| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0125/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0125/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч М.Нарантуяа
Шүүгдэгч Г.О
Шүүгдэгч Х.Бнарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б Жамъян овгийн Г.О нарт холбогдох 2039000000092 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Яллагдагч Х.Бнь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ зочид буудалд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.О ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Г.О нь Хэнтий аймгийн Хэрлэн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ зочид буудалд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Х.Бнь мэдүүлэг өгөхдөө: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүгдэгч Г.О нь мэдүүлэг өгөхдөө: “ Бауыржаныг алгадсан нь үнэн, гэхдээ гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Х.Бауыржаны өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Эрдэнэ зочид буудлын 204 тоот өрөөг 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр найз Пүрэвчулуун, Анхбаяр, Мөнхбат нарын хамт авч орж архи хувааж уусан. Ингээд бид нар дээр Мөнгөнтовч, О Энхүүш ирээд цуг архи уусан. Анх орж ирэхдээ О нь бага зэрэг үнэртүүлсэн орж ирсэн. Харин Энхүүш, Мөнгөнтовч хоёр архи дарс уугаагүй байсан. О согтоод ямар ч шалтгаангүй миний зүүн хацар руу баруун гараараа гурваас дөрвөн удаа алгадсан юм. Тэгээд О явлаа гээд хувцасаа өмсөөд Мөнгөнтовчийг цуг явъя гээд байсан, харин Мөнгөнтовч явахгүй гээд байхаар нь би Оийг өөрөө яваач гэж хэлсэн чинь намайг гаргаад таксинд суулгаад өгчих гэхээр нь би буудлын өрөөнөөс гарах гэтэл чи зүгээр бай гээд миний зүүн шанаа руу баруун гараараа хоёр удаа алгадахаар нь хоёр гарыг нь барьж байгаад цаашаа бай гээд түлхэсэн чинь арагшаагаа 00-ийн өрөөний хана налаад зогссон. Үүнээс хойш миний зүүн чихнээс булаг гарч чих өвдсөн. Ингээд эмчид үзүүлэхэд чихний хэнгэрэг цоорсон байна гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 07 хуу/
Хохирогч Г.О ийн өгсөн:...манай найз Мөнгөнтовч утсаар яриад бид гурав Эрдэнэ буудлын 2 давхарт 104 тоот өрөөнд ороход танихгүй таван залуу архи уугаад сууж байсан. Тэгээд хоорондоо танилцаад 0.75 литрийн нэг шил архи наймуулаа хувааж ууж сууж байгаад би ажилтай явлаа гээд цүнхээ аваад гарах гэтэл хаалга нь түгжээтэй онгойхгүй болохоор нь хаалгыг нь нүдсэн чинь тус буудлын үйлчлэгч таксины жолооч эгч хоёр хаалга гаднаас нь онгойлгоод ороод ирсэн, гэтэл Бауыржан гэх залуу миний өмнө зогсчихоод намайг гаргахгүй байхаар нь би цаашаа бол би явмаар байна гээд түлхсэн чинь чи явдаг хэн юм гээд намайг баруун гараараа миний толгойн зүүн хэсэг рүү цохиход нь би нойлын өрөөний ханыг мөргөтөл толгой дүүрээд нүд бүрэлзээд суугаад өгсөн. Тэгтэл Бауыржаныг нэг найз нь явъя гээд аваад гарах шиг болсон...Тэгээд гэртээ хариад шөнөжингөө бөөлжөөд унтаж чадаагүй. Тэр өдрөөс хойш Бауыржан утсаар залгаж мессеж бичээд өргөдөлөө татаад авчих 50.000 төгрөг өгье гээд байсан...Одоо миний бие 37-38 хүртэл халуураад мөн хамраас цус гарж, нүд бүрэлзээд зовиуртай байна. Цаашид би нарийн мэргэжилийн эмчид үзүүлнэ...Би гомдолтой байна...Бауыржан намайг хаалгаар гаргахгүй байх үед би Бауыржаныг эхлээд түлхсэн. Тэгээд миний цүнхийг булаах гээд байхаар нь Бауыржаныг баруун гараараа нэг удаа зүүн хацарт нь алгадсан, зөрүүлээд миний баруун шанаа руу гараараа цохисон. Өөрөөр би Бауыржанд хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08- 11 хуу/
Гэрч Н.Энх-Оюуны өгсөн:.. Эрдэнэ зочид буудалд байсан Мөнгөнтовчийн найзууд дээр нь ирэхэд зүс танихгүй дөрвөн залуу архи ууцгаагаад сууж байсан. Бид гурвыг очсоны дараа буудалд байсан хоёр найз нь гараад орж ирэхдээ 700 граммын Эдэн нэртэй архи авчираад Мөнгөнтовчийн найзуудтай нь тавуулаа хувааж уугаад сууж байтал О нилээд согтчихсон агсараад Бауыржаныг нилээн хэдэн удаа алгадаад суугаад байсан. Тэгэж байтал Бауыржан зүгээр байгаач гээд босч ирээд нэг удаа л түлхсэн чинь О ойчоод өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 12 хуу/
Гэрч Б.Мөнгөнтовчийн өгсөн:...манай найз Бауыржан залгаад хальт хүрээд ирээч Эрдэнэ зочид буудалд байна гэхээр нь бид гурав таксидаад яваад очсон юм. Бид гурвыг очиход Бауыржан, Мөнхбат, Пүрэвчулуун, Анхбаяр нар нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи уугаад дуусгачихсан байсан. Тэгээд бид гурвыг очихоор Бауыржан, Анхбаяр хоёр дэлгүүр ороод ирье гэж гараад орж ирэхдээ нэг шил 0.75 литрийн Эдэн нэртэй архи авчирхаар нь Бауыржан, Анхбаяр, О, Энхүүш бид 5 хувааж уугаад суусан. Ингээд Анхбаяр, Мөнхбат, Энхүүш бид хэд хоорондоо яриад сууж байтал Бауыржан, О хоёр хоорондоо гэнэт маргалдсан. Тэгтэл О босож ирээд Бауыржаныг хоёр удаа гараараа алгадаад авсан. Тэгээд О явлаа гээд 00-ийн хаалганы хажууд байж байтал Бауыржан цохисон юм уу, түлхсэн юм уу тэрийг хараагүй, О 00-ийн хаалганы хажууд, доошоо суугаад уйлсан...гэх мэдүүлэг /13 хуу/
Гэрч Б.Мөнхтуяагийн өгсөн:... 17 цагийн үед эргэж О орж ирэхдээ уйлчихсан хүнд зодуулсан гэж хэлээд манай ажил дээр орж ирэхээр нь юу болсон талаар нь асуусан чинь Мөнгөнтовчтой цуг яваад Эрдэнэ зочид буудалд найз нар дээр нь очсон чинь архи уусангүй, цуг явж байгаа хүүхнүүдээ авч явах гэлээ гээд зодсон гэж хэлсэн...Анх ажил дээр орж ирээд толгойн ар хэсэг хөндүүр гээд дагз орчмоо бариад байхаар нь Оийн дагзыг гараараа тэмтэрч үзэхэд дагзандаа нилээн овойсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/
Гэрч Г.Мөнхбатын өгсөн:...Тэгээд бид нар юм яриад сууж байтал О гэдэг хүүхэн Бауыржаныг орон дээр сууж байхад нь гараараа 2, 3 удаа алгадсан сүүлд нь мөн бээлийгээрээ алгадаад байсан. Тэр хоёр маргаж муудах шалтгаан байгаагүй, эхлээд тоглоод байгаа юм шиг байсан. О Бауыржан тэр хоёр инээгээд л байсан. Оийг явлаа гэхэд нь Бауыржан би чамайг гаргаж өгье гээд хаалганы хажууд зогсож байсан. Тэгтэл Бауыржаныг зүгээр бай гээд О гараараа алгадсан. Тэгтэл Бауыржан Оийг өөрөөсөө холдуулаад цааш нь түлхсэн чинь О 00-ийн хаалганы хажууд хана биеийн ар хэсгээрээ мөргөөд зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/
Гэрч С.Анхбаярын өгсөн:...О манай найз Бауыржаныг орон дээр сууж байхад нь 4, 5 удаа алгадаад байсан юм. Тэгээд Бауыржан гараад таксинд суулгаад өгье гээд гарах гэж байтал О бээлийтэй гараараа дахиад 1, 2 удаа алгадахаар нь Бауыржан зүгээр байгаач гээд Оийн цээж рүү нь түлхсэн чинь 00-ийн өрөөний хаалга түшээд ойчоод өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
Гэрч Д.Отгонтуяагийн өгсөн:...Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хавталбайн Бауыржан гэдэг хүний биед үзлэг хийсэн. Тухайн үед Х.Бауыржаны зүүн чихэнд үзлэг хийхэд сувагт хатсан цустай, хэнгэрэг ард доод хэсэгтээ цоорсон, шинэ цооролт харагдсан. Үзлэгийн талаарх тэмдэглэл үйлдэж эмчийн тамга, тэмдэг дарж өөрт нь өгч явуулсан. Чихний гэмтлийн цооролт чих рүү хийтэй алгадах, осол аваар гэмтэл доргилтоос цооролт үүснэ. Мөн үзүүртэй зүйлээр чих ухах үед ч цооролт үүснэ...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/
Гэрч Г.Сүмбэнцэцэгийн өгсөн:...Тэгээд 16 цагийн үед тэр өрөөнд байгаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн муудалцаад байгаа бололтой чанга яриад байхаар нь хаалга онгойлгоод ороход нэг өндөр залуу нэг эмэгтэйн хоолойг хоёр гараараа барьчихаад тэр эмэгтэйг арын хананд нь шахсан байдалтай хоёр гурван удаа нааш цааш нь хана руу түлхэж байхаар нь тэр хүүхнийг тэр залуугаас салгасан. Гэтэл тэр залуу намайг энэ эхэлж алгадсан юм гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт
1. Х.Бауыржаны биед зүүн талын хэнгэрэг хальсны цоорол, дунд чихний идээт үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулна.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...гэх дүгнэлт /хх-ийн 37 хуу/
Х.Бауыржаны яллагдагчаар өгсөн:... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...О согтоод ямар ч шалтгаангүй миний зүүн хацар луу гараараа гурваас дөрвөн удаа алгадсан юм. Тэгээд О явлаа гээд хувцасаа өмсөөд Мөнгөнтовчийг цуг явья гээд байсан, харин Мөнгөнтовч явахгүй гээд байхаар нь би Оийг өөрөө яваач гэж хэлсэн чинь намайг гаргаад таксинд суулгаад өгчих гэхээр нь цуг буудлын өрөөнөөс таксинд суулгахаар гарах гэтэл чи зүгээр бай гээд миний зүүн шанаа руу баруун гараараа хоёр удаа алгадахаар нь хоёр гарыг нь барьж байгаад цаашаа бай гээд түлхэсэн чинь арагшаагаа 00-ийн өрөөний хана налаад зогссон...Тухайн үед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, харин маргаашнаас нь миний зүүн чих салхи авахаар хулхи гоожоод байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Г.О ийн яллагдагчаар өгсөн:... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна...16 цагийн үед би ажилдаа явах гээд буудлаас гарах гэсэн чинь гарах хаалган дээр Бауыржан ирж зогсоод намайг хаалгаар гаргахгүй байсан. Тэгэхээр нь би Бауыржаныг баруун гараараа зүүн хацарт нь алгадсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/
Х.Бауыржаны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эмчид үзүүлсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 35 хуу/
Х.Бауыржан, Г.О нарын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 52, 53, 54 хуу/
Х.Бауыржан, Г.О нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 61 хуу/
Г.О ийн гаргасан Х.Бауыржанаас 800.000 төгрөг нэхэмжлсэн нэхэмжлэл /хх-ийн 100 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 101-104 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Х.Б, Г.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Бнь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ зочид буудлын 204 тоот өрөөнд согтуугаар хохирогч Г.О тэй маргалдах явцдаа түлхэж толгойгоор нь хана мөргүүлэн тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.О , гэрч Н.Энх-Оюун, Б.Мөнгөнтовч, Б.Мөнхтуяа, Г.Мөнхбат, С.Анхбаяр, Г.Сүмбэнцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Х.Бнь хохирогч Г.О ийг түлхэж толгойгоор нь хана мөргүүлсний улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Х.Бауыржаны үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Х.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Г.О нь эмчилгээний зардалд 800.000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэл гаргасан /хх-ийн 100 хуу/ боловч үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны үед Х.Б нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, хохирогч Х.Бнь эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны үед Г.О ээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Г.О , Х.Бнарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х. Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О ийн хувьд хохирогч Х.Б хацарт нь хэд хэдэн удаа алгадсан нөхцөл байдал тогтоогдсон боловч Х.Б биед тогтоогдсон зүүн талын хэнгэрэг хальсны цоорол, дунд чихний идээт үрэвсэл гэмтэл нь шүүгдэгч Г.О ийн үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь Х.Бнь хэрэг гарснаас хойш 16 хоногийн дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эмчид үзүүлэхэд хэнгэрэг хальс нь шинэ цооролтой байсан талаар гэрч Д.Отгонтуяа мэдүүлэг өгсөн бөгөөд үүнээс үндэслэн уг хэнгэрэг хальсны цоорол нь хэрэг болох үед буюу 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үүсээгүй байна гэж дүгнэлээ.
Мөн шинжээчийн дүгнэлтэнд хэнгэрэг хальсны цооролоос гадна дунд чихний идээт үрэвсэл гэмтэл тогтоогдсон, эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх талаар дурдсан бөгөөд яг ямар үйлчлэлийн /цохих, шүргэх, дарагдах гэх мэт/ улмаас үүссэнийг дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл хатуу мохоо зүйлийн ямар үйлчлэлийн улмаас хэнгэрэг хальсны цоорол, дунд чихний идээт үрэвсэл гэмтэл үүссэн талаар шинжээчийн дүгнэлтэнд дурдагдаагүй байх бөгөөд хүний чихний хэнгэрэг хальс нь чихний суваг дотор далд байрлалтай бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Х.Бауыржаны чихний суваг руу хатуу мохоо зүйл оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Г.О ийн үйлдлийг гэмт хэргийг шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Х.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.Б, Г.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ