| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0563/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.2., 27.10.2.4., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогч Ш.Б өмгөөлөгч А.Ганбат /ҮД:0-656/,
хохирогч Д.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам /ҮД:0-650/,
өсвөр насны шүүгдэгч С.Ө , түүний хууль ёсны төлөөлөгч Ж.О , өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1-163/,
гэрч Г.Ганболор, О.Цасанчихэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч З овогт С Ө холбогдох эрүүгийн 1903010510478 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....оны .... дугаар сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эрэгтэй, .... боловсролтой, ...., ам бүл 4, эцэг, эх, ахын хамт, Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, З овогт С Ө /РЕГИСТРИЙН ДУГААРТАЙ................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч С.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Скетч зочид буудлын авто зогсоолд байсан О.Цасанчихэрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 02-04 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 45 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 2.14% согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр , Монгол таун хотхоны баруун талын замд Тоёота приус маркийн 02-40 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 13.1-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ш.Б жолоодон явсан Ланд круйзер маркийн 09-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Ш.Б эзэмшлийн Ланд Круйзер маркийн 09-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 82.990.000 төгрөгийн О.Цасчихэрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 02-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.841.000 төгрөгийн бусдад нийт 88.831.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Өсвөр насны шүүгдэгч С.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Скетч зочид буудлын авто зогсоолд байсан О.Цасанчихэрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 02-04 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 45 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 2.14% согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр , Монгол таун хотхоны баруун талын замд Тоёота приус маркийн 02-40 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 13.1-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ш.Б жолоодон явсан Ланд круйзер маркийн 09-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Ш.Б эзэмшлийн Ланд Круйзер маркийн 09-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 82.990.000 төгрөгийн О.Цасчихэрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 02-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.841.000 төгрөгийн бусдад нийт 88.831.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь:
1. Өсвөр насны шүүгдэгч С.Ө гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шөнийн 22.00 цагийн үед найз Цасан-Чихэрийн төрсөн өдөрт очсон. Түүний төрсөн өдөр Ганболор найзын гэрт болсон. Тухайн өдөр бид бүтэн шөнө төрсөн өдрөө тэмдэглэсэн. Ганболор архи дуусах үед “нэмж архи авъя” гэхээр нь би түүнд машиныхаа түлхүүрийг өгөөгүй. Гэтэл дараагийн өдрийн 13.00 цагийн үед найз Ганболор надруу залгаж шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдсон талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зураг /хх-3-10/
4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг –Тоёота приус 30 маркийн 02-44 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан С.Ө г драйгер багаж ашиглан шалгахад 2.14% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо /хх-11/
5. С.Ө жолооч биш /хх-76/
6. Иргэний нэхэмжлэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 10 цаг өнгөрч байхад нөхөр, охинтойгоо хамт охин Энхжинг салхинд гаргах гээд Богд уул руу явж байсан. Тэгтэл Зайсангаас дээшээ өгсөөд явж байтал өөдөөс нэг приус маркийн автомашин ирж байсан. Нөгөө машин ойртож ирээд гэнэт өөдөөс дараад ороод ирсэн. Би нөхөртэйгөө яаж байгаа юм бол гэж хашхираад л нөгөө машинтай их хүчтэй мөргөлдсөн. Тэгээд машины бүх дэр задарсан. ...Манай охин 1 нас 10 сартай хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
7. Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Богд уул руу салхинд гарах гээд Зайсангаас баруун урд тал руу дээшээ өгсөөд явж байтал нэг приус маркийн автомашин өөдөөс ирж явсан. Тэгтэл ойртож ирээд гэнэт гэнэт урсгал сөрөөд өөдөөс ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Тухайн үед охин хойно зориулалтын суудал дээр суугаад бүсээ бүслээд явж байсан. Манай эхнэр хажууд нь арын суудал дээр суугаад бүсээ бүслээд явж байсан. ...манай машиныг мөргөсөн приус 30 маркийн автомашины жолоон дээрээс 15-16 насны эрэгтэй хүүхэд бууж ирээд уйлаад байсан. ...Ойртоод хажууд нь очиход хүүхдээс архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/
8. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цасчихэрийн төрсөн өдөрт Зайсангийн урд талд очсон. Доод талд нь ресторанд сууж байгаад дээшээ өрөө рүү ортол Ганболорын дүү Ө 4 лааз пиво уучихсан байсан. ...Ганболор дүүгээ гараад машинаас юм аваад ир гэсэн. Тэгэхээр нь би араас нь удалгүй гарсан. Тэгтэл машины бүх гэрэл нь асаалттай байсан. Тэгэхээр нь гэрлүүдээ унтраагаад эргээд хартал Ганболорын дүү Ө доошоогоо гүйгээд орчихсон. Би араас нь орж дүүгээс нь машиныхаа түлхүүрийг авсан. Ганболор дахиад түлхүүрээ өгчих юм аваадахъя гэхээр нь би түлхүүрээ өгөөгүй. ...би машиныхаа түлхүүрийг утастайгаа хамт дэрэн доороо хийгээд унтсан. Тэгээд 1 цаг өнгөрч байхад 2 цагдаа ирээд Ө гэдэг хүүхэд зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь дэрээ сөхөөд үзтэл миний машины түлхүүр байхгүй, утас ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/
9. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Цасанчихэрийн төрсөн өдөр болсон. Тэгэхээр нь би хамааты дүү Ө манай хүүхдийг хараад өгөх зав байна уу гэж асуусан. Тэгтэл манай дүү зөвшөөрсөн. Би тухайн үед найзынхаа төрсөн өдөр дээр байсан. Манай дүү миний араас манай найзын төрсөн өдөр болсон газарт ирсэн. Бид нар төрсөн өдрөө тэмдэглээд өглөө үүрээр 7 цаг өнгөрч байхад унтсан. Тэгтэл 12 цаг өнгөрч байхад 2 цагдаа хаалга тогшоод Ө гэдэг хүүхэд зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар найз Цасанчихэрийн машины түлхүүрийг байсан газарт нь хартал байхгүй байсан. ...дүү Ө найз Цасанчихэрийн машиныг барьж яваад зам тээврийн осол гаргасан байсан. Ө бид хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Миний найз утас, түлхүүр хоёроо дэрлээд унтаж байсан. Дэрнийхээ доор хийсэн байсан гэсэн. Би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78/
10. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10888 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Г.Э биед тархи доргилт, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-86/
11. Тод үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн хохирлын үнэлгээний 943 дугаартай тайлан: “…Ланд Круйзер маркийн 09-30 УНА улсын дугаартай автомашин шууд зардал 82.990.000 төгрөг, нийт зардал 97.038.000 төгрөг…“/хх-117-118/
12. Итгэл Эстимэнйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 14913124 дугаартай тайлан: “…Тоёота приус-30 маркийн 02-44 УНК улсын дугаартай автомашин-шууд зардал 5.841.000 төгрөг, нийт зардал 6.716.000 төгрөг…” /хх-117-118/
13. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 380 дугаартай дүгнэлт: “...Тоёота приус-30 маркийн 02-44 УНК улсын дугаартай тээврйн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Ө нь Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13.1-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Ланд Круйзер маркийн 09-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.Батболд нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх-98-99/
14. Өсвөр насны шүүгдэгч С.Ө гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Осол болох үед би ганцаараа машин дотроо явж байсан. ...тухайн үед би ямар нэгэн хүний зөвшөөрлөөр уг автомашиныг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 136/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Ө нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10888/-ний дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 380 дугаартай дүгнэлт, Тод үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн хохирлын үнэлгээний 943 дугаартай тайлан, Итгэл Эстимэнйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 14913124 дугаартай тайлан хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч нь өсвөр насны шүүгдэгч С.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Скетч зочид буудлын авто зогсоолд байсан О.Цасанчихэрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 02-04 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсныг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 45 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, 2.14% согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр , Монгол таун хотхоны баруун талын замд Тоёота приус маркийн 02-40 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 13.1-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ш.Б жолоодон явсан Ланд круйзер маркийн 09-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Ш.Б эзэмшлийн Ланд Круйзер маркийн 09-30 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 82.990.000 төгрөгийн О.Цасчихэрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 02-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.841.000 төгрөгийн бусдад нийт 88.831.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан, мансуурсан үедээ, их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд өсвөр насны шүүгдэгч С.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан, мансуурсан үедээ, их хэмжээний хохирол учруулсан,
Мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч С.Ө г анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ш.Б шүүхэд ирүүлсэн “...хохирол төлбөрөө барагдуулж авсан...” гэсэн хүсэлт, хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан, цаашид хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн, өсвөр насны шүүгдэгч С.Ө гийн хувийн байдал /...16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Амгалан цогцолбор сургуулийн 11Г ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан З овогт С Ө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З овогт С Ө 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ө гийн эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.
Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, 18 насанд хүрээгүй буюу өсвөр настай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар З овогт С Ө 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь тохиромжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ө д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Э.Оюунцэцэгт тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Хохирогч Ш.Батболд нь хохирол төлбөрөө авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд илэрхийлсэн. Харин өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч хохирогч Д.Отгонжаргалд автомашины хохирол 6.800.000 төгрөг, журмын хашаанаас машинаа авсан 800.000 төгрөгийг төлж барагдуулсан ба Д.Отгонжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт зээл, зээлийн хүү 3.673.000 төгрөг, оношилгоо, ачилтын мөнгө, үнэлгээний мөнгө зэргийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс 405.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч нар нь гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Ө д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч З овогт С Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан, мансуурсан үедээ, их хэмжээний хохирол учруулсан,
Мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан З овогт С Ө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч З овогт С Ө 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ө гийн эдлэх 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар З овогт С Ө 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ө д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Э.Оюунцэцэгт тус тус даалгасугай.
6. С.Ө д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хохирогч нар нь гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Ө д сануулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар С.Ө н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг С.Ө д сануулсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Ө д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР