Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2017/00069

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,

Эмчлүүлэгч этгээд: Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3 дугаар баг, Аварга, 2,1 гудамж, 1 байр, 1 тоотод оршин суух, 42 настай, эрэгтэй, Чонос овогт Долгорсүрэнгийн Мягмаржав /СЛ75061714/-ын 

Эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд, П.Энхбулган, эмчлүүлэгч Д.Мягмаржав, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд, П.Энхбулган нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчлүүлэгч Д.Мягмаржав нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 05736 дугаартай шийдвэрээр тус газарт 2016 оны 9 дүгээр сарын 9-нд /2 дахь удаа/ ирсэн.

Д.Мягмаржав нь тус газарт ирж зохих эмчилгээ хийлгэж эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, биеийн байдал сайжирсан тул албадан эмчилгээний газраас чөлөөлөх саналыг гаргаж байна гэжээ.

Эмчлүүлэгч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2016 оны  9 дүгээр сарын 9-ний өдөр ирж эмчлүүлээд бие болон сэтгэл санааны хувьд эрүүл болсон. Хоёр дахь удаагаа эмчилгээ хийлгэж байна. Архины хордлого тайлах, дур дарах, архи зохихгүй болгох эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан. Эмчилгээ хийлгэх явцдаа их зүйлийг ухаарлаа, цаашид архи уухгүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагч, эмчлүүлэгч этгээдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Эмчлүүлэгч Д.Мягмаржав нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлт, Архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг оноштойгоор тус газарт албадан эмчлүүлэхээр иржээ.

 

Д.Мягмаржав нь тус газарт 132 хоног хэвтэж, 54.860 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байна.

Тус газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Эмчилгээний үр дүнд биеийн ерөнхий байдал сайжирч, зовиур шаналгаа арилан архидан согтуурах эмгэг дуршил буурсан. Өвчтөн архинд донтох өвчний талаар зохих мэдлэгтэй болж цаашид харьяа сум, дүүргийн донтолтын эмчийн хяналтанд батжуулах, дахилтаас сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийж байх талаар мэдээлэл авсан” эмч нарын зөвлөлгөөний дүгнэлт, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч их эмч, дэслэгч Б.Энхболд, их эмч, дэд ахлагч П.Энхбулган нарын тайлбар, эмчлүүлэгч Д.Мягмаржавын тайлбар зэргийг үндэслэн албадан эмчлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Чонос овогт Долгорсүрэнгийн Мягмаржавын албадан эмчлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгч этгээд нар тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ