| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01204/и |
| Дугаар | 151/ШШ2017/00093 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2017/00093
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2017/00040 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, Замт багийн Сүжийн 11-02 тоотод оршин суух Ц.Нарантуяад холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний төлбөр 7 019 946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг, хариуцагч Ц.Нарантуяа, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “- Ц.Нарантуяа нь 2013 оны 05 дугаар сарын 28-нд Сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөг зээлж аваад хугацаанд нь төлөөгүй бөгөөд зээлийн хугацаа 2016 оны 05 дугаар сарын 28-нд дууссан. Зээлийг төлөх талаар удаа мэдэгдсэн. Иймд Ц.Нарантуяагаас зээлийн үлдэгдэл 5 228 768 төгрөг, хүүний үлдэгдэл 850 000төгрөг, алданги 941 178 төгрөг нийт 7 019 946 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ц.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “- Мөнгийг хүлээн зөвшөөрч байна. 10 машины граш барих зорилгоор зээл авсан. 4 машины граш бариад ашиглалтад оруулсан. 4 753 754 төгрөг төлсөн. Зээлээ тэтгэвэр, цалингаасаа төлье гэж санал хэлсэн. Зээлийн үлдэгдлийг тэтгэвэр, цалингаасаа төлөөд явье гэсэн саналтай байна” гэв.
Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: нэхэмжлэл /хх-1/, Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 01/458 дугаартай улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн албан тоот /хх-2/, Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 01/426 дугаартай нэхэмжлэгчийн төлөөлөгч томилох тухай албан тоот /хх-3/, 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээ /хх-4-5/ зэрэг нотлох баримтууд эдгээр болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Ц.Нарантуяад холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл, хүүгийн үлдэгдэл 7 0199 946 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Хариуцагч Ц.Нарантуяа нь 2013 оны 05 сарын 28 өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газартай №02 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг сарын 1.5%-ийн хувийн хүүтэй ... зээл авчээ.
Ц.Нарантуяа нь дээрхи зээлийг авснаас хойш 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөг төлсөн байх ба 2014 оны 05 сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 441 666 төгрөгийг 2016 оны 05 сарын 28 өдөр хүртэл 2 жилийн хугацаатай төлөх хуваарьтай байсан бөгөөд 2016 оны 11 сарын байдлаар 5 228768 төгрөгийн зээлийн төлбөр, хуримтлагдсан хүүгийн төлбөр 850 000 төгрөг, алданги 941 178 төгрөг, нийт 7 019 946 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч Г.Нарантуяагаас нэхэмжлэлийн шаардлага 7 019 946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ