Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Ц.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007000660073 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 22 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *******д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2  хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт Ц.Б /РД: /

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төвийн хажууд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 02 цагийн орчимд Э.*******ын эзэмшлийн Ниссан Тида маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины урд шил, гэрэл дохионы ирчак, шил арчигч ус зайлуулах хөмсөг зэргийг хугалж, баруун урд хаалга, баруун хойд хаалга өшиглөж хонхойлгон гэмтээж Э.*******ад 685 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...тай 1 жил гаруй хамт байсан хамтдаа амьдарна гэж хүртэл ярьсан. Тэр өдөр хот явна гэж хэлсэн. Гэтэл орой гар утас руу нь залгахад утсаа аваагүй. Би 1 дүгээр хорооны тэнд машиндаа ганцаараа архи уусан. Тэгээд дүүгээ дуудаж машинаа бариусан. Гэтэл “” төвийн гадаа нь *******ын машинтай байж байсан. Би хардсандаа машины шилийг нь хагалсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

           

     Мөрдөн байцаалтад хохирогч Э.*******ын өгсөн: “...Миний өөрийн эзэмшлийн 61-74 Улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг тус дүүргийн Ц.Б нь зориудаар эвдэлсэн гэж хандсан. Учир нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний 01 цагийн орчимд манай эхнэр унаж, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад ямар шалтгааны улмаас мэдэхгүй салхины урд шил, баруун урд хаалга хонхойлгосон, баруун хойд хаалга хонхойлгосон, гэрэл дохионы ирчак хугалсан, шил арчигч сууриар хугалсан, ус зайлуулах хөмсөг хугалсан байсан. Тэгээд би учрыг нь олоогүй байж байтал намайг доромжилж миний эхнэр ын нүцгэн зургийг мессенжерээр над руу явуулж, элдэв үгээр хэлж доромжилсон. Миний өөрийн ******* гэх хаяг руу гэсэн хаягнаас элдэв зүйлийг явуулсан. Байцаагчид өгсөн. Би нарийн учрыг олоход манай эхнэртэй янаг амрагийн харилцаатай байсан. Үүнийг фэйсбүүкт тавьж 1 цаг байлгаад устгасан. Надад хохирол төлөгдөөгүй байна. Би 670 000 төгрөг нэхэмжилж байна. Би өөрийн машинаа хувиараа засуулаад хэрэглэж байгаа.” гэх мэдүүлэг

            /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ын өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед нөхрийн машин болох ******* улсын дугаартай Ниссан Тида машинаа унаад Улаанбаатар луу ажлаар явсан. Намайг явахад нөхөр ******* гэртээ байсан. Тэгээд хотоос 19 цагийн үед Багахангайд ирсэн. Би Улаанбаатараас найзтайгаа ирээд манай дүү , нар Багахангайд ирчихсэн төвд хоол идэж байна гэж утасдаад бид 2 очсон. Тэгээд би машинаа төвийн хашааны урд байрлуулж тавиад орж хоол идэх зуураа тэй 0.5 гр соёрхол архи бид 3 уусан. Машиндаа сууж байхдаа архи уусан юм чинь хүүгээ дуудах гээд байж байтал харанхуйд машины гэрэл асаад Ц.Б машинтайгаа ганцаараа ирсэн. Ирээд үгийн зөрөөгүй миний дух орчим руу хамар хэсэг рүү гараараа 1 удаа цохиж уурлаад чи хотод явж байна гэж хэлсэн хэзээдээ ирчихсэн юм, энд юу хийж яваа юм гэж хэлээд уурлаад явчихсан. Ц.Б намайг хардаж нөхрийн машины урд салхины шил хагалаад, 2 хаалга хонхойлгож өшиглөөд, гэрэл дохио, шил арчигч эвдэлсэн. Ингээд гэртээ хариад 02 цаг өнгөрч байхад нөхөртэйгээ маргалдаад байж байхад Ц.Б намайг нүцгэй зургийг фейсбүүкт тавина гээд сүрдүүлээд байна гэж хэлж байсан. Тэгтэл аав зургийг чинь фейсбүүкээс харчихлаа гэхэд Ц.Б миний нүцгэн зургийг тавьсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн: “...Би гайхаад таслаад жаахан байж байгаад 10 минутын дараа эргээд ээж рүү залгахад ээж өөрөө утсаа аваад сая Ц.Б машины цонх хагалчихлаа, гэрэлний дохиог суга татсан 1 дүгээр хороо руу явж чадахгүй байна 2 дугаар хороонд төвийн гадаанаас хөдөлж чадахгүй байна гэж хэлээд тасалсан. Жаахан байж байгаад ээж залгаснаа одоо гэртээ очиж баина ах чинь ирсэн гэж 03 цагийн үед байх гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би 03 цагийн үед гэр лүү эмнэлгээс гараад явж байхад аав *******, ах нартай тааралдаад 2 дугаар хороо руу хамт явж машинаа хартал 2 хаалга хонхойсон, салхины урд шил хагарсан, доторх салон эвдэрсэн төвийн наана ойролцоо байсан. Ингээд машинаа унаж ирээд Ц.Б ахын хашаанд тавьсан. Ээж надад Ц.Б сошиалд зураг хийчихсэн байна гэж хэлээд ээжийн утаснаас гэсэн хаягнаас манай ээж ын нүцгэн зургийг хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн: “...ын бэлгийн хамтрагч Ц.Б их ууртай ирээд тай маргалдаж нүүр лүү нь цохьсон. Тэгээд Ц.Б уурлаж байснаа нөхрийнх нь машины эд ангийг нь эвдэлчихээд яваад өгсөн. Салхины урд шил хагарсан, гэрлийн дохионуудыг эвдэлсэн, хаалгыг нь гаднаас нь бас эвдэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан

/хх-ийн 25 дугаар хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №08 шэ/108 дугаартай:

Ч.ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт,

 

Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт

/хх-ийн 38 дугаар хуудас/,

 

*******ийн даргын тодорхойлолт

/хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Ц.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Ц.Бын “Хаан банк”-ны дансны хуулга /хх-ийн 41-47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төвийн хажууд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 02 цагийн орчимд Э.*******ын эзэмшлийн Ниссан Тида маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины урд шил, гэрэл дохионы ирчак, шил арчигч ус зайлуулах хөмсөг зэргийг хугалж, баруун урд хаалга, баруун хойд хаалга өшиглөж хонхойлгон гэмтээж Э.*******ад 685 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... нь *******ын машинтай байж байсан. Би хардсандаа машины шилийг нь хагалсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх, хохирогч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...салхины урд шил, баруун урд хаалга хонхойлгосон, баруун хойд хаалга хонхойлгосон, гэрэл дохионы ирчак хугалсан, шил арчигч сууриар хугалсан, ус зайлуулах хөмсөг хугалсан байсан. Би 670 000 төгрөг нэхэмжилж байна. Би өөрийн машинаа хувиараа засуулаад хэрэглэж байгаа” гэх мэдүүлэг, гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Б намайг хардаж нөхрийн машины урд салхины шил хагалаад, 2 хаалга хонхойлгож өшиглөөд, гэрэл дохио, шил арчигч эвдэлсэн.” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн: “...Би ээж рүү залгахад ээж өөрөө утсаа аваад сая Ц.Б машины цонх хагалчихлаа, гэрэлний дохиог суга татсан 1 дүгээр хороо руу явж чадахгүй байна 2 дугаар хороонд төвийн гадаанаас хөдөлж чадахгүй байна гэж хэлээд тасалсан. 2 дугаар хороо руу хамт явж машинаа хартал 2 хаалга хонхойсон, салхины урд шил хагарсан, доторх салон эвдэрсэн төвийн наана ойролцоо байсан. Ээж надад Ц.Б сошиалд зураг хийчихсэн байна гэж хэлээд ээжийн утаснаас гэсэн хаягнаас манай ээж ын нүцгэн зургийг хийсэн байсан.” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн: “...ын бэлгийн хамтрагч Ц.Б их ууртай ирээд тай маргалдаж нүүр лүү нь цохьсон. Тэгээд Ц.Б уурлаж байснаа нөхрийнх нь машины эд ангийг нь эвдэлчихээд яваад өгсөн. Салхины урд шил хагарсан, гэрлийн дохионуудыг эвдэлсэн, хаалгыг нь гаднаас нь бас эвдэлсэн” гэх мэдүүлэг, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Бад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Ц.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төвд жолоочоор ажилладаг нь *******ийн даргын тодорхойлолт, “Хаан банк”-ны цалингийн хуулгаар тогтоогдсон, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ын эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээгээр 685 000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь өөрийн хөрөнгөөс 670 000 төгрөг гарган авто машинаа засуулсан, Ц.Б хохирлыг төлөхийг зөвшөөрсөн. Тиймээс шүүгдэгч Ц.Баас эд хөрөнгөд учирсан хохирол 670 000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.*******ад олгохоор шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. ******* овогт Ц.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бад оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бад мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан хохиролд 670 000 төгрөгийг Ц.Баас гаргуулан хохирогч Э.*******ад олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Бад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН