Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

 

     2020        05          28                                     2020/ШЦТ/339  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,    

улсын яллагч Н.Уранбайгаль,       

шүүгдэгч Н.Г , түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Н   Г   холбогдох эрүүгийн 2003002400139 дугаартай, 187/2020/0328/Э индекстэй хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ..... оны ....дугаар сарын ....ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, “........ ажилтай, ам бүл .... Чингэлтэй дүүргийн ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, И овогт Н   Г    /РД:................/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Н   Г    нь 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ Ариг” банкны урд замын өөрийн эзэмшлийн Тоёота маркийн “Land Cruiser Prado” загварын 44-99 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 24 настай эрэгтэй Ц.Алтангэрэлийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н   Г    нь 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ариг банкны урд замын өөрийн эзэмшлийн Тоёота маркийн “Land Cruiser Prado” загварын 44-99 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 24 настай эрэгтэй Ц.Алтангэрэлийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Н.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл:  “...Зам тээврийн осол нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ариг банкны урд талын 6 эгнээ, явган хүний гарцтай зам дээр үйлдэгдсэн байв. ...явган хүний гарцын тэмдэгний өргөн 4.40 м...” /хх-ийн 4-5/

            3. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-10/

           4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: “...Намхай овогт Г   ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” /хх-11/,

            5. Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад “Эрэл”-ийн автобусны буудал дээр буугаад урдаасаа хойшоо зам хөндлөн гарч байгаад автоашинд мөргүүлсэн. Зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/   

            6. Гэрч Г.Монголжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны орой явж байгаад зам тээврийн осолд манай аав холбогдсон буюу осол гаргасан. ...хүн мөргөх чимээнээр би урагшаа харахад зам хөндлөн гарч явсан залууг аав машиныхаа зүүн урд хэсгээр Яармагийн “Эрэл”-ийн автобусны явган хүний гарц дээр мөргөж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/   

           7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3424/-ний дүгнэлт:

           -Ц.А биед баруун дунд чөмөгт ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо.

           -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үйлдэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

           -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34-35/

            8. 185 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт “...1. ... Тоёота маркийн “Land Cruiser Prado” загварын 44-99 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслиийн жолооч Н.Г  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Ц.Алтангэрэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 44/

            9. Шүүгдэгч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Баянгол дүүргийн Ачлал их дэлгүүрээс 2020 оны 3 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчимд өөрийн нэр дээр байдаг Т.Прадо маркийн 44-99 УБЕ улсын дугаартай автомашинтай /автомашиндаа төрсөн охин Г.Монголжингийн хамт/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ханбогд хороолол 405-68 тоот гэр лүүгээ явсан. 3 дугаар хорооллоос доошоо уруудаад баруун дөрвөн замаас чигээрээ Нарны гүүр даваад Атар талхаар баруун гар тийшээгээ эргээд Яармагийн зам руу орсон. Яармагийн замаар явж байгаад Эрэл ХХК-ийн урд талын явган хүний гарцан дээр гарцаар зам хөндлөн гарч явсан хүнийг мөргөсөн. Осол болохын өмнө би замын 2 дугаар эгнээгээр 20-30 км цагийн хурдтай явж байтал 3 дугаар эгнээгээр явж байсан автомашины урдаас хүн гараад ирсэн. Би харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч автомашиныхаа баруун урд талын хамар хэсгээр, зам хөндлөн гарч явсан хүний баруун хөл хэсэг рүү нь мөргөсөн. Уг мөргүүлсэн хүн автомашинд мөргүүлээд нилээд хол шидэгдэж зам дээр унасан. Явган зорчигч буюу миний автомашинд мөргүүлсэн урдаасаа хойшоо гэрлэн дохиогүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхдаа зүүнээс баруун тийшээ явсан замын 2 дугаар эгнээнд явган хүний гарцын тэмдгийн үзүүр хэсэгт миний жолоодож явсан автомашинд мөргүүлсэн. Би төрсөн охин Г.Монголжингийн хамт явган ба жолоочийн хажуу хажуугийн урд суудал дээр сууж явсан. Би уг осол болсон замаар өдөр бүр гэр лүүгээ ажлаа тараад явдаг учраас явган хүний гарц байдаг гэдгийг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-60/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3424/,185 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н   Г    нь 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ Ариг” банкны урд замын өөрийн эзэмшлийн Тоёота маркийн “Land Cruiser Prado” загварын 44-99 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16. Явган хүний гарц нэвтрэх 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 24 настай эрэгтэй Ц.Алтангэрэлийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

 

 

Иймд шүүгдэгч Н.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Г  нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад эмчилгээний зардал болон өвчтэй байх үеийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, гомдолгүй...” гэсэн хүсэлт /хх-89/, шүүгдэгч Н.Г ын хувийн байдал /...55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Номин Раелитор” ХХК-ийн хөрөнгө зохицуулалтын салбарт хөрөнгө зохицуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт Н   Г   ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзсэн болно.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г од оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй. 

            Шүүгдэгч Н.Г од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.Г ын В ангиллын 13386 дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгохоор шийдвэрлэв.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч И овогт Н   Г   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт Н   Г   ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г од оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч Н.Г од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.Г ын В ангиллын 13386 дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.         

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Г од сануулсугай.  

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР