| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07909/И |
| Дугаар | 102/ШШ2017/00092 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/00092
2017 оны 01 сарын 03 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00092 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, алтай хотхон, 8 дугаар байрны 90 тоотод оршин суух, Ногоон нуур овогт Пүрэвдашийн Дэлгэрмаа /РД-ВЮ71121000/-гийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Дэлгэрмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, хариуцагч Х.Сэржмаа нар 2013 онд зээлийн гэрээ байгуулж, 82,250,000 төгрөг зээлдүүлсэн байдаг ба Х.Сэржмаа нь 2014 оны 6 дугаар сард эргүүлж төлөх байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна.
С.Дэлгэрмаа, хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тухайн хаягтаа байхгүй байсан. Үүний улмаас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Шүүгч захирамждаа нэхэмжлэгчийг шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулж болох талаар дурдсаны улмаас шүүхэд хандсан.
Х.Сэржмаа нь тухайн хаягтаа байхгүй, утасны дугаар нь холбогдохгүй байгаа бөгөөд ажилладаг гэх Эрма үйлдвэрт нь очиход байдаггүй.
Иймд Х.Сэржмааг эрэн сурвалжилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Х.Сэржмаагийн дүү нь Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Ээж хайрхан 4-61 тоот хаягт байдаг, Х.Сэржмаа нь мөн дүүргийн 22 дугаар хороо, Монбег худалдааны төвийн ард Модерн классик ХХК-ийн байранд байрлах Эрма үйлдвэрт ажилладаг байсан ба 99144898, 96650170 дугаарын утас эзэмшдэг. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн байцаагч ахмад н.Эрдэнэбилэг дээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна гэв.
Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Дэлгэрмаа нь Х.Сэржмааг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Х.Сэржмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/27195 дугаар захирамж зэргээр нотлогдож байна. /хх-1, 4, 17 дугаар хуудас/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан П.Дэлгэрмаагийн хүсэлтийг хангаж, Харчин овогт Хоохорын Сэржмааг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Х.Сэржмаагийн дүү нь Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Ээж хайрхан 4-61 тоот хаягт байдаг, Х.Сэржмаа нь мөн дүүргийн 22 дугаар хороо, Монбег худалдааны төвийн ард Модерн классик ХХК-ийн байранд байрлах Эрма үйлдвэрт ажилладаг байсан ба 99144898, 96650170 дугаарын утас эзэмшдэг. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн байцаагч ахмад н.Эрдэнэбилэг дээр шалгагдаж байгаа мэдээлэл байгаа гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харчин овогт Хоохорын Сэржмааг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Х.Сэржмаагийн дүү нь Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Ээж хайрхан 4-61 тоот хаягт байдаг, Х.Сэржмаа нь мөн дүүргийн 22 дугаар хороо, Монбег худалдааны төвийн ард Модерн классик ХХК-ийн байранд байрлах Эрма үйлдвэрт ажилладаг байсан, 99144898, 96650170 дугаарын утас эзэмшдэг. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн байцаагч ахмад н.Эрдэнэбилэг дээр шалгагдаж байгаа мэдээлэл байгаа гэснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, алтай хотхон, 8 дугаар байрны 90 тоотод оршин суух, Ногоон нуур овогт Пүрэвдашийн Дэлгэрмаа /РД-ВЮ71121000/, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэл утас 99196585.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |