Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Хд холбогдох эрүүгийн 2007001550079 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн   дугаартай, ******* овогт Т.Х.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод 2020 оны 03 дугаар сарын *******-ний өглөө 05 цагийн орчимд Ц.*******тэй маргалдан улмаар зуух руу түлхэн унагаан биед нь баруун шуу, баруун зүүн сарвуунд биеийн нийт гадаргуугийн 2%-г хамарсан 3 АБ зэргийн түлэгдэлт, нүүр хүзүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.Х яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед ******* нартай уулзаж ын 18-10 тоотод гэрт нь очоод архи ууж байгаад *******тэй муудалцаж гэрээс нь гарч буцаж орж ирэхдээ түүнийг санаандгүй түлхэхэд халуун зуухан дээр гараараа тулаад уначихсан. Би зуух халуун байсныг мэдээгүй бөгөөд санаатай түлэх зорилгоор түлхээгүй, муудалцсандаа уур хүрээд түлхсэн юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 57 дугаар хуудас/

 

            Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед бид 2-ыг гадуур приус 20 маркийн машинтай явж байх үед ын найз Т.Х гэдэг хүүхэн утсаар яриад Нарлагаас ирээд авчих гэхээр нь бид 2 очиж аваад гэрт хүргэж өгөх гэхэд хэдүүлээ нэг юм ууя танайд очъё гээд ын 18-10 тоотод ын гэрт очсон юм. очоод нэг юм уумаар байна гээд байхаар нь нэг шил 0,5 литрийн Хараа архи гаргаж өгөөд ууцгаасан. Нөхөр рүүгээ бид 2-ын утсаар залгаад дуудаж байгаад нөхөр нь орж ирэхэд нөхөртэйгээ маргалдаж байгаад аяга аваад шидэхэд оноогүй хана оноод нөхөр нь зуух тойроод зугтаад байсан, би чи одоо эмэгтэй хүн байж болиоч айлд ирчихээд гэхэд Т.Х танайд ирээ юу хуцаад бай чи дуугүй бай гэж бид маргалдаад барилцаж аваад үсдэлцээд нөхөр нь Тулгаа гэх залуу 2 араас татаж салгахад Хонгороо зуухны урд байсан түлшний хайрцгаас түлээний жижиг мод аваад над руу шидэхэд гэрийн зүүн хойд талын ширээн дээр байгаа толийг онож хагалсан. Тэр үед нөхөрт нь авгайгаа аваач ээ гэхэд наадах чинь над руу дайраад самардаад зодоод байдаг юм аа гэрээс зугтаад гараад явчихсан. Чи толь хагалчихлаа шдээ гэхэд нөхрийнхөө араас гараад явчихсан, би ашгүй явчихлаа гэж бодоод халуун зуухан дээр аяга угаах ус тавиад зуухны хажууд зогсож байхад Хонгороо гүйж орж ирээд зуух руу намайг түлхэж халуун зуухан дээр баруун шуугаараа тулаад хажуу тийшээ зайлж унасан. Тэгж унахдаа баруун гарынхаа хурууны үзүүр хэсэг, шууны гадна 2 хэсэг газар, зүүн гарын алганд жижиг хэмжээтэй түлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 30-ны орой найз Т.Х манай гэрт ирээд архи ууж байгаад *******тэй муудалцах явцдаа түлээний хайрцагнаас мод авч шидээд манай гэрийн дотор зүүн хойд талд гоо сайхны ширээн дээрх толийг хагалсан. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Т.Х ирж бид 2-той уулзаад *******эд тос эм авах 30,000 төгрөг, надад толь ав гээд 50,000 төгрөг өгсөн. Би тэр өдөртөө Нарантуул яваад 38000 төгрөгөөр яг адилхан толь худалдаж авсан. Одоо би хохиролгүй болсон” гэх мэдүүлэг, /х-ийн 16 дугаар хуудас/

 

            Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай найз Т.Х 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед над руу залгаад нөхөртэйгээ хэрэлдсэн намайг ирээд аваач гэж хэлэхээр нь би найз *******ийн хамт Нарлаг төвөөс очиж аваад шууд гэртээ ирсэн. Тэгээд манай гэрт байсан 0,5 литрийн Хараа архийг миний бие *******, Т.Х нарын хамт хувааж уугаад сууж байтал Т.Хын нөхөр залгаж байгаад араас нь манай гэрт ирсэн. Тэгээд Т.Хын нөхөр гэх залуу манайд ирээд байж байсан. тэгээд Т.Х өөрийн нөхөр тай хэрэлдээд мод авч шидэхэд манай гэрийн толь хагарахад нь манай найз ******* Т.Хыг чи найзынхаа гэрийг  болиоч гэж хэлээд Т.Х ******* нар маргалдаж эхэлсэн. Тэгээд Т.Х ******* нар маргалдаад үсдэлцээд эхлэхээр нь би Т.Хын нөхөр гадаа байхаар нь гараад эхнэрээ аваад яв гэтэл наадах чинь миний үгэнд орохгүй гэж хэлсэн. Тэгээд эргээд гэртээ ороод ******* Т.Х нарыг салгасан. Т.Х за би явлаа гэж хэлээд гарч яваад эргээд гэнэт орж ирээд *******ийг түлхээд галын зуухан дээр унагаад ******* түлэгдсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

            Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 сарын 30-ны өдөр Нарлагт байдаг гэдэг ахынд эхнэр Т.Хын хамт 16 цагийн үед очоод 1 шил архи, том пиво уусан юм. манай эхнэр Т.Х жаахан пиво уугаад байхаар нь би уучихаад байхад чи бас уулаа гэж хэлэхэд эхнэр уурлаад би уухад яадгийн гээд найзыгаа дуудаад гарч явсан. Орой 23 цагийн үед эхнэр над руу залгаад ад гийнд байна хүрээд ир гэхээр нь би очиход манай эхнэр, , ******* 3-уулаа уугаад сууж байсан ба намайг ороход Т.Х над руу агсрах маягтай чи ер нь намайг гадуур гарахад дургүй байдаг гээд уурлаад намайг хацарт алгадаж авахаар нь би тойроод зугтаахад нэг юм шидэхээр нь би бултахад толийг нь онож хагалсан. Тэгээд өвөршандын гудмаар жаахан алхаж байгаад буцаад ирсэн чинь зодолдсон бололтой Хонгороогийн үс нь сэгсийчихсэн маргалдаад сууж байсан. Тэгээд би бас л гараад гэртээ очиж унтсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар хуудас/

 

            Шинжээч эмч С.Төгсбуян мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Үзүүлэгч Ц.*******ийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үзэхэд биеийн баруун хацарт ташуу байрлалтай 3 см урттай, зүүн хацарт цэгчилсэн хэлбэрийн нимгэн хүрэн өнгийн тав тогтсон, эрүүний баруун талд хөндлөн байрлалтай 2 см урттай, хүзүүний зүүн талд хөндлөн байрлалтай 1 см урттай зураасан хэлбэрийн зулгаралтуудтай, баруун гуяны урд доод талд 4х4 см хөх өнгийн цус хуралт гэмтлүүд байсан ба дээрх нүүр, эрүүнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун гуянд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй учир гэмтлийн зэрэгт дан дангаараа тус тус хамаарахгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/215 дугаар:

            “1. Ц.*******ийн биед баруун шуу, баруун зүүн сарвуунд биеийн нийт гадаргуугийн 2%-г хамарсан 3 АБ зэргийн түлэгдэлт, нүүр, хүзүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх баруун шуу, баруун зүүн сарвуунд биеийн нийт гадаргуугийн 2%-г хамарсан 3 АБ зэргийн түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, нүүр, хүзүүнд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, баруун гуянд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Т.Х нь 2020 оны 03 дугаар сарын *******-ний өдөр  ******* тоотод Ц.*******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 05 цагийн үед маргалдан зуух руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун шуу, баруун зүүн сарвуунд биеийн нийт гадаргуугийн 2%-г хамарсан 3 АБ зэргийн түлэгдэлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

            шүүгдэгч Т.Х яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******тэй муудалцаж гэрээс нь гарч буцаж орж ирэхдээ түүнийг санаандгүй түлхэхэд халуун зуухан дээр гараараа тулаад уначихсан. Би зуух халуун байсныг мэдээгүй бөгөөд санаатай түлэх зорилгоор түлхээгүй, муудалцсандаа уур хүрээд түлхсэн юм.” гэх,

            Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хонгороо гүйж орж ирээд зуух руу намайг түлхэж халуун зуухан дээр баруун шуугаараа тулаад хажуу тийшээ зайлж унасан. Тэгж унахдаа баруун гарынхаа хурууны үзүүр хэсэг, шууны гадна 2 хэсэг газар, зүүн гарын алганд жижиг хэмжээтэй түлсэн.” гэх,

            Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т.Х манай гэрт ирээд архи ууж байгаад *******тэй муудалцах явцдаа түлээний хайрцагнаас мод авч шидээд манай гэрийн дотор зүүн хойд талд гоо сайхны ширээн дээрх толийг хагалсан. ...надад толь ав гээд 50,000 төгрөг өгсөн. Би тэр өдөртөө Нарантуул яваад 38000 төгрөгөөр яг адилхан толь худалдаж авсан. Одоо би хохиролгүй болсон” гэх,

            Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Т.Х за би явлаа гэж хэлээд гарч яваад эргээд гэнэт орж ирээд *******ийг түлхээд галын зуухан дээр унагаад ******* түлэгдсэн” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/215 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүгдэгч Т.Хд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Хд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн байдлыг  үнэлэн түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД