Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 925

 

Б.Б, Б.Ө нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Соёлмаа,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгис, 

Шүүгдэгч Б.Өийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Б.Ө нарт холбогдох 201201060459 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

 Б.Б нь Б.Өтэй бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойно, Дунд голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас Б.Гг зодож, биед нь цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойно, Дунд голын эрэг дээр Б.Ггийн аманд архи цутгаж, тарчилган зовоож, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

Б.Ө нь Б.Бтай бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойно, Дунд голын эрэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн “...Өгсөн мөнгөөр нь хувцас авч өмсөхгүй, өмнөх нөхөртэйгээ уулзсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, банз модыг зэвсгийн чанартай хэрэглэн Б.Гг зодож, биед нь цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойно, Дунд голын эрэг дээр Б.Ггийн аманд архи цутгаж, тарчилган зовоож, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын хажууд байрлах автомашины зогсоол дахь манаачийн байранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Б.Бийг “архи нэхэж дарамталлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар, Б.Өт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Өт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.10, 91.2.11, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Баасансүрэнгийн Б.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.12, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, шүүгдэгч Б.Өт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Боржигон овогт Баасансүрэнгийн Б.Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, шүүгдэгч Б.Өийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Быг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 9 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өийг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Бын эдлэх 14 /арван дөрөв/ жилийн хугацаатай хорих ялыг, Б.Өийн эдлэх 13 /арван гурав/ жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 1160 /нэг мянга нэг зуун жар/ хоногийг, Б.Өийн цагдан хоригдсон 1681 /нэг мянга зургаан зуун наян нэг/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Өээс нийт 16.846.141 /арван зургаан сая найман зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин нэг/ төгрөг гаргуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар  хороо, 12-63 тоотод оршин суух, хохирогч   Б.Э-д олгож, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, Б.Б, Б.Ө нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн
/Б.Б/ өмсөж явсан хувцаснууд болох хар өнгийн нилон материалтай өвлийн
куртик, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн Adidas гэсэн
бичиглэлтэй бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал өнгийн шоо бүхий оруулгатай хар
өнгийн даавуун цамц 1 ширхэг, 2 ширхэг саарал оймс, саарал өнгийн материалтай
футболк 1 ширхэг, богино түрийтэй хар өнгийн цасны хос гутал зэргийг хохирогчийн
хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуулд буцаан олгож, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг,
Стандарт нэртэй архины шил 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц
устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, бичлэг бүхий 6
ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Намайг 2012 оны 5 дугаар сараас эхлэн 5 жил гаруй хугацаанд, хүнд хүчээр архи өгөн хүний амь насанд хүрсэн гэх хэрэгт тулган гүтгэж байсан бол 2017 оны 10 дугаар сарын 20-нд гаргасан шүүхийн шийдвэр нь намайг хохирогчийг зодсоны улмаас хохирогч нас барсан гэж дүгнэн ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие хохирогчийг 2 удаа алгадсан нь үнэн. Энэ талаараа анхны мэдүүлэг болон бусад мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Хэрэг болох өдөр хамт байсан Б.Ө хохирогчийг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад уг хэрэгт хамааралгүй, гэм буруугүй болгон хэргээс тусгаарлан хэрэгсэхгүй болгон, намайг зодож хүний амь насанд хүрсэн гэсэн шийдвэр нь үндэслэлгүй юм. Би хохирогчийн амь насанд хүрэхээр зодсон, гэмтэл учруулсан зүйл байхгүй. Хохирогчийн нүүрэнд учирсан шарх нь тухайн үед авсан шарх биш. Урьд өмнө байсан, эмчлүүлж байсан гэдэг нь нотлох баримттай, үндэслэлтэй билээ. Мөн хохирогч нь хэрэг болсон өдрөөс хойш маргааш нь буюу 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эрүүл саруул, амьд өөр нэгэн эрэгтэй хүнтэй хамт явж байсан гэж хохирогчийг зүс таних гэрч Ичинноров гэрчилсэн. Хохирогчийн тухайн үед өмсөж явсан хувцас болон нас барах үедээ өмссөн байсан хувцас нь өөр байдаг. Хохирогч нас барсан талаарх шүүх эмнэлгийн шинжээч эмч Батцэцэгийн 2012 оны 6 дугаар сарын 20-нд гаргасан дүгнэлт нь “буруу хоолойгоор архи орон механик амьсгал дутагдсанаас болон нас барсан” гэх дүгнэлт байдаг. Дахин шинжээч эмчийн дүгнэлт гаргаагүй байж намайг шинжээч эмчийн дүгнэлтээр хүнд архи хүчээр өгсөн, цутгаснаас хүний амь насанд хүрсэн гэх хэрэгт гүтгэн, миний хийгээгүй хэрэгт хэт нэг талыг барьж, тулгаж өнөөдрийг хүртэл 5 жил гаруй хугацаанд миний эрүүл мэнд, ар гэр болон миний эрх зүйн байдлыг маш их дордуулсан хэрнээ гэнэт намайг хохирогчийг зодсон болгож, зодсоны улмаас хүний амь насанд хүрсэн гэм буруутайд тооцон ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг дахин хянаж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаан хэргийн үнэн зөвийг бодитоор тогтоолгох хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу. ...” гэжээ.   

 

            Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бд анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 14 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Прокуророос яллах дүгнэлтэд дүгнэхдээ, Б.Быг Б.Өтэй бүлэглэн талийгаач Б.Гг зодож, биед нь цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, Б.Өтэй бүлэглэн Б.Ггийн аманд архи цутгаж, тарчилган зовоож онц харгис хэрцгий аргаар санаатай алсан үйлдлүүдийг анхан шатны шүүхээс дүгнэхдээ Б.Өтэй бүлэглэн санаатай алсан гэх үйлдэл Б.Ө нь хохирогч Б.Гг алсан гэх үйлдэлд хамтран оролцсон нь тогтоогдоогүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэх шаардлагагүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 болгон өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна гэж шийтгэх тогтоолд дүгнэлт хийн бичсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.Быг шүүхээс Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй гэж дүгнэсэн нь эргэлзээ бүхий, ойлгомжгүй дүгнэсэн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаан дээр тогтоолоо уншиж
танилцуулахдаа Б.Б нь талийгаачийг байнга зоддог нь харагддаг, зодсоноос үүдэлтэй амь хохирсон, шүүхээс шинжээчийн дүгнэлтэд хөтлөгдөөгүй, зодсоор байгаад үхсэн гэж дүгнэлээ гэж тайлбарлан танилцуулсан боловч шийтгэх тогтоолд дүгнэн бичихдээ өөрөөр дүгнэн тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шүүхийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж заасан.

            Б.Быг анхан шатны шүүхээс талийгаач Б.Ггийн нүүрэн тус газарт нь гараараа 2-З удаа цохих, газарт унагаан өшиглөх зэргээр биед нь цээжний зүүн талын 6-11 дүгээр хавиргааны хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий олон тооны шарх гэмтэл учруулан зодож, улмаар хохирогч дээрх гэмтлийн улмаас бие нь зовиурлан явж чадахгүй байхад нь аманд нь архи цутгаж, механик бүтэлт үүсгэн амьсгалын хурц дутагдалд оруулан алсныг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн
гэж үзэж байна. Учир нь, гэрч Энхцэцэгийн удаа дараа өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдийн тодорхой хэсгийг үнэлж, бусад Б.Бд ашигтай өгсөн мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 1.4-т зааснаар хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, зүйлчлэлийг зөв тогтоон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч Б.Өийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Өийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар миний үйлчлүүлэгч Б.Өийг Б.Ггийн амь насыг хохироосон хэрэгт нотлох баримт тогтоогдохгүй, үндэслэлгүй байна гэж үзэж цагаатгагдсан. Баярцэнгэлийн амь насыг хохироосон хэрэгт ял шийтгэл оногдуулсан. Иймд Б.Гд холбогдох хэрэгт холбогдолгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон. Б.Өт ял оногдуулсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Б.Соёлмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Ө, Б.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс шийдэж шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоолоор прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичээгүй ч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож тайлбар өгч байгаа. Б.Өийг Б.Бтай бүлэглэж Б.Ггийн аманд архи цутгаж, тарчлаан зовоож онц харгис хэрцгий аргаар алсан үйлдлийн гэм буруутай эсэх асуудалд эргэлзээ гарч байна гэж шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж бүлэглэсэн асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Өийг Б.Бтай бүлэглэж Б.Гг зодож, банз модыг зэвсгийн чанартай хэрэглэж 6-11 дүгээр хавирганы хугарал бүхий гэмтлийг бүлэглэж учруулсан үйлдлийг хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэж, Б.Өийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр ялласныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт гэм буруутай гэж прокуророос ялласан нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа талаар дурдаагүй. Б.Бийн амь насыг танхайн сэдэлттэй хохироосон үйлдэл нь анх удаа хүний амь нас хохироож байгаа үйлдэл гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгээр зүйлчилж, энэ зүйлийг шинэ хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байдаг. Б.Өийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед үхэлд хүргэсэн цагаан мөгөөрсөн хоолойд шингэн орж, бөглөрч амьсгалын дутагдалд орсон үхлийн шалтгаанаас гадна хавирганы хугарал байдаг. 7 дахь хавирга нь хоёрлосон хугаралтай, үлдсэн хавирганууд нь шугаман хугаралтай байдаг. Шугаман хугарлын шинжийг шинжээч эмч мэдүүлэхдээ “энэ цогцосны гадна үүссэн хөхрөлт, няцралтаас харахад банз модоор цохиход үүсэх боломжтой талаар” ярьдаг. Энэ хэрэгт гэрч Энхцэцэг мэдүүлэхдээ “банз модоор Б.Өийг зодсон” гэж хэлдэг. Б.Б, Б.Ө нар мэдүүлэхдээ банз модоор Б.Ө цохьсон асуудлыг ярьдаг. Б.Гг банз модоор зодсон үйлдлийг анхан шатны шүүх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэдэг дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Бын хувьд Б.Өтэй бүлэглэж Б.Гг зодсон нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн үйлдлийг нь зодоод явж чадахгүй байхад нь аманд нь архи цутгаж алсан гэж дүгнэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйл, 91 дүгээр зүйлээр тусад нь зүйлчилсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй гэж дүгнэж шийдсэн. Б.Өтэй бүлэглэж Б.Гг зодсон асуудалд Б.Өийн бүлэглэсэн үйлдэл тогтоогдохгүй байгаа учир ганцаараа амь насыг нь хохироосон үйлдэлд дүгнэлт хийж шийдсэн. Талийгаачийн амь нас хохирсон шалтгаан нь шингэн орж бөглөрсөнөөр амьсгалж чадахгүй болж нас барсан. Түүнээс гадна талийгаачийн биед учирсан хавирганы хугарал гэх гэмтлийг бүлэглэж учруулсан гэх зүйлчлэлийг хөөн хэлэлцэх хугацаа, Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэхгүйгээр гэм буруутай асуудал нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Б.Баны хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-той үйлдлийг нь 91 дүгээр зүйлийн үйлдэл рүү нь зодсоор байгаад явж чадахгүй болоход нь аманд нь архи цутгаж алсан гэх дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Б, Б.Ө нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Б нь 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойно, Дунд голын эрэг дээр Б.Гтай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохих, газарт унагаан өшиглөх зэргээр биед нь цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал бүхий олон тооны шарх гэмтэл учруулан зодож, хохирогч дээрх гэмтлийн улмаас бие нь зовиурлан явж чадахгүй байхад нь аманд нь архи цутгаж, механик бүтэлт үүсгэн амьсгалын хурц дутагдалд оруулан санаатай алсан,

Б.Ө нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын хажууд байрлах автомашины зогсоол дахь манаачийн байранд Б.Бийг “архи нэхэж дарамталлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалмаагийн "... Тэгээд хотод ирээд ажлаа хийгээд байж байтал Б.Бын ээж 2012 оны 6 дугаар сарын эхээр 99910093 гэсэн дугаарын утсаар яриад “танай эгч чинь манай хүүхдийг дагуулаад яваад өглөө, хүүхэд олж өг, янз бүрийн юм болсон бол чамтай холбоотой шүү, амь насыг нь та нараас нэхнэ шүү” гээд байсан. … Тэгээд 7-8 хоног өнгөрсний дараа Б.Б над руу яриад "би хөдөө ажлаар явчихаад ирлээ, би гарахынхаа өмнө муудалцсан юм" гэхээр нь "та нар цуг гарсан гэсэн, ээж чинь тэгж хэлсэн, яагаад мэдэхгүй байгаа юм бэ, ээж чинь надаас чиний амь насыг нэхээд байна" гэхэд би ээждээ хэлээгүй, ажилд явсан юм гээд байсан. … Энэ хооронд би эгчийгээ Цайзаар хайсан, найз нөхдөөс нь сурагласан, найз Сүнжидмаа нь мэднэ. …Ингээд эгч Чулуунцэцэг Чойроос ирээд цагдаад хандсан. …Орцны жижүүрээр хамт ажиллаж байсан хүмүүстэй нь уулзахад Б.Б нь 2 cap орчмын өмнө цус нөжтэй холиод зодсон гэж байсан. ...” /1 дүгээр хавтас, 145-147 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуулын “...2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед, манай хойд ээж Сурмаагийн Дуламсүрэн над руу 96654455 дугаарын өөрийнхөө утаснаас "чи хаана байна, Госпиталаас эмч над руу яриад аавыг чинь хүн хутгалчихсан байна, биеийн байдал нь хүнд байна, яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байна" гэж ярьсан юм. Эмнэлэг дээр ирээд дөнгөж ороод байж байтал манай аавд мэс засал хийсэн гэх эмч бид хоёрыг өрөөндөө дуудаж оруулж ирээд "...яаралтай хагалгаанд оруулна" гэж хэлсэн. ...С.Дуламсүрэн бид 2-ыг ... ороход манай аав ухаантай орон дээр хэвтэж байсан. ...Тэгээд хагалгаанд ороод бараг 2 цагийн дараа, ... аавын биеийн байдал их хүнд байна, та нар сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж хэлж байсан. Хагалгааны өрөөний үүдэнд манай хамаатнууд цугласан байсан ба хүлээгээд байж байтал хагалгааны өрөөнөөс 3 эмч гарч ирээд 18 цагийн үед аавыг маань нас барсан тухай хэлсэн. ...Маш их гомдолтой байна. ...” / 5 дугаар хавтас, 124-125 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Энхцэцэгийн "...2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр талийгаач Б.Г, Б.Б хоёр Б.Ө бид хоёрыг Баянмонгол хорооллын урд талд нэрийг нь санахгүй байна, түүхий эд авдаг хүнд шил лаазаа тушаагаад байж байхад ирсэн. …Ингээд бид 4 хуванцар, шилнүүдээ тушаасан, арваад мянган төгрөгтэй болоод "Хараа" нэртэй бөөний төвөөс "Сайхан" нэртэй 0,75 л архи аваад Баянмонгол хорооллын баруун талын орцны дээд давхарт нь орж архиа хувааж уусан. Б.Өнөрөө бид хоёр дээр Б.Б, Б.Г нар ирэхэд Б.Ггийн бие нь их тааруухан байсан. Тэндээсээ өглөө эрт гараад "Хараа" дэлгүүрээс дахин архи аваад гүүрний баруун талд дунд голын эрэг дээр архиа уусан. Ингээд Б.Б талийгаачтай маргалдсан. Б.Б Б.Ггийн нүүр лүү 2-3 удаа цохисон, Б.Ө банзаар цохиод байсан. Мөн Б.Гд Б.Б “хувцас аваад өмсчих” гээд 20.000 төгрөг өгсөн юм билээ. Тэгсэн тэр мөнгийг нь аваад хуучин нөхөр лүүгээ яваад хэд хоног ирээгүй байснаас болж маргаад тэр хоёр зодсон юм. Тэгээд Өнөрөө бид хоёр тэр хоёроос салаад Сонгинохайрхан дүүргийн Дүнжингарав дахь салбараас Өнөрөөгийн 21.000 төгрөгийг очиж авсан. Тэгээд бид хоёр 21.000 төгрөгөө аваад нөгөө газраа ирэхэд Б.Б бид хоёр дээр гүйж ирээд Б.Г голын эрэг дээр нас барсан байна гэхээр нь би очиж чадахгүй гээд Өнөрөө очсон. Өнөрөө очоод "Б.Б нас барсан юм шиг байна гээд ам руу нь архи цутгаад гол руу шидчихье" гэсэн гээд "архи ам руу нь хийгээд хоёулаа голд аваачаад тавьчихлаа" гэсэн. Тэгээд бид нар буюу Өнөрөө, Б.Б бид гурав тэр газраас зугтааж холдсон. ..." /1 дүгээр хавтас, 150-151 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Баттулгын "...Б.Б 2012 оны 6 дугаар сарын 20-ны орчим гэртээ ирсэн. Ирэхдээ илий балай болчихсон ирсэн. “Өнөрөө, Энхээ эгч хоёр намайг боож алах гээд байна, та гараад хар, Б.Г алга болчихсон” гээд л байсан. Би Б.Быг ирэхээс өмнө Б.Гг асууж дүү рүү нь ярьсан байсан. ..." /1 дүгээр хавтас, 158-159 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Батсүхийн "...Би 2012 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянмонгол хорооллын наад талд айлд очих гэж цэнгэлдэх хүрээлэн ордог модон гүүр орчмоос зүүн тийш алхаж явсан. Гол дагаад явж байхад Замын Цагдаагийн газрын урд талын төмөр замын гармаас 200 метр зайд голд урт зүйл харагдаад байхаар нь очсон. Тэгсэн цээж нүцгэн эмэгтэй хүний 2 хөх, бэлэг эрхтэний үс харагдсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ..."/1 дүгээр хавтас, 160 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Отгонтуяагийн “...Намайг манай танил дүү Туул "аниа энд зодоон болоод байна" гэж хэлээд сэрээхэд нь би сэртэл... шалаар дэвссэн байсан кардон цаас цус болчихсон, Өнөрөө ...суугаад байж байсан. Туул хэлэхдээ “...сая энэ ах” гээд Өнөрөөг заагаад “нөгөө ахыг хутгалчихлаа” гэж хэлж байсан юм. ...Тэгээд би...гараад хартал нөгөө 50 орчим насны Шараа гээд байгаа хүн дэлгүүрийн хажууд хэвтэж байсан. ...Удалгүй цагдаа нар ирээд Өнөрөөг гавлаж, хутгыг аваад цаасанд боогоод аваад явсан. ...” /5 дугаар хавтас, 136-137 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Адъяасүрэнгийн “...Биднийг архиа уугаад сууж байхад гаднаас Шараа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ах гээд Өнөрөө дуудаад байсан хүн орж ирсэн. …Шараа, Өнөрөө 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Өнөрөө тухайн үед Шараа гээд хүнд хандан “та орж ирэхээрээ дандаа архи нэхэж байдаг, хүн дээрэлхэх гэдэг” гэх мэтээр маргалдаад байсан. ...Тэгээд маргаан болох үед Өнөрөө ширээн доороос хутга аваад Шараа гээд хүн рүү “дандаа архи нэхээд байдаг” гээд зандраад босоод ирсэн юм. Тэгээд тэр 2 зууралдаж байтал шалаар нэг цус болохоор нь би хүүхэд айчихаж магадгүй гэж бодоод Анхцэцэг охиныг аваад гарсан. ...Хутгалж байгааг би хараагүй, анзаараагүй. ..." /5 дугаар хавтас, 138-139 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Мандахбаярын "... Б.Ө намайг босоод ирэхэд "хөгшин нь Шараа ахыг
хутгалчихлаа" гэж хэлээд үүдний хажууд байсан усны саван дээр сууж байсан. ...төд
удалгүй цагдаа нар ирээд Б.Өийг аваад явсан..." /5 дугаар хавтас, 40-41 дүгээр хуудас/,

 

Гэрч И.Шинэбаярын “...Би гэрээсээ гараад дэлгүүр орчихоод буцаад гэр лүүгээ явж байхад миний хуучны танил болох Б.Б буюу Шараа гэж авгайлж дууддаг залуу надтай таараад “манийг чинь хутгалчихлаа...” гэж хэлэхээр нь би “худлаа яриад бай, харъя” гэж хэлсэн. Тэгээд талийгаач надад куртикээ харуулсан бөгөөд цээжний зүүн тал хэсэг, хөхний дээд тал хавьцаанаас цус нь олгойдоод гоожоод байсан. Би “хэн юм бэ” гэж асуутал “гаражийн манаач” гэж надад хэлсэн. “Аль гараж вэ” гэж асуутал 48-ын урд байх ил гаражийг заагаад дэлгүүрийн урд ухаан алдаад уначихсан. ...” /5 дугаар хавтас, 144 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Энхтуулын “...Б.Ө гэж хүн гаднаас орж ирсэн танихгүй ахтай маргалдсан. Тэр гаднаас орж ирсэн ах архи нэхээд авч өг гээд нэхээд байх шиг байсан. Би яг юу ярьж байсныг сайн санахгүй байна. ...Б.Ө нөгөө хүнтэйгээ хэрэлдэж маргалдаж байгаад Оогий эгчийн нуусан хутгыг гаргаад “алчихъя” гээд байсан. Мандахбаяр ах салгаад хутгыг аваад газар шидсэн. ...Б.Ө Мандахбаяр ахаас хутгыг булааж аваад нөгөө гаднаас орж ирсэн танихгүй хүний цээж орчим хутгалсан...” /6 дугаар хавтас, 46-48 дугаар хуудас/,

 

Б.Бын яллагдагчаар өгсөн "...Энхцэцэг, Б.Ө хоёр 0,75 л архи авсан. Тэр архиа голын эрэг дээр 4-үүлээ хувааж уучихаад байж байсан. Ингээд орцны жижүүрийн ажил руугаа явъя гээд талийгаачид хэлсэн чинь тэр явахгүй дахиад юм ууна гээд байсан. Тэгээд дахиад нэг шил архи аваад Энхцэцэг, Б.Ө хоёрын хонож өнждөг газар болох Замын цагдаагийн газрын урд талын гүүрний баруун талд очсон. Тэнд 1 шил архиа 4-үүлээ хувааж уусан. Тэгээд явъя гэсэн чинь Б.Г явахгүй гээд үлдсэн 6000 төгрөгийг булаагаад авчихаар нь хацар луу 2 удаа алгадсан. Тэгээд зүүн хацар нь хагалуулаад боолгосон байсан ба сэдрээд цус гарсан. Бас хоёр удаа сууж байхад нь гар луу нь өшиглөсөн. Тэгсэн Б.Ө банз барьсан "манай дүү явья гэхэд чи явахгүй янхандаад пиздаа" гээд банзаар хэвтсэн байхад нь цохиод унасан. Тэгээд би боль гээд Өнөрөөтэй барилцаж авсан. Тэгээд болиод орой ч болсон, 4-үүлээ Дүнжингарав хорооллын байрны орцонд хоносон. Орцонд байж байхдаа Өнөрөө бид хоёр шөнө архинд явсан. Тал шил архийг нь уучихаад үүрээр орж ирсэн. Хэсэг унтаж байгаад 4-үүлээ үлдсэн архиа хувааж уучихаад тэр хоёр 21.000 төгрөгөө авна гэж байсан. Ингээд зүүн тийшээгээ явж байтал Б.Г би ерөөсөө явж чадахгүй нь ээ гээд сөхрөөд хэвтсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт энэ ерөөсөө явж чадахгүй нь, та хоёр 21.000 төгрөгөндөө яв гээд тэр хоёр явсан. Б.Г бие сонин болоод байна гэхээр нь дэлгүүр лүү явж ус, тамхи аваад ирсэн. Тэгсэн Б.Г миний бие сонин болоод байна гээд уртаар амьсгаа авснаа чимээгүй болсон. Би ч ухаан алдсан болов уу гээд хоёр гараараа хоёр хацрыг алгадсан, хүйтэн усаар толгой дээр нь жин тавьсан чинь сэрэхгүй байсан. Тэгээд удаагүй байж байтал Б.Ө, Н.Энхцэцэг хоёр хүрээд ирсэн. Би тэр хоёрт гүнзгий амьсгаа авчихаад чимээгүй болчихлоо, үхчихсэн юм болов уу гэсэн чинь Б.Ө амьсгалж байгаа эсэхийг хамар дээр нь гараа хүргэж үзээд "үхчихэж, голд тавья” гээд хоёулаа өргөөд дунд гол дотор тавьсан. Талийгаачийг усанд живүүлээгүй, нуруу нь усанд нүүр тал нь ил газар хэвтүүлээд тавьсан. Тэгээд гурвуулаа тэр газраас зугтаагаад явсан. Тэгээд тэр хавийн байр, түүхий эдийн цэг авдаг газар архи уугаад яваад байсан. …” /2 дугаар хавтас, 99-102 дугаар хуудас/,

 

Б.Өийн яллагдагчаар өгсөн “...Маргааш өглөө нь Шараа гэж ах намайг гадна дуудсан. Гараад очиход эмнэлэг явлаа, охин төрсөн, ачтай болсон, өчигдөр архи уусан шартаж үхлээ эргээд ирэхэд ганц юм аваад байж байгаарай гэсэн. Тэгэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь олон юм яриад байлгүй аваад байж бай гэж хэлээд яваад өгсөн. ...Эргэж ирэхээр нь би шил архи авч өгсөн, түүнийг ууж байгаад дахиад архины мөнгө нэхсэн, тэгэхээр нь одоо мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн намайг элэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь цааш нь түлхсэн. Эргээд намайг газар сууж байхад хоолойноос бариад багалзуур шахахаар нь би ухараад ширээн дээр ил байсан хоолны хутгыг аваад айлгах гээд урдаас нь дайртал хутга руу орчихсон. ...” /5 дугаар хавтас, 110-11 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1252 дугаартай "...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал, орчны булчин зөөлөн эдийн цус хуралт, бөөр, дэлүү, чацархайн өөхөн эд дэх голомтлог цус хуралт, дух, зүүн хацрын шарх, цээж, зүүн гар, цээж, хэвлийн зүүн хажуу хэсэг, умдагны цус хуралт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөрний доод хэсэг, цээжний төв хэсгийн цус хуралт, хүзүүний зүүн доод хэсгийн тасархайтсан зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний баруун доод хэсэг, баруун ташааны хатуу, шаргал зулгаралт, баруун чихний дэлбээний зах ирмэг тэгш бус, эдийн дутагдал бүхий шарх, нас барсны дараа үүссэн байна. Дээрх 6-11 дүгээр хавирганы хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь биед аюултай гэмтлүүд биш бөгөөд нас барахад нөлөөлөөгүй байна. Талийгаач нь амьсгалын дээд замд буюу цагаан мөгөөрсөн хоолойн гол гуурс, уушиг руу салаалж орсон хэсэгт шингэн орж бөглөснөөс үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна. Энэ шингэнд нь этилийн спирт байх ба 2,7 промилли спиртийн алкоголь илрэв. Цагаан мөгөөрсөн хоолойноос этилийн спирт илэрсэн боловч ходоодны агууламж болон цуснаас илрээгүй байгаа нь талийгаачийг амьд байх үед нь ам руу нь этилийн спирт бүхий шингэн цутгаснаас улаан хоолой ходоод руу бус цагаан мөгөөрсөн хоолой руу орсноос амьсгал бүтэлт үүсгэсэн байх боломжтой байна. ..." гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас, 32-38 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 10 дугаартай “...Талийгаачид цээжний зүүн хөндийг 4-5 дугаар хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг зүүн ховдолыг гэмтээсэн шарх, цээжний зүүн хөндийн цус алдалт /2500 мл/ тогтоогдлоо. Энэ шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх зүрхний зүүн ховдолыг гэмтээсэн шархнаас цус алдан үхэлд хүргэжээ. Шинжилгээгээр талийгаач нь элэгний өөхөн хувирал өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Цус нь 2 дугаар бүлэг байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэх шинжээчийн дүгнэлт /5 дугаар хавтас, 151-152 дугаар хуудас/,

                     

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, 7-11, 16-20, 21-29, 30-32 дугаар хуудас, 5 дугаар хавтас, 116-119 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 12-15 дугаар хуудас, 5 дугаар хавтас, 122-124 дүгээр хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтас, хуудас 35-37, 38-40, 41-42/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтас, хуудас 52-58/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 64-68/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Б.Б, Б.Ө нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс хэд хэдэн удаа мөрдөн байцаалтанд болон анхан шатны шүүхэд буцаасан байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримлталсан байна гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх Б.Б, Б.Ө нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс тогтоосон нөхцөл байдлаар авч үзэв.

Б.Б, Б.Ө нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Б, Б.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуулд гэм хорын  хохирлыг Б.Өээс гаргуулахаар заахдаа “16.846.141 төгрөг” гэж буруу тооцоолсныг “13.934.256 төгрөг” гэж, Б.Бын цагдан хоригдсон хоногийг 1160 /нэг мянга нэг зуун жар/ гэж буруу тоолсныг 1165 /нэг мянга нэг зуун жаран тав/ хоног гэж, Б.Өийн цагдан хоригдсон хоногийг 1681 /нэг мянга зургаан зуун наян нэг/ гэж буруу тоолсныг 1683 /нэг мянга зургаан зуун наян гурав/ хоног гэж тус тус зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.