй. ...Түүнээс хойш хэд хоногийн дараа гэдгийг нь сайн санахгүй байна н.М.А- байцаагч над руу утсаар ярьснаа “хохирогч нар чинь ирээд мөнгөө нэхээд байна” гэж хэлэхээр нь би хүмүүсийн тус бүрийн дансанд мөнгийг нь хийе гэж хэлсэн чинь удалгүй н.М.А- байцаагч над руу залгаж ярьснаа “энд хохирогчтойгоо ярь” гэж хэлсэн чинь нэг эгч ярьснаа “бүх мөнгийг миний данс руу хийчих” гэж хэлсэн. Тэгээд би 756.000 төгрөгийг тэр эгчийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-4 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд тухайн хэргийг шийдвэрлэх зорилгоор эд зүйлийн үнэлгээний дүгнэлтийг хэрвээ багасгах боломжтой бол хохирогч нарын хохирлыг барагдуулсны дараагаар хааж шийдвэрлэх боломжтой юм байна гэж би үзсэн. Ингээд би үнэлгээчин Ш.Д-тэй ... дугаарын утас руу ярьж “та Г.Г-ын гаргасан тухайн үнэлгээг бараа материалын чанар байдлаас нь хамаараад 320.000 төгрөгнөөс доошоо үнэлэгдэх боломжтой юу” гэж асуусан. Тэгсэн чинь “үнэлгээнийхээ мөнгийг шилжүүлчих тэгвэл гаргаад өгчихье, иймээ тиймээ асуудал гаргаад байхгүй биз дээ” гэхээр нь “за ойлголоо” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би шууд Т.О-гийн 88-тай дугаарын утас руу нь залгасан чинь Орхон аймагт байна гэхээр нь “хохирол өгөх боломж байна уу, мөн эд зүйлийн үнэлгээг дахин хийлгэх шаардлага гараад байна, үнэлгээний мөнгө өгч чадах уу” гэж асуухад ...“би хохирлоо барагдуулья мөн үнэлгээний мөнгийг төлье” гэхээр нь үнэлгээчин Ш.Д-гийн утасны дугаарыг Т.О- рүү мессэжээр явуулсан. Тэгээд үнэлгээчин тухайн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр Г.Г-ын урьд үнэлүүлсэн үнэлгээг дахин гаргаж өгөхдөө 298.000 төгрөг болсон байсан. Эд зүйлийн үнэлгээ гарсны дараагаар 3 хохирогч нарыг дуудаад ирэхээр нь Т.О-гийн гар утас руу яриад би хохирогч нарыг дуудаж ирүүлсэн байна хохирлыг одоо өгөх боломжтой юу гэсэн чинь болно гэхээр нь нэг хохирогч нь түүн рүү банкны дансаа явуулсан. Удалгүй хэдэн минутын дараагаар 760.000 орчим мянган төгрөгийг түүний дансаар орж ирлээ, бид гурав энэ мөнгийг алдсан эд зүйлсийнхээ үнээрээ хуваагаад мөнгөө авчихна гэж хэлэхээр нь 2 хүнээс нь дахин мэдүүлэг авч санал хүсэлтийг нь асуухад гомдол санал байхгүй, хохирол барагдуулсан явдалд баярлалаа, Цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж байна гэж хэлээд баярлаад явсан. Тэгээд би хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хаах санал үйлдэж тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Б-д танилцуулалгүй олон хэрэг дунд өгөөд батлуулсан. Тухайн үед манай Цагдаагийн газарт иж бүрэн шалгалт ирчихсэн байсан учраас дарга хэргийг нэг бүрчлэн хянаж амжихгүй шууд гарын үсэг зурсан. ...Миний санаа зорилго бол Т.О-д ял завшуулж давуу байдал бий болгоё гэсэн санаа зорилго байгаагүй. Би Т.О-г болон хамт явсан хүмүүсийг огт таньж мэдэхгүй, түүнтэй харилцаа холбоо хамаарал байхгүй. Би Т.О-тэй амьдралдаа анх хэрэг хүлээн авахад л нэг удаа уулзсан. ...Би тухайн үед ачаалал ихтэй ажиллаж байсан учраас хэргээ шийдвэрлэх зорилгоор уг хэргийг хаах саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн. Түүнээс биш албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэн нэгэнд ял завшуулья, давуу байдал бий болгоё гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй учраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөвшөөрөхгүй байна. ...Би Т.О-гээс мөнгө, эд зүйл аваагүй, тэрээр надад мөнгө төгрөг эд зүйл амлаагүй, энэ хэргийг шийдвэрлэхэд надад хувийн ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. ...Т.О-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлье гэж бодсон боловч Т.О-тэй хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь хэн болох, хаана амьдардаг, хаяг байршил нь тодорхой бус байсан учраас энэ хэрэг нэг хэсэг шийдэгдэхгүй ажлын үзүүлэлт унагаад байх юм байна гэж бодсон. Тэгээд ч Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хуулийн анхны хугацаанд нь шийдвэрлэнэ гэсэн чиглэл барьж байсан. Тэгээд энэ хэргийг шийдэхийн тулд дахин, дахин хэрэг бүртгэлтийн хугацаа сунгана тэгэхээр Прокурорын ажлын үзүүлэлт ч унах сөрөг талтай байсан учраас л ийм шийдвэр гаргасан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-40 дүгээр хуудас/ зэргээр шүүгдэгч М.А-ын эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт яллах дүгнэлтэд бичигдсэн “гэмт хэрэг үйлдсэн Т.О-д эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгохыг завдсан” гэх үйлдэл нь хангалттай нотлогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүйг зөвхөн шүүх тогтоох ба хэрэгт Т.О-г гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримт буюу шийтгэх тогтоол авагдаагүй, эрх мэдэл албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан, Т.О-д ямар давуу байдал бий болгохыг завдсан нь тодорхой бус байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн энэ гэмт хэргийн Т.О-д давуу байдал бий болгох зорилго агуулсан гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн, хэнд ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан нь тодорхойгүй байх тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.Д-гийн эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-ын шинжээч томилсон тогтоолтой танилцан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгө үнэлсэн дүгнэлт гаргасан ба яллагдагч М.А-ын гуйлтаар тухайн дүгнэлтийг анхны он, сар, өдрөөр шинжээч томилсон тогтоолгүйгээр үнэлгээг нь 298.000 төгрөг болгон бууруулж худал дүгнэлт гэдгийг мэдсээр байж дахин гаргаж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт... гаргаж өгсөн” гэх хэргийн шинжийг агуулаагүй, шинжээчийн үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул уг зүйчлэлээр хэргийг шийдвэрлэж, дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” шудрага ёсны зарчимд нийцнэ.
1.2. Шүүгдэгч М.А- нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа урьд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, О- гэсэн зурагтай лавлагаа зэрэг 6 хуудас баримтыг нуун дарагдуулахыг завдсан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгө үнэлсэн тайлан, Т.О-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэгдэл зэргийг хуурамчаар үйлдэж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, үнэлгээчин Ш.Д-д “...хохирогч нар дахин нэмэлт мэдүүлэг өгсөн. Түүн дээрээ алдсан эд зүйлийнхээ үнэлгээг бууруулсан учраас дахин яг тэр өдрөөрөө үнэлгээ гаргаад өгөөч” гэж гуйж, шинжээчид хууль бусаар нөлөөлж, хөрөнгө үнэлсэн үнэлгээг дахин хуурамчаар гаргуулж, хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- Эрүүгийн 193800718 дугаар хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,
- 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 63 дугаар хуудас/,
- Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажилладаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г- тус аймгийн Мөрөн сумын “Шинэ мөрөн” худалдааны төвийн лангуунаас эд зүйлс алдагдсан гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоол ирүүлснийг хянаж үзэхэд хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөн хохирогч нарын мэдүүлэг зэрэг зүйлс байсан хохирогч нарын мэдүүлгийг уншихад хохирлын хэмжээ нь хүрэхээс гадна хулгайн гэмт хэргийг үйлдсэн хүмүүс нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй байсан. Ингээд би дээрх гомдолд хэрэг бүртгэлтийн 193800718 дугаар өгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хэрэг бүртгэлтийн 193800718 дугаартай хэргийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.А- хаах саналтай ирүүлснийг хянаж үзсэн чинь эд зүйлийн үнэлгээг 298.000 төгрөгөөр хийлгэсэн байснаас гадна хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, өнгөтөөр авсан гэрэл зургийн үзүүлэлт, Ганбатын О- гэсэн зурагтай лавлагаа зэрэг 6 хуудас бүхий материал байхгүй болчихсон байсан. Мөн анх хэрэг хянаж дугаар олгоход хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэж байхгүй байсан чинь шинээр нэмэгдсэн байсан. Тэгээд би мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.А- руу утсаар ярьж хэргийн материалд байсан зарим материалууд яасан бэ гэж асуухад прокурор оо би Чандмань-Өндөр суманд хэргийн газрын үзлэгтэй явж байна материалууд нь байгаа гэж хэлэхээр нь маргааш ирэхдээ аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.А- надад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Г.О- гэсэн зурагтай лавлагаа зэрэг 6 хуудас материалыг авчирсан. Би түүнээс яагаад хэргээс 6 хуудас материалыг авсан юм бэ гэж асуухад хүмүүс нь Эрдэнэтийнх юм аа дуудаад ирэхгүй байхаар нь хэргээ хурдан шийдэхийн тулд эд зүйлийн үнэлгээг нь бууруулж үнэлүүлсэн гэж тайлбарласан. Би эд зүйлийн үнэлгээг гаргасан Ш.Д-г дуудаж энэ хэрэгт яагаад 2 удаа үнэлгээ гаргаад үнийн дүнг багасгасан бэ гэж асуухад М.А- байцаагч үнэлгээг дахин гаргаад өгөөч ээ гэж гуйхаар нь дахин үнэлгээг хийж өгсөн гэж тайлбарласан. Эд зүйлсээ алдсан хүмүүсээс н.О-, н.Д- нарыг дуудаж хохирлоо төлүүлэн авсан эсэх, эд зүйлсийн үнэлгээг өөрсдөө сайн дураараа бууруулсан эсэхийг лавлаж асуухад хохирлоо бүрэн авсан үнэлгээний хувьд бууруулсан зүйл байхгүй зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ гэж Цагдаагийн байгууллагад хэлсэн талаараа мөн тайлбарласан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/,
- Гэрч Э.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан бөгөөд надтай цуг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-, шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Ө- нарын хамт үүрэг гүйцэтгэн ажилласан. Жижүүрийн шуурхай албанаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг “Шинэ мөрөн” худалдааны төв дотор лангуун дээрээс эд зүйлс хулгайд алдсан гэсэн дуудлагын дагуу бүрэлдэхүүний хамт очиж нөхцөл байдлыг үнэлж хэргийн газрын үзлэг хийгээгүй худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн үзлэгээр 2 эмэгтэй хүн эзэнгүй лангуу руу орж гараад байгаа бичлэг байсан. Мөн нэг лангуу руу ороод гутал шиг хар бараан зүйлийг аваад уутанд хийж байх шиг байсан. Ингээд камерын бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч цааш ажиллагааг явуулан дээрх 2 эмэгтэйг ямар автомашинтай явж байсныг тогтоосон хохирогч нараас мэдүүлэг авах үүргийг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г- хүлээсэн байсан. Тэгээд маргааш нь дээрх материалыг эрүүгийн мөрдөгч Г.Г- шалгахаар болсон. Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнийг удирдан явуулсан ба уг өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.А-аар “Шинэ мөрөн” худалдааны төвд хэргийн газрын үзлэг хийлгээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 дугаар хуудас/,
- Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уг худалдааны төвийнхөө 1 дүгээр давхраас 2 дугаар давхар руу нүүдэл хийж байсан юм. Гэтэл энэ байдлыг далимдуулаад 13 ширхэг хоёр янзын шингэн энгэсэг буюу пудр, мөн хоёр янзын 10 ширхэг нүүрний тос зэрэг нийт 333.000 төгрөгийн үнэ бүхий зүйлүүд алга болсон байсан. ...өөрийнхөө ХААН банкны ... дугаарын дансыг өгсөн чинь удалгүй н.Д-, н.Д.О- бид гурвын мөнгө гээд 750.000 төгрөг орж ирэхээр нь мөрдөгчид гомдолгүй, манай Хөвсгөлийн цагдаа ямар мундаг юм бэ баярлалаа гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,
- Гэрч Ү.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Хөвсгөл аймгийн “Шинэмөрөн” худалдааны төвийн 2 дугаар давхрын лангуун дээрээсээ 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эмэгтэй хүний “Валинтин” нэртэй 105.000 төгрөгийн үнэртэй ус, 18.500 төгрөгийн үнэ бүхий нүүрний шөнийн тос зэргийг алдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,
- Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн мөрдөгчөөр жижүүрт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Шинэ Мөрөн” худалдааны төвөөс эд зүйлс алдагдсан гэсэн дуудлага ирсний дагуу ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Ш-, шинжээч цагдаагийн дэслэгч Б.Г.Ө- нарын хамт очиж хэргийн газарт үзлэг хийсэн. Ингээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Оргилболд намайг шалга гэж цохсон. Тухайн үед дээрх хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан. Тэгээд би дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 193800718 дугаар авсан. Ингээд би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гаргуулахаар шинжээч Ш.Д-г томилсон чинь тэр өдрөө 756.500 төгрөгөөр үнэлгээг гаргаж өгсөн. Би үнэлгээний төлбөр гэж 20.000 төгрөгийг үнэлгээчин Ш.Д- рүү дансаар шилжүүлсэн. ...Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна ажил дээр явж байгаад мөрдөгч М.А-тай таараад нөгөө миний шилжүүлсэн хэргийг чи яасан юм бэ гэсэн чинь харин тийм юм болчихсон юм аа гэж хэлснээс өөрөөр олигтой юм яриагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
- Гэрч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөгч Г.Г- гэдэг залуу хулгайд алдагдсан эд зүйлд үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилсон тогтоол ирүүлсэн. Үүний дагуу уг өдөр дээрх алдагдсан эд зүйлс дээр үнэлгээг хийж 756.500 төгрөгөөр үнэлгээг тогтоон Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт очиж мөрдөгч Г.Г-д өөрт нь өгсөн. Түүнээс хойш 1-2 хоногийн дараагаар мөрдөгч М.А- над руу өөрийнхөө ... дугаарын утаснаас миний ... бил үү, ... бил үү энэ хоёр дугаарын аль нэг рүү ярьснаа “Г.Г-ын үнэлгээ хийлгэснийг өөрчилмөөр байна, хохирогч нар нь дахин нэмэлт мэдүүлэг өгсөн. Түүн дээрээ алдсан эд зүйлийнхээ үнэлгээг бууруулсан учраас дахин яг тэр өдрөөрөө үнэлгээ гаргаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тэгэхэд алдагдсан эд зүйлийн үнийг мөрдөгч М.А- өөрөө надад утсаар хэлсэн. Би түүний хэлсэн үнэлгээгээр тайлангаа засаад нийлбэр үнэ 298.000 төгрөг болсон. Тэгээд би үнэлгээний тайланг хийж дуусгаад мөрдөгч М.А-т энэ талаар хэлсэн чинь ирээд надаас аваад явсан. ...Мөрдөгч Г.Г-д хийж өгсөн анхны үнэлгээний төлбөр гэж 20.000 төгрөг авсан. Түүний дараагаар мөрдөгч М.А-ын дахин шинээр засварлуулан хийлгэсэн үнэлгээн дээр мөнгө аваагүй зүгээр хийж өгсөн. Би мөрдөгч М.А-аас эхний үнэлгээний тайланг буцаад аваад ир гэж хэлсэн чинь угаасаа эхний үнэлгээний тайлан хүчингүй болсон гэж хэлсэн. ...мөрдөгч М.А- надаас дахин үнэлгээг тухайн он, сараар нь хийж өгөөч гэж гуйгаад үнэлгээний үнийг надад утсаар хэлж өгсөн. Би тэр үнээр нь хийгээд өмнөх дүгнэлтийн он, сар, өдрөөр буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр нь үнэлгээг гарган түүнд өгсөн. ...миний хувьд мөрдөгч М.А-т итгэсэндээ л дахин дүгнэлтийг өмнөх дүгнэлтийн он, сар, өдрөөр нь үнэлгээг бууруулан гаргаж өгсөн. Мөн М.А- дахин үнэлгээ хийлгэхдээ шинжээч томилсон тогтоолыг өөрчилж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,
- Гэрч Д.Г.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11--ний өдөр миний бие жижүүрийн шуурхай албанд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан. Ингэж ажиллаж байхад цагийг нь сайн санахгүй байна Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвийн лангуунаас эд зүйлс алдагдсан талаарх дуудлага мэдээллийг 102-оос өгсөн. Ингээд ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Э.Ш-, эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Г- нарын хамтаар очиж үзлэг шалгалтыг хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.А- байгаагүй. Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Ш-, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-, мөн жолооч бид 4 байсан. Жолоочийг хэн байсныг одоо сайн санахгүй байна. Тэр өдөр хэргийн газрын үзлэгийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.А- хийгээгүй. ...би сая таны үзүүлсэн хэргийн газрын үзлэгийг харлаа. Үзлэг дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.А-ын хийсэн хэргийн газрын үзлэг дээр би гарын үсэг зураагүй, энэ талаар би сайн санаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би “Шинэмөрөн” худалдааны төвийн А-26 дугаартай павилонд гутлын худалдаа эрхлэн явуулдаг. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ...өөрийн лангуун дээрх гутлаа бүртгээд үзсэн чинь хамгийн үнэтэй хар өнгийн урт түрийтэй 37 размерын өвлийн арьсан 1 хос гутал маань алга болчихсон байсан. ...миний хувьд мэдүүлэгтээ алдсан гутлаа 250.000 төгрөгөөр үнэлж энэ мөнгөө нэхэмжилнэ гэж хэлсэн. Хар өнгийн арьсан гутал маань тухайн үед 250.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Г-ын өөр мөрдөгчид шилжүүлэх тогтоол дээр дэслэгч М.А-ыг шалга гэж цохолт хийгээд материал болон хүнээ цуг мөрдөгчид өгөөрэй гэж хэлээд түүнд өгсөн. Түүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 10-даар яг өдрийг нь сайн санахгүй байна Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.О- намайг ирж уулзаач гэж утсаар хэлсэн. ...тэрээр ярихдаа танай мөрдөгч М.А- шинжээчийн дүгнэлтийг өөрчилсөн, хэрэг дотор байсан зарим материал алга болчихсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 дугаар хуудас/,
- Иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 756.500 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 221 дүгээр хуудас/,
- Иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 298.000 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 222 дугаар хуудас/,
- 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 226-229 дүгээр хуудас/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай: “...шинжлэгдэж буй 2019 оны 10 сарын 11-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд зурагдсан гарын үсгүүд Д.Г.Ө-ын гарын үсгийн загваруудтай гарын үсгийн бүтэц, дадал, хөдөлгөөнийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдэгүүд болон хөдөлгөөний холболт, хэлбэр, хэмжээ, тоо зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 112 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийн эхний нүүрний баруун доод хэсэгт, арын нүүрэнд танилцсан гэрч, мэдүүлэг өгсөн гэрч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгүүд харьцаалах загварт ирүүлсэн Т.О-гийн гарын үсгүүдтэй гарын бүтэц, хурд, хэлбэр, холболт, байрлал, доод элементүүдийн хэлбэр зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний холболт, хэмжээ, хэлбэр, үйлдэц, тоо зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 111-113 дугаар хуудас/,
- 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-
р хх-ийн 131-132 дугаар хуудас/,
- 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын үнэлгээ хийсэн жагсаалтын 16 дугаарт 10/25 “Г.Г- эд бараа 756.5, 20.000 дансаар” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 160 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын
танилцуулга /1-р хх-ийн 162 дугаар хуудас/,
- 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрч Т.О-г мөрдөгч, цагдаагийн дэслэгч, М.А- гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 246- дугаар хуудас/,
- Гэрч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна н.М.А- байцаагч над руу утсаар ярьснаа “үнэлгээг чинь дахин хийлгэх гэж байна үнэлгээний хөлсийг нь өгөөрэй” гэхээр нь “за” гэж хэлсэн чинь н.М.А- миний утас руу мессэжээр мобикомын утасны дугаар явуулсан. Би үнэлгээчин гээд нэг эмэгтэй хүнтэй яриад “үнэлгээний хөлс шилжүүлэх гэсэн юм, н.М.А- байцаагч ярьсан” гэж хэлсэн чинь “тийм” гэж хэлснээ “30.000 төгрөг” гэж хэлээд надад банкны дансаа өгсөн. Тэр эгч надад хэлэхдээ “мөнгө шилжүүлэхдээ өөрийнхөө нэрийг бичээрэй” гэж хэлсэн. Тэгээд би хэлснээр нь Т.О- гэсэн утгатай 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Би М.А- байцаагч болон үнэлгээ хийдэг эгч нарыг огт танихгүй урьд өмнө ч харьцаж байгаагүй. н.М.А- байцаагч надаас мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Миний хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар огт мэдээгүй. Энэ талаараа надад хэлээгүй. Харин дахин эд зүйлийн үнэлгээг хийлгэх гэж байгаа гэж хэлээд үнэлгээний хөлсийг нь өгөөрэй гэж хэлж байсан. Би үнэлгээ хийдэг эгчтэй ярьж байгаад үнэлгээний хөлс гэж 30.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. н.Г.Г- байцаагч намайг “явж бай хэд хоногоос дуудья” гэж хэлээд явуулсан. Тэгээд би тэр өдрөө Орхон аймаг руу гэр рүүгээ явсан. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа дахин н.Г.Г- байцаагч “ирж уулз” гэж дуудахаар нь дуудсан өдрийнх нь маргааш очиж уулзсан чинь өөр байцаагч руу шилжүүлж байгаа гэж хэлж байсан ба нүдний шилтэй н.М.А- гэдэг байцаагчид хэрэг шилжсэн. ...Түүнээс хойш хэд хоногийн дараа гэдгийг нь сайн санахгүй байна н.М.А- байцаагч над руу утсаар ярьснаа “хохирогч нар чинь ирээд мөнгөө нэхээд байна” гэж хэлэхээр нь би хүмүүсийн тус бүрийн дансанд мөнгийг нь хийе гэж хэлсэн чинь удалгүй М.А- байцаагч над руу залгаж ярьснаа “энд хохирогчтойгоо ярь” гэж хэлсэн чинь нэг эгч ярьснаа “бүх мөнгийг миний данс руу хийчих” гэж хэлсэн. Тэгээд би 756.000 төгрөгийг тэр эгчийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-4 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн цагдаагийн тасгаас эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-аас Төмөрийн Т.О- гэх холбогдогчтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хүлээн авсан. Хэргийг анх уншиж танилцсан чинь хэрэг дээр байсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт дээр Т.О- нь өөрөөсөө гадна бас нэг үл таних эмэгтэй хамт явж хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн байсан. Мөн “Шинэ Мөрөн” худалдааны төвийн гадна талбайн хяналтын камерын бичлэгийн гэрэл зургийн үзүүлэлт дээр Т.О-тай хамт явж хулгай хийсэн эмэгтэйтэй цуг 2-3 эрэгтэй хүн хулгайлсан зүйлсийг нь машиныхаа ард талд хийж байгаа зураг байсан. Ингээд би Т.О-тэй уулзаад хамт явсан хүмүүсийнх нь талаар тодруулан асуухад танихгүй тухайн үед машинд дайгдаж явсан гэх мэтээр худлаа хэлээд намайг төөрөгдүүлж байсан. ...Миний хувьд тухайн хэргийг шийдвэрлэх зорилгоор эд зүйлийн үнэлгээний дүгнэлтийг хэрвээ багасгах боломжтой бол хохирогч нарын хохирлыг барагдуулсны дараагаар хааж шийдвэрлэх боломжтой юм байна гэж би үзсэн. Ингээд би үнэлгээчин Ш.Д-тэй ... дугаарын утас руу ярьж “та Г.Г-ын гаргасан тухайн үнэлгээг бараа материалын чанар байдлаас нь хамаараад 320.000 төгрөгнөөс доошоо үнэлэгдэх боломжтой юу” гэж асуусан. Тэгсэн чинь “үнэлгээнийхээ мөнгийг шилжүүлчих тэгвэл гаргаад өгчихье, иймээ тиймээ асуудал гаргаад байхгүй биз дээ” гэхээр нь “за ойлголоо” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би шууд Т.О-гийн 88-тай дугаарын утас руу нь залгасан чинь Орхон аймагт байна гэхээр нь “хохирол өгөх боломж байна уу, мөн эд зүйлийн үнэлгээг дахин хийлгэх шаардлага гараад байна, үнэлгээний мөнгө өгч чадах уу” гэж асуухад би хүүхэд харах хүн байхгүй хэцүү байна ээжтэйгээ хүүхэдтэйгээ амьдардаг гээд зовлонгоо яриад байсан. Тэгснээ “би хохирлоо барагдуулья мөн үнэлгээний мөнгийг төлье” гэхээр нь үнэлгээчин Ш.Д-гийн утасны дугаарыг Т.О- рүү мессэжээр явуулсан. Тэгээд үнэлгээчин тухайн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр Г.Г-ын урьд үнэлүүлсэн үнэлгээг дахин гаргаж өгөхдөө 298.000 төгрөг болсон байсан. Эд зүйлийн үнэлгээ гарсны дараагаар 3 хохирогч нарыг дуудаад ирэхээр нь Т.О-гийн гар утас руу яриад би хохирогч нарыг дуудаж ирүүлсэн байна хохирлыг одоо өгөх боломжтой юу гэсэн чинь болно гэхээр нь нэг хохирогч нь түүн рүү банкны дансаа явуулсан. Удалгүй хэдэн минутын дараагаар 760.000 орчим мянган төгрөгийг түүний дансаар орж ирлээ, бид гурав энэ мөнгийг алдсан эд зүйлсийнхээ үнээрээ хуваагаад мөнгөө авчихна гэж хэлэхээр нь 2 хүнээс нь дахин мэдүүлэг авч санал хүсэлтийг нь асуухад гомдол санал байхгүй, хохирол барагдуулсан явдалд баярлалаа, Цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж байна гэж хэлээд баярлаад явсан. Тэгээд би хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хаах санал үйлдэж тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Б-д танилцуулалгүй олон хэрэг дунд өгөөд батлуулсан. Тухайн үед манай Цагдаагийн газарт иж бүрэн шалгалт ирчихсэн байсан учраас дарга хэргийг нэг бүрчлэн хянаж амжихгүй шууд гарын үсэг зурсан. ...Анх энэ хэргийг хүлээн авахад хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг авагдсан байсан мөртлөө хэргийн газрын үзлэг хийгдээгүй байсан учраас хэргийн бүрдлийг хангах зорилгоор өмнөх он, сар, өдрөөр нь хийж шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Г.Ө-ын гарын үсгийг дуурайлгаж би өөрөө зурсан. ...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад үнэлгээчин Ш.Д- нь миний гуйлт ятгалгад ороод үнэлгээг 298.000 төгрөгөөр үнэлсэн мэтээр мэдүүлсэн. Миний хувьд анх үнэлгээчин Ш.Д-тэй утсаар яриад Г.Ганямын урьд үнэлүүлсэн үнэлгээ нь 320.000 төгрөгнөөс доош үнэлгээ хийх боломж байгаа эсэх талаар асуухад өөдөөс “мөнгөө шилжүүлчих тэгвэл болно” гэж надад хэлсэн. Түүнээс биш би үнэлгээчин Ш.Д-г гуйсан, ятгасан, мөн эрхшээл дарамтандаа оруулж, албан тушаалаараа айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Өөрөө л үнэлгээний мөнгөө өгвөл гаргаж өгье гэхээр нь ийм шийдвэр гаргасан. Түүнээс биш Ш.Д- нь энэ үнэлгээг өөрчлөх боломж байхгүй гэсэн бол надад үнэлгээг буруулах шаардлага байхгүй байх байсан. ...Миний санаа зорилго бол Т.О-д ял завшуулж давуу байдал бий болгоё гэсэн санаа зорилго байгаагүй. Би Т.О-г болон хамт явсан хүмүүсийг огт таньж мэдэхгүй, түүнтэй харилцаа холбоо хамаарал байхгүй. Би Т.О-тэй амьдралдаа анх хэрэг хүлээн авахад л нэг удаа уулзсан. Түүнээс хойш Т.О-г дуудахад ерөөсөө ирээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт ирээгүй. Харин хэрэг бүртгэлтийн 193800718 дугаартай хэрэг манай мөрдөн байцаах тасагт шалгагдаж байна. Би тухайн үед ачаалал ихтэй ажиллаж байсан учраас хэргээ шийдвэрлэх зорилгоор уг хэргийг хаах саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн. Түүнээс биш албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэн нэгэнд ял завшуулья, давуу байдал бий болгоё гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй учраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөвшөөрөхгүй байна. Мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчид хууль бусаар нөлөөлсөн гэсэн зүйл ангийн зөвшөөрөхгүй байна. Учир нь би эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж Ш.Д- гэж үнэлгээчинг айлган сүрдүүлэх ч юм уу эсвэл мөнгө төгрөг өгөх эд зүйл амлах, эрхшээлдээ, дарамтандаа оруулаагүй, гуйгаагүй өөрөө л мөнгөө өгвөл наад дүгнэлт чинь дахин гаргах боломжтой гэсэн. Анхнаасаа Ш.Д- үнэлгээчин уг үнэлгээг дахин гаргах боломжгүй гэсэн бол одоогийн болж байгаа ийм нөхцөл байдал үүсэхгүй байх байсан ба хэргийг хаах шаардлага байхгүй байх байсан. Ийм шалтгааны улмаас сая дурьдсан хоёр зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Харин нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг зөвшөөрч байна. Би ийм үйлдэл хийснээсээ хойш буюу 2019 оны 11 дүгээр сараас хойш маш их харамсаж, ийм үйлдэл хийсэндээ гутарч гэм буруугаа ойлгож байна. Үнэлгээ багасгаж гарснаас хойш шинжээч Б.Г.Ө- болон Т.О-гийн гарын үсгийг дуурайлган зурах нөхцөл байдал үүссэн энэ асуудал дээр маш их харамсаж байна. ...Би Т.О-тэй нэг л удаа уулзсан. Би Т.О-гээс мөнгө, эд зүйл аваагүй, тэрээр надад мөнгө төгрөг эд зүйл амлаагүй, энэ хэргийг шийдвэрлэхэд надад хувийн ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. ...Т.О-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлье гэж бодсон боловч Т.О-тэй хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь хэн болох, хаана амьдардаг, хаяг байршил нь тодорхой бус байсан учраас энэ хэрэг нэг хэсэг шийдэгдэхгүй ажлын үзүүлэлт унагаад байх юм байна гэж бодсон. Тэгээд ч Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хуулийн анхны хугацаанд нь шийдвэрлэнэ гэсэн чиглэл барьж байсан. Тэгээд энэ хэргийг шийдэхийн тулд дахин, дахин хэрэг бүртгэлтийн хугацаа сунгана тэгэхээр Прокурорын ажлын үзүүлэлт ч унах сөрөг талтай байсан учраас л ийм шийдвэр гаргасан. ...Би Цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэж нэг ч гэсэн хэрэг шийдвэрлэе гэсэн залуу хүний хайхрамжгүй байдлаас бол ийм байдалд орлоо. Энэ асуудал дээрээ маш их гэмшиж ухаарч байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-40 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгчийн өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
1.4. Шүүгдэгч Ш.Д- нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-ын шинжээч томилсон тогтоолтой танилцан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Шинэмөрөн” худалдааны төвөөс иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд хөрөнгийг 756.500 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан гаргасныг яллагдагч М.А-ын гуйлтаар тухайн дүгнэлтийг анхны он, сар, өдрөөр шинжээч томилсон тогтоолгүйгээр 756.500 төгрөгийн үнэлгээг засварлан, өөрчилж, үнэлгээний дүнг 298.000 төгрөг болгон бууруулж, шинжээч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн, зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Эрүүгийн 193800718 дугаар хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,
- Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 50-55 дугаар хуудас/,
- Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хэрэг бүртгэлтийн 193800718 дугаартай хэргийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.А- хаах саналтай ирүүлснийг хянаж үзсэн чинь эд зүйлийн үнэлгээг 298.000 төгрөгөөр хийлгэсэн байсан. ...Би эд зүйлийн үнэлгээг гаргасан Ш.Д-г дуудаж энэ хэрэгт яагаад хоёр удаа үнэлгээ гаргаад үнийн дүнг багасгасан юм бэ гэж асуухад М.А- байцаагч үнэлгээг дахин гаргаад өгөөч гэж гуйхаар нь дахин үнэлгээг хийж өгсөн гэж тайлбарласан. Эд зүйлсээ алдсан хүмүүсээс н.О-, н.Д- нарыг дуудаж хохирлоо төлүүлэн авсан эсэх, эд зүйлсийн үнэлгээг өөрсдөө сайн дураараа бууруулсан эсэхийг лавлаж асуухад хохирлоо бүрэн авсан үнэлгээний хувьд бууруулсан зүйл байхгүй зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ гэж Цагдаагийн байгууллагад хэлсэн талаараа мөн тайлбарласан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/,
- Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ингээд би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гаргуулахаар шинжээч Ш.Д-г томилсон чинь тэр өдрөө 756.500 төгрөгөөр үнэлгээг гаргаж өгсөн. Би үнэлгээний төлбөр гэж 20.000 төгрөгийг үнэлгээчин Ш.Д- рүү дансаар шилжүүлсэн. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна ажил дээр явж байгаад мөрдөгч М.А-тай таараад нөгөө миний шилжүүлсэн хэргийг чи яасан юм бэ гэсэн чинь “харин тийм юм болчихсон юм аа” гэж хэлснээс өөрөөр олигтой юм яриагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
- Иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 756.500 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 221 дүгээр хуудас/,
- Иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 298.000 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 222 дугаар хуудас/,
- 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын үнэлгээ хийсэн жагсаалтын 16 дугаарт 10/25 “Г.Г- эд бараа 756.5, 20.000 дансаар” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 160 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ш.Д-гийн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 250 дугаар хуудас/,
- Гэрч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна н.М.А- байцаагч над руу утсаар ярьснаа “үнэлгээг чинь дахин хийлгэх гэж байна үнэлгээний хөлсийг нь өгөөрэй” гэхээр нь “за” гэж хэлсэн чинь н.М.А- миний утас руу мессэжээр мобикомын утасны дугаар явуулсан. Би үнэлгээчин гээд нэг эмэгтэй хүнтэй яриад “үнэлгээний хөлс шилжүүлэх гэсэн юм, н.М.А- байцаагч ярьсан” гэж хэлсэн чинь “тийм” гэж хэлснээ “30.000 төгрөг” гэж хэлээд надад банкны дансаа өгсөн. Тэр эгч надад хэлэхдээ “мөнгө шилжүүлэхдээ өөрийнхөө нэрийг бичээрэй” гэж хэлсэн. Тэгээд би хэлснээр нь Т.О- гэсэн утгатай 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Би М.А- байцаагч болон үнэлгээ хийдэг эгч нарыг огт танихгүй урьд өмнө ч харьцаж байгаагүй. н.М.А- байцаагч надаас мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Миний хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар огт мэдээгүй. Энэ талаараа надад хэлээгүй. Харин дахин эд зүйлийн үнэлгээг хийлгэх гэж байгаа гэж хэлээд үнэлгээний хөлсийг нь өгөөрэй гэж хэлж байсан. Би үнэлгээ хийдэг эгчтэй ярьж байгаад үнэлгээний хөлс гэж 30.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. ...Түүнээс хойш хэд хоногийн дараа гэдгийг нь сайн санахгүй байна н.М.А- байцаагч над руу утсаар ярьснаа “хохирогч нар чинь ирээд мөнгөө нэхээд байна” гэж хэлэхээр нь би хүмүүсийн тус бүрийн дансанд мөнгийг нь хийе гэж хэлсэн чинь удалгүй н.М.А- байцаагч над руу залгаж ярьснаа “энд хохирогчтойгоо ярь” гэж хэлсэн чинь нэг эгч ярьснаа “бүх мөнгийг миний данс руу хийчих” гэж хэлсэн. Тэгээд би 756.000 төгрөгийг тэр эгчийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-4 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд тухайн хэргийг шийдвэрлэх зорилгоор эд зүйлийн үнэлгээний дүгнэлтийг хэрвээ багасгах боломжтой бол хохирогч нарын хохирлыг барагдуулсны дараагаар хааж шийдвэрлэх боломжтой юм байна гэж би үзсэн. Ингээд би үнэлгээчин Ш.Д-тэй ... дугаарын утас руу ярьж “та Г.Г-ын гаргасан тухайн үнэлгээг бараа материалын чанар байдлаас нь хамаараад 320.000 төгрөгнөөс доошоо үнэлэгдэх боломжтой юу” гэж асуусан. Тэгсэн чинь “үнэлгээнийхээ мөнгийг шилжүүлчих тэгвэл гаргаад өгчихье, иймээ тиймээ асуудал гаргаад байхгүй биз дээ” гэхээр нь “за ойлголоо” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би шууд Т.О-гийн 88-тай дугаарын утас руу нь залгасан чинь Орхон аймагт байна гэхээр нь “хохирол өгөх боломж байна уу, мөн эд зүйлийн үнэлгээг дахин хийлгэх шаардлага гараад байна, үнэлгээний мөнгө өгч чадах уу” гэж асуухад ...“би хохирлоо барагдуулья мөн үнэлгээний мөнгийг төлье” гэхээр нь үнэлгээчин Ш.Д-гийн утасны дугаарыг Т.О- рүү мессэжээр явуулсан. Тэгээд үнэлгээчин тухайн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр Г.Г-ын урьд үнэлүүлсэн үнэлгээг дахин гаргаж өгөхдөө 298.000 төгрөг болсон байсан. Эд зүйлийн үнэлгээ гарсны дараагаар 3 хохирогч нарыг дуудаад ирэхээр нь Т.О-гийн гар утас руу яриад би хохирогч нарыг дуудаж ирүүлсэн байна хохирлыг одоо өгөх боломжтой юу гэсэн чинь болно гэхээр нь нэг хохирогч нь түүн рүү банкны дансаа явуулсан. Удалгүй хэдэн минутын дараагаар 760.000 орчим мянган төгрөгийг түүний дансаар орж ирлээ, бид гурав энэ мөнгийг алдсан эд зүйлсийнхээ үнээрээ хуваагаад мөнгөө авчихна гэж хэлэхээр нь 2 хүнээс нь дахин мэдүүлэг авч санал хүсэлтийг нь асуухад гомдол санал байхгүй, хохирол барагдуулсан явдалд баярлалаа, Цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж байна гэж хэлээд баярлаад явсан. ...Миний хувьд анх үнэлгээчин Ш.Д-тэй утсаар яриад Г.Ганямын урьд үнэлүүлсэн үнэлгээ нь 320.000 төгрөгнөөс доош үнэлгээ хийх боломж байгаа эсэх талаар асуухад өөдөөс “мөнгөө шилжүүлчих тэгвэл болно” гэж надад хэлсэн. Түүнээс биш би үнэлгээчин Ш.Д-г гуйсан, ятгасан, мөн эрхшээл дарамтандаа оруулж, албан тушаалаараа айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Өөрөө л үнэлгээний мөнгөө өгвөл гаргаж өгье гэхээр нь ийм шийдвэр гаргасан. Түүнээс биш Ш.Д- нь энэ үнэлгээг өөрчлөх боломж байхгүй гэсэн бол надад үнэлгээг буруулах шаардлага байхгүй байх байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-40 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Г.Г- гэдэг залуу надаар эд хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн бөгөөд дээрх эд зүйлсүүдийг 756.500 төгрөгөөр үнэлсэн. Түүнээс хойш яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна 1-2 хоногийн дараа байх мөрдөгч М.А- миний ... бил үү, ... дугаарын утас руу бил үү сайн санахгүй байна ямар ч байсан утсаар ярьснаа “Г.Г-ын хийлгэсэн үнэлгээг бууруулах хэрэгтэй байна хохирогч нар нь гомдолгүй болсон хохирлыг нь барагдуулсан та энэ үнэлгээг засаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “тэгвэл өмнөх хийсэн тайлан хаана байгаа юм бэ тэр тайланг аваад ир” гэсэн чинь “авчирч өгнө та наад үнэлгээгээ засчихаа танд дахин үнэлгээ хийлгэсэн мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Тэгээд би Г.Г-ын хийлгэсэн эд зүйлийн үнэлгээг яг тухайн он, сар, өдрөөр нь гаргахдаа алдагдсан гутал, гоо сайхны бараа зэргийн үнэлгээг М.А-аас асуусан чинь алдагдсан гутал болон гоо сайханы бараа зэргийн үнийг надад хэлж өгсөн. Түүний хэлсэн үнээр үнэлгээ хийсэн чинь нийлбэр нь 298.000 төгрөг гарч байсан. Би М.А-аас “наад гутал чинь ямар бага үнэтэй болчихдог юм бэ” гэсэн чинь “наад гутал чинь үнэтэй чанартай гутал биш жирийн л нэг хямдхан гутал” гэж хэлсэн. Мөн “хохирогч нар нь анхнаасаа алдсан эд зүйлсээ их өндөр үнэлсэн байна лээ” гэж М.А- надад хэлсэн. Ингээд би мөрдөгч М.А-т эрүүгийн мөрдөгч Г.Г-ын 756.500 төгрөгний үнэлгээг 298.000 төгрөг болгон бууруулсан үнэлгээний тайланг өгсөн. Дээрх тайланг гаргасны үнэлгээний хөлс гэж надад миний дансаар 30.000 төгрөг орж ирсэн. Эрүүгийн мөрдөгч Г.Г- нь анх надаар энэ үнэлгээг хийлгэхдээ үнэлгээний хөлс гэж 20.000 төгрөг өгсөн. ...Мөрдөгч М.А- надаар Г.Г-ын үнэлгээний тайланг засуулахдаа нэмэлтээр шинжээч томилсон тогтоол гаргаж өгнө гэж хэлж байсан боловч өгөөгүй, тухайн үед шинжээч томилсон тогтоол нь байгаагүй учраас үнэлгээний тайланг буруу алдаатай бичсэн, мөн мөрдөгч М.А- надаас үнэлгээний тайланг дахин гаргаж өгөх талаар гуйгаагүй байсан бол би ийм хэрэгт холбогдохгүй байх байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47-48 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа” гэсэн урьдчилсан нөхцлийг хангасан байхыг шаардах ба шүүгдэгч Ш.Д-гийн хувьд үнэн зөв баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтүүдийн чухам аль нь үнэн эсэхийг эцсийн байдлаар тогтоох боломжгүй байгаа хэдий ч энэ үйл баримтаар шинжээчийн эхний дүгнэлтийг үнэн бодитой гэж дүгнэсэн болно.
Учир нь мөрдөгч М.А- шинжээчийн дүгнэлтийг ахин гаргуулах талаар яриагүй бол эхний дүгнэлт өөрчлөгдөж гарахгүй юм. Нөгөө талаас дахин дүгнэлт гаргах боломжтой, шинжээчийн дүгнэлтийг дахин засварлах боломжтой гэж байгаа нь хууль бус юм.
Шүүгдэгч М.А-ын үйлдлийн хувьд шинжээч Ш.Д-г ахин шинжээчийн дүгнэлт хуурамчаар гаргуулахаар гуйсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “...шинжээчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Учир нь хэрвээ ахин шинжээч томилох, нэмэлт шинжилгээ хийлгэх тохиолдолд хуульд заасан журмын дагуу мөрдөгчийн тогтоол үйлдэх ёстой. Гэтэл шинжээч томилсон тогтоол үйлдээгүй, нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А-ын хувийн байдлыг тодорхойлсон:
Шүүгдэгч Ш.Д-гийн хувийн байдлыг тодорхойлсон:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 134 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ш.Д-гийн иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 135 дугаар хуудас/,
- Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ... дугаартай бизнесийн удирдлага мэргэжлийн магистрын дипломын хуулбар /1-р хх-ийн 136 дугаар хуудас/,
- Зах зээлийн коллежийн ... дугаартай бизнесийн удирдлага мэргэжлийн бакалаврын дипломын хуулбар /1-р хх-ийн 137 дугаар хуудас/,
- Сангийн яамны хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 249 дүгээр хуудас/,
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/,
- У.А, Ш.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 117 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч М.А-, Ш.Д- нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар
зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч М.А- нь хууль сахиулагчаар ажиллаж байхдаа шинжээч Ш.Д-гээр худал дүгнэлт гаргуулахаар “Г.Г-ын үнэлгээ хийлгэснийг өөрчилмөөр байна, хохирогч нар нь дахин нэмэлт мэдүүлэг өгсөн. Түүн дээрээ алдсан эд зүйлийнхээ үнэлгээг бууруулсан учраас дахин яг тэр өдрөөрөө үнэлгээ гаргаад өгөөч” гэж ятгаж, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Шинэмөрөн” худалдааны төвөөс иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд хөрөнгийг 756.500 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайланг анхны он, сар, өдрөөр шинжээч томилсон тогтоол өгөлгүйгээр, хулгайд алдагдсан эд зүйлийн үнийг шинжээчид гар утсаараа хэлж, 756.500 төгрөгийн үнэлгээг 298.000 төгрөг болгон бууруулж засварлан, өөрчлүүлж шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг,
Мөн нотлох баримтыг хадгалах, хамгаалах чиг үүрэг бүхий алба хаагчаар ажиллаж байхдаа нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үйлдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг хамруулан ойлгох бөгөөд уг гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчсөн үйлдэл
юм.
Шүүгдэгч М.А- нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгө үнэлсэн тайлан, Т.О-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэгдэл зэргийг хуурамчаар үйлдэж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, үнэлгээчин Ш.Д-д “...хохирогч нар дахин нэмэлт мэдүүлэг өгсөн. Түүн дээрээ алдсан эд зүйлийнхээ үнэлгээг бууруулсан учраас дахин яг тэр өдрөөрөө үнэлгээ гаргаад өгөөч” гэж гуйж, шинжээчид хууль бусаар нөлөөлж, хөрөнгө үнэлсэн үнэлгээг дахин хуурамчаар гаргуулж, хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь эрүүгийн 193800718 дугаар хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 63 дугаар хуудас/, гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/, гэрч Э.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 дугаар хуудас/, гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/, гэрч Ү.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/, гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/, гэрч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/, гэрч Д.Г.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/, гэрч Ж.Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/, гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 дугаар хуудас/, иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 756.500 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 221 дүгээр хуудас/, иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 298.000 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 222 дугаар хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 226-229 дүгээр хуудас/, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-101 дүгээр хуудас/, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт /хх-ийн 111-113 дугаар хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/, 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын үнэлгээ хийсэн жагсаалтын 16 дугаарт 10/25 “Г.Г- эд бараа 756.5, 20.000 дансаар” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 160 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын танилцуулга /1-р хх-ийн 162 дугаар хуудас/, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрч Т.О-г мөрдөгч, цагдаагийн дэслэгч, М.А- гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 246 дугаар хуудас/, гэрч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 2-4 дүгээр хуудас/, шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 36-40 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ш.Д- нь эрүүгийн 193800718 дугаартай хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-ын шинжээч томилсон тогтоолтой танилцан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Шинэмөрөн” худалдааны төвөөс иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд хөрөнгийг 756.500 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан гаргасныг яллагдагч М.А-ын гуйлтаар тухайн дүгнэлтийг анхны он, сар, өдрөөр шинжээч томилсон тогтоолгүйгээр 756.500 төгрөгийн үнэлгээг засварлан, өөрчилж, үнэлгээний дүнг 298.000 төгрөг болгон бууруулж, шинжээч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн, зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн 193800718 дугаар хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 50-55 дугаар хуудас/, гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/, гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/, иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 756.500 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 221 дүгээр хуудас/, иргэн Ж.Д.О-, Л.Д-, Б.О- нарын хулгайд алдагдсан эд барааны зах зээлийн үнэ 298.000 төгрөг гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 1-р хх-ийн 222 дугаар хуудас/, 2019 оны 9, 10, 11 дүгээр сарын үнэлгээ хийсэн жагсаалтын 16 дугаарт 10/25 “Г.Г- эд бараа 756.5, 20.000 дансаар” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 160 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Д-гийн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 250 дугаар хуудас/, гэрч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 2-4 дүгээр хуудас/, шүүгдэгч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 36-40 дүгээр хуудас/, шүүгдэгч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 47-48 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн холбогдох хэсгүүд нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Ш.Д-гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 30.000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-, Ш.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-, Ш.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, нийгэмд учруулсан хохирол, хор уршиг, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч М.А-, Ш.Д- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө орлого зэргийг нь харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг М.А-руулж байна.
Шүүгдэгч Ш.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, нас, хүйс, ам бүл, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг тус тус харгалзан “шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэсэн заалтуудыг баримтлан шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхдээ мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу шинжээчээр ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан шинжээчээр ажиллах эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг нь тоолохоор шийдвэрлэв.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, эрх хасах ялаар шийтгүүлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ш.Д- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг М.А-руулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 30.000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас түүнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, түүний өмгөөлөгчөөс “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг,
Шүүгдэгч Ш.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ хийх эрхийг 3 жилээр хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох” санал, түүний өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А-, Ш.Д- нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.А- нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-, Ш.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Мөн шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч нотлох баримтыг хууль сахиулагчид гаргаж өгсөн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.
Шинжээчээр худал дүгнэлт гаргуулахаар ятгаж, шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ш.Д-г шинжээч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргаж шинжээч зориуд худал дүгнэлт гаргах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ш.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ