| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0078/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Лд холбогдох эрүүгийн 1907005430071 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамтаар ******* тоотод оршин суух, ******* овогт Б.Л /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Батцэцэгийн тоосгоны үйлдвэрийн 34-11 тоот гэртэй эхнэр Б.*******тай маргалдан улмаар толгой руу нүүрс шидэж биед нь духанд шарх гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Уурхайн шөнийн ээлжний ажлаасаа өглөө ирэхэд эхнэр найзуудтайгаа архи уусан байсан. Эхнэр бараг 3 хоног дараалан архи уугаад байхаар нь би өөрөө гал түлэх зуураа жаахан маргасан.Тэгээд нүүрс аваад шидчихсэн юм. Тэгсэн гэрийн хананд ойгоод толгойг нь хагалчихсан. Тэгээд ******* цагдаад дуудлга өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай дунд хүүхдийн ангийнх нь эцэг эхчүүдийн хамт нийллэг хийгээд бид нар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мери" бааранд сууж хоол идэнгээ ганц нэг шил архи уучихаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ унтаж байтал нөхөр Б.Л гаднаас халамцуу орж ирээд намайг “чи одоо хаагуур яваад байгаа юм архи уучихсан юм уу” гэхээр нь би “гадуур шинэ жил тэмдэглээд бага зэргийн архи уусан” гэж хэлсэн чинь “юун шинэ жил хоол ундаа хийхгүй гадуур архи дарс уугаад яваад байхдаа яадаг юм” гэж хэлэхээр нь миний хаагуур явах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь зуухны хажууд байх хайрцагтай нүүрснээс аваад над руу шидсэн чинь миний дух хэсэгт оносон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг 2019 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед гэртээ байж байсан чинь манай найз *******гийн охин Эрдэнэцэцэг манай гэрт хүрээд ирээ, ээжийг аав зодчихлоо гээд манай гэрт ирэхээр нь би Эрдэнэцэцэгийг түрүүлж явуулчихаад араас нь *******гийн гэрт очсон чинь *******гийн дух хэсгээс их цус гараад тогтохгүй байхаар нь би алчуураар цусыг нь тогтоох гээд байж байсан чинь *******гийн нөхөр орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ер нь бол ******* эхнэр *******г зодож цохьдог. ******* нөхөртөө зодуулсан гээд 1, 2 удаа манай гэрт ирж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагийг нь санахгүй байна 16-17 цагийн хооронд би *******ын гэрт нь очоод *******аас мөнгө байна уу гэж асуусан чинь ******* мөнгө байна ах нь 1 шил архи авч өгье гэж хэлээд дэлгүүр ороод 0,75 граммын 1 шил сайхан нэртэй архи авчирсан юм. Тэр архийг *******э миний бие *******, ******* бид 3 хувааж уусан. Архи дуусаад би унтахаар ******* орон дээр хэвтсэн чинь *******ын эхнэр ******* миний хажуугаар ороод унтаж байхад ******* гэрээс гараад, удалгүй буцаж орж ирээд унтаж байсан орон дээр гуталтай гараад эхнэр *******гийнхаа үснээс зулгаагаад толгой руу дэвсэж зодсон. Би *******ыг та яагаад байгаа юм бэ болиоч гэж хэлээд салгах гэсэн чинь намайг түлхэж газарт унагаагаад зуухны хажууд байсан нүүрс аваад ******* руу шидсэн чинь *******гийн дух хэсэгт оноод цус гараад тогтохгүй байсан. Би цагдаа дуудлаа гээд хэлсэн чинь ******* зугтаагаад гараад явсан. Энэ хооронд ******* ирээд байж байсан чинь гаднаас ******* орж ирээд *******ыг хэл амаар доромжлоод байсан. Би тэгэхээр нь *******ыг эхнэрээ зодоод ийм болгочихоод бусадтай хэрүүл хийлээ гэж хэлсэн чинь ******* эхнэр ******* руу харчихаад хохь чинь гэж хэлсэн чинь ******* гарч цагдаа дуудаад *******ыг цагдаад өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/33 дугаар:
“1. Б.*******гийн духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2019.12.18-нд үүсгэгдсэн гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
/хх-ийн 28 дугаар хуудас/
Б.Лын иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 44 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 45 дугаар хуудас/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 46 хуудас/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 47 дугаар хуудас/
Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 48 дугаар хуудас/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ,
/хх-ийн 61-62 дугаар хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 64-67 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “ ...Шүүгдэгч овогтой Лхагважарал нь гэм буруугааа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Л нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б.Л нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр нь мэдүүлсэн, ам бүл зургуулаа ганцаараа хар ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Хэргийг гарахад эхнэрийн нөхцөл байдал бас нөлөөлсөн. Иймд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч бол 3-14 насны 4 хүүхдээ ганцаараа ажил хийж тэжээдэг эхнэр нь бол ямар нэгэн ажил хийдэггүй бас сонсголын бэрхшээлтэй учир гэр бүлийг нь бодоод хамгийн бага нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх,
Шүүгдэгч: “...Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна:” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Лд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Яллагдагч Б.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Батцэцэгийн тоосгоны үйлдвэрийн 34-11 тоотод эхнэр Б.*******тай маргалдан улмаар толгой руу нүүрс шидэж биед нь духанд шарх гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хийж үйлдсэн болох нь:
шүүгдэгч Б.Лын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд гэртээ унтаж байтал нөхөр Б.Л гаднаас халамцуу орж ирээд намайг “чи одоо хаагуур яваад байгаа юм архи уучихсан юм уу” гэхээр нь би “гадуур шинэ жил тэмдэглээд бага зэргийн архи уусан” гэж хэлсэн чинь “юун шинэ жил хоол ундаа хийхгүй гадуур архи дарс уугаад яваад байхдаа яадаг юм” гэж хэлэхээр нь миний хаагуур явах чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь зуухны хажууд байх хайрцагтай нүүрснээс аваад над руу шидсэн чинь миний дух хэсэгт оносон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх,
гэрч Б.*******ын: “...Намайг 2019 оны 12 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед гэртээ байж байсан чинь манай найз *******гийн охин Эрдэнэцэцэг манай гэрт хүрээд ирээ, ээжийг аав зодчихлоо гээд манай гэрт ирэхээр нь би Эрдэнэцэцэгийг түрүүлж явуулчихаад араас нь *******гийн гэрт очсон чинь *******гийн дух хэсгээс их цус гараад тогтохгүй байхаар нь би алчуураар цусыг нь тогтоох гээд байж байсан чинь *******гийн нөхөр орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ер нь бол ******* эхнэр *******г зодож цохьдог. ******* нөхөртөө зодуулсан гээд 1, 2 удаа манай гэрт ирж байсан” гэх,
гэрч Э.*******ийн: “...******* гэрээс гараад, удалгүй буцаж орж ирээд унтаж байсан орон дээр гуталтай гараад эхнэр *******гийнхаа үснээс зулгаагаад толгой руу дэвсэж зодсон. Би *******ыг та яагаад байгаа юм бэ болиоч гэж хэлээд салгах гэсэн чинь намайг түлхэж газарт унагаагаад зуухны хажууд байсан нүүрс аваад ******* руу шидсэн чинь *******гийн дух хэсэгт оноод цус гараад тогтохгүй байсан. Би цагдаа дуудлаа гээд хэлсэн чинь ******* зугтаагаад гараад явсан. Энэ хооронд ******* ирээд байж байсан чинь гаднаас ******* орж ирээд *******ыг хэл амаар доромжлоод байсан. Би тэгэхээр нь *******ыг эхнэрээ зодоод ийм болгочихоод бусадтай хэрүүл хийлээ гэж хэлсэн чинь ******* эхнэр ******* руу харчихаад хохь чинь гэж хэлсэн чинь ******* гарч цагдаа дуудаад *******ыг цагдаад өгсөн” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/33 дугаартай: Б.*******гийн духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2019.12.18-нд үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Лын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “.гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Б.Лыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 38.3 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг *******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ