| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01165/и |
| Дугаар | 151/ШШ2017/00101 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2017/00101
| 2017 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2017/00101 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Баянбулаг, Хөшигтийн 3-01 тоотод оршин суух Оюунчимэгийн Бямбасүрэнд холбогдох,
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, овоот 70-32 тоотод оршин суух Пүрэвдагвын Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй,
гэм хорын хохирол 3 204 370 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01 өдөр хүлээн авснаар хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
“Нэхэмжлэгч Пүрэвдагва овогтой Пүрэвсүрэн миний бие Оюунчимэг овогтой Бямбасүрэнгээс 3 204 370 төгрөгийг нэхэмжилсэн. Одоогоор 500 00 төгрөг авсан байгаа. Үлдсэн 2 704 370 төгрөгөөс 1 204 370 төгрөгийг иргэн О.Бямбасүрэнгийн аж амьдралын бололцоог харж үзэж хасав. Үлдсэн 1 500 000 төгрөгийг 2017 оны 2 сарын 24 өдрийн дотор, 1 000 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01 өдрийн дотор 500 000 төгрөг гаргуулан авахыг зөвшөөрч байна.
Хариуцагч О.Бямбасүрэн миний бие нь 2 сарын 24 өдрийн дотор 1 000 000 төгрөг, үлдсэн 500 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01 өдрийн дотор өгөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Пүрэвсүрэн нь хариуцагч О.Бямбасүрэнгээс нэхэмжилсэн 3 204 370 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 1 204 370 төгрөгөөр багасгаж, О.Бямбасүрэнгийн төлж барагдуулсан 500 000 төгрөгийг хасч, 1 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө 2017 оны 02 сарын 24, 2017 оны 07 сарын 01-ний өдрийн дотор гэсэн хуваариар төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 220 төгрөгийн 50 хувь болох 33 110 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 33 110 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч О.Бямбасүрэнгээс 33 110 төгрөгийг гаргуулж нийт 66 220 төгрөгийг нэхэмжлэгч П.Пүрэвсүрэнд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч П.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Бямбасүрэнд холбогдох иргэний хэргийн зохигчид 1 500 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01 өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 66 220 төгрөгийн 50 хувь болох 33 110 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 33 110 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч О.Бямбасүрэнгээс 33 110 төгрөгийг гаргуулж нийт 66 220 төгрөгийг нэхэмжлэгч П.Пүрэвсүрэнд олгуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ