Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 0543

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат,

Улсын яллагч Д.Нямбат,

Шүүгдэгч А..... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ....гийн ....ад холбогдох 2008013640700 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны ....тоотод оршин суух,

- 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт ....гийн .... /..../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 А..... нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн хэлтсийн арын гэр хорооллын дундах зам дээр “би машинаа өөрөө жолоодно чи холд” гэх шалтгаанаар Т.....ы нүүрэн тус газар цохиж, өшиглөж биед баруун нүдний дээд зовхины язарсан шарх, зулгаралт, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, 2 шүдний булгаралт, буйлны цус хуралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

                                     1.Хохирогч Т.....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 сарын 28-ний өдөр 18 цагийн үед манай хадам ах .... намайг дуудаад машин бариад манай найз нарыг гэрт нь хүргээд өг гэж надаас гуйсан. Би зөвшөөрөөд хадам ах ....ын найзых нь машиныг бариад хадам ахын хамт хоёр эмэгтэй хоёр залуу байсан. Миний таньдгаас зүс таньдаг .... байсан. Би машиныг нь бариад Баянхошуунд нэг залууг нь гэрт нь хүргэж өгөөд буцаж явах замдаа зүүн салаанд хадам ах ....ыг буулгах гээд гэрийн доороос өгсөх үед гадаа цас орж байсан учир машины дугуй хий эргээд гарахгүй байсан. .... уурлаад машин гаргаж чадахгүй байна гээд өөрөө машинаа бариад дайруулаад гаргаж чадаагүй. Би машин бариад СХД-н 1-р хороололд 34-р байрны хажууд нэг хүн буулгаад мөн СХД-н замын цагдаагийн ард гэр хороололд нэг хүнийг буулгаад буцаад явж байх замд гүүрэн дээр .... надруу агсараад би машинаа барина гэж хэлээд машины жолоо булаацалдсан. /.... арын суудал дээр сууж байсан/. Би машинаа тоормозлож зогсоогоод чи машинаа өөрөө аваад яв би таксидаад харилаа гэж хэлэхэд .... машинаасаа буугаад намайг заамдаж хоолой боосон. Би гарлуу нь цохиж тавиулахад миний толгойруу гараа атгаж байгаад 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохисон. /хаана нь цохисоноо мэдэхгүй байна/. Тэр үед хадам ах машинаас бууж ирээд та хоёр болиоч гээд салгах гээд зууралдах үед би хадам ахтай хамт газар халтираад унахад .... миний нүүрлүү хоёр удаа өшиглөөд мөн цээж рүү нэг удаа өшиглөсөн. Миний зүүн талын 1 араа шүд булгараад нэг шүд бутарч унасан. Би шүлсээ хаяаад булгарч унасан шүдээ газраас аваад ....ад хандаж чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлэхэд чи муу худал шаагаад байгаарай гэж хэлээд машиндаа суугаад хурдтай хаазалж яваад замын цагдаагийн араас орж ирээд баруун эргэсэн. Би хадам ахын хамт араас нь очиход гражийн хажууд орилоод зогсож байсан. Би .... дээр очоод чи яагаад миний шүдийг хугалж байгаа юм бэ гэж хэлэхэд чи надтай заргалдаад шүдээ аваарай гэж хэлээд миний баруун хөмсөг рүү 2 удаа цохисон. Миний баруун хөмсөгнөөс цус гараад байхаар нь би цэвэрхэн цаасаар цусаа тогтоож байхад .... машинтайгаа хөдлөөд зугтсан. Би хадам ахын хамт такси бариад гэртээ хариад буцаж ирж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. ....тай 2020 оны 03 сарын 06-ны өдөр манай гэрт ирж надтай уулзаад надаас уучлал гуйгаад өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Би ....ын хамт цагдаагийн гадаа ирэхэд би цагдаа руу орохгүй ажил гарлаа дараа нь цагдаатай уулзана гэж хэлээд явсан. Тэрнээс хойш уулзаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 9 х/,

 

                                     2.Шүүгдэгч А.....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 02 сарын 28-ны өдөр манай найз .... Өмнөговь аймгаас ирсэн гээд бид хоёр утсаар ярьж байгаад 15 цагийн үед Саппорогийн автобусны буудал дээр уулзсан. Бид хоёр дэлгүүрээс 0,5 литрийн архи аваад зөв хооллолт нэртэй клубд орж тэнд ажилладаг хоёр эмэгтэйтэй хамт бид дөрөв архи хувааж уусан. Бид дөрөв тэндээсээ 16 цагийн үед гараад би найз ....тай утсаар ярихад би гэртээ байна. Та хэд манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. ....ы машиныг .... гэж эмэгтэй бариад шууд яваад ....ын гэрт очсон. ....ын гэрт нь ороход ....ын төрсөн эгч .... хүүхдүүдийн хамт байсан. Бид хэд ....ын гэрт 0,75 литрийн архи хувааж уусан. Бид хэд ....ын гэрээс гараад ....гийн гэрт очихоор болсон. .... хүргэн ....ыг дуудаад машинаа бариулчихъя бүгдээрээ хамт машинтай явъя гээд ....аар ....ы машиныг нь бариулаад Баянхошуунд гэр нь байх ....гийн гэрт очисон. Бид хэд ....гийн гэрт 0,75 литрийн архи хувааж уугаад тэндээсээ 21-22 цагийн үед гарсан. .... ....гийн гэрт хононо гээд үлдсэн. Бид хэд буцаад ....ын гэрт очих гээд явахад дээшээ өгсдөг газар .... машинаа хий эргүүлээд гаргаж чадахгүй байсан. Би ....д хандаж чи өдөр гаргасан машиныг яахаараа гаргаж чаддаггүй юм бэ гэж хэлж байсан. Бид хэд ....ын гэрт очихоо болиод тэндээсээ буцаад ...., ...., хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Цамбагаравын хойно байрлах замын цагдаагийн ард гэр хороололд ....г гэрт нь хүргэж өгөөд буулгаж байснаа санаж байна. Тэрнээс хойших үйл явдлыг санахгүй байна. Би өглөө гэртээ сэрсэн. Маргааш нь манай эхнэр .... надад хэлэхдээ .... шөнө надтай утсаар ярьлаа. Чи өчигдөр ....тай муудалцаад хүргэн .... нь та хоёрын голоор орж салгах гэж байгаад чамд цохиулсан гэж байна гэж надад хэлсэн. Би тэрнээс.хойш 2-3 хоногийн дараа ....тай утсаар ярихад чи миний шүдийг цохиод хугалсан. Би цагдаад өргөдөл гаргаж өгсөн байгаа гэж хэлсэн. Би ....тай утсаар ярьж байгаад гэрт нь очиж уулзахад ....ы баруун нүдний дээд зовхиний арьс шархлаад тав тогтсон. Баруун нүд нь хавдартай байсан. .... цаасанд боосон шүд гаргаад надад үзүүлсэн. Би ....аас уучлал гуйгаад шүдийг нь янзлуулж өгье гэж хэлэхэд надад хариу хэлээгүй. Би .... түүний эхнэр хоёрыг машиндаа суулгаад ....ы эхнэрийг нь драгон дээр буулгаад ....ыг ажил дээр нь хүргэж өгсөн. Би согтуудаа юунаас болж ....тай муудалцаж зодож цохисоноо санахгүй байна. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ....ы шүдний төлбөрийг төлөхөө хүлэн зөвшөөрч бид нар харилцан тохиролцсон байгаа, прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           3.Гэрч Б.....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2020 оны 02 сарын 28-ны өдөр 18 цагийн үед манай найз нар болох ...., ...., .... гурав манай гэрт ирсэн. Манай гэрт 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан. Бид бүгд архи уусан болохоор би хүргэн ....ыг дуудаад ....ы машиныг бариулаад би хамт найз нараа хүргэж өгөх гэж  явсан. Манай гэрээс 23 цагийн үед гарсан санагдаж байна. Би архиндаа нэлээн согтсон унтаад явж байсан. Намайг сэрэхэд .... .... хоёр хэрэлдээд байсан. Би боль гэж хэлж байсан. Би нэг мэдэхэд хүргэнтэйгээ өөр машинд суугаад явж байсан. Хүргэн .... надад хэлэхдээ .... машины үрүүл булаацалдаад надтай зодолдоод миний шүдийг булга цохичихлоо гэж хэлээд надад унасан шүдээ харуулж байсан. Би царайг нь харахад баруун хөмсөг нь язарсан цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 14 х /,

 

4.Шинжээчийн 3160 тоот дүгнэлт

   1.Т.....ы биед баруун нүдний дээд зовхины язарсан шарх, зулгаралт, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, 2 шүдний булгаралт, буйлны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

   7.Хохирогч өөртөө дээрх гэмтлүүдийг үүсгэх боломж муутай болно. гэх дүгнэлт /хх 20-21 х/,

 

    5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 24 х/

    6.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 38 х/

    7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46 х/

8.Хохирогчийн гомдол саналгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 75 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А..... нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн хэлтсийн арын гэр хорооллын дундах зам дээр архидан согтуурсан үедээ “би машинаа өөрөө жолоодно чи холд” гэх шалтгаанаар машиныг нь жолоодож явсан Т.....ы нүүрэн тус газар цохиж, өшиглөж биед баруун нүдний дээд зовхины язарсан шарх, зулгаралт, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, 2 шүдний булгаралт, буйлны цус хуралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

                                     Хохирогч Т.....ы “... .... миний нүүрлүү хоёр удаа өшиглөөд мөн цээж рүү нэг удаа өшиглөсөн. Миний зүүн талын 1 араа шүд булгараад нэг шүд бутарч унасан. Би шүлсээ хаяаад булгарч унасан шүдээ газраас авсан ...” гэх мэдүүлэг /хх 9 х/,

                                     Шүүгдэгч А.....ын “...Маргааш нь манай эхнэр .... надад хэлэхдээ .... шөнө надтай утсаар ярьлаа. Чи өчигдөр ....тай муудалцаад хүргэн .... нь та хоёрын голоор орж салгах гэж байгаад чамд цохиулсан гэж байна гэж надад хэлсэн. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Б.....ын “...Хүргэн .... надад хэлэхдээ .... машины жолоо булаацалдаад надтай зодолдоод миний шүдийг булга цохичихлоо гэж хэлээд надад унасан шүдээ харуулж байсан. Би царайг нь харахад баруун хөмсөг нь язарсан цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 14 х /,

Шинжээчийн 3160 тоот дүгнэлт

   1.Т.....ы биед баруун нүдний дээд зовхины язарсан шарх, зулгаралт, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, 2 шүдний булгаралт, буйлны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

   7.Хохирогч өөртөө дээрх гэмтлүүдийг үүсгэх боломж муутай болно. гэх дүгнэлт /хх 20-21 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгч А..... нь хохирогч Т.....ы биед баруун нүдний дээд зовхины язарсан шарх, зулгаралт, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал, цус хуралт, 2 шүдний булгаралт, буйлны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч А..... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Т..... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 75 х/-аар нотлогдон тогтоогдсон, харин цаашид хийгдэх шүдний  эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: А.....ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

            А.....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Б овогт ....гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.....ыг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг А.....ад үүрэг болгосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.....ад мэдэгдсүгэй.

 

 5.А.....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүдний эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ