Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 94

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч С.Цэрэндалай,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.,

Өсвөр насын шүүгдэгч Г.,

Шүүгдэгч Б.Б,  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б.Б, өсвөр насны шүүгдэгч овогт Ганчулууны нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907005420081 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн 2 дугаар хороо,******* тоотод оршин суух, ******* овогт Б.Б, /РД: /,

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт ******* дүүргийн 2 дугаар хороо Нарлаг 8-12 тоотод оршин суух, овогт ы , /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* дүүргийн 2 дугаар хороо 8-12 тоотод Б.той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч Г. нь 2019 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* дүүргийн 2 дугаар хороо 8-12 тоотод Б.Бтой маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Орой ажилаа тараад ирэхэд ах аавыг нүд рүү нь цохиод хөхрүүлсэн байхаар нь би гадаа гарч байгаад нүүр лүү нь цохисон” гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г. шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний дүү Г. нь өөрийн гэсэн эрхэлсэн тодорхой ажилгүй, ээж нь саяхан нас барсан амдралын түвшин доогуур зэрэг нөхцөл байдлыг нь шүүх харгалзан үзэж торгох ялын мөнгөн дүнгээс хасч өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр би байгууллагын шинэ жилд орчихоод 23 цагийн үед ******* дүүрэгт ирсэн. Нарантуул захын хажуу талын 80 дугаар байранд хадам аав , хадам ээж хоёртой нэг шил архи хувааж уучихаад хадам аавтай маргалдсан. Тэгээд байж байтал дүү орж ирээд хадам аавыг өмөөрч намайг нэг удаа цохисон. Тэгээд эмнэлэг дээр очсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг болсон өдрийг мартсан байна. 2019 оны 12 дугаар сард нэг орой манай хүргэн байгууллагын шагнал авлаа гээ халамцуу Нарлагийн 8-12 тоотод манай гэрт ирээд нэг шил архи хувааж ууж байхдаа намайг цохиод хөмсөг урууланд гэмтэл учруулсан. Тухайн үед миний баруун хөмсөг сэтрээд уруул хавдаж дотор талдаа язарсан мөн баруун нүд хөхөрч хавдсан” ...гэх мэдүүлэг /хх-ийн -18 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 угаар сарын 15-ны орой манай байгууллагын шинэ жил болж би оролцсон. Тэгээд Улаанбаатар хотод Нарантуулын хажууд байдаг 80 дугаар байранд жижүүр хийдэг хаам аав , ээж нар дээр очоод 23 цагийн үед *******ад хадмын гэрт буюу Нарлагийн 8-12 тоотод ирээд  аав той нэг шил архи хувааж уугаад дуусах үедээ маргалдаж би нүүрэн тус газарт нь цохиход зугатаад гарахдаа гэрийн босгонд тээглэж унаад босож зугтаахаар нь би араас нь гарч бариад авахад хадам дүү араас ирээд урууланд нэг удаа цохиж язлаад цус гарсан” ...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 15-ны орой хүргэн манай гэрт шагнал авсан гээд халамцуу нэг шил 0.75 литрийн соёрхол нэртэй архи авч ирсэнийг манай эхнэр бид гурав хувааж уусан. ...Шөнө 01 цагийн үед хүргэн той муудалцаад тэр миний нүүр лүү гараараа цохиод байсан. Миний дунд хүү гаднаас орж ирсэн ба яах гэж хөгшин хүн зодож байгаа юм гэж хүргэнд хэлэхэд над руу дайрсан. Хүү намайг өмөөрөхөд хүүг хүргэн хөөсөн. Гэрийн гадаа хүргэн ыг хүү цохиод уруулыг нь сэтэлчихсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/23 дугаартай:

  1. Б.ын биед нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/24 дугаартай:

  1. Б.Бын биед дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

            Г.ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 80 дугаар хуудас/,

 

            Г.ийн төрсний гэрчилгээний хуулбар

           /хх-ийн 84 дүгээр хуудас/,

           

            ******* дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт

            /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

            ******* ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2020/096 дугаар тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/,

 

            Б.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт

            /хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

            Б.Бын Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 90 дүгээр хуудас/

 

            Б.Бын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

            /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Б, Г. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б, Г. нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгчдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Г.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдөд төлөх өр төлбөргүй, энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан таслан сэргийлэх хувийн баталгаа гаргуулах арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэх,

Шүүгдэгч нараас Хамгийн бага ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б, Г. нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* дүүргийн 2 дугаар хороо 8-12 Нарлагийн 8-12 тоотод Б.той маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Г. нь 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 8-12 тоотод Б.Бтой маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учраалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...*******ад хадмын гэрт буюу Нарлагийн 8-12 тоотод ирээд  аав той нэг шил архи хувааж уугаад дуусах үедээ маргалдаж би нүүрэн тус газарт нь цохиход зугатаад гарахдаа гэрийн босгонд тээглэж унаад босож зугтаахаар нь би араас нь гарч бариад...” гэх,

 

Хохирогч Б.ын  “...манай хүргэн байгууллагын шагнал авлаа гээд халамцуу Нарлагийн 8-12 тоотод манай гэрт ирээд нэг шил архи хувааж ууж байхдаа намайг цохиод хөмсөг урууланд гэмтэл учруулсан. Тухайн үед миний баруун хөмсөг сэтрээд уруул хавдаж дотор талдаа язарсан...” гэх,

 

Гэрч Б.ын “...Шөнө 01 цагийн үед хүргэн той муудалцаад тэр миний нүүр лүү гараараа цохиод байсан. Миний дунд хүү гаднаас орж ирсэн ба яах гэж хөгшин хүн зодож байгаа юм гэж хүргэнд хэлэхэд над руу дайрсан. Хүү намайг өмөөрөхөд хүүг хүргэн хөөсөн. Гэрийн гадаа хүргэн ыг хүү цохиод уруулыг нь сэтэлчихсэн”... гэх,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/23 дугаартай: Б.ын биед нүүрэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/24 дугаартай: Б.Бын биед дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” Гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Г. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба бусдад төлөх төлбөргүй,

Шүүгдэгч Г.ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Г.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б, Г. нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Б.Б, өсвөр насны шүүгдэгч овогт ы нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.ийг 120 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Г. нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Г. нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ