| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0095/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Т.Пүрэвсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Хохирогч Т.Э,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Мт холбогдох эрүүгийн 2007001580082 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, утга зохиол шүүмж судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт Д.Мт /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Д.М нь 2020 оны 01 дүгээр сард дүүргийн*******ны нутаг дэвсгэр******* тоот гэртээ эхнэр Т.Эг эрүү рүү нь гараараа цохьсон, мөн 2020 оны 02 дугаар сард эхнэрээ гэртээ толгой руу нь хуванцар жижиг сандлаар цохиж, үснээс нь зулгааж, нуруу болон бөөр хэсэг рүү өшиглөж зодсон, мөн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эхнэрээ гэртээ хацар толгойд нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ намайг Солонгос яваад ирэхэд миний хүүхдийг төрүүлсэн тул би хариуцлага хүлээх ёстой гэсэн үүднээс 2017 оны 08 сард Монголд ирээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад байр авч өгөөд буцаж Солонгос руу явахдаа байраа д үлдээсэн. Тэр үед Эрдэнтуяа өөр хүнтэй гэр бүл болсон байсан. Буцаад ирэхэд чинь нөхрөөсөө салаад хүүхдээ чамаар овоглоно гэж хэлсэн. Би 2018 оны 03 сард ирэхэд Эрдэнтуяа өмнөх нөхрөөсөө гэр бүлээ салаагүй байсан ба бид хоёр дотно харилцаанд орсон, дахин жирэмсэн болж миний хүүхдийг төрүүлсэн тул хамт амьдраад үзье гээд буцаж ирээд хамт амьдарсан. Солонгост байх хугацаандаа би хэрэглээний зардал гээд байнга мөнгө явуулдаг байсан. Манай ээжээс хүртэл визэнд орно гээд 5.000.000 төгрөг авч найздаа зээл авч өгсөн. Найз нь зээлээ төлж чадаагүй гээд надаас 6.000.000 төгрөг авсан ба буцааж өгсөн зүйл байхгүй. Гэрлэлтээ батлуулаад хамт амьдраад хүүхдүүдээ өөрөөрөө овоглуулая гэхээр Эрдэнтуяа гэр бүлтэй тул болдогүй” гэв.
Хохирогч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр манай ажлын газрын хүний төрсөн өдөр нь болоод хамт олоноороо гол орж тэмдгэлсэн. Тэгээд гэртээ орж ирээд гуталаа тайлаад сууж байтал хоёр хацар луу 2 удаа алгадаад толгойруу пүүзээр цохисон. Би гадаа гарч сууж байгаад цагдаад дуудлга өгөөд эгч руу залгаад намайг ирээд авах боломж байна уу гэхэд эгч хүүхдийнхээ хоолыг хийж байна дуусаад очъё гэж хэлсэн. Эгчийг ирхэд цагдаа бас хамт ирсэн , би хүлээж байхдаа хүүхдүүдийнхээ хувцасыг бэлдчихсэн байсан. Тэгээд би хүүхдүүдээ эгчид өгч явуулаад цагдаа дээр очиж мэддүлэг өгсөн. Хоёр хоног эгчийнд байж байгаад ирхэд ******* наймаг хаана хэниэйгээс байж байгаад ирсэн гэж дарамталсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хохирогч Т.Эгийн өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажлынхаа газрын хүний төрсөн өдөр нь болоод ажил тараад ажпынхантайгаа пиво уучихаад орой 21 цаг өнгөрөөгөөд 22 цагийн үед гэртээ орсон гэртээ ороод утлаа тайлаад үүдэнд сууж байтал манай нөхөр Д.М нь шууд ирээд хоёр хацар руу гараараа 4 удаа цохьсон. Толгойруу өөрийнхөө пүүзэн гутлаар цохьсон тэгээд чамайг хүүхдүүдээ аваад зайл гээд байхаар нь би шууд гараад байрны үүдэнд 20-30 минут хэртэй сууж байхдаа нөхрийн ах руу залгаад намайг ирээд хүүхдүүдтэй минь авчихаач гэхэд ирж авч чадахгүй гэж хэлсэн тэгэхээр нь бэр эгч рүүгээ залгаад болсон асуудлыг хэлээд ирээд аваач гэхэд хоолоо хийчихээд очьё гэж хэлсэн тэгээд гадаа сууж байхдаа цагдаад дуудлага өгсөн. Хацар нүд орчим гараараа цохисоноос болж нүд хөхөрсөн духан дээр гараараа цохисноос болоод хамрын нуруу орчимд хөхөрсөн байсан.Тухайн үед гутлаар толгойд цохьсоноос болж толгойны зүүн талын хэсгээр хавдсан байсан. Эдгээр гэмтлүүдийг нөхөр ******* учруулсан.... Намайг архи ууж оройтож ирлээ гэснээс болж уурлаж зодсон зодох үедээ хэрэлдэж маргалдаагүй шууд ирээд цохьсон. Ер нь бол байнга хүүхдүүдээ аваад зайл гэж салъя гэж хэлдэг юм. 2020 оны 02 сарын эхээр цайны цагаар хүүхдээ хөхүүлэх гээд гэртээ ирэхдээ тамхи захьсан байсанг мартчихаад гэртээ ороход тэрүүгээр далимдуулж хэрүүл хийн толгойруу хуванцар жижиг сандалаар цохиж, үснээс зулгаагаад газар чирээд, нуруу болон бөөр хэсэг рүү өшиглөж зодсон тухайн үед нь би хадам дүү Д.*******г дуудаж ах чинь намайг тамхи авчираагүйн төлөө зодлоо гээд зулгаасан үс болон хавдсан толгойг харуулсан. Тухайн үедээ доошоо цус алдаж байсан гэхдээ цагдаа болон эмнэлэгийн байгууллагад үзүүлж байгаагүй, мөн 01 сард манай эгч Улаанбаатар хот руу явж болохгүй гээд манайд ирээд байж байтал юм, асуугаад татаж чангаагаад байхаар нь цаашаа гээд зөөлөн түлхтэл чи эгчийнхээ дэргэд зодлоо гээд миний эрүү рүү гараараа цохиж байсан цохиулснаас болоод эрүү хавдсан байсан тэр үедээ зүгээр болсон эмчид үзүүлж байгаагүй, мөн цагдаад ч хэлж байгаагүй. Тэрнээс өмнө зодож цохиж байсан асуудал байхгүй. Одоо уг гэмтлүүд нь зүгээр болсон учраас шинжээч эмчид үзүүлэх шаадлага байхгүй. Зоддог шалтгаан нь Солонгос улсад байхдаа надад утас авч өгсөн тэрнийгээ нэхдэг, мөн өөрөө гэр бүлээс гадуур харилцаатай болсон учраас надаас байнга хэрүүл гуйдаг салъя хүүхдүүдээ аваад яв гэж хэлдэг юм....” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 12-13 хуудас/
Гэрч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би гийн төрсөн эгч нь байгаа юм. 2020 оны 02-р сарын эхээр байхаа сар өдрийг нь мэдэхгүй байна дүү гийнд тоотод орой 21 цаг өнгөрч байхад зурагт үэээд хамт том өрөөнд нь сууж байхад хоорондоо маргалдаад байх шиг байсан юм би зурагт үзээд буруу хараад сууж байтал утас шидэх шиг болсон юм тэгснээ тас гээд нүүр рүү нь цохиод авах шиг болсон. Манай дүү нүүрээ дараад босож ирж байгаа харагдсан тухайн үед би дүүгээсээ гандан гарч ном уншуулах гээд түр мөнгө зээлсэн байсан хүнд мөнгө өглөө барилаа гэж байх шиг байсан тэгээд намайг орж ирэхээс өмнө маргалдсан юм шиг байна лээ тухайн үед гийн биед хүн харахад илт мэдэгдэхээр гэмтэл харагдаагүй. Тухайн үед *******, , хүүхдүүд нь л байсан өөр хүн байгаагүй. *******, нар нь 5 жил тусдаа байсан юм нөхөр нь Солонгос улсад байж байгаад оны өмнө ирсэн юм хоорондоо маргалддаг асуудал байх тэрнээс надад зодууллаа барилаа гэж хэлж байгаагүй надад ч юмаа хэлдэггүй юм. Сүүлд зодуулсан талаар сонсоогүй байж байгаад саяхан мэдсэн би байнга хамт байдаггүй болохоор нарийн учрыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг
/хавтаст хэргийн 19-20 хуудас/
Насанд хүрээгүй гэрч С.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03-р сарын 27-ны өдөр ээж гэртээ ирэхгүй байсан тэгээд аав маань дүү нартай бид дөрөв гэрт байж байтал орой 21 цаг өнгөрч байхад ээж маань гэртээ ирсэн тэгтэл аав уурлаад ээжийг үүдэнд гутлаар нүүр рүү нь цохисон тэгээд ээжийг архиддаг хүмүүстэйгээ яв гэхэд ээж гараад явсан тэгээд удалгүй ээж орж ирээд 2 дүүтэй намайг аваад явах гээд машинд суулгасан тул би бусад юмыг хараагүй мэдээгүй. Тэр үед ээжийн биед хоёр нүднийх нь хажууд хөхөрсөн байсан өөр биед нь гэмтэл гараагүй. Урьд өмнө ээжийг зодож байсан. Он сар өдрийг нь санахгүй байна 02 сарын үед цагаан сараас өмнө дунд дүүтэйгээ хөдөө явчихаад ирээд усанд орж байтал өдөр аав ээжийг зодоод байх шиг байсан хашгираад хэрэлдээд байсан би яг зодож байхыг нь хараагүй усанд ороод байж байсан учраас хараагүй юм. Ээжийг хараагүй усанд орчихоод гараад ирэхэд ажилдаа явчихсан байсан. Дараа нь ээж хэлэхдээ толгой руу сандалаар цохьсон гэсэн. Заримдаа аав ээж хоёр хэрэлдэж маргалддаг юм. Аав бид нартай хамт байгаад удаагүй намар ирээд хамт байгаа. Аав хэрэлдэхээр ээжийг нэгдүгээр хорооны гэр рүүгээ зайл гээд хөөгөөд байдаг. Мөн манай эгчийг ирчихсэн байхад ээж аавыг гэрт байж байхад орой өөрийхөө утсаар бичлэгээ үзээч гэсэн чинь ээжийн эрүү рүү гараараа цохисон тэр үед хавдаж хөхөрсөн цус гарсан юм байгаагүй... Хэрэлдэх болгондоо хөөгөөд байдаг юм. Би сүүлд зодох үед нь харсан гэхдээ гутлаар цохиж байхыг нь л харсан бусдыг нь хараагүй цаана өрөөнд сууж байсан юм. Заримдаа ээжтэй хэрэлдэж маргалдаж байдаг юм” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 17-18 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/214 дугаар:
“1. Т.Эгийн биед тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, хамрын нуруу, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 54-55 дугаар хуудас/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 107 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 106 дугаар хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 109-117 дугаар хуудас/
Нийслэлийн дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 73 дугаар хуудас/
Д.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “Шүүгдэгч Д.М нь 2020 оны 08 дугаар сард дүүргийн******* Жаргалантын 95-2 тоот гэртээ эхнэр Эрдэнтуяагийн биед нь халдаж эрүү болон хацарт нь алгадаж, мөн 2020 оны 02 дугаар сард эхнэрийнхээ толгой руу жижиг сандлаар цохисон, гэр бүлийн хүчирийлэл үйлдэж, хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Д.Мыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, бусдад төлөх төлбөргүй” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Мын эрх зүйн байдлыг хөнгөрүүлж оролцоно. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй ба бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйлдэл буюу архи уусан үйлдлийн улмаас гарсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл хэсгийг үндэслэн шүүх ял оногдуулахдаа харгалзан үзэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэх,
Шүүгдэгч Д.М: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Мт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 01 дүгээр сард дүүргийн*******,******* тоот өөрийн гэртээ эхнэр Т.Эгийн эрүү рүү гараараа цохьсон, 2020 оны 02 дугаар сард эхнэр Т.Эгийн толгой руу хуванцар жижиг сандлаар цохиж, үснээс нь зулгааж, нуруу болон бөөр рүү нь өшиглөсөн, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эхнэрийнхээ хацар, толгой руу цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хийж үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд уур хүрээд идэж байсан хонины толгойныхоо эрүүг нь аваад шидсэн чинь гэрийн хананд байсан цагийг оноод хагалсан. Тэгсэн эхнэр чамайг цагдаа дуудаж өгнө гээд хашгираад байхаар нь гар нь дээр нэг цохиод доошоо тонгойхоор нь нуруун дээр нь нэг удаа цохисон...” гэх,
Хохирогч Т.Эгийн “...Намайг гэртээ ороод гутлаа тайлаад үүдэнд сууж байтал Д.М юу ч хэлэхгүйгээр миний толгой, нүүр рүү гараараа болон гутлаараа 4 удаа цохьсон. Гэтэл үүнээс болж хэрүүл хийж, толгой руу хуванцар жижиг сандлаар цохиж, үснээс зулгааж чирээд нуруу болон бөөр рүү өшиглөсөн. Мөн 01 дүгээр сард манай эгч надаас юм асууж байхад Д.М намайг татаж, чангаагаад байхаар нь цаашаа гээд түлхтэл чи эгчийнхээ хажууд намайг зодлоо гээд миний эрүү рүү цохьсон...” гэх,
Аюулгүйн зэргийн үнэлгээ тогтоосон Эрсдэлийн дунд зэрэгт хамаарна гэх маягт.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/214 дугаар: “Т.Эгийн биед тархи доргилт, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, хамрын нураа, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эгийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос нэхэмжилсэн хохирол байхгүй, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Д.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ