| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0088/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Аид холбогдох эрүүгийн 2007001990088 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт Ж.А /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчимд ******* дүүргийн******* 9 дүгээр гудамжинд М.*******ыг нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр би Баян-******* төвийн урдаас такси барисан танидаг хүн таарсан тэгээд дэлгүүр орж архи аваад Баянзүрхийн 9 дүгээр гудамжны үзүүрт очиж уучихаад байж байтал М.*******тай маргалдаад байж байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчимд би ******* дүүргийн*******ны 9 дүгээр гудамжны үзүүрт явж байхад цагаан машинтай хүмүүс ирж зогсоод жолооч залуу цонхоо нээгээд ******* гэдэг айл хаана байдаг вэ гэхээр нь доохно байдаг даа гэхэд машин жолоодож явсан залуу нь наадахаа суулгачих гэсэн, тэгтэл арын суудлаас нь нэг залуу бууж ирээд машинд суу гэхээр нь суухгүй гэхэд за суучихаа заагаад өг гэхээр нь суусан. Тэгээд 9 дүгээр гудамж руу эргээд шороон замаар яваад гудамжны гол хавьд зогсож жолооч нь буугаад хажууд нь сууж байсан залуутай жолооны суудлаа сольж жолоочийн эсрэг талд сууж эргэж хараад чи яасан том пизда вэ гээд шууд миний хамар баруун нүд хавьд 2-3 удаа угсруулж цохиход хамраас цус гарч би хамраа дараад явахад цааш хөдөлж гудамжны үзүүрт нь очиж зогсоод нөгөө намайг цохьдог залуу бууж ирээд машин дотор цусаа гоожууллаа гээд татаж буулгаад баруун хавирга руу 2 удаа өшиглөж, миний цамцыг татаж ураад мултарахад цамцаараа цусаа арч гээд өгсөн. Би нүүрээ дараад сууж байхад нөгөө 2 залуу нь аятайхан байхгүй бол алчихна шүү, гол руу аваачаад алчихъя гэж байсан, явган суугаад нүүрээ дараад доошоо харчихсан болохоор ямар хүмүүс болохыг сайн хараагүй. гэх хүнийг танихгүй. Энэ хүн намайг зодсон гэдгийг тэр орой хайж яваад машины номерыг олж аваад Цоож гэдэг хүн гэж мэдсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй эмчилгээ хийлгэсэн ямар нэгэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/
Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр өөр гэх найзтай хамт дүүгийн улсын дугаартай машинтай таксинд явж байтал той ******* дүүргийн*******нд байрлах Баян ******* караокены тэнд таарсан юм тэгээд машиндаа суулгаад хүргэж өгөх гээд явсан гудамжыг нь мэдэхгүй байна. Баянзүрхийн гудамжинд явж байгаад нэг танихгүй залуу явж байтал зогсоод машинаас буугаад уулзаад буцаад суухдаа тэр залуутай хамт суугаад машинд гэнэт тэр залууг нүд хэсэг рүү нь нэг удаа цохиод 2-3 удаа өшиглөсөн тэгэхээр нь би бууж ирээд арын суудлаас боль гээд салгаад машинаас залууг буулгаад ийг аваад гэрийнх нь гадаа хүргэж өгөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би д байдаг гэдэг эгчийнд ирээд байхад миний багын найз ******* гэдэг залуу орж ирээд юм ярьж сууж байгаад нэг шил архи хувааж уусан. Тэгтэл тэрийг нь манай нөхөр хаанаас ч юм сонсоод орой нь хардаж *******ыг зодсон байна лээ. *******тай ямар нэг харилцаагүй, зүгээр л багын найзууд юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/284 дугаар:
“1.М.*******ын биед баруун дээд доод зовхи, баруун нүдний салст, цээж,
баруун гуянд цус хуралт, нүүр, баруун чихний дэмбээ, хүзүүнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 27 дугаар тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/,
Нийслэлийн ******* дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Ж.Аийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-37 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “... Шүүгдэгч Ж.Аийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцалга хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ж.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй , эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэх,
Шүүгдэгч нарын зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Аид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчимд ******* дүүргийн******* 9 дүгээр гудамжинд М.*******ыг нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Ж.Аийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэр өдөр би Баян-******* төвийн урдаас такси барисан танидаг хүн таарсан тэгээд дэлгүүр орж архи аваад Баянзүрхийн 9 дүгээр гудамжны үзүүрт очиж уучихаад байж байтал М.*******тай маргалдаад байж байсан”,
Хохирогч М.*******ын “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчимд ...Тэгээд 9 дүгээр гудамж руу эргээд шороон замаар яваад гудамжны гол хавьд зогсож жолооч нь буугаад хажууд нь сууж байсан залуутай жолооны суудлаа сольж жолоочийн эсрэг талд сууж эргэж хараад чи яасан том пизда шууд миний хамар баруун нүд хавьд 2-3 удаа угсруулж цохиход хамраас цус гарч би хамраа дараад явахад цааш хөдөлж гудамжны үзүүрт нь очиж зогсоод нөгөө намайг цохьдог залуу бууж ирээд машин дотор цусаа гоожууллаа гээ татаж буулгаад баруун хавирга руу 2 удаа өшиглөж, миний цамцыг татаж ураад мултарахад цамцаараа цусаа арч гээд өгсөн. Би нүүрээ дараад сууж байхад нөгөө 2 залуу нь аятайхан байхгүй бол алчихна шүү, гол руу аваачаад алчихъя гэж байсан, явган суугаад нүүрээ дараад доошоо харчихсан болохоор ямар хүмүүс болохыг сайн хараагүй. гэх хүнийг танихгүй. Энэ хүн намайг зодсон гэдгийг тэр орой хайж яваад машины номерыг олж аваад Цоож гэдэг хүн гэж мэдсэн...” гэх
Гэрч Э.ын ...“... зогсоод машинаас буугаад уулзаад буцаад суухдаа тэр залуутай хамт суугаад машинд гэнэт тэр залууг нүд хэсэг рүү нь нэг удаа цохиод 2-3 удаа өшиглөсөн тэгэхээр нь би бууж ирээд арын суудлаас би боль гээд салгаад машинаас залууг буулгаад ийг аваад гэрийнх нь гадаа хүргэж өгөөд яваад өгсөн” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/284 дугаар: М.*******ын биед баруун дээд доод зовхи, баруун нүдний салст, цээж, баруун гуянд цус хуралт, нүүр, баруун чихний дэмбээ, хүзүүнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Ж.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ