| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/08005/И |
| Дугаар | 102/ШШ2017/00071 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/00071
2017 оны 01 сарын 02 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00071 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамж, 394 тоотод оршин суух, Боржигон овогт Самдангийн Чинбаатар /РД-ТЖ66030811/-ын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Боржигон овогт Доржхандын Бат-Олширох /РД-МЛ77032518/-д холбогдуулан гаргасан,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 294,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Чинбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бат-Олширох нь гэр бүлийн хамтаар 2015 оны намраас 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл манай хажуугийн өвлийн байшинг сарын 180,000 төгрөгөөр хөлслөн суухаар гэрээ байгуулж суусан.
2016 оны 02 дугаар сарын байрны төлбөр 180,000 төгрөг, 3 сард суусан 19 хоногийн төлбөр 114,000 төгрөг, нийт 294,000 төгрөг төлөх байсан бөгөөд намраас наана 1 бяруу өгнө гээд бяруугаа 350,000 төгрөг, эсхүл мөнгө бүтвэл 294,000 төгрөгийг даруй өгөх нөхцөлөөр нотариатаар гэрчлүүлсэн.
Намар өнгөрөөд холбогдоход одоохон өгнө, ажил хөөцөлдөж байна, удахгүй өгнө, ээжийн бие муу байна хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрсэн.
Иймд Д.Бат-Олширохоос түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 294,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Чинбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний нэхэмжилсэн 294,000 төгрөгийг Д.Бат-Олширох нь бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Чинбаатар нь Д.Бат-Олширохоос эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 294,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бат-Олширох нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэний улмаас нэхэмжлэгч С.Чинбааатар нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С.Чинбаатарын нэхэмжлэлтэй, Д.Бат-Олшироход холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74,5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,735 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Чинбаатарт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |