| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/08045/И |
| Дугаар | 102/ШШ2017/00174 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/00174
2017 оны 01 сарын 10 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00174 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 10 дугаар байр, 25 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Мөнгөншагай /РД-ЧМ85051566/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 9 дүгээр гудамж, 222а тоотод оршин суух, Аюурынх овогт Бат-Эрдэнийн Жанчивдорж /РД-КЮ85041995/-д холбогдуулан гаргасан,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Мөнгөншагай, хариуцагч Б.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнгөншагай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 онд Б.Жанчивдоржтой танилцаж, бид 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Ж.Батчимэг төрсөн.
Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд охин маань миний асрамжид өсч торнисон.
Одоо бид тус тусын амьдралтай болсон бөгөөд би одоо 2 нас 6 сартай хүүхэдтэй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.
Хариуцагч Б.Жанчивдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2012 онд С.Мөнгөншагайгаас салсан бөгөөд бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Ж.Батчимэг, С.Мөнгөншагайгийн асрамжид өсч байгаа.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнгөншагай нь хариуцагч Б.Жанчивдоржоос гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд С.Мөнгөншагай, Б.Жанчивдорж нар нь 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охин Ж.Батчимэг төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-6-7 дугаар тал/
Гэрлэгчид 2012 оноос тусдаа амьдарч, одоо хэн аль нь өөр амьдрал зохиосон байхаас гадна тэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-9 дүгээр тал/
Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг нь цуцлах нь зүйтэй байна.
Охин Ж.Батчимэг одоо 8 настай, эхийн асрамжид эрүүл бойжиж байх ба гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин Ж.Батчимэгийг эх С.Мөнгөншагайгийн асрамжид үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан С.Мөнгөншагайд олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Мөнгөншагай нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн боловч нэхэмжлэгч энэ асуудлаар хожим шүүхэд хандах эрх нь нээлттэй болохыг мөн гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Сүхбаатарын Мөнгөншагай, Аюурынх овогт Бат-Эрдэнийн Жанчивдорж нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин Ж.Батчимэгийг эх С.Мөнгөншагайгийн асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн боловч нэхэмжлэгч энэ асуудлаар хожим шүүхэд хандах эрх нь нээлттэй болохыг мөн гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан С.Мөнгөншагайд буцаан олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |