Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00091

 

2017 оны 01 сарын 03 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00091

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд оршин байгаа Баянгол дүүргийн татварын хэлтсийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч 2825627 тоот регистрын дугаартай гадаадын хөрөнгө оруулалтай Монгол пром ХХК нь 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, уул уурхай, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Монгол пром ХХК нь 2012 оны ХХОАтатварын 2,974,772 төгрөг, ААНОАТатварын 22,264,65 төгрө, ХШАктын 4,633,600 төгрөг, нийт 29,873,000 төгрөгийн өртэй байна.

Татварын алба нь өр төлбөрийг барагдуулахаар хуульд заасан шат дараалсан арга хэмжээ авч, татвар төлөгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан боловч өр төлбөр нь барагдаагүй бөгөөд захирал Олегович Теплинский нь хаягтаа байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй, 2012 оноос хойш татварын албанд ирээгүй, олдохгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Монгол пром ХХК-ийн захирал О.Теплинскийг эрэн сурвалжилж өгнө үү.

О.Теплинский нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-24 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар нь 6906274, утас нь 369968 болно гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь Монгол пром ХХК-ийн захирал О.Теплинскийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Монгол пром ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн үйл ажиллагаа явуулж буй газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, татвар төлөгчийн карт, татварын тооцооллын жагсаалт, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна. /хх-1, 3-7 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Монгол пром ХХК-ийн захирал Георгий Олегович Теплинскийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн үйл ажиллагаа явуулж буй газрын болон захирал О.Теплинскийн оршин суугаа газры хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

О.Теплинский нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-24 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар нь 6906274, утас нь 369968 болохыг зүйтэй байна.

Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол пром ХХК-ийн захирал Георгий Олегович Теплинскийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг болон Монгол пром ХХК-ийн захирал Георгий Олегович Теплинскийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4.О.Теплинский нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-24 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар нь 6906274, утас нь 369968 болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд оршин байгаа Баянгол дүүргийн татварын хэлтэс, утас-253268, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, утас-99197912.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД