| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00224/И |
| Дугаар | 102/ШШ2017/00342 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/00342
2017 оны 01 сарын 25 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00342 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 15 дугаар байр, 52 тоотод оршин суух, Соёд овогт Тогтохын Жавхаабаяр /РД-ЧЕ87030471/-ын,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Жавхаабаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т.Энхбаяр нь надаас 18,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч мөнгийг хүлээн авсан.
Улмаар тооцоо нийлж 18,000,000 төгрөг, хүү 2,700,000 төгрөг нийт 20,700,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлөхөөр тохиролцож бичиг хийж өгсөн.
Ийнхүү тохиролцсоноос хойш мөнгөө өгөхгүй зугтааж байсан тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Т.Энхтөр нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заагдсан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг даруй барагдуулна гэдгээ илэрхийлсэн гэж Өршөөлийн тухай хуульд хамруулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2074 тоот тогтоол гаргаж Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.
Улмаар Т.Энхтөрийн эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өгсөн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25 дугаар байр, 307 тоот /утас-88214691/ хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШЗ2017/00420 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожсон.
Иймд Утгач овогт Тогоогийн Энхтөр /РД-ВД64033016/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул эзгүйд шүүх хуралдаанаар эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Жавхаабаяр нь Т.Энхтөрийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Т.Энхтөр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШЗ2017/00420 дугаар захирамж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны 2074 тоот тогтоол зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна. /хх-1, 3, 16 дугаар хуудас/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Т.Жавхаабаярын хүсэлтийг хангаж, Утгач овогт Тогоогийн Энхтөр /РД-ВД64033016/-ийг эрэн сурвалжилан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Утгач овогт Тогоогийн Энхтөр /РД-ВД64033016/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 15 дугаар байр, 52 тоотод оршин суух, Соёд овогт Тогтохын Жавхаабаяр /РД-ЧЕ87030471/, утас 99067065, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан утас 96735055.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД