| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00808/и |
| Дугаар | 090 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 090
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, ОБ62123018 регистрийн дугаартай, Харагчин овогтой Цэвэгмэдийн Цэдэндамбын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэдэндамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1962 онд төрсөн, ам бүл 1. 1979 оны хавар Бөхмөрөн сумын 8-н жилийн дунд сургууль төгсөөд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн 1981 онд цэрэгт явж цэрэгт явж, НАХЯ-ны харьяа 05 дугаар ангид алба хаагаад 1984 оноос эхлэн Бадрал нэгдэлд мал маллаж байгаад 1992 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн гээгдсэн, тухайн он жилүүдэд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Бөхмөрөн суманд 1984 оноос 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэдэндамба нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан Цэвэгмэд овогтой Цэдэндамбын 1984 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/4327 тоот тодорхойлолт авагдсан ба уг тодорхойлолтод Ц.Цэдэндамба нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 05 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 474 тоот тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдөр халагдсан гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн П.Эрдэнэ, П.Рааш нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч П.Эрдэнэ: Би 1970 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд бригадын дарга, агент, хоршооны нярав зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. Намайг Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажиллаж байх хугацаанд Ц.Цэдэндамба мөн нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Тэрээр 1979 онд Бөхмөрөн суманд 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж мал маллаж байгаад 1981 оноос 1984 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн, 1992 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тус нэгдэлдээ мал маллаж байсан юмаа. Бадрал нэгдэл нь 1991 оны дундуур Баялаг хоршоо болон 1993 оныг дуустал ажиллаад тарсан. Ц.Цэдэндамба нь Бадрал нэгдэл, Баялаг хоршоонд 1979 оноос 1992 оныг хүртэл ажилласан гэдгийг би сайн мэдэхийн хувьд гэрчийн мэдүүлэг өгч байна. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Д.Орших, С.Эрдэнэ, С.Сайжрах, Баялан хоршооны даргаар Б.Жамбалдорж гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч П.Рааш: Би 1972 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан. Ц.Цэдэндамба Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Ц.Цэдэндамба нь 1979 оноос 1992 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тус нэгдэлдээ мал маллаж байсан юмаа. Бадрал нэгдэл нь 1991 оны дундуур Баялаг хоршоо болон 1993 оныг дуустал ажиллаад тарсан. Ц.Цэдэндамбын гэр манайхтай зуслангаар айл хошоо буудаг байсан учраас сайн мэднэ. Тэрээр нэгдэлд мал маллаж байх хугацаандаа цэргийн албанд яваад ирсэн. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Д.Орших, С.Эрдэнэ, С.Сайжрах, Баялан хоршооны даргаар Б.Жамбалдорж гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрч П.Эрдэнийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон түүнийг нэгдлийн 1 дүгээр бригадын даргаар томилж, чөлөөлсөн тухай Увс аймгийн Бөхмөрөн сумын Намын үүргийн товчооны 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11 тоот тогтоолуудын хуулбар, гэрч П.Раашийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цэдэндамбын 1984 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэдэндамбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харагчин овогтой Цэвэгмэдийн Цэдэндамбын 1984 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэдэндамбын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА