| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0090/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, шүүгч П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч А.Гантулга,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Д.Хийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Б.Тэнгис,
шүүгдэгч Н.Сийн өмгөөлөгч С.Соронзонболд,
шинжээч эмч С.Төгсбуян,
гэрч З.Г,
шүүгдэгч Д.Х, Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Даадайгийн Д.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.С нарт холбогдох эрүүгийн 1807006610082 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамтаар ******* дүүргийн 3 дугаар хороо Замчин 13 дугаар гудамж 96 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар түүнд эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 73 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тус тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 149 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 466 дугаар захирамжаар нийт эдлэх ялаас 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэж суллагдсан, регистрийн дугаартай, ******* овогт Д.Х.
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* тоотод оршин суух,
Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017.04.21-ний өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил хянан харгалзсан, регистрийн дугаартай, ******* овогт Н.С.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Х нь ******* дүүргийн 3 дугаар хороо тоотод 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө Н.Стэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зэвсэг болох хутгаар баруун сарвууны 3-р хурууны 1-р үеийн үзүүр хэсгийг нь зүсэж тайрсан, мөн цээжин газар руу хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Н.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо тоотод 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө Д.Хтэй маргалдан улмаар баруун гарын 3-р хурууны /дунд хурууны/ 1-р үеийн үзүүр хэсэгтээ хутгаар зүсүүлэн гэмтэл авсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 он 06 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор болон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “миний хуруу гар гэмтээгүй, тасарсан асуудал байхгүй цээжин хэсэгтээ мэсийн гэмтэл авснаас өөр авсан гэмтэлгүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “.найздаа хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. энэ үйлдлийг би санаатай учруулаагүй. Архи уусан байгаад гал түлээгүй байдлаас шалтгаалсан. Хурууг нь тасарсныг би мэдээгүй. Би шовх үзүүртэй төмс арилгагчаар мод зүсэж байснаа маргалдаад унасан. ” гэв.
Шүүгдэгч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ Давж заалдах шатны шүүх дээр миний гарыг үзсэн прокурор дээр нэг үе тасарсан гээд байхын энийг би аваад наасан болж таарч байна уу би худал мэдүүлэг өгөөгүй. би Оюу Толгойн уурхайд ажиллаж байхдаа хуруугаа гэмтээж байсан. тухайн үед уурхайн эмнэлэгт үзүүлээд тосон эмчилгээ хийж байсан. би хуруу үеэрээ тасраагүй гэж давж заалдах хуралд мэдүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа цээжиндээ анхаарлаа хандуулж байсан.надаас ч хурууны талаар асууж байгаагүй. хэргийн газар байсан хурууны тайрдас хэсэг минийх ч биш. Бид 2 гал түлэхээс болж маргалдаад гал тогоонд ноцолдоод цээж хөндүүр болохоор би гараад явсан. гомдол саналгүй . гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шинжээч эмч С.Төгсбуян нь шүүхийн хэлэлцүүлэгт: “шинжээчийн дүгнэт 08шэ23 дугаартай өвчний түүх дээр хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 2018 оны 12 сарын 18 нд цэргийн төв эмнэлэгийн коспиталын 169/35 тоот өвчний түүхийг үзээд дүгнэлтийг гаргасан. Болсон хэрэг дээр болохоор 2018 оны 12 сарын 11-12-ны шилжих шөнө бусдад хутгалуулсан гэх товч утга болсон хэрэгт дурьдсан байна. Дүгнэлтэн дээр Н.Сийн цээжний зүүн өмнөдийг нэвтэрсэн шарх цээжний хөндийн шингэн урагдалт зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үений тайралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлээр үйлдэг дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг журам тогтоох журамын 3.1.11-д зааснаар амь насанд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үений тайралт цаашдаа хөдөлмөрийн зэрэг тогтоох хүсэлтийн 87.1-т заасан хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулна. Дээрхи гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлд ордог. Дараа нь Н.Сийн биед дахин дүгнэлт гаргаж хурууны гэмтлийг зөвтгөж гаргасан. Хуруу огт гэмтэлгүй биш хурууны энэ гэмтлийг тайрагдал гэж үздэг.” гэв.
Гэрч З.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 12 сарын 18 өдөр би уурхайд ажилдаг байсан. Тухайн өдөр би архи ууж байгаад гэрт нь орсон . гэрт нь нилээн уусан ороод хэдэн шил архи ууснаа мэдэхгүй унтсан байсан. Тэгээд гэрлүүгээ яаж явсанаа мэдэхгүй ямар ч байсан гэрт байж байхад цагдаа ирээд эрүүлжүүлэгдсэн байсан. Болсон хэргийн талаар мэдэхгүй байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Х нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал манай гэрт найз болох , Н.С нар орж ирсэн. Тухайн үед Н.С нэг шил архи авсан байсан тэгээд “хамт ууя” гэсэн тухайн үед “манай найз охин ирчихсэн байгаа би уухгүй” гээд хэлтэл Н.С “чи цуг ажлаас бууж ирчихээд сүртэй юм бэ” гээд байхаар нь хамт уусан. Тэгтэл Н.Сийн авч ирсэн архи дуусч байтал манай найз болох З.Г гаднаас орж ирсэн. Тэгээд Н.С дахиад дэлгүүр ороод нэг шил архи авч ирсэн. Уг архиа дуусгаад би ыг гэрт нь хүргэж өгөхөөр гарсан. Гарахдаа би З.Г, Н.С 2-т галаа түлчихээрэй хоёроо гээд гарсан. Удалгүй би буцаад ороод иртэл тэр 2 нэг нь орон дээр нөгөөдөх нь газар хэвтэж байхаар нь би “галаа түлчихгүй яасан юм бэ” гэтэл Н.С “албатай юм уу” гээд босож ирээд муудалцаж байгаад намайг нэг өшиглөөд 2 удаа цохьсон. Бид муудалцаж байгаад гал тогоонд ороод барилцаж аваад би ширээн дээр байсан хутга санаандгүй авсан байсан тухайн үед ноцолдож байгаад Н.Сийг дарж унагаах явцдаа цээжин хэсэгт нь зүсчихсэн байсан. Би тэгэхдээ тухайн үед мэдээгүй, гэнэт Н.С орилохоор нь сандраад боссон. Босоод хартал Н.С цээжин хэсэгтээ гараараа дарчихсан тухайн хэсгээс нь цус гарчихсан байсан. Н.С босч ирээд шууд гараад яваад өгсөн, би тухайн үед цус хараад их сандарсан байсан болохоор айгаад гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-68 дугаар хуудас/
Хохирогч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотоос ирсэн хамт ажилладаг залуу болох Асалбектэй уулзаад хамт нэг шил архи ууцгаагаад найз Аманбекийнд хоносон. Өглөө буюу маргааш нь өдөр 12 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороонд найз тай уулзаад дэлгүүр ороод нэг шил архи аваад Д.Хийнд очоод “хамт архи ууя” гэтэл Д.Х “би архи уухгүй, найз охин ирчихсэн байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “чи цуг ажлаас бууж ирчихээд сүртэй юм хамт уучих” гээд хамт уухаар болсон. Уг архи дуусч байх үед гаднаас З.Г орж ирсэн. З.Гт би картаа өгөөд “дэлгүүр ороод архи аваад ир” гээд явуулаад бид 4 хамт ууцгаасан. Тэгтэл “би гэртээ харих хэрэгтэй байна, манай охин гэртээ ганцаараа байгаа” гээд Д.Х хүргэж өгөхөөр явсан. Гэрээс гарахдаа Д.Х “та 2 гал түлж байгаарай” гэсэн. Д.Хийг иртэл З.Г бид 2 унтаж байсан. Тэгтэл Д.Х ирээд “бос л доо та 2 галаа түлчихгүй яасан юм бэ” гэж байсан. Би тэгэхээр нь “албатай юм уу, өөрөө түлэхгүй юу” гээд хоорондоо муудалцаад би Д.Хийн шанаа хэсэгт цохисон. Д.Х “чи гэрт орж ирчихээд хүн дээрэлхэхгүй шүү гээд бид 2 гал тогооны өрөөнд ноцолдоод би доор нь ороод унасан. Тэгтэл цээж халуу дүүгээд явсан “болъёо” гэтэл Д.Х дээрээс боссон. Би шууд гараад гүйгээд яваад найз Энхбатын гэрт очсон. Тэгээд хаалгыг нь нүдээд эгчээ гээд дуудаад үүдэн дээр нь суугаад байж байтал цагдаа ирсэн байсан. Ирээд түргэн дуудаад намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Сийн давж заалдах шатны шүүхэд өгсөн: миний гарт ямар ч гэмтэл байхгүй, миний хуруунууд бүтэн гэсэн мэдүүлэг,
Гэрч К.Розагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13-17 цаг хүртэл хамт гэрт нь байсан. Тэр үед Сүлдээ манай гэрт согтуу унтаж байсан. Хенжэбек буюу бид 2 гэртээ байж байсан. Тэгтэл Сүлдээ сэрээд “архины мөнгө байна уу, архи ууя” гээд байхаар нь би Сүлдээг “манай архи уухгүй, архины ч мөнгө байхгүй, чи одоо яв” гэж хэлээд хөөж явуулчихаад би ******* дүүрэг 4 дүгээр хороо Алтайн 8 дугаар гудамж 23 тоот гэр рүүгээ яваад өгсөн. Тэгсэн чинь орой 00 цаг ******* минутын үед Д.Х өөрийн 88520087 дугаарын утсаар над руу залгаад “намайг битгий орхиоч, намайг битгий хаяач, хоёулаа цуг амьдрана шүү, надад чамаас өөр хэн ч байхгүй, би хэрэг хийчихлээ” гээд яриад байхаар нь “юу болсноо надад хэлээч” гэж хэлсэн чинь юу болсон талаараа, мөн хаана байгаа талаараа надад хэлэхгүй байж байснаа утсаа салгачихсан. Эргүүлээд залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Ер нь бол Сүлдээ манай гэрт амьдардаг бөгөөд тэр хэрэг болдог өдөр би уг нь Сүлдээг согтуу байхаар нь хөөгөөд явуулсан, хэзээ нь ирээд ийм зүйл болсныг би мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-24 дүгээр хуудас/
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Хийг “Н.Сийг над руу явуулчих” гэхэд удалгүй Н.С ирээд бид 2 манайхаас нэг шуудай нүүрс аваад Д.Хийн гэрт очиход ганцаараа байсан ба бид 3 дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Цагаан нэртэй архи аваад тэрийгээ уугаад сууж байтал 21 цагийн үед гаднаас З.Г орж ирсэн. Тэгээд архи дууссан болохоор “би өглөө эрт ажилтай явлаа” гээд гэрээс гараад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/
Гэрч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Н.С, бид 3 ******* дүүргийн 3 дугаар хороонд уулзаад дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи аваад Д.Хийн Замчинд /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ байх гэр рүү нь орсон. Тэгтэл Д.Х гэртээ ганцаараа сууж байсан. Тэгээд Сүлдээ, , Д.Х бид 4 Д.Хийн гэрт нийтдээ 2 шил 0,75 литрийн архи уугаад би нэлээн согтоод гэр рүүгээ яваад унтаж байгаад орой 21 цагийн үед сэрээд гэрээс буцаж гараад Д.Хийн гэрт очсон чинь Н.С, , Д.Х нар уугаад л сууж байсан. Тэгээд би тэр гуравын ууж байсан архинаас ууж байгаад тасраад орон дээр нь унтаад өгсөн бөгөөд тэгсэн чинь Н.С, Д.Х нар хоорондоо бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Тэр үед би ерөөсөө босож чадахгүй байсан. Тэгсэн Д.Х, Н.Сийг “би та хэдэд дуугүй байдаг шүү давраад байгаарай” гээд байх шиг байсан. Н.С болохоор “боль л доо хөгшөөн, хутгаа боль л доо” гээд орилоод байсан. Тэгээд Н.С гараад явчих шиг болсон чин Д.Х над дээр ирээд “одоо чамайг ална” гээд дээр гараад толгой хэсэг рүү гараараа цохиод мөн нэг хатуу юмаар цохих шиг болсон. Тэгээд зууралдаж байгаад арай гэж гэрээс нь гарч зугтаагаад Замчины 25 дугаар гудамж руу орж явсан чинь манай хадам дүү Отгонсувд тааралдаад “Д.Х хаана байна, Н.Сийг хутгалчихсан байна” гээд явж байсан бөгөөд би шууд гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27-29 дүгээр хуудас/
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Д.Х онд ******* дүүрэгт төрсөн юм. Манай дүү 8 нас хүртлээ гэртээ өсөж хүмүүжсэн бөгөөд 1997 онд ******* дүүргийн 4 дүгээр найман жилийн сургуульд суралцсан. Сургуульд суралцаж байхдаа хичээлдээ сайн, ангийнхандаа нэр хүндтэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог сурагч байсан юм. Тэгээд 2005 онд сургуулиа төгсөөд ******* дүүргийн Мэргэжил сургалтын төвд орж 2 жил суралцаад цахилгаанчин мэргэжил эзэмшээд 2007 онд төгссөн. Сургуулиа төгсөөд манай дүү хувийн байгууллагад ачааны машины жолоочийн ажил эрхлэж байгаад ******* дүүргийн Эрчим хүчний Түгээх төвд цахилгаанчинаар 1 жил орчим мөн ажилласан юм. Түүний дараа ******* дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд 2 жил ажилласан. Түүнээс хойш тодорхой ажил эрхэлдэггүй байж байгаад 2018 оны 7 дугаар сараас хойш Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуудаг “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаа юм ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/
Гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний оройхон 23 цаг өнгөрч байхад манай хашааны хаалгыг нэг хүн балбаад орилж, хашгираад “авраарай” гээд байхаар нь би гэрээсээ гарч очиход хашаа налаад хэвтчихсэн орилоод байсан. Сайн харахад манай гудамжинд байсан Н.С гэх залуу “эгчээ би хутгалуулчихлаа” гэхээр нь цагдаа, түргэн 2 руу залгаж дуудлага өгсөн юм. Н.Сийн гар хуруу нь нэл цус болсон байсан ба би цамцыг нь сөхөж үзэхэд цээж хувцас хунар нь цус болсон байсан. Удалгүй цагдаа, түргэн ирж авч явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-43 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/23 дугаар: “1. Н.Сийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий шингэн хуралдалт, зүүн сарвууны 2-р хурууны 1-р үений тайрагдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Зүүн сарвууны 2-р хурууны 1-р үений тайрагдалт гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.15.87.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 47 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08/002 дугаар: “1. Хэргийн газраас ирүүлсэн 4 ширхэг гарын мөрнөөс №4 гэж тэмдэглэсэн гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөр нь папилон санд МИ000410006616 дугаарт бүртгэгдсэн Даадайгийн Хэнжебекийн баруун гарын дунд хуруутай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 53-58 дугаар хуудас/
Гэрч Г.З.Гын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 236-238 р тал/
Шүүгдэгч Н.Сийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 241-244 р тал/
Хохирогч Н.Сөөс дахин мэдүүлэг өгсөн: Тухайн үед болсон асуудлын талаар би одоо сайн санахгүй байна. Цэргийн госпитал дээр очиход миний баруун гарын дунд хурууны үзүүр гэмтсэн бололтой тосон сетк тавиад боочихсон байсан. эмнэлэгт хэвтээд хэд хоноод уг дунд хурууны боолтоо авахад жаахан шалбарчихсан байснаас тасарсан тайрагдсан зүйл байхгүй байсан. хумс нь бүтэн байсан ба тосон сэткэндээ болоод хөндийрөөд хурууны бүтэн хумс өөрөө унаж , хэдэн сарын турш ургаж хэвийн болсон гэсэн мэдүүлэг, /хх- 242 р тал/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн Н.Сийн үндсэн онош н цээжний зүүн талын цээжний хөндий рүү нэвтэрч хутгалагдсан шарх цээжний хөндийн цус хуралт оноштой , мөн зүүн гарын 3 р хуруу / дунд хуруу / 1 р үеийн үзүүр хэсгийн тайрагдал оноштойгоор 5 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Цээжний хөндийн нэвтэрсэн шарханд үрэвслийн эсрэг , өвчин намдаах , шимэгдүүлэх шингэн сэлбэг, эм тариа хийсэн. Н.Сийн гарын хурууг харуулсан гэрэл зургийг үзэхэд зүүн гарын дунд хуруу гэмтэлгүй эрүүл байна. харин баруун гарын 3 р хурууны 1 р үеийн тайрагдал үүссэн байна. энэ нь төлжиж эдгэрсэн байдал харагдаж байна. гэмтсний улмаас хумс унаж дахин ургахдаа хурууны үзүүр тайрагдаж бүтэц алдагдсаны улмаас зузаарч дотогш махийж ургасан болох нь тодорхой байна. уг оношийг би бичсэн бөгөөд баруун гарын дунд хурууг зүүн гарын дунд хуруу гэж андуурч бичсэн байна. тодорхой хэмжээний тайрагдал үүсч арьсгүй шархыг нийлүүлж оёдол хийх боломжгүй болохоор тосон сэтк тавьж боодог юм. гэсэн мэдүүлэг / хх-ийн 246-248 р тал/,
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 11-ээс 12 ны шилжих шөнө ******* дүүргийн 3 р хорооны Замчины 13-96 тоотод хутгалуулсан хүн байна гэж дуудлагыг хүлээн авч уг тоот хашаанд байрлах сууц байшинд хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгээр том өрөөний хивсний дээрээс хүний хурууны үзүүр хэсгийн жижүүрийн бүрэлдхүүнд авчирч хүлээлгэн өгсөн болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 249 р тал/
Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 11-ээс 12 ны шилжих шөнө ******* дүүргийн 3 р хорооны Замчины 13-96 тоотод хутгалуулсан хүн байна гэж дуудлагыг хүлээн авч бүрэлдхүүний хамт очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгээр том өрөөний хивсний дээрээс хүний хурууны үзүүрийн цустай шинэ тайрагдсан хэсэг илэрсэн. Түүнийг гэрэл зургаар бэхжүүлэж хураан авч Цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлахад авчирч хүлээлгэн өгсөн болно гэсэн мэдүүлэг /2-хх-ийн 01 р тал/,
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн үед би Н.Сөд өөрийн биеэр үзлэг хийгээгүй зөвхөн сторыг нь үзэж дүгнэлт гаргасан. Гэсэн мэдүлэг /2-хх ийн 07 р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 198 дугаартай: “1. Шинжээч эмч С.Төгсбуянгийн гаргасан 2018.12.18 ны өдрийн 08шэ 23 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Н.Сийн баруун гарын 3 р хурууны /дунд хуруу/ 1 р үеийн үзүүр хэсэгт хумс нь урагш дотогш махийсан ба тухайн хэсэгт гэмтэл авч байсан байна. уг хэсэгт тайрагдалт үгүй байна. Н.Сийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Н.Сийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий шингэн хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт, /2-хх-ийн 8-11 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Сийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой бичгэн баримтууд /2-хх-ийн32-40 ртал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 03-08 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. энэ үйлдлийг би санаатай учруулаагүй. Би шовх үзүүртэй төмс арилгагчаар мод зүсэж байснаа маргалдаад унасан. …мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Батбаяр нь яллах дүгнэлтээр зүйлчлэгдсэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан үйл баримт тогтоогдохгүй . хохирогч Н.С нь шүүгдэгч Д.Хийг цохьсоны улмаас өөрийгөө хамгаалж болгоомжгүй үйлдэл хийсэн байх тул зүйлчлэлийг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх , эсхүл шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж өмгөөллийн үйл ажиллагаа явуулжээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. хэргийн газар байсан хурууг хэрхсэн нь тодорхойгүй, энэ хэрэгт хохирогч шүүх хуралдаанд ороогүй . энэ гэмт хэрэг хутгаар үйлдсэн эсэх нь тодорхойгүй зэрэг байдлыг харгалзан хэргийг шийдвэрлүүлэхээр санал дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Д.Хийн холбогдсон гэмт хэргийн талаар талуудын дүгнэлтүүдийг хянан хэлэлцээд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх болон гэм буруугийн сэдэлтийг болгоомжгүйгээр үйлдсэн нөхцөл байдал нь дараах үйл баримтын эрх зүйн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Х нь ******* дүүргийн 3 дугаар хороо тоотод 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө Н.Стэй галаа түлсэнгүй гэх харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүнийг газарт унасан үед нь зэвсэг болох хутгаар баруун сарвууны 3-р хурууны 1-р үеийн үзүүр хэсгийг нь зүсэж тайрсан, мөн цээжин тус газар руу хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь
Шүүгдэгч Д.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.найздаа хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. энэ үйлдлийг би санаатай учруулаагүй. Архи уусан байгаад гал түлээгүй байдлаас шалтгаалсан. Би шовх үзүүртэй төмс арилгагчаар мод зүсэж байснаа маргалдаад унасан. ” гэв. Шүүгдэгч Н.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт: “ ... Бид 2 гал түлэхээс болж маргалдаад гал тогоонд ноцолдоод цээж хөндүүр болохоор би гараад явсан. гомдол саналгүй . гэв. Шинжээч эмч С.Төгсбуян нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Болсон хэрэг дээр болохоор 2018 оны 12 сарын 11-12-ны шилжих шөнө бусдад хутгалуулсан гэх товч утга болсон хэрэгт дурьдсан байна. Дүгнэлтэн дээр Н.Сийн цээжний зүүн өмнөдийг нэвтэрсэн шарх цээжний хөндийн шингэн урагдалт зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үений тайралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлээр үйлдэг дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг журам тогтоох журамын 3.1.11-д зааснаар амь насанд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үений тайралт цаашдаа хөдөлмөрийн зэрэг тогтоох хүсэлтийн 87.1-т заасан хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулна. Дээрхи гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтэлд ордог. Дараа нь Н.Сийн биед дахин дүгнэлт гаргаж хурууны гэмтлийг зөвтгөж гаргасан. Хуруу огт гэмтэлгүй биш хурууны энэ гэмтлийг тайрагдал гэж үздэг.” гэв. Шүүгдэгч Д.Хийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Уг архиа дуусгаад би ыг гэрт нь хүргэж өгөхөөр гарсан. Гарахдаа би З.Г, Н.С 2-т галаа түлчихээрэй хоёроо гээд гарсан. Удалгүй би буцаад ороод иртэл тэр 2 нэг нь орон дээр нөгөөдөх нь газар хэвтэж байхаар нь би “галаа түлчихгүй яасан юм бэ” гэтэл Н.С “албатай юм уу” гээд босож ирээд муудалцаж байгаад намайг нэг өшиглөөд 2 удаа цохьсон. Бид муудалцаж байгаад гал тогоонд ороод барилцаж аваад би ширээн дээр байсан хутга санаандгүй авсан байсан тухайн үед ноцолдож байгаад Н.Сийг дарж унагаах явцдаа цээжин хэсэгт нь зүсчихсэн байсан. Би тэгэхдээ тухайн үед мэдээгүй, гэнэт Н.С орилохоор нь сандраад боссон. Босоод хартал Н.С цээжин хэсэгтээ гараараа дарчихсан тухайн хэсгээс нь цус гарчихсан байсан. Н.С босч ирээд шууд гараад яваад өгсөн, би тухайн үед цус хараад их сандарсан байсан болохоор айгаад гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрээс гарахдаа Д.Х “та 2 гал түлж байгаарай” гэсэн. Д.Хийг иртэл З.Г бид 2 унтаж байсан. Тэгтэл Д.Х ирээд “бос л доо та 2 галаа түлчихгүй яасан юм бэ” гэж байсан. Би тэгэхээр нь “албатай юм уу, өөрөө түлэхгүй юу” гээд хоорондоо муудалцаад би Д.Хийн шанаа хэсэгт цохисон. Д.Х “чи гэрт орж ирчихээд хүн дээрэлхэхгүй шүү гээд бид 2 гал тогооны өрөөнд ноцолдоод би доор нь ороод унасан. Тэгтэл цээж халуу дүүгээд явсан “болъёо” гэтэл Д.Х дээрээс боссон..” гэсэн мэдүүлэг, Гэрч К.Розагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Х өөрийн 88520087 дугаарын утсаар над руу залгаад “намайг битгий орхиоч, намайг битгий хаяач, хоёулаа цуг амьдрана шүү, надад чамаас өөр хэн ч байхгүй, би хэрэг хийчихлээ” гээд яриад байхаар нь “юу болсноо надад хэлээч” гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг, Гэрч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би тэр гуравын ууж байсан архинаас ууж байгаад тасраад орон дээр нь унтаад өгсөн бөгөөд тэгсэн чинь Н.С, Д.Х нар хоорондоо бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Тэгсэн Д.Х, Н.Сийг “би та хэдэд дуугүй байдаг шүү давраад байгаарай” гээд байх шиг байсан. Н.С болохоор “боль л доо хөгшөөн, хутгаа боль л доо” гээд орилоод байсан..” гэсэн мэдүүлэг, Гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний оройхон 23 цаг өнгөрч байхад манай хашааны хаалгыг нэг хүн балбаад орилж, хашгираад “авраарай” гээд байхаар нь би гэрээсээ гарч очиход хашаа налаад хэвтчихсэн орилоод байсан. Сайн харахад манай гудамжинд байсан Н.С гэх залуу “эгчээ би хутгалуулчихлаа” гэхээр нь цагдаа, түргэн 2 руу залгаж дуудлага өгсөн юм. Н.Сийн гар хуруу нь нэл цус болсон байсан ба би цамцыг нь сөхөж үзэхэд цээж хувцас хунар нь цус болсон байсан. Удалгүй цагдаа, түргэн ирж авч явсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/23 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08/002 дугаартай дүгнэлт, Шүүгдэгч Н.Сийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.... Н.Сийн гарын хурууг харуулсан гэрэл зургийг үзэхэд зүүн гарын дунд хуруу гэмтэлгүй эрүүл байна. харин баруун гарын 3 р хурууны 1 р үеийн тайрагдал үүссэн байна. энэ нь төлжиж эдгэрсэн байдал харагдаж байна. гэмтсний улмаас хумс унаж дахин ургахдаа хурууны үзүүр тайрагдаж бүтэц алдагдсаны улмаас зузаарч дотогш махийж ургасан болох нь тодорхой байна.уг оношийг би бичсэн бөгөөд баруун гарын дунд хурууг зүүн гарын дунд хуруу гэж андуурч бичсэн байна. гэсэн мэдүүлэг, Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 11-ээс 12 ны шилжих шөнө ******* дүүргийн 3 р хорооны Замчины 13-96 тоотод хутгалуулсан хүн байна гэж дуудлагыг хүлээн авч уг тоот хашаанд байрлах сууц байшинд хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгээр том өрөөний хивсний дээрээс хүний хурууны үзүүр хэсгийн жижүүрийн бүрэлдхүүнд авчирч хүлээлгэн өгсөн болно гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 11-ээс 12 ны шилжих шөнө ******* дүүргийн 3 р хорооны Замчины 13-96 тоотод хутгалуулсан хүн байна гэж дуудлагыг хүлээн авч бүрэлдхүүний хамт очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгээр том өрөөний хивсний дээрээс хүний хурууны үзүүрийн цустай шинэ тайрагдсан хэсэг илэрсэн. Түүнийг гэрэл зургаар бэхжүүлэж хураан авч Цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлахад авчирч хүлээлгэн өгсөн болно гэсэн мэдүүлэг , Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдхүүнтэй 198 дугаартай дүгнэлт, Шүүгдэгч Н.Сийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой бичгэн баримтууд, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “өөрийн , ойр дотны хүний амь нас , эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зохицуулсан ч шүүгдэгч Д.Хийн үйлдсэн үйлдэл нь хохирогчтой маргалдах явцдаа түүнийг газарт унагасан хойно нь хутгалсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл учруулахдаа шовх үзүүртэй төмс арилгагчаар үйлдсэн гэх боловч хэрэгт авагдсан хохирогч Н.С, гэрч Г.З.Гын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч С.Төгсбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч нь уг хэргийг хутга буюу зэвсэг ашиглаж үйлдсэн гэж үзлээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд нь шүүгдэгч, хохирогч нар гар хуруу зүссэн талаар мэдүүлээгүй байхад шүүгдэгч Н.Сийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ худал мэдүүлэг өгсөн гэж буруутгах үндэслэлгүй талаар дүгнэлт гаргасан ч шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд худал мэдүүлэхгүй гэж хууль сануулан мэдүүлэг өгөх үүргээ дараах байдлаар зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Үүнд шүүгдэгч Н.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо тоотод 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө Д.Хтэй маргалдан улмаар баруун гарын 3-р хурууны /дунд хурууны/ 1-р үеийн үзүүр хэсэгтээ хутгаар зүсүүлэн гэмтэл авсан атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 он 06 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор болон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “миний хуруу гар гэмтээгүй, тасарсан асуудал байхгүй цээжин хэсэгтээ мэсийн гэмтэл авснаас өөр авсан гэмтэлгүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь. Шинжээч эмч С.Төгсбуянгийн
шүүхийн хэлэлцүүлэгт: “шинжээчийн дүгнэт 08шэ23 дугаартай өвчний түүх дээр хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 2018 оны 12 сарын 18 нд цэргийн төв эмнэлэгийн коспиталын 169/35 тоот өвчний түүхийг үзээд дүгнэлтийг гаргасан. Хуруу огт гэмтэлгүй биш хурууны энэ гэмтлийг тайрагдал гэж үздэг. Энэ гэмтэл эмнэлэгт үзүүлэхдээ шинэ гэмтэл байсан” гэв. Шүүгдэгч Н.Сийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн: миний хуруу гар гэмтээгүй, тасарсан асуудал байхгүй цээжин хэсэгтээ мэсийн гэмтэл авснаас өөр авсан гэмтэлгүй гэсэн мэдүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэл, Гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.С гэх залуу “эгчээ би хутгалуулчихлаа” гэхээр нь цагдаа, түргэн 2 руу залгаж дуудлага өгсөн юм. Н.Сийн гар хуруу нь нэл цус болсон байсан ба би цамцыг нь сөхөж үзэхэд цээж хувцас хунар нь цус болсон байсан. Удалгүй цагдаа, түргэн ирж авч явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.З.Гын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүгдэгч Н.Сийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч Н.Сөөс дахин мэдүүлэг өгсөн: ...Цэргийн госпитал дээр очиход миний баруун гарын дунд хурууны үзүүр гэмтсэн бололтой тосон сетк тавиад боочихсон байсан. эмнэлэгт хэвтээд хэд хоноод уг дунд хурууны боолтоо авахад жаахан шалбарчихсан байснаас тасарсан тайрагдсан зүйл байхгүй байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...харин баруун гарын 3 р хурууны 1 р үеийн тайрагдал үүссэн байна. энэ нь төлжиж эдгэрсэн байдал харагдаж байна. гэмтсний улмаас хумс унаж дахин ургахдаа хурууны үзүүр тайрагдаж бүтэц алдагдсаны улмаас зузаарч дотогш махийж ургасан болох нь тодорхой байна.уг оношийг би бичсэн бөгөөд баруун гарын дунд хурууг зүүн гарын дунд хуруу гэж андуурч бичсэн байна.Гэсэн мэдүүлэг, Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...сууц байшинд хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгээр том өрөөний хивсний дээрээс хүний хурууны үзүүр хэсгийн жижүүрийн бүрэлдхүүнд авчирч хүлээлгэн өгсөн болно гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Үзлэгээр том өрөөний хивсний дээрээс хүний хурууны үзүүрийн цустай шинэ тайрагдсан хэсэг илэрсэн. Түүнийг гэрэл зургаар бэхжүүлэж хураан авч Цагдаагийн хэлтсийн жижүүр
ийн ахлахад авчирч хүлээлгэн өгсөн болно гэсэн мэдүүлэг , Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 198 дугаартай: ... Шинжээч эмч С.Төгсбуянгийн гаргасан 2018.12.18 ны өдрийн 08шэ 23 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Н.Сийн баруун гарын 3 р хурууны /дунд хуруу/ 1 р үеийн үзүүр хэсэгт хумс нь урагш дотогш махийсан ба тухайн хэсэгт гэмтэл авч байсан байна. уг хэсэгт тайрагдалт үгүй байна. гэсэн дүгнэлт, Шүүгдэгч Н.Сийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой бичгэн баримтууд , Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би Оюу Толгойн уурхайд ажиллаж байхдаа хуруугаа гэмтээж байсан. тухайн үед уурхайн эмнэлэгт үзүүлээд тосон эмчилгээ хийж байсан. би хуруу үеэрээ тасраагүй гэж давж заалдах хуралд мэдүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байхдаа цээжиндээ анхаарлаа хандуулж байсан.надаас ч хурууны талаар асууж байгаагүй. хэргийн газар байсан хурууны тайрдас хэсэг минийх ч биш.” гэж мэдүүлсэн нь дээрх нотлох баримтуудаар мөн үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.
Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газарт байсан гэх хурууны үзүүр хэсгийг алга болгосон, хохирогчийг хутгалсан гэх хутгыг эд мөрийн баримтаар бэхжүүлж аваагүй зэрэг ажиллагаануудыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй ч хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч ******* овогтой Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч ******* овогт Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхэд шүүгдэгч нарыг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан
улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Хт 5 жилийн хорих ял оногдуулахаар , шүүгдэгч Н.Сөд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулахаар дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно
Шүүхээс шүүгдэгч Д.Хт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 т хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож ял шийтгэл оногдууллаа. Шүүгдэгч Н.Сөд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх , хүндрүүлэх нөхцлүүд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй , шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ
Шүүгдэгч Д.Х нь урьд 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* овогт Н.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Хийг 5 /таван /жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сөд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт эдлэх ялыг найман цагаар биелүүлэхийг даалгаж, хуульд зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Хийн 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай
6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар
хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Н.Сөд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
П.БАЯСГАЛАН