Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/143

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Б-д холбогдох эрүүгийн 202...10******* дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19*******9 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ... оршин суух, гавьяа шагналгүй,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,

мөн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, түүний өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил ******* сар 13 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт  Г.Б /РД: ЖЗ .../.

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны орой 1******* цаг 30 минутын орчим Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багт байрлах Петровис ХХК-ийн “Нефть хангамжийн нөөц”-ийн зүүн талын төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4б-д “хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн 12.2-д заасан “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч С.Х амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгч Г.Б-оос оршуулгын зардлыг гаргуулж, хүүгийнхээ 2 сартай үлдсэн хүүхдэд 1******* нас хүртэл тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Энэ хүнийг яланд явууллаа гээд миний хүү босоод ирэхгүй. Харин хүүхдүүд нь тусламж үзүүлэхийг хүсч байна. Оршуулгын зардалд нэхэмжилж буй 5.241.246 төгрөгийг хурдан хугацаанд гаргуулж авмаар байна. Хүүгийнхээ үлдсэн 5 ам бүлийг тэжээх надад үнэхээр хэцүү байна” гэв.

            Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Шүр захын зүүн талд байх хөзөр тоглуулдаг газарт очиж мөрийтэй тоглосон. Тухайн үед С.Х гэх таньдаг залуу хамт хөзөр тоглож байсан. ...Х, Г.Б нар орж ирээд ...Х хөдөө явъя гэхээр нь би за гээд ... тоглоомын газраас гарсан. ...Г.Б-ийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж байх үед С.Х араас гарч ирээд бид нарыг хаачих гэж байгаа талаар асуугаад машинд хамт суусан. ...бид нар тэндээс хөдлөөд Х-ийн гэрт очсон бөгөөд Х өөрийн эзэмшлийн Avante XD маркийн ... дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөө явахаар болсон. ...Улмаар Г.Б, С.Х нар Г.Б-ийн эзэмшлийн автомашинтай Х бид 2-ыг гаргаж өгөхөөр хамт хөдөлсөн. ...унтаж байхад Х намайг дуудаад нөгөө хоёр чинь онхолдчихлоо гээд дуудахаар нь сэрээд хартал 100 орчим метр зайд Г.Б, С.Х нарын сууж явсан машины дөрвөн дугуйн дээшээ харсан байдалтай байсан. ...С.Х-ийн нүүрэн хэсэг нь зам дээр доошоо харсан байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/

            Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.Б, С.Х нарын сууж явсан автомашин миний унаж явсан автомашиныг гүйцэж түрүүлэхэд шороон зам дээр тоос ихээр босож урд зам харагдахгүй байхаар нь би хурдаа хассан. Тэгэхэд машинаас урагш 100 орчим метрийн зайд Г.Б, С.Х нарын унаж явсан машин нь замын зүүн хойд тал руу өнхөрч байгаа харагдсан ба өнхрөөд дөрвөн дугуй нь дээшээ хараад зогссон. ...Г.Б нуруу эвгүй болчих шиг боллоо гээд хэвтэж байсан ...С.Х нь зам дээр нүүрэн хэсэг нь доошоо харсан байдалтай хэвтэж байсан ба түүний толгойноос цус гарч байсан...” гэжээ /хх-ийн 32-33 тал/

            Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 тоот дүгнэлтэд:

            Хариулт-1: “Жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4б/-д “Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ  зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            Зорчигч С.Х нь мөн дүрмийн 6.1.а/-д “Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй” гэсэн дүрмийн заалт зөрчсөн хэдий боловч зам тээврийн осол гарах шалтгаан болохгүй.

            Хариулт-2: Жолооч Г.Б нь хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүйн улмаас осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Учир нь зам дээрх аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө авах ёстой.

            Хариулт-3: Хэрэг, ослын газарт очсон замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ч.******* нь Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна.  

            Хариулт-4: Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Б овогт Г.Б нь /ЖЗ.../ дугаараар лавлагааг шүүж үзэхэд В ангиллын ... дугаарын эрхийн үнэмлэхтэй байх бөгөөд хүчинтэй байна.

            Хариулт-5: Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын бүдүүвч зурагт тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

            Хариулт-6: Шинээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэжээ. /хх-ийн 47-4******* тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 19 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост гавлын орой болон суурь ясны олон тооны сэлтэрхий үүсгэгдсэн хугарал, тархины хатуу хальсны урагдал, тархины эдийн бүтцийн алдагдал, няцрал, хүзүүний 4,5-р нугалмын хугарал, нугасны бүрэн тасрал, хоншоор, хамар ясны хугарал, зүүн мөрний далд хугарал, зүүн чихний дэлбэн, баруун чамархай, шанаа, баруун доод зовхинд шарх, нүүрний баруун хэсэг, дух, зүүн, баруун хацар, хамар, хоншоор, эрүү, хүзүү, баруун, зүүн сарвуу, зүүн гуя, баруун ташаанд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

3. Дээрх гавлын орой болон суурь ясны олон тооны сэлтэрхий үүсгэгдсэн хугарал гэмтэл нь 3.1.2, тархины хатуу хальсны урагдал, тархины эдийн бүтцийн алдагдал, няцрал гэмтэл нь 3.1.3, хүзүүний 4,5-р нугалмын хугарал нь 3.1.5, нугасны бүрэн тасрал гэмтэл нь 3.1.7-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, хоншоор ясны хугарал, зүүн мөрний далд хугарал гэмтлүүд нь 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна.  

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, хүзүүний нугалмын хугарал, нугасны бүрэн тасрал хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.

6. Химийн шинжилгээгээр цусанд 0,******* промилли, шээсэнд 0,******* промилли спиртийн агууламж илэрсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой гэжээ. гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-40, 41-43 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12 тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17 тал/

Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 1*******-20 тал/

Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

Г.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 63 тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн ************** тал/

Хохирогч С.Х оршуулгын зардлын тооцоо /хх-ийн 96 тал/

Хохирлын баримтууд /хх-ийн 97 тал/

            Г.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/

            Г.Б-ийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

           Шүүгдэгч Б овогт Г.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1******* цаг 30 минутын орчим Toyota Prius маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багт байрлах “Петровис” ХХК-ийн “Нефть хангамжийн нөөц”-ийн зүүн талын төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4б-д “Хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Х амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Х-ийн машиныг гүйцэж түрүүлэх үед урдаас ямар нэг зүйл нөмрөөд ороод ирэх шиг болохоор нь баруун гар талруугаа дарахад замын хажуу талын ховил руу орсон учраас дахин зүүн тал руугаа дарсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Н-ийн “...Х намайг дуудаад нөгөө хоёр чинь онхолдчихлоо гэхээр нь сэрээд харахад тэр хоёрын унаж явсан машин дөрвөн дугуй нь дээшээ хараад зогсож байсан...” гэх, гэрч Б.Х-гийн “...машин замын зүүн хойд тал руу өнхөрч байгаа харагдсан ба дугуй нь дээшээ хараад зогссон...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 19 тоот дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 тоот дүгнэлт, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 202...10******* дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Г.Б хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас талийгаач С.Х биед гавлын орой болон суурь ясны олон тооны сэлтэрхий үүсгэгдсэн хугарал, тархины хатуу хальсны урагдал, тархины эдийн бүтцийн алдагдал, няцрал, хүзүүний 4,5-р нугалмын хугарал, нугасны бүрэн тасрал, хоншоор, хамар ясны хугарал, зүүн мөрний далд хугарал, зүүн чихний дэлбэн, баруун чамархай, шанаа, баруун доод зовхинд шарх, нүүрний баруун хэсэг, дух, зүүн, баруун хацар, хамар, хоншоор, эрүү, хүзүү, баруун, зүүн сарвуу, зүүн гуя, баруун ташаанд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд учирсан бөгөөд талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, хүзүүний нугалмын хугарал, нугасны бүрэн тасрал хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 19 тоот дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 тоот дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, зам тээврийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан эрүүл мэндийн байдал, талийгаачийн оршуулгын зардалд 1.300.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3.941.264 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлэн бичгээр гаргаж өгсөн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3  жилийн хугацаагаар тогтоовол зохино.

Шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас талийгаач С.Х амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Оршуулгын зардалд 5.241.264 төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаач хүү минь ар гэрээ авч явдаг байсан бөгөөд түүний дөрвөн хүүхдийнх нь хамгийн бага хүүхдэд нь 1******* нас хүртэл хугацааны тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна” гэсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн оршуулгын зардалд 5.241.264 төгрөгийг нэхэмжилж байгаагаас 3.*******43.011 төгрөгийн нотлох баримт /хх-ийн 97/-ыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Г.Б нь оршуулгын зардалд 1.300.000 төгрөгийг нөхөн төлж, үлдэгдэл 3.941.264 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн байх тул хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчээс оршуулгын зардалд 3.941.264 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-т олгохоор тогтоолоо.    

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь талийгаач С.Х нь гэр бүлээ авч явдаг байсан бөгөөд тэрээр насанд хүрээгүй дөрвөн хүүхэдтэй, эхнэр нь түүнийг нас барснаас хойш бага хүүхдээ төрүүлж одоо 2 сар гарч байгаа тул бага хүүхдийг нь насанд хүртэл нь тэтгэмж тогтоолгох, тэжээн тэтгүүлэх хүсэлтийг гаргаж байх боловч хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд талийгаачийн дээрх байдлыг нотолсон баримт хангалтгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Г.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Б-ийн ЖЗ ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50******* дугаар зүйлийн 50*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-оос оршуулгын зардалд 3.941.264 /гурван сая есөн зуун дөчин нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух Б овогт Д.О /РД: ЖЬ.../-т олгож, хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Г.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-т 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Б-ийн ЖЗ ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА