Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/00267

 

    2017 оны 01 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00267

              Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел плаза 3 дугаар давхарт оршин байгаа “Скаймедиа корпораци” ХХК-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Грийт хаус оффис 6 дугаар давхар, 603 тоотод оршин суух, Бөгжөө овогт Лхагвагийн Нинжбат /РД-ЧМ72050356/-д холбогдуулан гаргасан,

            Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 275,411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скаймедиа корпораци” ХХК болон Л.Нинжбат нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 58061 тоот Скай медиа гурвалсан үйлчилгээний гэрээ байгуулсан ба сар бүр 208,450 төгрөг төлөхөөр хариуцагч тал үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 179,274 төгрөг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хуримтлагдсан байна.

            Манай байгууллагын зүгээс төлбөр төлөх талаар амаар болон бичгээр удаа дараа сануулж байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй байна.

            Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4, 3.5, 9.3-т заасныг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх үйлчилгээний төлбөр 179,274 төгрөг, алданги 89,637 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 275,411 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Скаймедиа корпораци” ХХК нь Л.Нинжбатаас нийт 275,411 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрч үйлчилгээний төлбөр, нотариатын зардал, алдангийг төлсөн тул Л.Нинжбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

           

            Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь Л.Нинжбатаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 275,411 төгрөг шаардан шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Нинжбат нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Нинжбатад холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 275,411 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                               Ч.ЦЭНД