| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0079/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Батхишиг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч М.Батхишиг,
Хохирогч Л.,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч М.Э, Б.П, өсвөр насны шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М.Э, овогт Б.П, ******* овогт Д.Д нарт холбогдох эрүүгийн 1907005150068 дугаартай хэргийг 2020 оны 04 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, ******* настай, яс үндэс казак, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Хангай сервис” худалдааны төвд бараа зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* тоотод оршин суух ******* овогт М.Э /РД: /
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, ******* настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд цахилгааны ангид суралцдаг, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт ******* дүүрэг,*******, тоотод оршин суух овогт Б.П /РД: /
Монгол Улсын иргэн, -ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, настай, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын засварчны ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 11-9 тоотод оршин суух ******* овогт Д.Д /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч М.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.П, Д.Д нартай бүлэглэн Л.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны яллагдагч Д.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.П, М.Э нартай бүлэглэн Л.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б.П нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Э, Д.Д нартай бүлэглэн Л.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Л. шүүхийн хэлэлцүүлэгт: “...Дүүгийнхээ хамтаар ахындаа очихоор явж байгаад шүүгдэгч нартай таарсан. Гэтэл , , нар намайг дуудаад пиво гаргаж ирээд хамт ууж байгаад явах гэж байтал намайг мөрлөөд хамар руу цохиод түлхэж унагасан.” гэв.
Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...11 сарын 21-нд миний төрсөн өдөр байсан. Тэгээд найзуудаараа заал авъя гэж тохироод заал авчаад гэрлүүгээ харих замд гэх залуутай таарсан. таньдаг хүүхэд байна гээд очиж гар бариад мэндэлсэн. Бид нар хэн юм бэ гэхэд хэн байх нь та нарт ямар хамаатай юм найзуудаа аваад яв гэхэд очоод цохьсон. Би араас нь очоод бас цохьсон. , бид 2-ыг татаж аваад түлхэж унагаагаад тэгээд энэ 2-ыг салгаж авсан. Бид 3 уучлалт гуйгаад дэлгүүрийн үүдэнд ус авах гэж очоод байж байтал ах нь машинтай явж таараад тэгээд цагдаад дуудлага өгөөд бид нар цагдаа дээр очсон.” гэв.
Шүүгдэгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...11 сарын 21-нд ы төрсөн өдөр болоод заал авч дуусаад бид нар 4 дүгээр хороонд байх гэрлүүгээ харих гээд явж байтал той таарсан. Тэгээд бид нар той би гар бариад манай хэд наадах чинь хэн юм гэтэл хэн байх нь ямар хамаатай юм наадуулаа аваад яв гэж хэлсэн. Миний уур хөдлөөд ийг цохиод авсан чинь цаанаас ийг цохиж Дахку бид 2-ыг татаад ийг түлхэж унагаасан. Тэгээд ид ус авч өгөх гээд явсан боловч дэлгүүр хаасан байсан. Тэгээд байж байтал ийн ах нь ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...11 сарын 21-ны өдөр ы төрсөн өдөр болоод тэгээд бид хэд заал авсан гэрлүүгээ харих замдаа той таарсан тэнд таньдаг хүүхэд явж байна очоод мэндэлчээд ирье гээд дээр очоод байж байхад нь хэн юм бэ гэхэд та нарт хамаагүй наадуулаа аваад яв гэхэд ийг араас нь очиж цохиод, бас цохиод би ыг татах гэсэн боловч түлхээд унагаасан тэгээд уучлалт гуйгаад ус авч өгч нүүрийн цэвэрлүүлэх гэсэн боловч дэлгүүрүүд хаалттай байсан тэгээд нэг дэлгүүрийн хаалга нүдээд зогсож байтал ах нь ирээд цагдаа дуудчихсан байсан.” гэв.
Өвсөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “...Тэгээд бид нар хохирогчийн ээжтэй очиж уулзсан. Хохирогчийг эмнэлэгт үзүүлэхэд би цуг яваад яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай гээд шинжилгээний зардалд 135,000 төргийг төлсөн. ы ээж бид 2 гарсан зардлуудыг хувааж төлсөн. Тэр бүгдийг хохирогчийн ээж дэвтэр дээр тэмдэглэж авч байсан. Миний нийт төлсөн эмчилгээний зардалд 965,000 төгрөгийг төлсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд ******* дүүргийн 4 дүгээр хороо Их-Ам 5-1 тоотод ахындаа орчихоод ахынхаасаа гараад хойшоо гэр рүүгээ гэх дүүгийнхээ хамт 7 дугаар гудамж билүү 8 дугаар гудамжинд явж байтал бид хоёрын өөдөөс 6 хүүхэд булан тойрч гарч ирсэн. Тэгээд бид хоёр хажуугаар нь зөрөөд өнгөрсөн чинь нэг нь бид хоёрын араас хөөе гэж дуудахаар нь би эргэж харсан. Тэгсэн нэг хүүхэд нь надаас тамхи асуухаар нь тухайн үед би тамхи татаж явж байсан болохоор татаж байсан тамхиа өгчихөөд гэх хүүхдийг нь "одоо чи наад хүүхдүүдээ аваад яв " гэж хэлсэн чинь нь наад үгээ чи дахиад хэл дээ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхдүүд бөөндөө зогсож байснаа гэнэт л нэг гар ирээд миний нүд рүү цохьсон. Тэгээд би нүдээ дараад байж байтал дахиад нэг нь миний хамар руу цохьсон чинь би газар унасан. Тэгээд намайг газар унасан байхад миний ар нуруу болон хэвлий мөн толгой хэсэг рүү бөөнөөрөө тал талаас өшиглөөд байсан. Тэгээд нөгөө хүүхдүүд намайг зодохоо болиод цаашаа явж байснаа буцаж ирээд "яасан зүгээр үү" гээд асуугаар нь "миний нүд, хамар толгой өвдөөд байна гэж хэлсэн тэгээд би нөгөө хүүхдүүдэд хандан "та нар надад дэлгүүрээс ус авч ирээд өгчих би яаж ийм цус нөжтэй гэртээ харих юм гэж хэлээд бид нар бөөнөөрөө дэлгүүр орсон боловч дэлгүүр хаалттай байсан. Тэгээд дэлгүүрийн гадаа байж байтал манай ах машинтай ирээд яасан юу болсон гэж асуухаар нь "би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн чинь манай ах цагдаад дуудлага өгсөн. Гомдолтой байна. Миний хамар мурийсан байгаа удахгүй хагалгаанд орно, хагалгааныхаа мөнгийг нэхэмжилнэ. Мөн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "******* караоке"-ны Баяндэлгэр гэх хүний барилгын туслах ажлыг өдрийн 40.000 мянган төгрөгийн цалинтай ажил хийж байсан. Зодуулснаасаа болоод ажлаа хийж чадахаа больсон. Энэ хугацааны мөнгө нэхэмжилж авмаар байна..." гэх мэдүүлэг,/хх-ийн 7-10 дугаар хуудас/
Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн эзэмшлийн суудлын тэрэгтэй ******* дотроо таксинд явж байгаад орой 23 цагийн орчимд гэртээ харих гээд ******* дүүргийн 4 дүгээр хороо 16 дугаар гудамжны үзүүрт явж байтал дэлгүүрийн үүдэнд манай төрсөн эгчийн хүүхэд болох 4-5 хүүхдүүдийн хамт байж байхаар нь "чи гэртээ харихгүй наанаа юу хийж байгаа юм бэ " гэж асуухад " ах бид хоёр гэртээ харих гээд явж байтал энэ хүүхдүүд ахыг зодчихлоо" гэж хэлсэн. Тэгээд би хартал манай дүү доошоо тонгойгоод нүүрээ дараад сууж байхаар нь "яасан, юу болсон бэ" гэж асуусан чинь би сая тэй хамт явж байтал энэ хүүхдүүд намайг зодсон гэж хэлсэн тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан, хамарнаас нь цус гарсан хамар нь бага зэрэг мурийсан байсан.” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай ах бид хоёр ахындаа очиж уулзчихаад гэрлүүгээ явж байтал Нисэхийн *******-р гудамжны доод үзүүрт хэсэг хүүхдүүд байсан. Манай ах тэр хүүхдүүдтэй мэндэлчихээд явтал бид 2-ын араас дуудсан. Тэр үед манай ах наадуулаа аваад яв гэж хэлсэн. Гэтэл хүүхдүүд ирээд чи юу гээд байгаа юм бэ гээд манай ахыг цохиод унагаасан. Ахыг газар унасаны дараа тэр хүүхдүүд манай ахыг тал талаас нь өшиглөөд байсан. Бор куртик өмссөн нь эхлээд манай ахыг нүүр лүү нь цохьсон чинь улаан малгай өмссөн хар куртиктай нь татаж унагаад тал талаас нь өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би МСҮТ-ийн зааланд сагсны секцээ тараад гэрлүүгээ явж байгаад ангийнхаа хүүхдээс пүүз авчихаад харих гээд явж байхад манай хорооны хүүхдүүд хашааны буланд зогсож байхаар нь би очсон чинь гэнэт зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгасан. Тэгсэн чинь нөгөө зодуулсан ахыгаа дуудаад ax нь ирээд та нар нэг нь ч битгий яваарай гэж хэлчихээд эргээд ирэхдээ цагдаатай ирсэн. Хүрч зодож цохьсон асуудал байхгүй. Бор куртиктай Пүрвээ гээд хүүхэд эхлээд цохьсон.” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Өнөөдөр ы төрсөн өдөр гээд зааланд тоглосон юм. Тэндээс гараад хорооруугаа алхаж байгаад хоёр хүүхэдтэй таарсан. Тэр хоёр хүүхдийн нэгэнтэй нь гар бариад гэнэт муудалцаад цохиод газар унахаар нь тал талаас нь өшиглөөд цохиод байсан. Тэгхээр нь , хоёрыг боль гээд татаад болиулсан бөгөөд очоод уучлалт гуйя гэж хэлээд уучлалт гуйсан. Тэгээд нүүр гарыг нь угаах гээд дэлгүүр лүү усанд явсан чинь ах нь ирээд та нар яаж байгаа юм бэ гээд тэр ах цагдаа дуудаад цагдаа дээр ирсэн. Эрлэн, , гурав нүүр шанаа хэсэг рүү цохиод унахаар нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг,
/хх-ийн ******* дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/596 дугаар:
1. Л.ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн дээд зовхи, зүүн нүдний салстад цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 23 дугаар хуудас/
Дахин шинжээч нарын гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №315 дугаартай:
1. 2019-11-25-ны №08 ш/э 676 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Хамар яс болон ухархайн дотор ханын хугарал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаардаг" гэх дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 86-88 дугаар хуудас/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 89 дүгээр хуудас/
М.Э, Б.П, Д.Д нарын нас тоолсон тэмдэглэл,
/хх-ийн 101-103 дугаар хуудас/
Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 106 дугаар хуудас/
“Хангай сервис” ХХК-ний М.Эы цалингийн тодорхойлолт
/хх-ийн 107 дугаар хуудас/
М.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа,/хх-ийн 108 дугаар хуудас/
М.Эы оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 109 дүгээр хуудас/
М.Эы хувийн байдлыг тогтоосон баримтууд
/хх-ийн 110-113 дугаар хуудас/
Б.Пын оршин суугаа хорооны тодорхойлолт,
/хх-ийн 116 дугаар хуудас/
******* дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Б.Пын тодорхойлолт, /хх-ийн 1 дугаар хуудас/
Б.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 1******* дугаар хуудас/
Б.Пын хувийн байдлыг тогтоосон баримтууд
/хх-ийн 120-128 дугаар хуудас/
Д.Ды оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 131 дүгээр хуудас/
******* дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Д.Ды тодорхойлолт, /хх-ийн 132 дугаар хуудас/
Д.Ды иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 133 дугаар хуудас/
Д.Ды хувийн байдлыг тогтоосон баримтууд
/хх-ийн 134-146 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Б.П, М.Э, Д.Д нар бүлэглэн ыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар болон хохирогчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул М.Э, Б.П, өсвөр насны шүүгдэгч Д.Д, нарыг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус бүрд нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан гэж үзэж , цаашид гаргах хохирлын зардлыг хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байна гэж заасан байдаг. 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналыг гаргаж байгаа нь шүүгдэгч нарын харилцан адилгүй хувийн байдал зэргийг нь харгалзан үзсэн тул прокурорын зүгээс нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан. гэх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “... Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй танилцлаа. Шүүгдэгч нар хохирогч ын биед хөнгөн хохирол учруулсны улмаас гарсан эмчилгээний зардлыг бүрэн төлсөн тухай прокурорын дүгнэлтэд дурьдсан мөн шүүгдэгч ы хувьд хэрэг гарах үед насанд хүрээгүй байсан нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах боломжтой. Шүүгдэгч нь энэ зодооныг эхлүүлсэн боловч тухайн хэрэгт холбогдох үеийн хувийн шалтгааныг харгалзаж ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. , Даулэтхан нар нь ******* дүүргийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг. Энэ жил төгсөх байсан боловч хорио цээрийн улмаас сургуулиа төгсөж чадаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү. Шүүгдэгч ы хувьд хохирогчид учирсан эмчилгээний зардлуудыг цаг тухай бүрт нь төлж барагдуулж байсан. Өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй тохиолдлын шинж чанартай гэмт хэрэгт анх удаа холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.П, М.Э, өсвөр насны шүүгдэгч Д.Д нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.П, Д.Д нартай бүлэглэн Л.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.П, М.Э нартай бүлэглэн Л.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Э, Д.Д нартай бүлэглэн Л.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тусүйлдсэн болох нь:
Хохирогч Л. шүүхийн хэлэлцүүлэгт: “... Дүүгийнхээ хамтаар ахындаа очихоор явж байгаад шүүгдэгч нартай таарсан. Гэтэл , , нар намайг дуудаад пиво гаргаж ирээд хамт ууж байгаад явах гэж байтал намайг мөрлөөд хамар руу цохиод түлхэж унагасан.” гэх,
Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Найзуудаа аваад яв гэхэд очоод цохьсон. Би араас нь очоод бас цохьсон. , бид 2-ыг татаж аваад түлхэж унагаагаад тэгээд энэ 2-ыг салгаж авсан. Бид 3 уучлалт гуйгаад дэлгүүрийн үүдэнд ус авах гэж очоод байж байтал ах нь машинтай явж таараад тэгээд цагдаад дуудлага өгөөд бид нар цагдаа дээр очсон.” гэх,
Шүүгдэгч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Миний уур хөдлөөд ийг цохиод авсан чинь цаанаас ийг цохиж Дахку бид 2-ыг татаад ийг түлхэж унагаасан. Тэгээд ид ус авч өгөх гээд явсан боловч дэлгүүр хаасан байсан. Тэгээд байж байтал ийн ах нь ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэх,
Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... ийг араас нь очиж цохиод, бас цохиод би ыг татах гэсэн боловч түлхээд унагаасан. Тэгээд уучлалт гуйгаад ус авч өгч нүүрийн цэвэрлүүлэх гэсэн боловч дэлгүүрүүд хаалттай байсан тэгээд нэг дэлгүүрийн хаалга нүдээд зогсож байтал ах нь ирээд цагдаа дуудчихсан байсан.” гэх,
Өвсөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “... Цагдаагийн газраас хүүхэд чинь цагдаагийн хэлтэс дээр шалгадаж байна гээд дуудхаар нь очсон. Тэгээд бид нар хохирогчийн ээжтэй очиж уулзсан. Хохирогчийг эмнэлэгт үзүүлэхэд би цуг яваад яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай гээд шинжилгээний зардалд 135,000 төргийг төлсөн. ы ээж бид 2 гарсан зардлуудыг хувааж төлсөн. Тэр бүгдийг хохирогчийн ээж дэвтэр дээр тэмдэглэж авч байсан. Миний нийт төлсөн эмчилгээний зардалд 965,000 төгрөгийг төлсөн.” гэх,
Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... доошоо тонгойгоод нүүрээ дараад сууж байхаар нь "яасан, юу болсон бэ" гэж асуусан чинь би сая тэй хамт явж байтал энэ хүүхдүүд намайг зодсон гэж хэлсэн тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан, хамарнаас нь цус гарсан хамар нь бага зэрэг мурийсан байсан.” гэх,
Насанд хүрээгүй гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ахыг газар унасны дараа тэр хүүхдүүд манай ахыг тал талаас нь өшиглөөд байсан. Бор куртик өмссөн нь эхлээд манай ахыг нүүр лүү нь цохьсон чинь улаан малгай өмссөн хар куртиктай нь татаж унагаад тал талаас нь өшиглөөд байсан.” гэх,
Насанд хүрээгүй гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хорооны хүүхдүүд хашааны буланд зогсож байхаар нь би очсон чинь гэнэт зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгасан. Тэгсэн чинь нөгөө зодуулсан ахыгаа дуудаад ax нь ирээд та нар нэг нь ч битгий яваарай гэж хэлчихээд эргээд ирэхдээ цагдаатай ирсэн. Хүрч зодож цохьсон асуудал байхгүй. Бор куртиктай Пүрвээ гээд хүүхэд эхлээд цохьсон.” гэх,
Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... цохиод газар унахаар нь тал талаас нь өшиглөөд цохиод байсан. Тэгэхээр нь , хоёрыг боль гээд татаад болиулсан бөгөөд очоод уучлалт гуйя гэж хэлээд уучлалт гуйсан. Тэгээд нүүр гарыг нь угаах гээд дэлгүүр лүү усанд явсан чинь ах нь ирээд та нар яаж байгаа юм бэ гээд тэр ах цагдаа дуудаад цагдаа дээр ирсэн. Эрлэн, , гурав нүүр шанаа хэсэг рүү цохиод унахаар нь өшиглөсөн.” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/596 дугаартай: Л.ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн дээд зовхи, зүүн нүдний салстад цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх,
Дахин шинжээч нарын гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №315 дугаартай:
1. 2019-11-25-ны №08 ш/э 676 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Хамар яс болон ухархайн дотор ханын хугарал эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаардаг" гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П, М.Э, өсвөр насны шүүгдэгч Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.П, М.Э, өсвөр насны шүүгдэгч Д.Д нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.ийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогчид эмчилгээний зардал төлөгдсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч Б.П, М.Э, өсвөр насны шүүгдэгч Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч Б.П, М.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, өсвөр насны шүүгэдгч Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.П, М.Э, өсвөр насны шүүгдэгч Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт М.Э, овогт Б.П, ******* овогт Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.П нарт тус бүр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.П, өсвөр насны шүүгдэгч Д.Д нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Э, Б.П, өсвөр насны шүүгдэгч Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Б.П, өсвөр насны шүүгдэгч Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ