| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0320/Э |
| Дугаар | 329 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 329
2020 05 27 2020/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,
улсын яллагч Б.Бямбадагва,
шүүгдэгч Б.Хнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Б Х холбогдох эрүүгийн 2002000000117 дугаартай 187/2020/0320/Э индекстэй хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,..... оны ....дугаар сарын ...... өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, ..... боловсролтой, барилгын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... хамт, Сонгинохайрхан дүүргийн .....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б Х /РД:............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б Х /РД:НЬ93062108/ нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Ц Н /РД:........../ гэх нэртэй Е1091844 дугаартай энгийн гадаад паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б Х /РД:НЬ93062108/ нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Ц Н /РД:ВЮ98041947/ гэх нэртэй Е1091844 дугаартай энгийн гадаад паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрсэн болох нь:
1. Шүүгдэгч Б.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хилийн 0218 дугаар ангийн хилийн зөрчлийн материал /хх-ийн 7-16/
3. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-38/
4. Гэрч Ц .М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар-Истанбул чиглэлийн ТК362 дугаартай аяллын онгоцны Монгол улс руу ирэх чиглэлд бусдын бичиг баримтыг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байх үед Баасанбат овогтой Х нь Цогбадрах овогтой Н ы гадаад паспортыг ашиглан хил нэвтрэхээр завдсан зөрчлийг илрүүлж материалжуулан шилжүүлсэн. Х хилээр нэвтрэх үедээ баримт бичгээ шалгуулахаар орсон. Би Х гэж хүний надад шалгуулахаар өгсөн гадаад паспортыг хүлээн авч гэрэл зургийг нь Х тэй тулгалт хийн шалгахад царайны дүр төрх өөр байсан. Тэгэхээр нь он сар өдөр жилийг нь асуухад өөрийн жилээ эргэлзэж хариулсан. Би түүнд өөрийн чинь паспорт биш байна гэж хэлээд ээлжийн ахлах даргад шилжүүлсэн. Тухайн үед Х гэдэг хүн өөр хүний бичиг баримтаар хил нэвтрэх гэж байгаа гэдгээ огт хэлээгүй. Миний паспорт гэж байсан. Жинхэнэ гадаад паспорт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/
5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эгч Х 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Швед рүү явсан. Тэгээд буцаж ирэхдээ хүний бичиг баримтаар ирээд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсад ирсэн. Онгоцны тийз авах мөнгө байхгүй байсан болохоор хүний бичиг баримтаар ирсэн. Тэр хүн нь өөрийн паспортыг өгөөд тийзийг нь авч өгсөн болохоор тэр хүний бичиг баримтыг хил дээр үзүүлээд ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/
6. Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Н д Швед улсад суугаа Монгол Улсын элчих сайдын яамаар дамжуулан гадаад паспортыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 02/19 дугаартай албан бичгээр захиалсныг хүлээн авч тухайн иргэнд Е2435627 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт олгосныг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 5/1307 дугаартай албан тоотоор хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/
7. Шинжилгээнд ирүүлсэн Е1091844 дугаартай үндэсний гадаад паспортын зураг нь Б Х гэх зурагтай тохирохгүй болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 78 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79/
8. Б Х , Ц Н нарын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгийн хуулбар /хх-94-100, 105-108/
9. Шүүгдэгч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр галт тэргэнд суугаад ОХУ-д очсон. Тэгээд Швед улсад очсон. Шведэд очоод нэг жил 7 сар байхдаа цагийн ажил хийж байгаад 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улс руу явсан. Монгол Улс руу ирэхдээ Швед Монголчуудын интернет группд нэг зар байхыг харсан. Тэр зар дээр 20-30 насны эмэгтэйг өөрийнхөө оронд буцаана гэсэн утгатай байхаар нь зарын дагуу яриад Ц.Н гэж эмэгтэйтэй уулзсан. Тэр надад гадаад паспортаа онгоцны тийзтэй хамт зүгээр өгсөн. Монголд буугаад Ц.Н ы бичиг баримтыг хил дээр үзүүлэхэд намайг саатуулаад шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Хнь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б Х /РД:НЬ93062108/ нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Ц Н /РД:ВЮ98041947/ гэх нэртэй Е1091844 дугаартай энгийн гадаад паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрснийг хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Х г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, түүний хувийн байдал /...27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 2 дүү, хүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б Х хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Ц Н гэсэн нэртэй Е1091844 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэгийг устгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б Х хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Х холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Ц Н гэсэн нэртэй Е1091844 дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэгийг устгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Х сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР