Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч С.Цэрэндалай,

Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт И.Бод холбогдох эрүүгийн 1907005320069 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, ээж, ахын хамт ******* дүүрэг,*******,******* тоотод оршин суух,

Урьд Нийслэлийн ******* дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар 1 жил 9 сар 20 хоногийн эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлөгдсөн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1425 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллага эдлүүлэхээр тогтоож, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ******* овогт И.Б /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч И.******* нь нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* дүүргийн******* 64 дүгээр байрны 01 тоотод А.*******ын толгой нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч И.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эхнэр Нарлагт хоносон. *******а өглөө нь шартаад байна гэхээр нь архи авч өгсөн. Тэгээд архиа ууж дуусаад одоо болно эхнэр ирээд бөөн юм болно, гар гэхэд *******а гарахгүй болохоор нь ганц, хоёр цохьсон нь үнэн.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагийн үед Уурхайчдын 5 дугаар байрнуудын тэнд зүс таних *******, нартай таарсан. Бид гурав шараа тайлья гэж ярилцаад 10 шард байдаг *******агийн гэрт очсон. Хажуу талын дэлгүүрээс нь 0,75 литрийн Сайхан нэртэй архи эхлэж би авсан. *******агийн гэрт орж эхний шил архиа бид 3 хувааж уусан. 12 цагийн үед гэрлүүгээ харьлаа гээд явсан. Архи дууссаны дараа *******агийн дүү Тоогий гаднаас орж ирсэн. Тоогий дэлгүүр гарч Сайхан нэртэй 0,75 литрийн архи хоёр шилийг авч ирсэн. Уугаад юм яриад сууж байсан. Тэгээд тамхигүй байсан болохоор а тамхи олоод ирье гээд гараад явсан. Баттогтох бид хоёр гэрт үлдсэн болохоор Баттогтох намайг зодсон байх. Бид хоёроос өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 18-20 дугаар хуудас/

 

            Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч Б.аны хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Чулуут 10 цагаас 13 цагийн орчимд ******* дүүргийн************** дүгээр орцонд зодуулсан байдалтай нэг хүн байна яваад оч гэсний дагуу байрны 1 дүгээр орцонд ирэхэд овог нэрээ хэлж чадахгүй архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн үед уг хүний толгойноос цус гараад хатсан байдалтай байхаар нь 103-т хүлээлгэн өгчихөөд тус байны 1 тоот хаалга онгорхой байхаар нь яваад ортол тус байранд оршин суух И.Б гэх залуу гэртээ согтуу байж байсан. Түүний төрсөн ах И.а байрны гадаа мөн согтуу байж байхаар нь хамт эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг,

                /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

            Гэрч А.аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр ахлах ахлагч Д.ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд станцаар************** дүгээр орцонд зодуулсан байдалтай нэг хүн байна гэсний дагуу очиж шалгахад тус байрны орцны 1-р давхрын шатан дээр 35-40 орчим насны эрэгтэй хүн байсан ба толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Тус байрны 01 тоот хаалга онгорхой байхаар нь ын хамт дотогшоо орж том өрөөнд нь ороход Баттогтох гэгч нь нилээн согтуу гэртээ ганцаараа байсан ба гэрийнх нь шалан дээр дэвссэн улаан цоохор өнгийн хивс нь нилэнхүйдээ цус болсон байсан. Тэгээд Баттогтох гэх залуугаас танай орцонд байгаа залууг таних уу, танай гэрт юу болсон юм бэ гэхэд Баттогтох нь *******а гэх залуу манайд архи уусан юм, тэгээд би гэрээсээ гаргах гэтэл манай гэрээс гарахгүй надаас хэрүүл нэхээд байхаар нь би толгой руу нь ганц хоёр удаа өшиглөсөн байх, тэгээд гэрээсээ чирээд гаргасан юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Гэрч И.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө би гэртээ байж байсан чинь гаднаас А.*******а, нар орж ирсэн. Тэгсэн нэг их удалгүй би гэртээ харьлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд А.*******а надаас ганц шил архи уух уу гэж асуухаар нь тэгье гэж хэлээд бид хоёр дэлгүүр орж нэг шил архи аваад буцаад манай гэрт ороод хоёулаа ууж дуусгасан. Тэгсэн гаднаас манай дүү Баттогтох орж ирсэн. Тэгээд би гарч дахин нэг шил архи авч А.*******а, манай дүү бид гурав хувааж уучихаад тухай үед тамхи байхгүй байсан болохоор би тамхи татах санаатай гэрээсээ гараад гадуур 30-40 минут явж байгаад буцаад байрныхаа гадаа хүрээд иртэл манай байрны гадаа цагдаа нар ирсэн байсан. Тэгээд намайг цагдаа руу аваад явсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 26 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/10 дугаартай:

            “1. А.*******ын биед толгойн хуйханд шарх, доод уруулын салстад язрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”

            /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 53 дугаар хуудас/

 

            ******* дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 66 дугаар хуудас/

 

            Иргэний үнэмлэхийн хуудас, /хх-ийн 67 дугаар хуудас/

 

            Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Бод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч И.******* нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* дүүргийн******* 64 дүгээр байрны 01 тоотод иргэн А.*******ын толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, доод уруулын салстад язрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч И.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Эхнэр Нарлагт хоносон. *******а өглөө нь шартаад байна гэхээр нь архи авч өгсөн. Тэгээд архиа ууж дуусаад одоо болно эхнэр ирээд бөөн юм болно, гар гэхэд *******а гарахгүй болохоор нь ганц, хоёр цохьсон нь үнэн...” гэх,    

            Хохирогч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагийн үед Уурхайчдын 5 дугаар байрнуудын тэнд зүс таних *******, нартай таарсан. Бид гурав шараа тайлья гэж ярилцаад 10 шард байдаг *******агийн гэрт очсон. Хажуу талын дэлгүүрээс нь 0,75 литрийн Сайхан нэртэй архи эхлэж би авсан. *******агийн гэрт орж эхний шил архиа бид 3 хувааж уусан. 12 цагийн үед гэрлүүгээ харьлаа гээд явсан. Архи дууссаны дараа *******агийн дүү Тоогий гаднаас орж ирсэн. Тоогий дэлгүүр гарч Сайхан нэртэй 0,75 литрийн архи хоёр шилийг авч ирсэн. Уугаад юм яриад сууж байсан. Тэгээд тамхигүй байсан болохоор а тамхи олоод ирье гээд гараад явсан. Баттогтох бид хоёр гэрт үлдсэн болохоор Баттогтох намайг зодсон байх. Бид хоёроос өөр хүн байгаагүй.” гэх,

            Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед уг хүний толгойноос цус гараад хатсан байдалтай байхаар нь 103-т хүлээлгэн өгчихөөд тус байны 1 тоот хаалга онгорхой байхаар нь яваад ортол тус байранд оршин суух И.Б гэх залуу гэртээ согтуу байж байсан. Түүний төрсөн ах И.а байрны гадаа мөн согтуу байж байхаар нь хамт эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн.” гэх,

            Гэрч А.аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус байрны 01 тоот хаалга онгорхой байхаар нь ын хамт дотогшоо орж том өрөөнд нь ороход Баттогтох гэгч нь нилээн согтуу гэртээ ганцаараа байсан ба гэрийнх нь шалан дээр дэвссэн улаан цоохор өнгийн хивс нь нилэнхүйдээ цус болсон байсан. Тэгээд Баттогтох гэх залуугаас танай орцонд байгаа залууг таних уу, танай гэрт юу болсон юм бэ гэхэд Баттогтох нь *******а гэх залуу манайд архи уусан юм, тэгээд би гэрээсээ гаргах гэтэл манай гэрээс гарахгүй надаас хэрүүл нэхээд байхаар нь би толгой руу нь ганц хоёр удаа өшиглөсөн байх, тэгээд гэрээсээ чирээд гаргасан юм гэж хэлсэн” гэх,

            Гэрч И.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд би гарч дахин нэг шил архи авч А.*******а, манай дүү бид гурав хувааж уучихаад тухай үед тамхи байхгүй байсан болохоор би тамхи татах санаатай гэрээсээ гараад гадуур 30-40 минут явж байгаад буцаад байрныхаа гадаа хүрээд иртэл манай байрны гадаа цагдаа нар ирсэн байсан. Тэгээд намайг цагдаа руу аваад явсан” гэх

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/10 дугаартай: А.*******ын биед толгойн хуйханд шарх, доод уруулын салстад язрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч И.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...эмчилгээ хийлгээгүй, гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд И.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт И.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ