| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07835/И |
| Дугаар | 102/ШШ2017/00087 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/00087
2017 оны 01 сарын 03 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00087 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 86 тоотод оршин суух, Отго цорж овогт Чогдовын Хорлоо /РД-ЕЙ50041500/-гийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Хорлоо, түүний өмгөөлөгч Ц.Туяа /шүүхэд төлөөлөх эрх-0154/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Хорлоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Өлзийсайхан, Л.Шийравринчин, н.Цэндпүрэв нар нь тус дүүргийн Баянтахилгат ХХК-ийн 3 давхарт оффисын зориулалтаар байр түрээслэн 2015 оны 12 дугаар сарын 03-наас 2016 оны 9 дүгээр сар хүртэл ажиллах хугацаандаа түрээсийн мөнгөө төлөөгүйгээс гадна 4:0 Олон Улсын худалдааны байгууллагад нэг хүний 500,000 төгрөгөөр элсэж, дороо 3 хүн элсүүлвэл ашигтай гэхээр нь би нөхөр хүүхдийнхээ өмнөөс нийт 1,500,000 төгрөг өгсөн боловч мөнгөө буцааж авч чадаагүй.
Ингээд эдгээр хүмүүсээс түрээсийн төлбөр болон хохирлоо гаргуулахаар оршин суугаа газрын хаягаар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хаяг тодорхойгүйгээс татгалзсан байсан.
Эдгээр хүмүүсийн талаар мэдээллийн хувьд: Боржигон Жадамбаа овогт Батдоржийн Өлзийсайхан /РД-НЭ69122761, утас-94133783, Лхагважавын Шийравринчин нь Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж-78/1 байрлах Үндэсний техникийн Их сургуулийн физикийн багш ажилтай, Төгс бодол НҮТББ-ын тэргүүн, утас 95213181, 94133783, 88076960, н.Цэндпүрэв Төгс бодол НҮТББ-ын зөвлөх ажилтай, утас-94431518 дугаар эзэмшдэг болно.
Иймд дээрх мэдээллүүдийг үндэслэн Б.Өлзийсайхан, Л.Шийравринчин, н.Цэндпүрэв нарыг эрэн сурвалжлан, хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Хорлоо нь Б.Өлзийсайхан, н.Цэндпүрэв, Л.Шийравринчин нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.Өлзийсайхан, н.Цэндпүрэв, Л.Шийравринчин нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн тэдгээрийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /хх-5 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ч.Хорлоогийн хүсэлтийг хангаж, Боржигон Жадамбаа овогт Батдоржийн Өлзийсайхан /РД-НЭ69122761, Лхагважавын Шийравринчин, н.Цэндпүрэв нарыг эрэн сурвалжилан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Боржигон Жадамбаа овогт Батдоржийн Өлзийсайхан /РД-НЭ69122761 утас-94133783, Лхагважавын Шийравринчин нь Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж-78/1 байрлах Үндэсний техникийн Их сургуулийн физикийн багш ажилтай, Төгс бодол НҮТББ-ын тэргүүн, утас 95213181, 94133783, 88076960, н.Цэндпүрэв Төгс бодол НҮТББ-ын зөвлөх ажилтай, утас-94431518 дугаар эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон Жадамбаа овогт Батдоржийн Өлзийсайхан /РД-НЭ69122761, Лхагважавын Шийравринчин, н.Цэндпүрэв нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Боржигон Жадамбаа овогт Батдоржийн Өлзийсайханы /РД-НЭ69122761 утас-94133783, Лхагважавын Шийравринчин нь Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж-78/1 байрлах Үндэсний техникийн Их сургуулийн физикийн багш ажилтай, Төгс бодол НҮТББ-ын тэргүүн, утас 95213181, 94133783, 88076960, н.Цэндпүрэв Төгс бодол НҮТББ-ын зөвлөх ажилтай, утас-94431518 дугаар эзэмшдэг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагчийн хаяг: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 86 тоотод оршин суух, Отго цорж овогт Чогдовын Хорлоо /РД-ЕЙ50041500/, утас 99944606.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД