Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,

иргэний нэхэмжлэгч Г.Б,

иргэний хариуцагч Н.Ө,

шинжээч Х.Бат-Ирээдүй, Б.Даштогтох,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Эад холбогдох эрүүгийн 1907004230028 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн  дугаартай, ******* овогт Г.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Э нь ******* улсын дугаартай Синотрак маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно” а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: мөн дүрмийн 3.4а-д заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ” а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /4 дүгээр хавсралтын 5.2-т “Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” мөн дүрмийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын аль эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж 2019 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 05 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар Налайх чиглэлийн сайжруулсан шороон зам дээр өөрийн явж буй чиглэлийн эгнээнд ослын дохиогоо асаан зогсож байсан улсын дугаартай Хюундай  Старекс маркийн тээврийн хэрэгслийн дэргэд зогсож байсан зорчигч Л.ийг уг тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие Г.Э 2019 оны 10 дугаар сарын 04-ний орой 16 цагт Баянхошуу дахь грашнаас ******* “ХОВО” маркийн автомашиныг унан ажилд гарсан. Орой Хиарангаас Зайсан руу 3 рес хийчихээд 3 цагийн орчимд Н.Ө ахын дүү болох ******* ах над руу залган Налайх руу элсэнд яваад ир гэсэн. Өөрийн 1 машины хамт Налайх руу элсэнд явуулсан. 4-5 цагийн орчимд Налайх Оргил худалдааны төвийн орчим хүрч ирэхэд осол гарсан. Тухайн үед миний урд 50-60 метрийн зайтай ******* ахын машин явж байсан би араас нь явж байсан. Гэгээ ороогүй харанхуй байсан зам тоосжилттой, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Тэгээд замын энхэл хэсгийг гарган замын гол хэсгийг барин явж байхад урд гэнэт машин гарж ирсэн. Зогсоох гэж тоормос гишгэсэн боловч том оврын машин байсан болохоор инерцээрээ яваад зогсож чадалгүй эсрэг урсгал руу орон замаас гарж зогсоод буугаад очтол 1 хүн нас барсан байдалтай байсан.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Монгол улсын иргэн Г.Э болон иргэний хариуцагч Н.Ө нараас амь насны  нөхөн төлбөр болох 50.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, оршуулгын зардлын 3.200.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 700.000 төгрөг нийт 73.900.000 төгрөгийг гаргуулахыг шаардаж байна. Нэхэмжлэгчийн хувьд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Г.Э иргэний хариуцагч Н.Ө нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй. Миний аав 55 настай бурхан болсон миний бие хөдөлмөрийн чадвараа 60% алдсан хөгжлийн бэрхшээлтэй. Миний аав намайг тэжээн тэтгэх үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн. Аавын маань амь насыг юугаар ч үнэлүүлж барашгүй гэхдээ тэжээн тэтгэгчийн хохирлыг би 50.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна. Осол болохоос өмнө аав маань над руу залгасан “миний машин эвдэрчихлээ намайг ирж аваарай” гэсэн. Хэлсэн даруйд нь би гарж очсон. Осол болсныг би нүдээрээ харсан газар дээрээ үхсэн байсан. Би үнэхээр хямарсан сэтгэл санааны хохирол гэж би 20.000.000 сая төгрөг нэхэмжилсэн. Оршуулгын зардал 3.200.000 төгрөг, өмгөөллийн 700.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн би хөдөлмөрийн чадвараа 60% алдсан баримтийг давхар хавсаргаж мөн өмгөөллийн зардал болон бусад бичиг баримтуудыг хавсаргаж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие автомашины үнэлгээг нэхэмжилж байна. Эд нарт ямар ч санаачлага байхгүй байгаа.” гэв.

 

Иргэний хариуцагч Н.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “Би машин тэрэгтээ бол цаг тухайд нь засвар үйлчилгээг хийдэг байсан. Цалин мөнгөө цаг тухайд нь өгдөг байсан. Ажилтай, ажилгүй аль ч үед цалин мөнгөө тогтмол өгдөг байсан. Яг энэ хэрэгт машины эзэн гэдэг утгаараа иргэний хариуцагчаар орж ирж байгаа боловч би ийм их хэмжээний мөнгө төлөх чадвар надад байхгүй. Би хохирогч талын талийгаачийн оршуулгын зардлыг Г.Этай хувааж төлөх бодолтой байна. Хохирогч талын сэтгэл санааны хохирол гэж байгаа үүнийг бол надад ямар хувь оногдох нь түүнийг барагдуулахад татгалзах зүйлгүй байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх орж ирээд оргил худалдааны шороон замаар ороод явж байсан. тэгээд би замын донсолгоо гаргаад замын гол хэсэг бариад явсан. Тэгтэл гэнэт урд автомашин харагдаад шууд тормоз гишгэсэн боловч том оврын автомашин болохоор инерцээрээ урагшаа яваад шууд зогсож чадаагүй,  нөгөө машины зүүн урд хэсгийг нь би автомашиныхаа зүүн урд хэсгээр шүргээд нөгөө талын урсгалаа даваад жалга руу орчихсон. Тэгээд эрчээрээ цаашаа гараад жаахан явж байгаад зогссон юм. тэгээд би автомашинаасаа буугаад шүргэсэн автомашин дээр гүйж очсон, тэгтэл нэг хүн нь нас барчихсан байдалтай зам дээр байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн  34 дүгээр хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үеп манай аав ь Улаанбаатар хот руу гэр рүү буцаж байна гэж надай ярьсан. Тэгээд маргааш ирхэ юм байна гээд бодоод байж байтал үүрээр 03 цаг 10 минутын үед намайг унтаж байтал манай аав ь өөрийнхөө дугаараас над руу залгасан тэгээд би утсаа автал мана аав ь “чи хаана байна, гэртээ байна уу, аавынх нь явж байсан автомашин эвдэрчихлээ, чи ирээд аваадахаач” гэхээр нь би  босоод  хувцсаа өмсөж автомашинаа асаах гэж 15 минут орчим болоод гэрээс гараад явсан. Манай гэр их тойрууд байдаг гараад явсаар байгаад Хонхор дөхөж байхад аав руу залгаж хаана байгааг нь асуухад Оргил өнгөрөөд байгаа, замаа сайн харж яваарай аваарын гэрлээ асаагаад байж байгаа, дээрээ гэрийн тооно аччихсан Старекс байгаа шүү жаахан хурдан яваарай хүйтэй байна, даарч байна шүү гэж хэлсэн, тэгээд Налайхын зам засвартай түр  шороон замаар жижиг автомашинтай хурдан явах боломжгүй тул явсаар байгаад 6 цаг дөхүүлээд  Оргил худалдааны төв дээр ирэхэд аавын утас холбогдох боломжгүй болсон байхаар аав руу хэд хэд залгаад болохгүй байхаар нь би аавтай хамт явсан хүн рүү залгатал нөгөө хүн нь аавыг чинь Хово хамчихлаа гэж хэлэхээр нь би Оргил худалдааны төв дээрээс ослын газарт яваад очиход осол болоод удаагүй дөнгөж цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан.

Манай талийгаач аав ийн оршуулгын зардалд 6,801,847 төгрөгийн хохирол учраад байна. Үүнийг нэхэмжилж байна. Мөн үүн дээр би болон манай ар гэрийнхэний сэтгэл санаагаар учирсан хохирлыг нэхэмжилнэ. Үүнийг одоогоор мөнгөн хэлбэрт оруулж яаж үнэлэхээ мэдэхгүй байна. Тэгэхдээ оршуулгын зардал дээр сэтгэл санааны хохирол нэмээд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 22-24 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн автомашинд үнэлгээгээр тогтоогдсон 4,551,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, хэрвээ хохирлыг  төлвөл ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй” гэх,

гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би , , ь нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барилгын ажил хийж байгаад дуусаад 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу буцаад явж байсан юм. Тухайн үед Б. машин бариад би ийн хамт хойд зааланд унтаад явж байсан харин жолоочийн хажууд сууж явсан. Тэгээд хэсэг унтаж байгаад сэрсэн чинь Налайх руу ороод ирчихсэн машин зогсож байсан. Тэгээд машин унтраад асахаа байчихлаа гэж хэлэхээр нь “яасан юу болов гээд машинаасаа буугаад копудаа сөхөөд хартал тосол нь тургичихсан байхаар нь бид хоёр клонк руу явган алхаж тосол авч ирээд машиныхаа радиотор руу хийчхээд засмал замаас шороон зам руу уруудаад нэг их хол яваагүй замын хонхорхой дотор очоод машин унтраад зогссон. Тэгээд би машинаас  буугаад жолоочийн талаар очоод яасан юу болов гэсэн чинь би машин доогуур ороодохоё гэж хэлээд машинаас буугаад арын суудал дээр хувцсаа сольж өмсөх гээд хойно сууж байсан юм тухайн үед талийгаач миний хажууд ирээд зогсчихсон байж байсан юм, тухайн үед би машины руль дээр суугаад арааг нь үзээд байж байтал урдаас бөөн шороо босоод мэлтийсэн гэрэлтэй машин ирээд яахын зуургүй л тас гээд л  явчихсан. Тэр үед би хэсэг ухаан балартаад тэгсэн миний хажууд Дээгийг эгч орилоод байсан. Тэгээд би буух гэтэл машины хаалга онгойхгүй байсан чинь гаднаас нь татаж онгойлгоод би машинаас буусан. Тэгээд Суурь ах алга байна ш дээ гээд тэр хавиар хайгаад байсан чинь бид нарын машин байснаас ертөнцийн зүгээр баруун талд хэвтэж байсан. Тэгээд нөгөө дайрсан машинаа хааччихваа гээд тэр хавиар хайгаад байсан чинь бид нараас нэлээн хол зайтай замын хажуу руу ороод зогссон байсан” гэх мэдүүлгүүд, /1 хх-ийн 26, 43 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч И. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлын баримтууд надад байхгүй, тэгээд ч надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх  зүйл байхгүй, өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг, /1хх-ийн 27 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний ******* улсын дугаартай Синотрак маркийн автомашинд үнэлгээгээр тогтоогдсон 1,674,100 төгрөгний хохирлыг нэхэмжлэхгүй. Яг өнөөдрийн байдлаар хохирогч нарт хохирол төлсөн зүйл байхгүй. Тэгэхдээ шүүхээс шийдвэр гаргасны дагуу бол надад ногдох нөхөн төлбөрийг төлнө, яг энэ хэргийн улмаас учирсан бүх хохирлыг дангаараа төлөх боломжгүй, харин осол гаргасан жолооч Г.Этай хувааж төлөлцөнө гэж бодож байгаа юм” гэх,

гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр жолооч Г.Этай ажилд авна гэсэн фейсбүүкийн зарын дагуу уулзаж, өөрийнхөө ******* улсын дугаартай Синотрак маркийн автомашиныг жолоодуулж ажиллуухаар тохиролцсон бид хоёр сард 1,200,000 төгрөгний тогтмол цалинтай ажиллуулахаар аман гэрээгээр тохиролцсон, ямар нэгэн бичгэн хэлбэрээр  гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлгүүд, /1хх-ийн 30-32, 38 дугаар хуудас/

 

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 22 цаг гээд би Сонсголонгоос хайрга ачаад Зайсан явж 3 рейс хийсэн, тухайн үед Г.Э өөр автомашинтай тусдаа явсан. Ингээд бид хоёр Улаанбаатар хотоос 03 цаг 10 минутын үеп Зайсангаас Налайхын ар элс карьер руу гуперлээд явцгаасан, би урд талд яваад Г.Э ард талд байсан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хотоос Налайх руу гараад Налайхад 04 цаг өнгөрөөд орж ирсэн, тэгээд Оргил худалдааны төвөөс уруудаад засмал зам руу орж байтал Г.Э над руу хоорондоо харилцдаг станцаар би автомашин мөргөчихлөө эргээд ороод ир гэхээр нь би буцаад яваад очтол зам дээр зогсож байсан Старексийг Г.Э мөргөөд тэр талын замаас гараад зогсчихсон байсан. Тэгээд би очоод үзтэл Старексын хажууд байсан хүн нас барчихсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Г.Б, , талийгаач ь нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажил хийж байгаад 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Улаанбаатар хот руу гараад Налайх руу орж ирээд цэргийн ангиуд өнгөрөөд хар замаар явж байгаад шороон зам руу ордог хэсэг дээр машины тосол тургиад зогссон тэгээд би машинаа тэндээ үлдээгээд Г.Бтой Налайхын төв рүү орж ирж тосол авчихаад буцаад машин дээрээ очиж тосол хийгээд цаашаа шороон замаар нээх хол явж чадаагүй гэнэт машин араандаа орохгүй байхаар нь машиныхаа аваарын гэрлийг асаагаад зогссон тэгээд би жолооныхоо ард Г.Быг суулгаад би өөрөө хувцсаа солих гэж машиныхаа арын зааланд сууж байсан юм тухайн үед талийгаач  зүүн гар талд буюу жолоочийн хаалганы хажууд гадаа зогсож байсан. Тэгсэн гэнэт л урдаас мэлтийсэн гэрэлтэй машин орж ирээд манай машины жолооч талыг хамаад мөргөөд хойш нь түрээд явсан ь ахыг машин доогуур орчихсон юм болов уу гэж бодоод машин доогуур харсан чинь байхгүй байсан. Тэгсэн Г.Б тэнд байх шиг байна гэж хэлэхээр нь харсан чинь  бид нарын анх зогссон газар хэвтэж байхаар нь очоод хартал хөл гар нь нугларчихсан байсан.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 40 дүгээр хуудас/

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ улсын дугаартай автомашин нь миний машин байсан юм тэгээд би мөнгөний хэрэг гараад 2019 оны 06 сарын эхээр Заг капитал компани дээр ломбарданд тавьсан. Тэгээд 07 дугаар сард би энэхүү машинаа төрсөн ах Г.Бод өгсөн. Ахыг Заг капитал дээрх мөнгийг нь төлж дуусгаарай гэж тухайн үедээ хэлсэн. Одоо наад улсын дугаартай Хуйндай Старекс маркийн автомашин надад хамааралгүй ах Г.Бын эзэмшлийн автомашин байгаа юм.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 55 дугаар хуудас/

 

Шинжээч Х.Бат-Ирээдүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ гэдэг нь тэнхлэг тохиргоог хэлдэг энэ хэмжээ байх ёстой хэмжээ нь ±5 мм стандарттай байхаас тоног төхөөрөмжөөр уг автомашиныг шалгахад – 25 мм хэмжээтэй байгаа стандарт хангахгүй бөгөөд энэ нь хэрэв осолд нөлөөлвөл жолоодлого алдагдаж болох хэдий ч осолд яг нөлөөлсөн эсэхийг нарийн тогтоох боломжгүй байдаг. Канделъ гэдэг нь автомашины гэрлийн тусгал хэмжих нэгж бөгөөд уг автомашины зүүн талын бүх гэрэл ослын улмаас хагарсан байгаа нь хол ойр дээрээ 0 канделъ буюу ажиллахгүй болсон байна. Гэрлийн байх ёстой стандартын хэмжээ доод тал нь 10,000 /арван мянган канделъ/ байхаас уг автомашины баруун гэрэл нь хол дээрээ 600 канделъ, ойр дээрээ *******00 канделъ байгаа нь гэрлийн тохиргоо нь байх ёстой хэмжээнд хүрэхгүй стандарт шаардлага хангахгүй бөгөөд хэрэв осолд нөлөөлвөл жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлагдах байдлаар нөлөөлсөн байж болох хэдий ч яг осолд хэрхэн нөлөөлсөн болохыг тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 119-120 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/529 дүгээр:

“1. И.ийн биед тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /1 хх-ийн 69 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/84 дүгээр:

“1. Талийгаач нь цээж хэвлийн ил гэмтлийн улмаас нас баржээ.

2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы зөрүүтэй шууд, зүүн 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы зөрүүтэй шууд хугарал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний урд гадаргуугийн олон тооны шарх, зүүн уушигны эдийн няцрал, гол судасны хэвлийн хэсгийн хөндлөн тасрал, зүүн бөөрний дээд булчирхайн эдийн няцрал, баруун болон зүүн бөөрний эдийн няцрал, задрал, элэгний эдийн няцрал,  дэлүүний бяцрал, сэмж чацархайд цус хуралт, өвчүү ясны хугарал, зүүн шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун зүүн шилбэнд шарх, нүүр, зүүн бугалга, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Талийгаачид үхэлд хүргэх аргах хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

5. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 76 дугаар хуудас/

 

Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн 074573 дугаар:

“1. ******* улсын дугаартай SINOTRUCK маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал нь стандартын шаардлага хангахгүй байна.

2. ******* улсын дугаартай SINOTRUCK марзийн автомашины явах эд анги, тоормос, дугуйн хээ гүн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -25мм, зүүн гар талын гэрлийн тусгал ойр дээр 0 канделъ, хол дээрээ 0 канделъ, баруун гар талын гэрлийн тусгал ойр дээрээ *******00 канделъ, хол дээрээ 600 канделъ, зүүн урд талын буфер, урд их гэрэл, их гэрлийн суурь, шанаа, хагарч хугарсан, зүүг талын хаалга хонхойсон, ухрах арааны гэрэл, улсын дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй стандартын шаардлага хангахгүй банйа.

3. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан байгаа нь жолоочид руль булаах байдлаар нөлөөллөж болох ч уг осолд хэрхэн нөлөөлснийг нарийн тогтоох боломжгүй. Зүүн талын урд гэрэл хагарсан, суурь нь хугарсна байгаа нь тухайн ослын үед үүссэн байна. Харин баруун урд их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах  байдлаар нөлөөллөж болох ч уг осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт, /1хх-ийн 114-115 дугаар хуудас/

 

Шинжээчийн 04 дүгээр:

“1. Жолооч Г.Э нь 1757 УНГ улсын дугаартай Синотрак маркын автомашиныг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо нь алдагдсан автомашин жолоодон явахдаа суурин газрын гаднах замд зорчих хэсгийн баруун гар талаа барьж яваагүйгээс осол болох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн эгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 14 дүгээр хавсралтын 5.2-д "Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан"/, мөн мийн 11.6-д заасан "Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Б., амь хохирогч Л.ь нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2  Жолооч Б. нь "В,С" ангиллын, жолооч Г.Э нь "В" ангиллын буюу суудлын автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд энэ нь "С" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй.

3. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй байна.

4. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэх  дүгнэлт, /1хх-ийн 124 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ,

Цогцост хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Зам тээврийн ослын талаар гарсан эрх бүхий албан тушаалтны акт ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой бичгэн баримтууд,

Шүүгдэгчийн жолоодож явсан 1757 УНГ улсын дугаартай автомашин, иргэний нэхэмжлэгчийн жолоодож явсан улсын дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, /1хх-ийн 96, 104 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 05 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар Налайх чиглэлийн сайжруулсан шороон зам дээр Налайх дүүрэг рүү чиглэн ******* улсын дугаартай Синотрак маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно” а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: мөн дүрмийн 3.4а-д заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ” а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /4 дүгээр хавсралтын 5.2-т “Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” мөн дүрмийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын аль эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Улаанбаатар хот руу чиглэн эгнээнд ослын дохиогоо асаан зогсож байсан улсын дугаартай Хюундай  Старекс маркийн тээврийн хэрэгслийн дэргэд зогсож байсан зорчигч Л.ийг уг тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн амь насыг хохироосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч Г.Эын өгсөн: “замын энхэл хэсгийг гарган замын гол хэсгийг барин явж байхад урд гэнэт машин гарж ирсэн. Зогсоох гэж тоормос гишгэсэн боловч том оврын машин байсан болохоор инерцээрээ яваад зогсож чадалгүй эсрэг урсгал руу орон замаас гарж зогсоод буугаад очтол 1 хүн нас барсан байдалтай байсан.” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Монгол улсын иргэн Г.Э болон иргэний хариуцагч Н.Ө нараас амь насны  нөхөн төлбөр болох 50.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, оршуулгын зардлын 3.200.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 700.000 төгрөг нийт 73.900.000 төгрөгийг гаргуулахыг шаардаж байна.” гэх,

Иргэний хариуцагч Н.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хохирогч талын талийгаачийн оршуулгын зардлыг Г.Этай хувааж төлөх бодолтой байна. Хохирогч талын сэтгэл санааны хохирол гэж байгаа үүнийг бол надад ямар хувь оногдох нь түүнийг барагдуулахад татгалзах зүйлгүй байна.” гэх,

Шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл гэнэт урд автомашин харагдаад шууд тормоз гишгэсэн боловч том оврын автомашин болохоор инерцээрээ урагшаа яваад шууд зогсож чадаагүй,  нөгөө машины зүүн урд хэсгийг нь би автомашиныхаа зүүн урд хэсгээр шүргээд нөгөө талын урсгалаа даваад жалга руу орчихсон.” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Оргил худалдааны төв дээр ирэхэд аавын утас холбогдох боломжгүй болсон байхаар аав руу хэд хэд залгаад болохгүй байхаар нь би аавтай хамт явсан хүн рүү залгатал нөгөө хүн нь аавыг чинь Хово хамчихлаа гэж хэлэхээр нь би Оргил худалдааны төв дээрээс ослын газарт яваад очиход осол болоод удаагүй дөнгөж цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан.” гэх,

Иргэний нэхэмжлэгч Г.Б өгсөн: “....тухайн үед би машины руль дээр суугаад арааг нь үзээд байж байтал урдаас бөөн шороо босоод мэлтийсэн гэрэлтэй машин ирээд яахын зуургүй л тас гээд л  явчихсан. Тэр үед би хэсэг ухаан балартаад тэгсэн миний хажууд Дээгийг эгч орилоод байсан. ...Тэгээд Суурь ах алга байна ш дээ гээд тэр хавиар хайгаад байсан чинь бид нарын машин байснаас ертөнцийн зүгээр баруун талд хэвтэж байсан.” гэх,

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.Э над руу хоорондоо харилцдаг станцаар би автомашин мөргөчихлөө эргээд ороод ир гэхээр нь би буцаад яваад очтол зам дээр зогсож байсан Старексийг Г.Э мөргөөд тэр талын замаас гараад зогсчихсон байсан. Тэгээд би очоод үзтэл Старексын хажууд байсан хүн нас барчихсан байсан” гэх,

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “би жолооныхоо ард Г.Быг суулгаад өөрөө хувцсаа солих гэж машиныхаа арын зааланд сууж байсан юм, тухайн үед талийгаач  зүүн гар талд буюу жолоочийн хаалганы хажууд гадаа зогсож байсан. Тэгсэн гэнэт л урдаас мэлтийсэн гэрэлтэй машин орж ирээд манай машины жолооч талыг хамаад мөргөөд хойш нь түрээд явсан ь ахыг машин доогуур орчихсон юм болов уу гэж бодоод машин доогуур харсан чинь байхгүй байсан. Тэгсэн Г.Б тэнд байх шиг байна гэж хэлэхээр нь харсан чинь  бид нарын анх зогссон газар хэвтэж байхаар нь очоод хартал хөл гар нь нугларчихсан байсан.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/529 дүгээр, 08 шэ/84 дүгээр,  автотээврийн үндэсний төвийн шинжээчийн 074573 дугаар, шинжээчийн 04 дүгээр дүгнэлтүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ,Цогцост хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн ослын талаар гарсан эрх бүхий албан тушаалтны акт , , 1757 УНГ улсын дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Эад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн  шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын зүгээс 73 900000 төгрөгийн шаардлагыг шүүгдэгч, иргэний хариуцагч нарт холбогдуулан гаргасныг шүүхээс хянаад хавтас хэрэгт авагдсан оршуулгын зардлын баримтаас оршуулгатай холбоотой хүнс 2 848 279 төгрөг, шатахуун 302 900 төгрөг, бараа 95 200 төгрөг, хураамж 2000 төгрөг, бинт 1800 төгрөг, эм 1000 төгрөг, оршуулгын эд зүйл             2 209 100 төгрөг, цайны газраар үйлчлүүлсэн 46300 төгрөг, гар утасны төлбөр 4981 төгрөг буюу нийт 5 625 860 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээс шүүгдэгч, иргэний хариуцагч нар мөрдөн байцаалтын шатанд 3 500 000 төгрөг төлснийг хасч тооцон энэ шийтгэх тогтоолоор 2 125 860 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 2 125 860 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн автомашины хохирол 4551000 төгрөг нийт    6 676 860 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хариуцагч С.Н.Өаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн ном уншуулсан 84 500 төгрөг, ямар гүйлгээ хийсэн нь тодорхой 1 045 450 төгрөг, согтууруулах ундааны зүйл худалдаж авсан 17 230 төгрөг, ахуйн хэрэглээний зүйл худалдаж авсан 10290 төгрөг, тамхи 35******* төгрөгний буюу нийт 1 161 001 төгрөгний баримт энэ хэргийн улмаас учирсан хохирол хамаарахгүй үндэслэлээр,  өмгөөлөгчийн хөлс 700,000 төгрөг нь иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ тул уг хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй үндэслэлээр,  сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийн шаардлага нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан хохирол учирсан талаар нотлоогүй үндэслэлээр нийт            21 861 001 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин амь насны  нөхөн төлбөр болох 50.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Мөн шүүхээс хангасан оршуулгын зардал 2 125 860, тээврийн хэрэгслийн хохирол 4 551 000 төгрөг, нийт 6 676 860 төгрөгтэй холбогдуулан шүүх хуралдааныг 5 хоног завсаруулсан бөгөөд энэ хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2 150 000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 3 000 000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь үлдэгдэл 1551000 төгрөгөөсөө татгалзсан байна.

Иймд иргэний хариуцагч Н.Ө, шүүгдэгч Г.Э нарыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч И. хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

Шүүх талуудын шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан жолоочийн түр үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасч,  1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Г.Б, И. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасан шүүгдэгч Г.Эын жолоочийн түр зөвшөөрлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын нэхэмжилсэн 21 861 001 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Б.*******ын шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжилсэн 50 000 000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Х.ГАНБОЛД