Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/230

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч П.У-, түүний өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ч.Будхүү, В.Энхболд,

Шүүгдэгч Б.М-, Б.Ч-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Хохирогч Б.М-, Л.Ц-, Г.М-, Д.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө-, Б.М-, П.У-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-, Б.М- нарт холбогдох эрүүгийн 1938005810309 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, Б.Ө.  
  2. Монгол улсын иргэн, Б.М.
  3. Монгол улсын иргэн, П.У.
  4. Монгол улсын иргэн, Б.Ч.
  5. Монгол улсын иргэн, Б.М.

Шүүгдэгч Б.Ө- нь ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Элстийн ар гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г-ийн хүрэн бух, хар гуна, улаан хүрэн шүдлэн зүсмийн 3 тооны үхэр, Г-ийн малд байсан иргэн Б.О-ийн 1 тооны хар алаг үхэр зэргийг хулгайлж 3.500.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр баг Талбулаг гэх газраас 2019 оны 05 сард иргэн Б.М-ий хар алаг, хар халтар, хар 3 тооны үхэрийг хулгайлсан,

- мөн газраас 2019 оны 06 сард иргэн Б.М-ий Б- зүсмийн 1 тооны үхэр, иргэн Б.Г-ын улаан хүрэн зүсмийн 1 тооны үхрийг хамтад нь шүүгдэгч Б.М-, П.У- нартай бүлэглэн хулгайлж 3.400.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр баг Эрчим нурууны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 07-09-ны хооронд иргэн Л.Ц-ын хар халтар, хүрэн зүсмийн 2 тооны адууг шүүгдэгч Б.М-, П.У- нартай бүлэглэн хулгайлж 2.000.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим баг Хотгорын ам гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 26-27-ны шөнө иргэн Г.М-ы аргамжаатай байсан хээр зүсмийн 1 тооны морийг шүүгдэгч Б.М-, П.У- нартай бүлэглэн хулгайлж 1.000.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим баг Цагаан бургас гэх газраас 2019 оны 08 сарын 7-8-ны шөнө иргэн Д.Ц-ийн хар алаг зүсмийн 1 тооны морийг аргамжаатай байхад нь аргамжаа, суран ногтны хамт шүүгдэгч П.У-тэй бүлэглэн хулгайлж 1.025.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Цагаан эрэг гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-13-ны хооронд иргэн Ж.Б-гийн Улаан халзан бөөр алаг 1 тооны үхэрийг шүүгдэгч Б.М-, П.У- нарын хамт бүлэглэн хулгайлж 1.000.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг бойны хашааны ойролцоогоос 2019 оны 06 дугаар сард иргэн Д.М-гийн шүдлэн гуна, улаан халзан бяруу зэрэг 2 тооны үхэрийг шүүгдэгч Б.М-, П.У- нартай бүлэглэн хулгайлж 950.000 төгрөгний хохирол тус тус учруулан нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 9 иргэний 16 тооны бод буюу олон тооны мал хулгайлж нийт 12.875.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч П.У- нь:

- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр баг Талбулаг гэх газраас 2019 оны 06 сард иргэн Б.М-ий Б- зүсмийн 1 тооны үхэр, иргэн Б.Г-ын улаан хүрэн зүсмийн 1 тооны үхрийг хамтад нь шүүгдэгч Б.М-, Б.Ө- нартай бүлэглэн хулгайлж 3.400.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр баг Эрчим нурууны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 07-09-ны хооронд иргэн Л.Ц-ын хар халтар, хүрэн зүсмийн 2 тооны адууг шүүгдэгч Б.М-, Б.Ө- нартай бүлэглэн хулгайлж 2.000.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим баг Хотгорын ам гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 26-27-ны шөнө иргэн Г.М-ы аргамжаатай байсан хээр зүсмийн 1 тооны морийг шүүгдэгч Б.М-, Б.Ө- нартай бүлэглэн хулгайлж 1.000.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим баг Цагаан бургас гэх газраас 2019 оны 08 сарын 7-8-ны шөнө иргэн Д.Ц-ийн хар алаг зүсмийн 1 тооны морийг аргамжаатай байхад нь аргамжаа, суран ногтны хамт шүүгдэгч Б.Ө-тай бүлэглэн хулгайлж 1.025.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Цагаан эрэг гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-13-ны хооронд иргэн Ж.Б-н Улаан халзан бөөр алаг 1 тооны үхэрийг шүүгдэгч Б.М-, Б.Ө- нартай бүлэглэн хулгайлж 1.000.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг бойны хашааны ойролцоогоос 2019 оны 06 дугаар сард иргэн Д.М-гийн шүдлэн гуна, улаан халзан бяруу зэрэг 2 тооны үхрийг шүүгдэгч Б.М-, Б.Ө- нартай бүлэглэн хулгайлж 950.000 төгрөгний хохирол тус тус учруулж нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 7 иргэний 9 тооны бод буюу олон тооны мал хулгайлж нийт 9.375.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М- нь:

- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр баг Талбулаг гэх газраас 2019 оны 06 сард иргэн Б.М-ий Б- зүсмийн 1 тооны үхэр, иргэн Б.Г-ын улаан хүрэн зүсмийн 1 тооны үхрийг хамтад нь шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн хулгайлж 3.400.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр баг Эрчим нурууны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 07-09-ны хооронд иргэн Л.Ц-ын хар халтар, хүрэн зүсмийн 2 тооны адууг шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн хулгайлж 2.000.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим баг Хотгорын ам гэх газраа 2019 оны 07 дугаар сарын 26-27-ны шөнө иргэн Г.М-ы аргамжаатай байсан хээр зүсмийн 1 тооны морийг шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн хулгайлж 1.000.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Цагаан эрэг гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-13-ны хооронд иргэн Ж.Б-гийн Улаан халзан бөөр алаг 1 тооны үхэрийг шүүгдэгч Б.Ө-, П.У- нарын хамт бүлэглэн хулгайлж 1.000.000 төгрөгний,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг бойны хашааны ойролцоогоос 2019 оны 06 дугаар сард иргэн Д.М-гийн шүдлэн гуна, улаан халзан бяруу зэрэг 2 тооны үхэрийг шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн хулгайлж 950.000 төгрөгний хохирол тус тус учруулж 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 6 иргэний 8 тооны бод буюу олон тооны мал хулгайлж нийт 8.350.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ч-, Б.М- нар нь шүүгдэгч Б.Ө-ы Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс 2019 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд хулгайлж нядалдсан малын махыг хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж зах зээлийн үнээс доогуур худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ө-, П.У-, Б.М- нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг бойны хашааны ойролцоогоос 2019 оны 06 дугаар сард иргэн Д.М-гийн шүдлэн гуна, улаан халзан бяруу зэрэг 2 тооны үхрийг, мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Цагаан эрэг гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-13-ны хооронд иргэн Ж.Б-н Улаан халзан бөөр алаг 1 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгаж ирүүлснийг эрүүгийн 1938005810309 дугаартай хэргээс тусгаарлан хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У- нарт холбогдуулан 2019 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг бойны хашааны ойролцоогоос иргэн Д.М-гийн шүдлэн гуна, улаан халзан бяруу зэрэг 2 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдлийн хувьд:

- Хохирогч Д.М-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 150 дугаар хуудас/,

- Хохирогч Д.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр над руу дахиж залгаад 6 тооны үхэр дутаж байна гэхээр нь ямар ямар үхэр дутаж байна вэ гэхэд ягаан халзан бяруу /эм/, хар халзан бяруу /эр/, хар бяруу /эр/, эвэртэй хүрэн тарлан шүдлэн үхэр /эр/, ягаан тарлан эвэртэй шүдлэн үхэр /эр/, ягаан шүдлэн үхэр /эм/ зэрэг үхэр алга болсон байна. Ойр хавиар хайсан боловч олдохгүй байна гэж мэдэгдсэн. Би Хөвсгөл аймгийн Галт сумаас 2019 оны 07 дугаар сарын 20-ны орчим ирсэн. Тухайн үедээ би Цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр олдох биш гэж бодоод цагдаагийн байгууллагад тэмдэглүүлээгүй. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр манай хамаатны хүн болох Сайнаа гэх залууд Г.М- гэх хүн утсаар Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг Хилэнтийн гүүрний дээд талаас хоёр тооны үхэр алдсан хүн байна уу гэж цагдаагаас асууж сураглаад байна гэж мэдэгдсэн байна. Манайхаас хулгайд алдагдсан 6 тооны үхэр нэг өдөр алдагдсан уу, ганц хоёр хоногийн зөрүүтэй алдагдсан уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед гол үертэй байсан болохоор үхрээ сайн бүртгэж чадахгүй байсан гэсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 155-156 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2019 оны 06 дугаар сард Мөрөн сумын 8 дугаар хорооны бойны хашааны урд талын дэрсний ойролцоо бэлчиж байсан үхэрнээс 1 тооны шүдлэн гунж, нэг тооны улаан халзан бяруу зэргийг бэлчиж байсан газарт нь нядлаад өөрийн эхнэр, эгч хоёрыг машинтайгаа хүрээд ир гэж дуудаад тэр хоёрыг машинаа унаад ирэхээр нь хулгай хийж нядалсан үхрийнхээ махыг ачаад Б.М- гэх ченж хүүхэнд мөн зарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би мартсан юм байлгүй дээ. Авсан байхыг үгүйсгэхгүй. Шөнө харанхуй болсон хойно Б.Ө- П.У- рүү залгаад хүрээд ир гэхээр нь би П.У-тэй хамт очсон. Намайг хамт очиход хоёр үхэр нядалсан байсан. Тэгээд махыг нь бид хоёрын унаж явсан машинд ачаад П.У- бид хоёрыг гэрт буулгаад Б.Ө- өөрөө машинаа унаад явсан” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 245 дугаар хуудас/ зэрэг,

 Шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У- нарт холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 10-наас 13-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг “Цагаан эрэг” гэх газраас иргэн Ж.Б-н улаан халзан бөөр алаг 1 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдлийн хувьд:

- Хохирогч Ж.Б-н Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2-р хх-ийн 112 дугаар хуудас/,

- Хохирогч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болов уу гэж бодож байна. Сар, өдрөө сайн санахгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас өөрийн нэг тооны улаан халзан, хэвлий цагаан зүсмийн нэг тооны үхэр алдсан. Ингээд би тус өдрөө Цагдаагийн байгууллагын алдуул малын бүртгэлд хүргүүлсэн. Үүнээс хойш оршин сууж байгаа газрынхаа ойр орчмын газруудаар хайгаад олохгүй байгаа. Онцын содон шинж гээд хэлчих зүйл байхгүй. Сүүл цагаан, 4 шийр цагаан, улаан хүрэн зүсмийн халзан үхэр байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 117-118 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-д гарсан байхад Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Цагаан эрэг” гэх газарт бэлчиж байсан үхэрнүүдээс нэг тооны үлаан алаг үнээ хулгай хийгээд Мөрөнгийн голын захад ганцаараа аваачиж нядлаад өөрийн эгч Б.М-, Ууганцэнгэл хоёрыг дуудаж хулгай хийж нядалсан үхрийнхээ махыг мотоцикль дээр хамжиж ганзагалаад Б- гэх ченжид шууд өгөөд 640.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх боловч шүүгдэгч нарт холбогдох дээрх үйлдэл холбогдлуудыг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У- нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Нотолбол зохих байдал” 1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2. “гэмт хэргийг хэн үйлдсэн”; 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”; 1.4. “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”; 1.5. “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”; 1.6. “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй байна.

Шүүгдэгч Б.Ө- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “мөрдөгч надтай хүнлэг бусаар харьцаж, тулгаж мэдүүлэг авсны улмаас хийгээгүй хэргүүдийг хүлээсэн”, ийм учраас Авилгатай тэмцэх газарт хандсан гэж,

Шүүгдэгч Б.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “надаас мөрдөгч мэдүүлэг авахдаа нэр төрд халдаж, “хулгайч хүүхэн, чи яасан их хууль мэддэг юм” гэж сэтгэл санааны дарамтанд оруулж, “Б.Ө- бүх үйлдлээ хүлээсэн, чи хүлээ” гэж тулгаж шөнийн 12 цагт мэдүүлэг авсан. Би мал хулгайлахад оролцоогүй, мал нядалсан байхад нь очиж ачилцсан. Эдгээр үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

Шүүгдэгч П.У- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөгч надтай зүй бус харьцаж, өмгөөлөгч авах эрхийг хангаагүй, миний хэлээгүй үгийг хэлсэн болгож бичсэн байсан. Өөрийнхөө өгсөн мэдүүлэгтэй танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан. Би энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх” үндэслэл тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр хэрэгт шүүгдэгч нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгээс өөрөөр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэх нотлох баримт байхгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн, гүйцэд хийлгэх, хэн нэгэн этгээдэд гэм бурууг хүлээлгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэхэд хэрэгт авагдсан баримтууд хангалттай бус гэж шүүх үзэж, хохирогчоор тогтоогдсон иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хэргийг тусгаарлан прокурорт буцаах нь зүйтэй байна. 

1.2. Шүүгдэгч Б.М-д холбогдох Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр баг Эрчим нурууны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 09-ний хооронд иргэн Л.Ц-ын хар халтар, хүрэн зүсмийн 2 тооны адууг шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн хулгайлсан гэх,

Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Хотгорын ам гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны шөнө иргэн Г.М-ы аргамжаатай байсан хээр зүсмийн 1 тооны морийг шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн хулгайлсан гэх,

Шүүгдэгч П.У-т холбогдох Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр баг Эрчим нурууны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 09-ний хооронд иргэн Л.Ц-ын хар халтар, хүрэн зүсмийн 2 тооны адууг шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн хулгайлсан гэх,

Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Хотгорын ам гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны шөнө иргэн Г.М-ы аргамжаатай байсан хээр зүсмийн 1 тооны морийг шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн хулгайлсан гэх үйлдэл холбогдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал ....шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын урьд өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх” хуулийн дагуу шүүх үнэлээгүй болно.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хөндөж “үйлдсэн хэрэгт” нь холбогдуулан гэрчээр байцаасан мэдүүлгүүдийг яллах талын гол нотлох баримтаар тооцуулахаар хэрэгт хавсарган ирүүлсэн байдлыг хянан үзэж, түүнчлэн дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсныг дурдаж байна.

1.3. Шүүгдэгч Б.Ө- нь ганцаараа шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Элстийн ар” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн С.Г-ийн хүрэн бух, хар гуна, улаан хүрэн зүсмийн шүдлэн зэрэг 3 тооны үхэр, мөн С.Г-ийн малд байсан иргэн Б.О-ийн 1 тооны хар алаг үхэр зэргийг өөрийн эзэмшлийн “Их хурд” маркын мотоциклиор тууж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 81-10 тоот хашаанд хашиж хонуулан 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нядалж, шүүгдэгч Б.Ч-ад зарж Б-луулан бусдад 4.350.000 төгрөгийн хохирол учруулж, “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч С.Г-ийн ХААН банкны ... тоот данс руу ... тоот данснаас “Хөвсгөл дуут улаан” нэрээр 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4.189.000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 47-51 дүгээр хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56, 62 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 61, 63 дугаар хуудас/,

- Хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08-р сарын 21-ний өдөр би Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт ирэхэд манай малчин Б.О- нь над руу утсаар яриад 4 тооны үхэр хулгайд алдлаа гэхээр би цагдаагийн байгууллагад мэдэгдэж тэмдэглүүлсэн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манайхаас хулгайд алдагдсан 4 тооны үхэр нядлагдсан хашааных нь эзэн цагдаад дуудлага өгөөд манай хашаанд үхэр нядлаад явсан байна гэж мэдэгдсэн байсан. Үүний дагуу цагдаагийн алба хаагч нар холбогдох шалгалтыг хийж манай малчин Б.О-ийг үхэр нядалсан гэх хашаанд аваачиж үзүүлэхэд манай хулгайд алдагдсан бухны сүүл болон нэг үхрийн гэдэс жорлонгийнх нь модон дээр байсан гэсэн. Хэргийн газарт гутлын мөр болон тээврийн хэрэгслийн мөр байсан гэсэн. Манай хулгайд алдсан бух бөөр алаг, мухар, улаан хүрэн зүсмийн нас гүйцсэн бух байгаа. Уг бух нь Сэлэнгэ аймгийн гаралтай, махны чиглэлийн бух юм. Уг бухыг 2013 онд яармагт болсон малны үзэсгэлэн худалдаан дээрээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үедээ шүдлэн настай байсан ба их том биетэй манай аймгийн нас гүйцсэн бухнуудтай бие нь бараг ижил байдаг байсан. Манайхаас хулгайд алдагдсан үхэрнүүдийн махыг “Дуут дулаан” махны үйлдвэрт худалдсан байсан. Ингээд “Дуут дулаан” ХХК-аас миний данс руу 3 сая 700 орчим мянган төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгөнөөс Б.О-ийн нэг үхрийн мөнгө болох 850.000 төгрөгийг өгсөн. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69, 71 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08-р сарын 20-ны өдөр намайг хониндоо явахаар даваа өөд өгсөөд явж байтал манай доод талын ах Батка гэх хүн таараад “ахын дүү үхрээ бүртгэж үзсэн юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь “үгүй” гэхэд “үхрээ бүртгэж үзэхгүй бол даваа өөд үхэр тууж явсан бололтой мотоциклийн болон явган хүний мөр байна, айлын хашаанд хашсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би даваан дээр гараад дүү Гэрэлтуяа руу залгаад үхэрнүүдээ бүртгээд үз гэхэд 4 үхэр дутаж байна гэсэн. Тэгээд би өөрийн эгч Оюунтуяа руу залгаж цагдаад 4 үхэр алдагдсан талаар дуудлага өгсөн. Хулгайд алдсан 4 үхэрний 3 нь Г- ахын үхэр, нэг нь манай үхэр байсан. Г- ахын хулгайд алдсан 3 үхэрний тухайд ягаан зүсмийн нас гүйцсэн бух нэг, хар зүсмийн хязаалан гуна нэг, нэг шүдлэн эр үхэр гэсэн ямар зүсмийн үхэр гэдгийг мэдэхгүй. Харин манайхаас хулгайд алдагдсан үхэр Б- цоохор зүсмийн хязаалан үхэр байгаа. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78, 81 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өглөө ...өмнө нь үхэрийн мах өгч байсан залуу 93240203 дугаарын утсаар над руу ярьж, “ах аа үхрийн мах авах уу” гэхээр нь “манайд аваад ир” гэж хэлэхэд “та машинаа өгчих машин тэрэг эвдрээд” гээд юм ярихаар нь “машин ирээд ав ав” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу удалгүй мотоцикльтой ирж мотоциклио манай гадаа үлдээгээд ганцаараа ирээд надаас түлхүүр авч миний “Соната-6” маркын саарал машиныг унаад явсан. Тэгээд үхрийн мах авчирж манайд буулгасан. Тэр үед би өөрөө жинлэж 4 үхрийн мах авсан. Тэр махнуудын 1 нь том бухын мах, нөгөөдүүл нь арай бага шиг үхрийн махнууд байсан. Тэр үед би буруу гарын хулгайн мах гэдгийг бол мэдсэн. Тэр залуугаас гарал үүсэл бичиг баримт нэхээгүй юм. Тэр үед би архи уучихсан халамцуу байсан. Тэгээд өглөө нь би гадуур явж байгаад махны ченж Ээрээ /Содномренчин/ гэх найз руугаа утсаар ярьж миний хөгшин манайд үхрийн мах байгаа чи зараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Ээрээ манайхаас очиж махыг авч явж зарсан. Би Ээрээг хаана зарсаныг нь бол мэдээгүй. ...2019 оны 8 дугаар сард 4 тооны үхрийн мах авсан. ...Харин сүүлд 4 үхрийн мах авахдаа хулгайн үхрийн мах гэдгийг гадарласан. Тэгээд жаахан халамцуу байсан учраас тухайн үхрийн махыг нэг килограммыг нь 6.000 төгрөгөөр аваад, мах нядалгааны газарт 6.200 төгрөгөөр бодож өгөөд тооцоогоо хийгээгүй байсан. Ах нь хэдэн төгрөг харчихъя гэж бодсон. Ганцаараа жижиг суудлын машинаар аваачиж өгдөг байсан. Одоо машиных нь нь марк, дугаарыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90, 92 дугаар хуудас/,

- Гэрч Р.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед миний 98854994 дугаарын утас руу 98388155 дугаараас Б-ын эхнэр Ганаа гэдэг эмэгтэй залгаад “Б- архи уугаад явчихсан, 4 үхрийн мах байна чи авч байгаа газар байвал Б-луулж өгөөч” гэж ярьсан. ...Тэгээд “Мах маркет” дээр аваачиж О-д жинлэж өгөхөд нийт 665 килограмм болж байсан. Өртөг нь 4.189.500 төгрөг болсон. Би О-ы өгсөн падааныг Ганаад авчирж өгсөн. Би Ганаагийн ХААН банкны дансыг О-д өгсөн. О- тэр данс руу мөнгийг нь хийсэн байх. ...Нэг үхрийн махыг 6 хуваасан байсан. ...Би яг нарийн тоолоогүй. Одоо бодоход 26 ширхэг байсан санаад байна. Нэг мах нь бухын бололтой мах байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

- Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08-р сарын 20-ны өдөр намайг гэртээ байхад өдрийн 13 цагийн орчим манай эгч Б.О- нь залгаад үхрээ бүртгээд үз гэхээр нь үхрээ бөөгнүүлж ирээд бүртгэж үзэхэд 4 үхэр дутуу байсан. Тэгээд байхгүй болохоор нь гэрийнхээ ойр орчмоор хайж үзсэн. Тэгээд ээж аав, эгч рүү залгасан. ... ягаан алаг зүсмийн бүх нэг, хар зүсмийн гуна нэг, хар цоохор зүсмийн гуна, нэгийг нь мэдэхгүй байна. Хулгайд алдсан 4 үхэрний гурав нь Г- ахынх, нэг нь манай үхэр байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105 дугаар хуудас/,

- Хохирогч С.Г-ийн хулгайд алдсан 1 тооны махны чиглэлийн бухыг 1.800.000 төгрөгөөр, 1 тооны хар зүсмийн соёолон гуныг 1.100.000 төгрөгөөр, 1 тооны улаан хүрэн зүсмийн шүдлэн гуныг 600.000 төгрөгөөр, 3 тооны үхрийг нийт 3.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 140 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.О-ийн хулгайд алдсан 1 тооны Б- цоохор зүсмийн хязаалан үхрийг 850.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

- Д.Б-н эзэмшлийн “Соната-6” маркын 67-50 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы эзэмшлийн “Их хурд” маркын мотоциклийг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б- гэх ченжийн “Сонота-6” маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг "Элстийн ар” гэх газарт бэлчиж байсан үхэрнээс хүрэн зүсмийн бух нэг, хар алаг монголын хязаалан гуна нэг, хар зүсмийн хязаалан гуна, улаан зүсмийн хязаалан гуна нэг зэрэг 4 тооны үхрийг хулгай хийгээд Мөрөнгийн төв рүү оруулж ирээд эзэнгүй айлын хашаанд оруулж нядлаад эхнэр, эгч хоёрыг дуудаад машиндаа ачаад Б- ченжийн гэрт нь аваачаад жин дээр тавьж үзэхэд 540 килограмм болсон. Тэгээд 1 килограммыг нь 5.000 төгрөгөөр бодож авна, орой мөнгөө аваарай гэхээр нь хүлээгээд байж байтал Б- ченж “мөнгөө ирж ав” гэхээр нь яваад очтол цагдаа нар ирсэн байсан. ...20-21-нд шилжих шөнө ганцаараа шонтой хүлж байгаад нядалсан. ...тэр дөрвөн үхрийн махыг авахад Б- ченж надад Соната-6 маркын тээврийн хэрэгслээ өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230, 237-239 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Мөн намайг гэртээ байж байхад Б.Ө- очоод П.У- бид хоёрыг мотоциклиор авч явсан. Тэгээд П.У-, Б.Ө- бид гурав хамт явж Мөрөн сумын 13 дугаар багийн нүүрний хашаанаас мах ачсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Автомашин одоо манай хашаанд байгаа. Аав маань амьд сэрүүн байхдаа 4 сая төгрөгөөр худалдан авч байсан. 4 сая төгрөгөөр нь үнэлнэ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4 дүгээр хуудас/,

- 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Хөвсгөл зоорь”, бэлтгэн нийлүүлэгч С, Г, 4 ширхэг үхэр, нэг бүрийн үнэ 6.300, тоо 665, үнэ 4.189.500 гэх орлогын баримт /2-р хх-ийн 212 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.4. Шүүгдэгч Б.Ө- нь ганцаараа шунахайн сэдэлтээр 2019 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасны даваа” гэх газраас иргэн Б.М-ийн хар алаг, хар халтар, хар гурван тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлан нядалж хохирогч Б.М-д 2.050.000 төгрөгийн хохирол учруулж, “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 131 дүгээр хуудас/,

- Яллагдагч Б.Ө-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Б.Ө- машины урд цонхоор харж яваад энд гурван тооны үхэр нядалсан гэсэн тул машин зогсоод үхэр хулгай хийхэд байсан газрыг заалгахад энэ гэж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасын даваа” гэж нэрлэж, газрыг ертөнцийн зүгээр уулын өвөр хэсгийг заав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-55 дугаар хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56, 62 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 61, 63 дугаар хуудас/,

- Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр залуугаас 4 удаа л мах худалдаж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87 дугаар хуудас/,

- Хохирогч Б.М-ийн хулгайд алдсан бөгс алаг хар зүсмийн сарлагын хязаалан гуныг 750.000 төгрөгөөр, хар зүсмийн духан дээрээ цагаантай сарлагын шүдлэн гуныг 600.000 төгрөгөөр, хар зүсмийн сарлагын хязаалан гунжийг 700.000 төгрөгөөр, нийт 2.050.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,

- Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр байх сар, өдрийг нь одоо санахгүй байна. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Цагаанбургасны даваанаас бөгс алаг хар зүсмийн хязаалан гуна, хар зүсмийн духэн дээрээ цагаантай шүдлэн гуна, хар халтар зүсмийн хязаалан гунж зэрэг 3 тооны үхэр алдсан. Миний хувьд хөдөө ажил ихтэй, хүний өөрийн нийлсэн 500 орчим тооны үхэр, 600 гаруй тооны хонь, 120 орчим тооны адуу хардаг учраас цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. Мөн манайх жилдээ 10-аад тооны үхэр алддаг, олдоггүй учраас цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тэгээд сая 9 сард цагдаа нарыг очиж уулзахад нь гомдол гаргасан. ...Манай үхрүүд Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Талбулагын эх, Цагаан бургасын давааны эх, Урд чулуутын эх зэрэг газруудаар бэлчдэг. ...Гомдолтой байна. Хулгайчийг олж хохирлыг маань төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 137-138, 140 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Үүний дараа 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчим би ганцаараа Цагаан Бургасын даваа руу яваад Цагаан бургасын давааны цаад талд бэлчиж байсан үхэрнээс нэг хар алаг зүсмийн шүдлэн үхэр, нэг хар зүсмийн үхэр, нэг зүсийг нь одоо санахгүй байна 3 тооны үхэр салгаж туугаад Мөрөнгийн голын цаад талд тууж авчраад сүхээр цохиж нядалж янзалчихаад ....хулгай хийж нядалсан 3 тооны үхрийнхээ махыг ченж Б.М-д худалдан Б-луулаад шулж өгөөч гэхээр нь шулж өгсөн. Махыг 1 килограммыг нь 4.000 төгрөгөөр бодож өгсөн бөгөөд 100 гаруй килограмм болж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230, 237-239 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.5. Шүүгдэгч Б.Ө- нь ганцаараа шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр баг Эрчимийн нурууны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 09-ний хооронд иргэн Л.Ц-ын хар халтар, хүрэн зүсмийн 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.000.000 төгрөгний хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 19 дүгээр хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56, 62 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 61, 63 дугаар хуудас/,

- Хохирогч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 7-ноос 8-ны хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Донхорын эх гэх газраас дэлтэй хар халтар болон дэлтэй хүрэн зүсмийн хоёр тооны адуу хулгайд алдсан. Манай нөхөр Д- 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр адуугаа харахад манай адуунаас хулгайд алдагдсан хоёр адуу байсан гэсэн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр адуугаа харахад уг хоёр удаа алга болсон байсан гэсэн. Миний хувьд өөрөө адуундаа явдаггүй болохоор зарим зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Д- нь Төв аймгийн Заамар суманд ажил байгаа учир ирэх боломжгүй. Манай хулгайд алдагддаг хоёр адуу хоёулаа нас гүйцсэн, зөв талын гуяндаа нэмэх тамгатай, халтар зүсмийн морь нь бүдэг цагаан оломтой. ...Гомдолтой байна. Хулгайд алдсан адууныхаа хохирлыг төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг 2-р хх-ийн 24-28 дугаар хуудас/,

- Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...утсаар ярьж 2 адууны мах авчирч өгсөн. ..бүтэн хоёр адууны мах байсан. Б.Ө- адууныхаа мөнгийг ганцаараа ирж авсан. Адууны махыг өгөхдөө ч ганцаараа байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90, 92 дугаар хуудас/,

- Гэрч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дэлгэрдалай, Л.Ц- хоёр надад ярихдаа 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2 тооны морио хайгаад олсонгүй, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байсан гэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29 дүгээр хуудас/,

- Хохирогч Л.Ц-ын 2 тооны морийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 145 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 10-ны орчим Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрчимийн нурууны орчим бэлчиж байсан адуунаас хар халтар болон хүрэн зүсмийн хоёр морь адуунаасаа жаахан зайтай байхаар нь тууж Хилэнтийн гүүрний цаад талд аваачаад ...нядалсан. ...Б- гэх ченжийг дуудаж махаа худалдан Б-луулсан. Мах худалдсан мөнгө нь 1.150.000 төгрөг болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230, 233 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...энэ үйлдлийг би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.6. Шүүгдэгч Б.Ө- нь ганцаараа шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “Хотгорын ам” гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Г.М-ы аргамжаатай байсан хээр зүсмийн 1 тооны морийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 42 дугаар хуудас/,

- Яллагдагч Б.Ө-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...хээр зүсмийн морь хулгайлсан газар гүүрийн дээхэн талд байгаа тэр газраа зааж өгнө гээд ...энэ айлын гадаа аргамжаатай байсан гээд тухайн байшин руу заагаад ...энд аргамжаатай байсан гэж заав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-55 дугаар хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56, 62 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 61, 63 дугаар хуудас/,

- Хохирогч Г.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг дэвсгэр “Хотгорын ам” гэх газар аргамжаатай байсан улаан хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь хулгайд алдсан. Хэрэг гарах өдөр Мөрөн суманд байсан ба хөдөө мал дээр миний төрсөн ах Б- байсан. Б- ах надад ярихдаа хулгайд алдсан хээр морио гэрийнхээ ертөнцийн зүгээр зүүн талд гэрээсээ 40 орчим метрийн зайд аргамжсан гэсэн. Ингээд маргааш өглөө нь босоод харахад аргамжсан морь нь байхгүй, жолоогоор нь тайлаад аваад явсан байсан. Миний хулгайд алдсан морь нас гүйцсэн улаан хээр зүсмийн, оломтой, зүүн талынхаа гуян дээр саран дэвсгэртэй хатан сүйх тамгатай морь байгаа. 1 сая төгрөгөө хулгай хийсэн этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47-48, 50-52 дугаар хуудас/,

- Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...мөн 7 дугаар сард санагдаж байна. ...утсаар ярьж 2 адууны мах авчирч өгсөн. ..бүтэн хоёр адууны мах байсан. Б.Ө- адууныхаа мөнгийг ганцаараа ирж авсан. Адууны махыг өгөхдөө ч ганцаараа байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90, 92 дугаар хуудас/,

- Гэрч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг дэвсгэр “Хотгорын ам” гэх газраас манай дүү Г.М- 1 тооны хээр зүсмийн морь аргамжаан дээрээсээ алдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53 дугаар хуудас/,

- Хохирогч Г.М-ы улаан хээр зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 121 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы эзэмшлийн “Их хурд” маркын мотоциклийг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Үүний дараа 2019 оны 07 дугаар сарын сүүлээр буюу 26-наас 27-ны орчим би ганцаараа явж байгаад Мөрөнгийн голын захад аргамжаатай байсан нэг тооны хээр зүсмийн нас гүйцсэн бололтой морийг хулгай хийгээд ... нядалсан мориныхоо махыг би мотоцикль дээрээ ганзагалаад ганцаараа аймгийн төв рүү орж ирээд Б.М- гэх ченжид худалдан Б-луулсан. Ямар ч байсан 650.000 төгрөг болсон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 229-230, 233 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. Бусдын өмчлөлийн эд зүйлийг хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд аван захиран зарцуулах, ашиглах боломжтой болсоноор хулгайн гэмт хэрэг дуусгавар болдог учир шүүгдэгч Б.Ө-ы бусадтай бүлгэлсэн гэж үзээгүй болно.

1.7. Шүүгдэгч Б.Ө-, П.У- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 08 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “Цагаан бургас” гэх газраас иргэн Д.Ц-ийн хар алаг зүсмийн 1 тооны морийг аргамжаатай байхад нь аргамжаа, суран ногтны хамт хулгайлж 1.025.000 төгрөгийн хохирол учруулж, “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 90 дүгээр хуудас/,

- Яллагдагч Б.Ө-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Цагаан бургасын даваа руу давж явахад энэ байшинтай айлын цаана аргамжаатай хар алаг зүсмийн морь байхаар нь авсан гэж зааж..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-55 дугаар хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56, 62 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 61, 63 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “Цагаан бургасын дав”а" гэх газарт оршин суух гэрийнхээ урд 100 метр орчим зайд өөрийн хар алаг зүсмийн морь хүрэн зүсмийн морийг аргамжсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 08 сарын 01-ний өдрийн 07 цагийн орчим босоод гэрээсээ гарахад манай гэрийн урд аргамжаатай байсан хар алаг зүсмийн морь болон хүрэн зүсмийн морь хоёр алга болсон байсан. Ингээд 5 хоногийн дараа хүрэн зүсмийн морь ганцаараа ногт аргамжаа байхгүй гүйж ирсэн. Би алдагдсан хар алаг морио 3 сая төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,

- Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр залуугаас 4 удаа л мах худалдаж авсан. Цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Ц-ийн хулгайд алдсан хар алаг зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг 1.000.000 төгрөгөөр, 5 метрийн урттай ремень аргамжааг 10.000 төгрөгөөр, суран ногтыг 15.000 төгрөгөөр, нийт 1.025.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 126 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы эзэмшлийн “Их хурд” маркын мотоциклийг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны орчим Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг Цагаан бургасны давааны наад талд аргамжаатай байсан хар алаг зүсмийн 1 тооны морийг хулгай хийгээд мотоциклийнхоо араас уяж хөтлөөд “Хилэнт”-ийн гүүрний цаад талд авчирч голын захад нядлаад махыг мотоциклиор хоёр удаа зөөж ченж Б.М-д худалдан Б-луулсан. Арьс толгой шийрийг нь морь нядалсан газартаа орхисон. Энэ үйлдэлдээ би эхнэртэйгээ хамт явсан. Эхнэр маань боль яах юм бэ гэсэн ба тухайн үед банкны зээл нэхэгдээд байсан болохоор хулгай хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230, 233 дугаар хуудас/,

- Шүүгдэгч П.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд “Цагаан бургасны даваа” гэх газраас Б.Ө-тай хамт явж байгаад хар алаг зүсмийн морь хулгайлсан гэдгээ мэдэж байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар нь дээр үйлдэлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

1.8. Шүүгдэгч Б.Ө-, П.У-, Б.М- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр нь 2019 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Талбулаг” гэх газраас иргэн Б.М-ийн Б- зүсмийн 1 тооны үхэр, иргэн Б.Г-ын улаан хүрэн зүсмийн 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, хохирогч Б.М-д 600.000, хохирогч Б.Г-од 700.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 63 дугаар хуудас/,
  • Яллагдагч Б.Ө-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Талбулаг гэх газарт очиж энд хоёр үхэр нядалсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-55 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56, 62 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 61, 63 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манайх Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Талбулаг гэх газарт оршин суудаг юм. Манай нэг тооны улаан хүрэн зүсмийн хязаалан үхэр манай ойролцоо нутагладаг Б.М-э гэх хүний үхэрт 2019 оны 05 дугаар сард нийлээд хамт явж байсан. Ингээд 2019 оны 07 дугаар сард Б.М-ээс нөгөө үхэр маань танай үхэрт байгаа юу гэхэд танай үхрийг манай нэг үхэртэй хамт хулгайч нядлаад хоёр толгойг нь үлдээгээд аваад явсан байна гэж мэдэгдсэн. ...Гомдолтой байна. Хохирлыг буруутай этгээдээр төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...2019 оны 06-р сарын 10-ны орчим байх одоо өдрийг нь сайн санахгүй байна. Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Тал булаг” гэх газарт адуундаа явж байгаад үхрийн хоер ширхэг толгой, шийр болон гэдэс дотортой таарсан. Ингээд тухайн толгой шийрийг нь үзэхэд миний өөрийн Б- зүсмийн шүдлэн настай үхрийн толгой шийр нэг байсан ба нэг үхрийнх нь толгой шийрийг нь хэний үхрийнх гэдгийг нь мэдээгүй. Сүүлд манай нутгийн Ганбаа гэх хүний үхэр болохыг нь мэдсэн. ...Манайхаас алдагдсан Б- зүсмийн шүдлэн үхэр нь духан дээрээ том цагаантай, арын хоёр хөл нь шийр алаг үхэр байсан. Уг шинжээр нь өөрийн үхэр гэдгийг нь мэдсэн. ...Мөн автомашины мөрийг харахад дан дугуйтай автомашины мөр байсан. ...манайхаас алдагдсан шүдлэн үхэр эхийгээ хөхдөг учраас эх нь хайгаад мөөрөөд байсан. ...Гомдолтой байна. Хохирлоо төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73-74, 76 дугаар хуудас/,
  • Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг ажил дээрээ махаа зарж байтал гаднаас намхан Б- залуу орж ирээд мах авах уу гэж асуусан Би харъя гээд гартал цагаан өнгийн суудлын тэрэг /марк улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ байсан. Тэр машин дотор залуухан шар залуу сууж байсан. Мөн машины ар талд хоёр үхрийн мах ачиж авчирсан байсан. Би тэр хоёр үхрийн махыг нэг килограмыг нь 6.000 төгргөөр бодож худалдан авсан. Нийт 1.300.000 төгрөг болж байсан. Би гарал үүслиин бичгийг нь намхан Б- залуугаас асуутал дараа би танд авчираад өгье гэж хэлсэн. Уг хоёр үхрийн махыг миний оршин суудаг Мөрөн сумын 12 дугаар хороо 11-р гудамжны 10 тоотод аваачиж буулгасан. Түүний дараагаар 2019 оны /яг сар өдрийг нь санахгүй байна/ өглөө 09 цагийн үед би гэртээ байж байтал миний 89618300 дугаарын гар утас руу дээр дурьдсан намхан Б- залуу залгаад мах авах уу гэж асуусан. Би манай гэрт аваад ир гэж хэлсэн. Удалгүй манай гэрийн гадаа цагаан өнгийн машинтайгаа ирсэн. Над дээр ирэхдээ ганцаараа ирсэн бөгөөд 1 үхрийн махтай ирсэн. Би түүнийг худалдан авсан. ...Б.Ө- гэх залуугаас 2019 оны 06 дугаар сард ямар ч байсан ...1 тооны үхрийн шулсан мах авсан. ...би тэр залуугаас 4 удаа л мах худалдаж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83, 85, 87 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын эхээр намайг “Байгаль ээж” захын урд талд мах аваад зогсож байтал ирж уулзаад нэг үхрийн мах өгөх гэсэн юм та авах уу гээд миний утасны дугаарыг аваад явсан. Тэгээд утсаар холбогдож байгаад манай гэрт нэг үхрийн авчирж өгсөн. Тэр үхрийн мах 110 орчим килограмм жинтэй бага шиг үхрийн мах байсныг худалдаж авч танилцсан. ...Би Б.Ө- гэх хүнээс хамгийн анх нэг тооны үхрийн мах авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90, 92 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.М-ийн хулгайд алдсан Б- зүсмийн сарлагын шүдлэн үхрийг 600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Г-ын хулгайд алдсан эвэртэй хүрэн зүсмийн сарлагын хязаалан үхрийг 750.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 130 дугаар хуудас/,
  • “Монголын санхүү” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота Стимо” маркын ... дугаартай автомашиныг 12.800.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 160-161 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Талбулаг” гэх газарт бэлчиж байсан нэлээд олон тооны үхрээс хар зүсмийн болон Б- тарлан зүсмийн 2 тооны сарлаг үхрийг салгаж үхрээс нь жаахан холдуулаад нядалчихаад ....Мөрөнгийн төв рүү орж ирээд Б.М- гэх хүүхэнд нэг килограммыг нь 4.000 төгрөгөөр бодож худалдан Б-луулсан. Мөнгөөр нь банкны зээлээ төлж барагдуулсан. ...Тэр хоёр үхрийн махыг нэг нэг өдрөөр нь цувуулж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230, 237-239 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Одоо сар, өдрийг нь сайн санахгүй байна. Миний төрсөн дүү болох Б.Ө- нь даваа давчихаад ирье гэхээр нь зөвшөөрөөд Б.Ө-, түүний гэр бүлийн хүн болох П.У- бид гурав П.У-ийн цагаан өнгийн “Стимо” маркийн ... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Цагаан бургасын даваа даваад нэлээд уруудаж явтал модтой уулын хажууд үхэрнүүд бэлчиж байсан. Тэгээд Б.Ө- машинаас буугаад Б- зүсмийн сарлаг үхэр болон зүсмийн хайнаг хоёр үхэр бугуйлдаж барьж аваад, үхэр барьж авсан газартаа нядалсан. Махыг нь машиныхаа хойд талын багажинд ачаад аймгийн төв рүү орж ирээд Б.Ө- махыг нь тушаана гээд явсан. ...Хулгай хийх санааг Б.Ө- гаргасан. ...Хамгийн анх Талбулаг гэх газар руу явахын өмнө Б.Ө- мотоциклиор гарч яваад ирсэн. Тэгж явахдаа эхнэртээ хүнтэй уулзаад ирье гэж хэлээд явсан байсан. ...Шөнийн 02-03 цаг болж байсан. ...Тухайн үхрийн эзэн хамт яваагүй. ...Би Төмөрбулаг сумын Талбулаг гэх газраас 2 үхэр хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-2, 83, 246 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч П.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Б.Ө- надад хандан “даваа давчихаад ирье" гэхээр нь би машин жолоодож явах зорилгоор тэгье гээд өөрийн нөхөр Энөрцагаан, түүний эгч Б.М- хоёрын хамт өөрийн эзэмшлийн ‘Стимо” маркийн ... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр явсан. Ингээд даваа даваад явж байгаад бэлчиж байсан үхэрнүүдтэй таарсан бөгөөд Б.Ө- машинаас буугаад хоёр үхэр барьж аваад, үхэр барьж авсан газартаа нядалсан. Нядалсан хоёр үхрийнхээ махыг машиныхаа багаажинд хийгээд Мөрөнгийн төв рүү орж ирсэн. Толгой шийрийг нь үхэр нядалсан газартаа үлдээсэн. ...Хулгай хийх санааг Б.Ө- гаргасан. Мөнгө хэрэгтэй байсан учраас хулгай хийсэн. ...Бид нарын унаж явсан “Стимо” маркын тээврийн хэрэгслийг би “Монголын санхүү” банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр авсан. Тухайн үедээ банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байж байгаад зээлийн төлөлт нь хугацаа хэтэрсэн гээд хураагаад авчихсан. Мөн үхэр нядлахдаа хутга, бугуйлан мяндас зэрэг зүйлүүд ашигласан. Тухайн эд зүйлүүдийг Б.Ө- авч явсан. ...Б.Ө- хоёр үхэр барьж аваад нядалсан. Б.М- бид хоёр Б.Ө-д тус болж хөлийг нь барьж өгөх болон бусад ажилд тусалсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 81 дүгээр хуудас/ болон шүүгдэгч П.У-, Б.М- нарын шүүх хуралдаанд дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед 700.000 төгрөгийн хохирол учирсан талаарх мэдүүлэг /2-р хх-ийн 68 дугаар хуудас/-ийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзэж, түүнд 700.000 төгрөгний хохирол учирсан байна гэж дүгнэсэн болно.

1.9. Шүүгдэгч Б.Ч-, Б.М- нар нь шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У- нарын Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс 2019 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд хулгайлж нядалсан малын махыг хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж зах зээлийн үнээс доогуур худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэрч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...махны ченж Б- /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/-д хамгийн сүүлийн дөрвөн үхрийн мах, Төмөрбулаг сумаас хулгайлж ирсэн 2 морины махыг зарсан. Бусдыг нь Мөрөн сумын 12 дугаар хороонд оршин суудаг нүүрэн дээрээ мэнгэтэй эмэгтэй ченжид зарсан. ...Би махаа зарахдаа хулгайн мах гэж хэлж зардаг. Хулгайн махаа ихэвчлэн өглөө эрт ченж нарын гэрт нь аваачиж өгдөг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 дугаар хуудас,

- Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Ө- хулгайлж ирсэн 2 тооны морины мах, мөн сүүлийн ...4 тооны үхрийн махыг махны ченж Б- гэдэг хүнд зарсан. ...Дүү Б.Ө- бэр махаа зардаг. Бусад хулгайлсан малын махыг Мөрөн сумын 12 дугаар хороонд амьдардаг нүүрэн дээрээ том мэнгэтэй эгчид зарсан. ...Тэр эгч мах шулж гуанзуудаар зардаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 дугаар хуудас,

- Гэрч П.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Ө- утсаар ярьж Мөрөн сумын 12 дугаар баг руу нэг хүнд аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99 дүгээр хуудас,

- Гэрч Р.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед миний 98854994 дугаарын утас руу 98388155 дугаараас Б-ын эхнэр Ганаа гэдэг эмэгтэй залгаад “Б- архи уугаад явчихсан, 4 үхрийн мах байна чи авч байгаа газар байвал Б-луулж өгөөч” гэж ярьсан. ...Тэгээд “Мах маркет” дээр аваачиж О-д жинлэж өгөхөд нийт 665 килограмм болж байсан. Өртөг нь 4.189.500 төгрөг болсон. Би О-ы өгсөн падааныг Ганаад авчирж өгсөн. Би Ганаагийн ХААН банкны дансыг О-д өгсөн. О- тэр данс руу мөнгийг нь хийсэн байх. ...Нэг үхрийн махыг 6 хуваасан байсан. ...Би яг нарийн тоолоогүй. Одоо бодоход 26 ширхэг байсан санаад байна. Нэг мах нь бухын бололтой мах байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Талбулаг” гэх газарт бэлчиж байсан ...үхрээс хар зүсмийн болон Б- тарлан зүсмийн 2 сарлаг үхрийг салгаж үхрээс нь жаахан холдуулаад нядалчихаад ...Мөрөнгийн төв рүү орж ирээд Б.М- гэх хүүхэнд нэг килограммыг нь 4.000 төгрөгөөр бодож худалдан Б-луулсан. Мөнгөөр нь банкын зээлээ төлж барагдуулсан. ...2019 оны 05 дугаар сарын 20-ны орчим би ганцаараа Цагаан Бургасын даваа руу яваад Цагаан бургасын давааны цаад талд бэлчиж байсан үхэрнээс нэг хар алаг зүсмийн шүдлэн үхэр, нэг хар зүсмийн үхэр, нэг зүсийг нь одоо санахгүй байна 3 тооны үхэр салгаж туугаад Мөрөнгийн голын цаад талд тууж авчираад сүхээр цохиж нядалж янзалчихаад ...3 тооны үхрийнхээ махыг ченж Б.М-д худалдан Б-луулаад шулж өгөөч гэхээр нь шулж өгсөн. Махыг 1 килограммыг нь 4.000 төгрөгөөр бодож өгсөн бөгөөд 100 гаран килограмм болж байсан. ...2019 оны 07 дугаар сарын сүүлээр буюу 26-наас 27-ны орчим би ганцаараа явж байгаад Мөрөнгийн голын захад аргамжаатай байсан нэг тооны хээр зүсмийн нас гүйцсэн бололтой морийг хулгай хийгээд ...нядалсан мориныхоо махыг би мотоцикль дээрээ ганзаглаад ганцаараа аймгийн төв рүү орж ирээд Б.М- гэх ченжид худалдан Б-луулсан ямар байсан 650.000 төгрөг болсон. ...2019 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны орчим Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг Цагаан бургасны давааны наад талд аргамжаатай байсан хар алаг зүсмийн 1 тооны морийг хулгай хийгээд ...“Хилэнт”-ийн гүүрний цаад талд авчирч голын захад нядлаад махыг мотоциклиор хоёр удаа зөөж ченж Б.М-д худалдан Б-луулсан. ...2019 оны 08 дугаар сарын 10-ны орчим Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Эрчимийн нурууны орчим бэлчиж байсан адуунаас хар халтар болон хүрэн зүсмийн хоёр морь адуунаасаа жаахан зайтай байхаар нь тууж Хилэнтийн гүүрний цаад талд аваачаад ...нядалсан. ...мотоциклиороо махыг нь зөөж Мөрөн сумын 7 дугаар хороонд байрлах эзэнгүй айлын хашааны хийж байгаад Б- гэж ченжийг дуудаж махаа худалдан Б-луулсан. Мах худалдсан мөнгө нь 1.150.000 төгрөг болсон. ...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б- гэх ченжийн Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг "Элстийн ар” гэх газарт бэлчиж байсан үхэрнээс хүрэн зүсмийн бух нэг, хар алаг монголын хязаалан гуна нэг, хар зүсмийн хязаалан гуна, улаан зүсмийн хязаалан гуна нэг зэрэг 4 тооны үхрийг хулгай хийгээд ...Б- ченжийн гэрт нь аваачаад жин дээр тавьж үзэхэд 540 килограмм болсон. Тэгээд “1 килограммыг нь 5.000 төгрөгөөр бодож авна, орой мөнгөө аваарай” гэхээр нь хүлээгээд байж байтал Б- ченж “мөнгөө ирж ав” гэхээр нь яваад очтол цагдаа нар ирсэн байсан. ...Би хулгайн мах худалдан Б-луулж байгаа гэдгээ хэлсэн. Намайг хулгайн мах зарж байгаа гэдгийг Б.М-, Б- нар мэдсэн. ...Б.М- гуай надаас мах худалдаж авахдаа “хулгайн мах бол эгчдээ үнэнээ хэлээрэй, эгч нь эвтэйхэн Б-луулчихна гэдэг байсан. Тэгээд тэр хоёр хулгайн мах гэдгээ хэлэх юм бол итгэл алдахгүй Б-луулчихна гэж хэлдэг байсан. ...Өөрөө махаа авч яваад баригдах нөхцөлд бид нарыг битгий чирээрэй, бид нар авснаас хойш баригдах юм бол хариуцлагаа өөрсдөө хүлээнэ гэж ярьдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230, 239 дүгээр хуудас/,

  • Шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4, 8 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...миний хувьд одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14 дүгээр хуудас/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ө-ы хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 186, 188 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 187 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Ө-ы иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 196 дугаар хуудас/,
  • Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /3-р хх-ийн 83-87 дугаар хуудас/, цагдан хорих байрны эмчийн тодорхойлолт /3-р хх-ийн 88 дугаар хуудас/ зэргийг,

Шүүгдэгч П.У-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 177 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 179 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч П.У-ийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /2-р хх-ийн 180 дугаар хуудас/,
  • Б.Б, Б.А, Б.Б, У.А нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /2-р хх-ийн 181-183 дугаар хуудас/,
  • Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ /3-р хх-ийн 75 дугаар хуудас/, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай хуудас /3-р хх-ийн 76 дугаар хуудас/,
  • 2020.06.02-ны өдрийн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, компьютер томографийн шинжилгээний дүгнэлт /3-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Б.М-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 194 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 195 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.М-ийн иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 196 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн Засаг даргын тодорхойлолт /3-р хх-ийн 90 дүгээр хуудас/,
  • М.Б, М.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 91-92 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.М-ийн “Дэлгэрмөрөн” өрхийн эрүүл мэндийн төвийн дэвтрийн хуулбар /3-р хх-ийн 93-111 дүгээр хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Б.Ч-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 200 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Ч-ын иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 202 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 203 дугаар хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Б.М-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 208 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 210 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 12 сараар сунгах” шийдвэрийн хуулбар /2-р хх-ийн 211 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч нар хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны дагуу хийгдээгүй, хууль зөрчин мэдүүлэг авсан гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүйн дээр холбогдох газраас шалгалт явуулж зохих хариуг гаргаж хэрэгт хавсаргасан байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар амьдрах зорилго, хохирогч нар өөрсдийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Мал хулгайлах гэмт хэргүүдийг шүүгдэгч Б.Ө- дангаараа болон шүүгдэгч  Б.М-, П.У- нартай бүлэглэж үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Ө-ы үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “олон тооны мал хулгайлж” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “Мал хулгайлах” дээрх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна. 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, бусдын малыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” мал хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ч-, Б.М- нарын үйлдэлд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалсан шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн шинжийг агуулж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ө-ы мэдүүлгийг шалгасан тэмдэглэлээр хохирогч нарын хулгайд алдсан малын зүс, нас хүйсээр тохирч байгаа нь шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У- нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгийг, мөн шүүгдэгч нарын өмнөх мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн арга барил нь давтагдаж байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ үргэлжилсэн арга барилаар хулгай хийж байсан нь харагдана. 

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлт нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У- нарын мал хулгайлах гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497 дугаар зүйлийн 497.3 “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Ө-аас 1.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц-ад, 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д, 525.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-ид, шүүгдэгч Б.М-ээс 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-од, шүүгдэгч П.У-ээс 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-од, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-ид, шүүгдэгч Б.М-гээс 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц-ад, шүүгдэгч Б.Ч-аас 1.000.000 төгрөгийг гаргуулж Б.М-д тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.

  1. Шүүгдэгч Б.Ө-ы Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Элстийн ар” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн С.Г-ийн хүрэн бух, хар гуна, улаан хүрэн зүсмийн шүдлэн зэрэг 3 тооны үхэр, мөн С.Г-ийн малд байсан иргэн Б.О-ийн 1 тооны хар алаг үхэр зэргийг хулгайлсан үйлдлийн хувьд хохирогч С.Г-ийн ХААН банкны ... тоот данс руу ... тоот данснаас “Хөвсгөл дуут улаан” нэрээр 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4.189.000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 28 дугаар хуудас/, хохирогч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“Дуут дулаан” ХХК-аас миний данс руу 3 сая 700 орчим мянган төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгөнөөс Б.О-ийн нэг үхрийн мөнгө болох 850.000 төгрөгийг өгсөн. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69, 71 дүгээр хуудас/, хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78, 81 дүгээр хуудас/ хэрэг авагдсан байх тул шүүгдэгч Б.Ө-ыг хохирогч С.Г-, Б.О- нарт төлөх төлбөргүй,
  2. Шүүгдэгч Б.Ө-, П.У-, Б.М- нарын бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасны даваа” гэх газраас иргэн Б.М-ийн хар алаг, хар халтар, хар гурван тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлсан үйлдлийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч Б.М-ийн шүүгдэгч Б.Ч-аас хохиролд 1.000.000 төгрөг хүлээн авсан тухай гар бичвэр, /хохирогч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Ө-аас 1.650.000 төгрөгийг олгуулахаар шүүхээс тогтоосны дагуу түүний ээж 2020.07.09-ний өдөр хохирлыг төлж барагдуулна гэсэн тул надад гомдол саналгүй гэх мэдүүлэг/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг хохирогч Б.М-д төлөх төлбөргүй,
  3. Шүүгдэгч Б.Ө-ы 2019 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Талбулаг” гэх газраас иргэн Б.М-ийн Б- зүсмийн 1 тооны үхэр, иргэн Б.Г-ын улаан хүрэн зүсмийн 1 тооны үхрийг хулгайлсан үйлдлийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч Б.М-ээс 350.000 төгрөгийг, шүүгдэгч П.У-ээс 350.000 төгрөгийг шүүх хуралдаанд бэлнээр гаргаж өгсөн, хохирогч Б.М-ийн шүүгдэгч Б.Ч-аас хохиролд 1.000.000 төгрөг хүлээн авсан тухай гар бичвэр хэрэгт авагдсан, шүүгдэгч Б.Ө-аас авах хохиролоо тохиролцож, барагдуулсан гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг хохирогч Б.М-, Б.Г- нарт төлөх төлбөргүй,
  4. Шүүгдэгч Б.Ө-ы Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр баг Эрчимийн нурууны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 07-наас 09-ны хооронд иргэн Л.Ц-ын хар халтар, хүрэн зүсмийн 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан үйлдлийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч Л.Ц-ын бэлнээр 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.М-гээс хүлээн авсан тухай гар бичвэр хэрэгт авагдсан, шүүгдэгч Б.Ө-аас 1.000.000 төгрөгийг авсан талаар шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй,
  5. Шүүгдэгч Б.Ө-ы Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “Хотгорын ам” гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Г.М-ы аргамжаатай байсан хээр зүсмийн 1 тооны морийг хулгайлсан үйлдлийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч Г.М-ы 1.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Ө-ыг хохирогч Г.М-д төлөх төлбөргүй,
  6. Шүүгдэгч Б.Ө-, П.У- нарын бүлэглэн 2019 оны 08 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “Цагаан бургас” гэх газраас иргэн Д.Ц-ийн хар алаг зүсмийн 1 тооны морийг хулгайлсан үйлдлийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч Д.Ц-ийн шүүгдэгч Б.Ө-, П.У- нараас 1.025.000 төгрөгийг хүлээн авсан тухай нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Ө-, П.У- нарыг хохирогч Д.Ц-ид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:                   

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө-, П.У-, Б.М-, Б.Ч-, Б.М- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ө-, П.У-, Б.М-, Б.Ч-, Б.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

  1. Шүүгдэгч Б.Ө-ы ганцаараа шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Элстийн ар” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн С.Г-ийн хүрэн бух, хар гуна, улаан хүрэн зүсмийн шүдлэн зэрэг 3 тооны үхэр, мөн С.Г-ийн малд байсан иргэн Б.О-ийн 1 тооны хар алаг үхэр зэргийг өөрийн эзэмшлийн “Их хурд” маркын мотоциклиор тууж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 81-10 тоот хашаанд хашиж хонуулан 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нядалж шүүгдэгч Б.Ч-ад зарж Б-луулан бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд,
  • Шүүгдэгч Б.Ө-ы шүүгдэгч П.У-, Б.М- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасны даваа” гэх газраас иргэн Б.М-ийн хар алаг, хар халтар, хар гурван тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, хохирогч Б.М-д 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд,
  • Шүүгдэгч Б.Ө-ы шүүгдэгч П.У-, Б.М- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр нь 2019 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Талбулаг” гэх газраас иргэн Б.М-ийн Б- зүсмийн 1 тооны үхэр, иргэн Б.Г-ын улаан хүрэн зүсмийн 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд,
  • Шүүгдэгч Б.Ө-ы шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр баг Эрчимийн нурууны орчмоос 2019 оны 08 дугаар сарын 07-наас 09-ны хооронд иргэн Л.Ц-ын хар халтар, хүрэн зүсмийн 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж 2.000.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд,
  • Шүүгдэгч Б.Ө-ы шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “Хотгорын ам” гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн Г.М-ы аргамжаатай байсан хээр зүсмийн 1 тооны морийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд,
  • Шүүгдэгч Б.Ө-ы шүүгдэгч П.У-тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 08 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “Цагаан бургас” гэх газраас иргэн Д.Ц-ийн хар алаг зүсмийн 1 тооны морийг аргамжаатай байхад нь аргамжаа, суран ногтны хамт хулгайлж 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
  1. Шүүгдэгч П.У-ийн шүүгдэгч Б.Ө-, Б.М- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасны даваа” гэх газраас иргэн Б.М-ийн хар алаг, хар халтар, хар гурван тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, хохирогч Б.М-д 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд,
  • Шүүгдэгч П.У-ийн шүүгдэгч Б.Ө-, Б.М- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр нь 2019 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Талбулаг” гэх газраас иргэн Б.М-ийн Б- зүсмийн 1 тооны үхэр, иргэн Б.Г-ын улаан хүрэн зүсмийн 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
  1. Шүүгдэгч Б.М-ийн шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасны даваа” гэх газраас иргэн Б.М-ийн хар алаг, хар халтар, хар гурван тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, хохирогч Б.М-д 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд,
  • Шүүгдэгч Б.М-ийн шүүгдэгч Б.Ө-, П.У- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр нь 2019 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Талбулаг” гэх газраас иргэн Б.М-ийн Б- зүсмийн 1 тооны үхэр, иргэн Б.Г-ын улаан хүрэн зүсмийн 1 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
  1. Шүүгдэгч Б.Ч-, Б.М- нарын шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У- нарын Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс 2019 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд хулгайлж нядалсан малын махыг хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж зах зээлийн үнээс доогуур худалдан авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Б.Ө-ы дээрх 6 удаагийн үйлдэл, шүүгдэгч П.У- нарын дээрх 2 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У-, Б.М-, Б.Ч- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувьд хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагатай хандаж байгаа байдал, болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Ө- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар, шүүгдэгч Б.Ч-, Б.М- Б.М-, П.У- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “бусдын олон тооны малыг хулгайлсан” үйлдэлд нь шүүгдэгч Б.Ө-д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ө-ыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.М-, П.У- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ч-, Б.М- нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.М-, П.У-, Б.М-, Б.Ч- нарт тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ч- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч П.У-т хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж байна.

Шүүх шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У-, Б.Ч-, Б.М- нар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ө-ыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн эдлэх ялыг 5 жилээр тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч П.У-, Б.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ч-, Б.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгч Б.Ө-ы өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.Ө-д хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг, шүүгдэгч П.У-ийн өмгөөлөгч В.Энхболдоос “шүүгдэгч П.У- нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг, шүүгдэгч Б.Ч-, Б.М- нарын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэлээс: “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг, шүүгдэгч Б.Ө-ы өмгөөлөгч Л.Цогтбаяраас “хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч В.Энхболд, Ч.Будхүү нараас “хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Ө- нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 152 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Ө-ы цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг Хөвсгөл аймгийн Шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд хадгалж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох дансад шилжүүлж, уг мөнгөнөөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.М-ээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч П.У-ээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Тайж овогт Баатарын Б.Г- /РЛ77110911/-д олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-, Б.М-, П.У- нарын мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Ө-ы эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Их хурд” маркын мотоциклийг хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 23 см урттай, 11.2 см ажлын хэсэгтэй Б- өнгийн бариултай, бариуландаа хоёр ширхэг хадаастай, суран оосортой хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

 

 

 

Шүүгдэгч Б.М-, П.У-, Б.Ч-, Б.М- нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ө-д урьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч П.У-, Б.М-, Б.Ч-, Б.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан

сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ө-, П.У-, Б.М- нарт холбогдуулан шалгаж ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг бойны хашааны ойролцоогоос 2019 оны 06 дугаар сард иргэн Д.М-гийн шүдлэн гуна, улаан халзан бяруу зэрэг 2 тооны үхрийг, мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Цагаан эрэг гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-13-ны хооронд иргэн Ж.Б-н Улаан халзан бөөр алаг 1 тооны үхрийг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгаж ирүүлснийг эрүүгийн 1938005810309 дугаартай хэргээс тусгаарлан хэргийг прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д холбогдох иргэн Л.Ц-ын 2 тооны адуу,  иргэн Г.М-ы 1 тооны морийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг, 

Шүүгдэгч П.У-ийн иргэн Л.Ц-ын 2 тооны адуу,  иргэн Г.М-ы 1 тооны морийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, П.У- нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.М-, П.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  Б.Ч-, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигчийг нуун далдалж, “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ө-ыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.М-, П.У- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ч-, Б.М- нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ы цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг хорих ялын 152 /нэг зуун тавин хоёр/ хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.М-, П.У-, Б.М-, Б.Ч- нар нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.М-, П.У-, Б.М-, Б.Ч- нарт тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, П.У-, Б.М-, Б.Ч- нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

11. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч Б.М-, Б.М-, Б.Ч- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч П.У-т хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг Хөвсгөл аймгийн Шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд хадгалж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.М-ээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч П.У-ээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Тайж овогт Баатарын Б.Г- /РЛ77110911/-д олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Ө-ы эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Их хурд” маркын мотоциклийг хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 23 сантиметрийн урттай, 11.2 сантиметр ажлын хэсэгтэй Б- өнгийн бариултай, бариуландаа хоёр ширхэг хадаастай, суран оосортой хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

15. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

16. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө-д урьд авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч П.У-, Б.М-, Б.Ч-, Б.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

17. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ