Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

 

 

 

     2020        06          04                                     2020/ШЦТ/363  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,       

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,       

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Б  Т  холбогдох эрүүгийн 1910014820410 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам ..... нарын хамт, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, Б  овогт Б  Т /РД:............/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 80 айлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Эгэрээс нь дуудаж гарган ирж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхи, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун зовхи, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 80 айлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Эгэрээс нь дуудаж гарган ирж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхи, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун зовхи, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр намайг гэртээ байж байх үед манай дүү Төрболд гаднаас гэрт орж ирээд таныг гадаа Т ах дуудаж байна гэхээр нь гараад очтол Тодбаатар, Намнансүрэн хоёр зогсож байсан бөгөөд тэр хоёр архи уучихсан согтуу байсан. Намайг машин руугаа хүчээр суулгаад Нүхтийн тийшээ явсан. Тэгээд Т миний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохьсон. Яагаад намайг зодоод байгаа юм гэтэл надад ямар нэг зүйл хэлээгүй. Намнансүрэн намайг зодоогүй, Т миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохьсон, мөн гэдэс, хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Эмчилгээний зардалд 590 000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-39/

              3. Гэрч Б.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын эхээр би гэртээ нөхөр Энхболд, хүү 16 настай Төрболд, охин 6 настай Анужин, хүү 5 настай Төгөлдөр, хүү 2 настай Энхмөнх болон хүү Төрболдын найз охин Лхамаа нарын хамт байсан. Тэгтэл хүү Төрболд бие засчихаад буцаж орж ирэхдээ “ааваа таныг гадаа Намнан дуудаж байна гэж хэлээд аавынхаа хамт гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа нөхөр маань нил цус нөж болчихсон намайг Тодоо нь зодчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/

             4. Насанд  хүрээгүй гэрч Н.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын эхээр би яг огчоог нь санахгүй байна. Тухайн өдөр би найз Өсөхбаярын хамт гэр рүүгээ орох гэ> явтаг манай нийтийн байрны хашааны гадаа Намнансүрэн, Тодбаатар, Батаа ах -ар Тодбаатарын машинтай зогсож байсан. Тэгээд намайг Намнансүрэн, Т нар нь машинд суу гээд суулгасан. Тэгтэл Т нь намайг хэний хүүхэд юм бэ гэтэл Намнансүрэн нь Энхболд ахын хүү шүү дээ гэсэн. Тэгтэл Т нь намайг аавыгаа дууд гээд машинаас буулгасан. Тэгэхээр нь би гэр рүүгээ орж ааваа таныг гадаа Намнансүрэн болон Т ах нар дуудаж байна гэтэл аав гэрээс гарсан. Араас нь би гэрээс гартал Т ах аавыг юу байна дээ гээд машин руу толгойг нь дарж суулгаад Батаа ах машиныг нь жолоодоод явсан. Би тэгэхээр нь аавыг хүлээгээд хашааны гадаа байж байтал Т ахын машин ирсэн. Машин дотор Батаа, Намнансүрэн, Сайхнаа ах нар байсан бөгөөд би тэд нараас аав хаана байгаа юм бэ гэтэл Батаа ах “Т тэр 2 маргалдаад байхаар нь буулгачихаад ирлээ, араас ирж байгаа байх" гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа аав Энхболд, Т ах 2 явган ирсэн бөгөөд аав хөл нүцгэн, хөм.эг нь сэтэрчихсэн, нүд нь хөхрөөд нуруу нь шороо болчихсон ирсэн. Энэ үед гэрээс ээж гараад ирчихсэн Тодбаатар, Намнансүрэн, Батаа, Сайхнаа нарыг загнаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

              5. Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Арьс ширний 80 айлын хашааны гадаа найз Тодбаатарын хамт нэг шил архийг хувааж уусан бөгөөд энэ үед найз Батбаатартай тааралдсан. Тэгтэл Энхболд буюу Бооёо ах гэрээсээ ганцаараа гарч ирсэн. Тэгтэл Тодбаатар, Бооёо ах 2 юунаас болсоныг нь мэдээгүй, маргалдаад эхэлсэн. Энэ үед Бооёо ахын эхнэр нь гэрээсээ гараад ирчихсэн Т цагдаад өгнө гээд орилж хашгираад байсан. Удаа ч үгүй цагдаа ирээд Т авч явах гэхээр нь би Т яагаач үгүй шүү дээ гэхэд намайг архи уучихсан байна гээд хамт аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/

              6. Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би гэрээсээ гараад явж байтал Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Арьс ширний 80 айлын хашааны гадаа буюу гэрийнхээ гадаа найз Тодбаатар, Намнансүрэн 2 зогсож байгаа харагдахаар нь би ганцаараа явж очсон. Тэгтэл Т нь Энхболд буюу Бооёо ахын эхнэр, ээж, эгч, дүү нартай нь хэрэлдээд байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд Тодбаатар, Намнансүрэн хоёрыгаваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/

              7. Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн 17-18 цагийн үед би Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Арьс ширний 80 айлд байх аавындаа очсон юм. Тэгтэл 80 айлын арын хаалган дээр найз Т нь Энхболд буюу Бооёо ах, мөн түүний эхнэр, хүүхдүүдтэй нь хэрэлдээд байжбайсан. Мөн тэнд найз Батбаатар, Намнансүрэн нар байсан бөгөөд би тэр хоёртой мэнд мэдээд байж байтал цагдаа нар ирээд Тодбаатар, Намнансүрэн хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/

              8. Гэрч Ш.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхболд ирээд Тодоо нь түүнийг би хүн зодмоор байна, гээд намайг мишокоо болгож байна гээд зодчихлоо гэж хэлсэн. Тэгтэл Наранцэцэг 80-н айлын гадаа зогсож байсан цагаан өнгийн жижиг суудлын машиныг заагаад энэ Тодоогийн машин байна, үүнд суулгаж авч явсан гэж хэлсэн. Тэгтэл Тодоо нь 80-н айлын голын байрнаас Намнан болон танихгүй 1 залуугийн хамт гарч ирсэн. Тэгэхээр нь бид нар Тодоо дээр очоод охин Оюунцэцэг түүнд хандан “чи яагаад хүн зоддог юм бэ гэтэл тэрээр чамд ямар хамаатай юм бэ янхан минь гэсэн Тэгтэл охин минь чи юу яриад байгаа юм бэ, цагдаа дуудчихсан шүү гэхэд тэрээр цагдаагаа дууд гээд байсан. Ингээд хэрэлдээд байж байтал цагдаа нар ирсэ- бөгөөд Тодоо нь цагдаагийн машин хараад гүйгээд зугтаачихсан юм. Тэгээд цагдаа нар Тодоо гэгчийг нэг залуугийн хамт барьж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78/

              9. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр над руутөрсөн эгч Наранцэцэг залгаж “манай нөхрийг Тодоо гэдэг залуу машиндаа чихээд аваад явчихлаа, хүрээд ирээч” гэж ярьсан байсан. Тэгэхээр нь хэсэг хугацааны дараа би ээж Жүгдэрийн хамт гэрээсээ гарч хүргэн ах Энхболдынх руу алхаж очсон. Тэдний гадаа очиход эгч Наранцэцэг, дүү Төрболд болон түүний найзууд гадаа зогсож байсан. Тэгээд байж байтал удалгүй Энхболд нь урдаас ганцаараа алхаж ирсэн. Тэгтэл түүний нүүр нь цус болчихсон байсан бөгөөд тэрээр Тодоо нь намайг зодчихлоо, тэрээр би хүн зодмоор байна гээд намайг мишокоо болгож байна гээд зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80/

              10. Насанд хүрээгүй гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би гэрээсээ гарч найз Төрболдтой уулзах гээд гэрийнх нь гадаа очиход Төрболд байрныхаа гадаа бөөлжөөд зогсож байсан. Тэгэхээр нь би Төрболдоос яасан юм бэ гэхэд “Намнан ах архи хүчээр өгчихлөө” гэж хэлсэн. Ингээд байж байтал Төрболдын аав Энхболд ах ганцаараа дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хөл нүцгэн, хүнд зодуулчихсан юм шиг ирсэн. Түүний нэг талын хэсэг нь нил шороо болчихсон байсан. Тэгтэл Төрболд ааваасаа та яачихсан юм бэ гэтэл “Тодоо намайг зодчихлоо” гэж хэлсэн. Энэ үед манай найзууд болох Хан-Эрдэнэ, Өсөхбаяр 2 ирсэн. Тэгэхээр нь би дотогш орж Төрболдын ээж Нараа эгчид хандан “Энхболд ахыг хүн зодчихож” гэж хэлээд гарсан. Тэгтэл Тодоо ах урдаас бас ганцаараа алхаж ирж байсан. Нараа эгч тэгтэл гэрээсээ гарч ирээд Тодоо ахад хандан “манай нөхрийг яагаад зодчихсон юм бэ” гэхэд Тодоо ах “миний гинж алга болчихлоо” гээд уурлаад чулуу аваад шидэх гээд байсан Тэгэхээр нь би ах аа та болиоч ээ гэтэл чамд ямар хамаатай юм гээд хүзүүдэж аваад байсан. Тэгтэл Намнан, Сайхнаа, Батаа ах 3 ирснээ Намнан ах манай найз Хан-Эрдэнийгчи зайл чацага минь гээд байсан. Энэ үед мөн Төрболдын эмээ нь болон эгч нь ирсэн. Тэгээд эмээ нь цагдаа дуудна гээд байсан бөгөөд удалгүй цагдаа ирсэн. Цагдаа ирэх үед Сайхнаа, Батаа ах 2 явчихсан байсан бөгөөд Тодоо ах цагдаагийн машинд сууснаа буугаад зугтчихсан юм. Тэгэхээр нь түүнийг бид нар цагдаагийн хамт араас нь хөөж барьж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85/

              11. Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 24 цагаар зөрчлийн байцаагчаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм.Тэгтэл Д.Энхболд гэх эрэгтэй бусдад зодуулсан гээд хэлтэс дээр ирсэн. Би тэгэхээр нь түүнээс зөрчлийн хохирогчоор мэдүүлэг авч, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол үйлдэж өгөөд явуулсан.Т гэх залуу гэрээс нь хүү Төрболдоор нь дуудуулж гаргаж ирүүлээд Гранд марк-2 маркийн автомашиндаа суулгаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шоотой барилгын хажууд аваачаад нүүр, толгой болон гэдэс, хөл, гар руу нь олон удаа цохиж зодсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91/

          12. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 24 цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм.Тэгтэл Хан-Уул дүүргийн 5 хороо Арьс ширний 80 айлын гадаа зодоон болоод байна гэсэн дуудлага 20 цаг 30 минутанд ирсэн бөгөөд би дэд ахлагч Бүрэнбаярын хамт тухайн дуудлагад очсон.Тэгтэл цагаан өнгийн гранд марк-2 машины хажууд 3 согтуу залуу, тэгээд хэдэн эмэггэй хүмүүс, хүүхдүүд байсан бөгөөд хоорондоо хэрэлдээд байж байсан.Тэгэхээр нь юу болсон талаар асуухад. настай эмэгтэй манай энэ хүүхдийг энэ 2 залуу өдөр хамт архидаад тэгээд зодоод үсийг нь хайчилсан байна гэж хэлсэн.Би тэгэхээр нь зааж өгсөн хоёр залуутай хамт 3-ууланг нь машинд суулгаад байж байсан чинь нэг залуу нь буугаад зугтаасан бөгөөд бид хоёр араас нь хөөж барьж авсан.Тэгээд шууд хэлтэс дээр авчирч эрүүлжүүлэхэд өгөх гээд байж байхад зодуулсан гэх залуу ирсэн бөгөөд түүнийг зөрчлийн байцаагч Ц.Цолмонд хүлээлгэн өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93/

          13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №6902 тоот дүгнэлт:

          -Д.Э биед баруун зовхи, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун зовхи, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдэх боломжтой.

          -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-21/

          14. Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яг огноог нь санахгүй байна, тухайн өдөр на.'3 -амнансүрэн, Батбаатар нарын хамт Хан-Уул дүүргийн 5-р хороо Арьс ширний 80 айл нийтийн байрны гадаа юм яриад зогсож байтал зүс таних Энхболд нь гэрээсээ гарч ирж таарсан. Энхболдын хүүхдүүд нь манай ээжийн байрны цонхыг хагалсан байсан. Энэ талаар хэлэхэд хүүхдүүдээ өмөөрөөд, өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Энхболдтой маргалдаж барилцаж аваад түүний зүүн шанаанд гараараа 1 удаа, дахиад 1 удаа халы цохьсон. Тэгтэл Энхболдын эхнэр нь гэрээсээ гарч ирээд орилж хашгираад бөөн юм болсон. Тэгээд удалгүй цагдаа ирж Намнансүрэн бид хоёрыг авч явсан, Батбаатар энэ үед яв-ихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.     

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6902/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Т нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 80 айлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Эгэрээс нь дуудаж гарган ирж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж, түүний биед нь баруун зовхи, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун зовхи, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Т анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Д.Энхболд шүүхийн шатанд өгсөн: “…хохирол нэхэмжилсэн боловч баримт байхгүй тул нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй...цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн /шүүгчийн туслахын устаар ярьсан тэмдэглэл/, түүний хувийн байдал /...32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б  Т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэзаг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг шүүгдэгч Б.Т  сануулъя.  

            Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б  Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б  Т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т  оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч Б.Т  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг шүүгдэгч Б.Т  сануулсугай.

            6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР