| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0081/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч М.Батмөнх,
Шүүгдэгч М.Б, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б.Э, Агь овогт М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007001280080 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, үйлдвэрлэлийн цахилгааны механикч мэргэжилтэй, хүүхэд асрагчийн ажил эрхэлдэг, *******,******* тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, ******* овогт Б.Э, / /.
Монгол Улсын иргэн,*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролхой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, "*******" ХХК-д орчуулагчийн ажил эрхэлдэг, ******* тоотод нөхөр 1 хүүхдийн хамт оршик суух, Агь овогт М.Б, / /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо Гялаан мөсний задгайд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 01 цагийн орчимд М.Бтэй маргалдан улмаар түлхэн газар унагаж дагз хэсгээр нь авдарын ирмэг мөргүүлж, зүүн гуя руу өшиглөж биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо Гялаан мөсний задгайд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 01 цагийн орчимд Б.Этэй маргалдан улмаар нүүр лүү нь алгадаж, толгой руу 3 удаа өшиглөж, толгойг нь газар мөргүүлж зодож биед нь тархи доргилт, хамар ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, дух зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, 2 нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр бид хоёрыг ийн гэр бүлтэй цуг салхинд гараад орой болсон тул манайд хоночих гээд ийнд хонохоор болоод цуг хөзөр тоглоод сууж байтал маш олон удаа над руу болон нөхөр лүү маань салаавч гаргаж пизда гэх мэтээр доромжлоод байхаар нь би эмэгтэй хүн байж болиочээ гэтэл гарч яваад буцаж орж ирсэн. Тэгээд зайл гээд бүтээлэг авч шидэхдээ над руу хундага шидсэн. Би ухраад холдсон боловч над руу ойртоод иртэл нөхөр маань миний өмнүүр ороод бид хоёрыг хамт өшиглөөд хойш нь унагаасан. Би унаж босож ирээд өөрийгөө хамгаалах зорилгоор очиж үснээс нь зулгаагаад зодолдож байхдаа гэмтэл учируулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Анхбаяр, нар манайд ирсэн. Архи ууж гадаа сууж байгаад гэртээ орсон. Анхаа, Цэндээ хоёртой тоглож байгаад хоорондоо маргалдаад байж байхад орж ирээд чи болиоч гэсэн. Тэгээд Анхаа намайг гэрээс гараад зайл гэхээр нь гарч яваад буцаж орж ирээд нөхөртөө уурлаад, Анхаатай маргалдаж байгаад түлхтэл ард нь зогсож байгаад унчихсан. Тэрнээс болоод хоорондоо үсдэлцээд зодолдоод байж байтал хадам аав гарч ирсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... багийнхаа явдлыг ярьж байгаад , хоёр луу та нар шаагаад бай, май шүү гээд салаавч гаргаад энэ бүдүүлэг үг яриагаа хэрэглээд үг нь чангараад хараал хэлэх нь ихсээд байхаар нь би больж болдоггүй юм уу битгий ийм авир гаргаад бай гэхэд гарч яваад 5-10 минут болоод эргэж орж ирээд та нар намайг муулж байна уу гээд нөхрөө алгадаж, урд газар сууж байсан бүтээлгээ аваад сэвэхэд хундага шидэгдээд миний толгойн зулай хэсэгт оносон. Тэгтэл нөхөр нь 2 гарыг нь бариад орон дээр нэг хэсэг дарахад орилоод эсэргүүцээд байхаар нь тавьсан. Манай нөхөр миний урд зогсоод ийг боль гээд гараараа хаахад бид хоёрыг цуг түлхэж би арагшаа саваад авдарын ирмэгийг дагзаараа мөргөж унасан. Тэгээд би босож ирээд хацарт нь алгадаж 2 биенээ үсдээд зулгааж энэ чигээрээ гэрийн үүдэнд гараад би үсдээд газар нүүрээр нь дарчихсан. Надад учруулсан гэмтлүүдийг учруулсан. Надтай үсдэлцэж байхдаа зүүн гуя руу өшиглөсөн. Шөнийн 01 цагийн орчимд зодолдсон байх. Гадаа гаргаад би ийг үсдээд дарж байхдаа газар мөргүүлсэн. Тэгэхэд нүүр хамар хацар нь гэмтсэн гэж бодож байна. Гомдолгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нөхрийн хамт Налайхад явж байхад залгаад хөдөө танайд очъё гэхээр нь тэг тэг гээд Гялаан мөс гэх газар манай гэрт ирсэн. эхнэр тэйгээ ирээд архи, пиво ууцгаасан. надтай үл ялих зүйл дээрээс болж маргалдаж зайл гэхээр нь би салаавч өгчихөөд гарч яваад гэрийн гаднаас сонссон чинь манай нөхөрт , хоёр намайг муулж эхнэрээсээ сал барь гэхээр нь- би гэрт ороод нөхрөө хөл рүү нь өшиглөхөд миний гарнаас бариад дээр суусан. намайг зүүн хацарт алгадаад унагаасан. Би босож ирээд эд уурлаад ийг хойш нь түлхэхэд Анхаа ард зогсож байгаа эхнэрээ дараад унасан. Тэгээд босож ирээд намайг үснээс татаж доош нь дараад нүүрэнд алгадаад толгой руу 3 удаа өшиглөж гэрийн гадна чирч гаргаад биеийн аль таарсан хэсэгт олон удаа өшиглөж зодсон. Нөхөрт нь салаавч өглөө гээд намайг зодсон. намайг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан. Гомдолгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтаж байхад шөнө манай бэр ийн дуу нь гараад аллаа гээд орилох чимээнээр сэрээд гараад очсон чинь гэрийнх нь хаалгаар дөнгөж гараад нэг хүүхэн ийг үсдээд дарчихсэн нүүрээр нь газар мөргүүлчихсэн байхаар нь би очоод боль боль гээд 2 тийшээ болгосон. Өглөө нь харахад ийн нүүр нь хавдсан байсан." гэх мэдүүлэг,
/хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр бид хоёрт тоглоомоор салаавч өгөөд юм ярих болгондоо бүдүүлэг үг хэлээд байсан чинь уурлаад яагаад манай нөхөр лүү салаавч өгөөд байгаа юм хажуу талын гэр лүү ор гэхэд гэрээс гарсан. ийг алгадаад унагаасан. Тэгээд шалан дээрээс босож ирээд ийг түлхэхэд ард нь байсан цуг түлхэгдээд давхраараа газар унаад босож ирээд ийг үсдэж аваад бие рүү хэд хэд өшиглөж үүд рүү чирээд хаалгаар дөнгөж гараад нүүрээр нь дарчихсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... намайг түлхэж ард байсан эхнэртэй давхраараа газар унаж эхнэр дагзаа юманд цохьсон. Тэр үед , барьцалдаж аваад үснээсээ зулгаацалдаж үүд рүү гарахад ах ирсэн. Муудалцсаны дараа ийн үс гэзэг нь сэгсийчихсэн, дагз нь хавдсан, гуя нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/167 дугаартай:
“1. Б.Эийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, дух, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, 2 нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.”
/хх-ийн 32-33 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/176 дугаартай:
“1. М.Бийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.”
/хх-ийн 34-35 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 57, 59 дүгээр хуудас/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 60-63 дугаар хуудас/
М.Бийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар
/хх-ийн 64, 67 дугаар хуудас/
М.Бийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 65 дугаар хуудас/
М.Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
/хх-ийн 66 дугаар хуудас/
М.Бийн ажлын газрын тодорхойлолт “Тансаг өргөө” констракшн ,
/хх-ийн 68 дугаар хуудас/
М.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд,
/хх-ийн 69-73 дугаар хуудас/
М.Бийн Хаан банкны дансны хуулга,
/хх-ийн 75-91 дүгээр хуудас/
Б.Эийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 93 дугаар хуудас/
Б.Эийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
/хх-ийн 94 дүгээр хуудас/
Б.Эийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
/хх-ийн 95 дугаар хуудас/
Б.Эийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 96 дугаар хуудас/
*******ны тодорхойлолт,
/хх-ийн 97 дугаар хуудас/
Б.Эийн ажлын газрын тодорхойлолт
/хх-ийн 98 дугаар хуудас/
Б.Эийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд,
/хх-ийн 99-102 дугаар хуудас/
Б.Эийн Хаан банкны дансны хуулга,
/хх-ийн 103-112 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “....Шүүгдэгч Б.Э, М.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Э, М.Б нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөр торгох яллыг 90 хоногт хэсэгчилэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдөд төлөх өр төлбөргүй, энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан таслан сэргийлэх хувийн баталгаа гаргуулах арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. ” гэх,
Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн “...Б.Э нь бага насны хоёр хүүхэдтэй, хүүхэд асрагчын ажил хийдэг, торгох ялаа төлөхгүй бол хорих ял болох учраас торгох ял төлөх хугацааг 5 сараар тогтоож өгнө үү гэсэн саналтай байна.” гэх,
Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч М.Батмөнх “... Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б, Б.Э нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч овогтой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо Гялаан мөсний задгайд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 01 цагийн орчимд М.Бтэй маргалдан улмаар түлхэн газар унагаж дагз хэсгээр нь авдарын ирмэг мөргүүлж, зүүн гуя руу өшиглөж биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч овогтой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо Гялаан мөсний задгайд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 01 цагийн орчимд Б.Этэй маргалдан улмаар нүүр лүү нь алгадаж, толгой руу 3 удаа өшиглөж, толгойг нь газар мөргүүлж зодож биед нь тархи доргилт, хамар ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, дух зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, 2 нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь:
шүүгдэгч М.Бийн: “... маш олон удаа над руу болон нөхөр лүү маань салаавч гаргаж пизда гэх мэтээр доромжлоод байхаар нь би эмэгтэй хүн байж болиочээ гэтэл гарч яваад буцаж орж ирсэн. Тэгээд зайл гээд бүтээлэг авч шидэхдээ над руу хундага шидсэн. Би ухраад холдсон боловч над руу ойртоод иртэл нөхөр маань миний өмнүүр ороод бид хоёрыг хамт өшиглөөд хойш нь унагаасан. Би унаж босож ирээд өөрийгөө хамгаалах зорилгоор очиж үснээс нь зулгаагаад зодолдож байхдаа гэмтэл учируулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөртөө маш их харамсаж байгаа, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх,
шүүгдэгч Б.Эийн: “...Анхаа намайг гэрээс гараад зайл гэхээр нь гарч яваад буцаж орж ирээд нөхөртөө уурлаад, Анхаатай маргалдаж байгаад түлхтэл ард нь зогсож байгаад унчихсан. Тэрнээс болоод хоорондоо үсдэлцээд зодолдоод байж байтал хадам аав гарч ирсэн. Хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байгаа, маш их хармсаж байна” гэх,
Хохирогч М.Бийн: “...Манай нөхөр миний урд зогсоод ийг боль гээд гараараа хаахад бид хоёрыг цуг түлхэж би арагшаа саваад авдарын ирмэгийг дагзаараа мөргөж унасан. Тэгээд би босож ирээд хацарт нь алгадаж 2 биенээ үсдээд зулгааж энэ чигээрээ гэрийн үүдэнд гараад би үсдээд газар нүүрээр нь дарчихсан. Надад учруулсан гэмтлүүдийг учруулсан. Надтай үсдэлцэж байхдаа зүүн гуя руу өшиглөсөн. Шөнийн 01 цагийн орчимд зодолдсон байх. Гадаа гаргаад би ийг үсдээд дарж байхдаа газар мөргүүлсэн. Тэгэхэд нүүр хамар хацар нь гэмтсэн гэж бодож байна. Гомдолгүй.” гэх,
Хохирогч Б.Эийн: “...Би гэрт ороод нөхрөө хөл рүү нь өшиглөхөд миний гарнаас бариад дээр суусан. намайг зүүн хацарт алгадаад унагаасан. Би босож ирээд эд уурлаад ийг хойш нь түлхэхэд Анхаа ард зогсож байгаа эхнэрээ дараад унасан. Тэгээд босож ирээд намайг үснээс татаж доош нь дараад нүүрэнд алгадаад толгой руу 3 удаа өшиглөж гэрийн гадна чирч гаргаад биеийн аль таарсан хэсэгт олон удаа өшиглөж зодсон. Нөхөрт нь салаавч өглөө гээд намайг зодсон. намайг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан. Гомдолгүй.” гэх,
Гэрч Ж.ын: “...Унтаж байхад шөнө манай бэр ийн дуу нь гараад аллаа гээд орилох чимээнээр сэрээд гараад очсон чинь гэрийнх нь хаалгаар дөнгөж гараад нэг хүүхэн ийг үсдээд дарчихсэн нүүрээр нь газар мөргүүлчихсэн байхаар нь би очоод боль боль гээд 2 тийшээ болгосон. Өглөө нь харахад ийн нүүр нь хавдсан байсан." гэх,
Гэрч С.ийн: “... ийг алгадаад унагаасан. Тэгээд шалан дээрээс босож ирээд ийг түлхэхэд ард нь байсан цуг түлхэгдээд давхраараа газар унаад босож ирээд ийг үсдэж аваад бие рүү хэд хэд өшиглөж үүд рүү чирээд хаалгаар дөнгөж гараад нүүрээр нь дарчихсан.” гэх,
Гэрч С.ийн:“... намайг түлхэж ард байсан эхнэртэй давхраараа газар унаж эхнэр дагзаа юманд цохьсон. Тэр үед , барьцалдаж аваад үснээсээ зулгаацалдаж үүд рүү гарахад ах ирсэн. Муудалцсаны дараа ийн үс гэзэг нь сэгсийчихсэн, дагз нь хавдсан, гуя нь хөхөрсөн байсан.” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/167 дугаартай: Б.Эийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, дух, зулайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, 2 нүдний дээд зовхи, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/176 дугаартай: М.Бийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Э, М.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э, М.Б нарын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нар нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар бие биенээсээ уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Б.Э, М.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Э, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Э, Агь овогт М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, М.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, М.Б нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ