| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/08006/И |
| Дугаар | 102/ШШ2017/00213 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/00213
2017 оны 01 сарын 12 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00213 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орц “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 50 дугаар байр, 8 тоотод оршин суух, Боржигон Тогоочийн Бат-Эрдэнэ /РД-ВЮ79021171/-д холбогдуулан гаргасан,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 430,572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дулаан хаан-50” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Бат-Эрдэнэ нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарыг хүртэлх СӨХ-ны төлбөрөө төлөлгүй 302,100 төгрөг, алданги 128,472 төгрөг, нийт 430,572 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна.
Уг суугчийн сарын төлбөр нь 19,400 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас СӨХ-г засвар, үйлчилгээ, сангийн засвар хийх хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байгаа бөгөөд удаа дараа төлбөрөө өгөхийг шаардсан боловч төлбөрөө барагдуулахгүй байгаа тул хуулийн дагуу СӨХ-ны төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Дулаан хаан-50” СӨХ нь хариуцагч Т.Бат-Эрдэнээс нийт 430,572 төгрөг нэхэмжилснээс алданги болох 128,472 төгрөгөөс нь татгалзаж, хариуцагч Т.Бат-Эрдэнэ нь үлдэх 302,100 төгрөгийн 100,700 төгрөгийг нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 100,700 төгрөгийг нь, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 100,700 төгрөгийг нь тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дулаан хаан-50” СӨХ нь хариуцагч Т.Бат-Эрдэнэнээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 430,572 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 430,572 /дөрвөн зуун гучин мянга таван зуун далан хоёр/ төгрөгийн 128,472 /нэг зуун хорин найман мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Бат-Эрдэнэ нь үлдэх 302,100 /гурван зуун хоёр мянган нэг зуун/ төгрөгийн 100,700 /нэг зуун мянга долоон зуун/ төгрөгийг нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 100,700 /нэг зуун мянга долоон зуун/ төгрөгийг нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 100,700 /нэг зуун мянга долоон зуун/ төгрөгийг нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус “Дулаан хаан-50” СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6,784 төгрөг, хариуцагч Т.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 6,784 төгрөгийг тус тус гаргуулан “Дулаан хаан-50” СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Дулаан хаан” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Т.Бат-Эрдэнэд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 430,572 /дөрвөн зуун гучин мянга таван зуун далан хоёр/ төгрөгийн 128,472 /нэг зуун хорин найман мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Бат-Эрдэнэ нь үлдэх 302,100 /гурван зуун хоёр мянган нэг зуун/ төгрөгийн 100,700 /нэг зуун мянга долоон зуун/ төгрөгийг нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 100,700 /нэг зуун мянга долоон зуун/ төгрөгийг нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 100,700 /нэг зуун мянга долоон зуун/ төгрөгийг нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус “Дулаан хаан-50” СӨХ-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6,784 төгрөг, хариуцагч Т.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 6,784 төгрөгийг тус тус гаргуулан “Дулаан хаан-50” СӨХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД