Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2017/00058

 

 

 

 

 

  2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2017/00058

                           Төв аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Өгөөмөр Жаргалантын 3 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Ж.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Өгөөмөр, Жаргалантын 3-3 тоотод оршин суух М.Лүндэндорж, Н.Болормаа нарт холбогдох, газар үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 15 өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

“Харуцагч: М.Лүндэндорж, Н.Болормаа нар нь Өрлүүд овогт Жамсрангийн Сарангэрэлийн нэг хүний өмч болох Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний №000154035, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөрийн 2 дугаар багийн Жаргалантын 12 дугаар гудамжны 02 тоотод байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 180 м2  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1414000463 дугаартай гэрчилгээтэй байшин, Монгол газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний №000100626 дугаартай Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөрийн 2 дугаар багийн Жаргалантын 12 дугаар гудамжны 02 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2563 м2 хууль ёсны өмчлөх эрхийн бүртгэлийн Г-141400678 гэрчилгээтэй эзэмшлийн хашааны газар дээрээс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрсдийн зардлаар нүүнэ.

Нэхэмжлэгч: Өрлүүд овогт Жамсрангийн Сарангэрэлийн нэг хүний өмч болох Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний №000154035, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөрийн 2 дугаар багийн Жаргалантын 12 дугаар гудамжны 02 тоотод байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 180 м2  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1414000463 дугаартай гэрчилгээтэй байшин, Монгол газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний №000100626 дугаартай Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөрийн 2 дугаар багийн Жаргалантын 12 дугаар гудамжны 02 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2563 м2 хууль ёсны өмчлөх эрхийн бүртгэлийн Г-141400678 гэрчилгээтэй эзэмшлийн хашааны газар дээрээс М.Лүндэндорж, Н.Болормаа нарыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор нүүхийг нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сарангэрэл нь хариуцагч М.Лүндэндорж, Н.Болормаа  нарыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөрийн 2 дугаар багийн Жаргалантын 12 дугаар гудамжны 02 тоотод байршилтай газар, үл хөдлөх эд хөрөнгөөс нүүхийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвийн 5001196835 тоот даснаас гаргуулж, хариуцагч М.Лүндэндорж, Н.Болормаа нараас 35 100 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Ж.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Лүндэндорж, Н.Болормаа нарт холбогдох иргэний хэргийн зохигчидын байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвийн 5001196835 тоот даснаас гаргуулж, хариуцагч М.Лүндэндорж, Н.Болормаа нараас 35 100 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ